Дахиад нэг сайдыг татья
2014-01-07

“...Хүү минь дахиад Очир ахындаа очих болох нь дээ” гэдэг шиг сөрөг хүчинд дахиад нэг хийх ажил гарч байх шиг байна. Дараагийн хоёр сайдыг нэрлэн огцруулах хүсэлт яаралтай өргөн  барих хэрэгтэй боллоо. Өөрөөр гишүүдийн ирцийг байх ёстой хэмжээнд барих арга үгүй болоод байх шиг байна. Гэхдээ энэ бол аргаа барсан санал биш ирц бүрдүүлэхэд хамгийн бодитой үр дүнтэй ажиллагаа  гэдгээ харуулсан учраас гэж ойлгож болно. Тэгэхгүй бол гишүүдийг өөр юугаар ч даллаж, ямар ч хөшүүрэг хэрэглээд ирц бүрдэхгүй байна.

7

Оны өмнө төсвийн төслөө баталснаас хойш эрхэм гишүүд бүгд ажилдаа ирж 100 хувийн ирцтэй байсан ганц тохиолдол байсан нь нэр бүхий хоёр сайдыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэх хуралдаан байлаа. Бусад тохиолдолд байнгын ирцийн “дутагдалтай” явж ирлээ.

6

Оны босгон дээр бүр цайрсан. Гишүүд маань ирэх долоо хоногийг баяр, амралтын байдалтай өнгөрөөхөөр шийдэж, байнгын хороод, чуулганаа хуралдуулахааргүй шийдэж өөрсддөө чөлөө цохоод тарж одсон. Энэ чөлөөгөө мөн л өөрсдөө сунгаад байгаа бололтой. Хурал хэлэлцүүлэг хойшилсоор байна. УИХ-ын он дамжин үргэлжилсэн ирцийн “дутагдал” өвчин улам хүндэрч байх шиг байна. УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдах байсан ч Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

6

УИХ-ын олонх бие бүрэлдэхүүнд хурц шинжээр илэрч байгаа энэхүү ирцийн дутмагшил өвчнөөс үүдсэн засаглалын холион бантан цаагуураа бий болж байна. Засгийн газрыг их хурлаасаа том байна, үг шийдвэрийг нь сонсож байж хөдөл гэсэн хууль ёсны шаардлага зэмлэл  цаашид дахин яригдах боломжгүй мухардалд орж байна.  Одоогийн дүр зургаар бол засгийн газар их хурлын аяыг харвал жинхэнэ гацаанд орж ирц бүрдээгүй, их хурлаас шийдвэр гараагүй гэсээр нэгэн улирлыг буйран дээрээ өнгөрөөж ч болохоор байна. Хамгийн харамсалтай нь ирц бүрдэхгүй энэ байдал  хууль тогтоох дээд байгууллага дээрээ ч хууль зөрчиж үүргээ умартаж болдог жишиг, үлгэр дууриалыг  энэ парламент үзүүлж байна.

6

Монгол Улсын Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улс орны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн байна.

Эрхэм гишүүд үндсэн үүргийнхээ хүрээнд хуулийг санаачлах, өргөн барих, боловсруулахад биечлэн оролцох үүрэгтэй. Түүнчлэн төрийн санхүү, мөнгөний бодлогыг тодорхойлж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсвийг хэлэлцэж, түүний гүйцэтгэлд хяналт тавихаас гадна тайланг батлах зэргээр улс орны санхүү, мөнгө, зээл, татвараас аваад тэтгэвэр, тэтгэмж, халамжийн үйлчилгээ, дэд бүтэц, түүний хөрөнгө оруулалт, сэргээн босголт зэрэг хамрахгүй салбар, асуудал үгүй, тэр бүрт УИХ-ын гишүүн оролцож байдаг. Гэтэл тэд маань завгүй амарч байна.

6

Энэ их эрх мэдэл, өвөрмөц дархлаатай эрхэм гишүүдээ одоо бид яах билээ. Үнэндээ бол яаж ч чадахгүй. Дараа сонгуулиар амлалтаа санаж  үүргээ ухамсарладаг, ёс зүйтэй байж чадах гишүүдийг сонгоё доо гэж урт холын бодол авч үлдэж л чадах юм.

 7

Алдаагаа засах дараагийн сонгууль хүртэл ахиад бүтэн хоёр жил байна. Энэ болтол эрхэм гишүүдээ аргадаж хөшүүрэгдэж хуралд нь суулгах элдэв арга технологоо сайжруулах ажлыг Тамгын газарт нь даатгах болж байх шиг байна. Сөрөг хүчин дахиад нэг сайдыг татаж унагах санал өргөн барих бас нэг нөөц хувилбар байна.Тэгвэл  сар шинэ гартал гишүүдээ танхимд нь торгоож магадгүй.

7

"Ир ир гэж Тамгын газраас шаардана, ирц ирц гэж хэвлэлээр шаагина. Энэ бол 76 бидний амьдрал" . Энэ бол бас иргэд бидний хийсэн сонголт байлаа.

 7

П. Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ландаг батцэнгэл гэж цагдаа тагнуулын том дарга нарын нэр барьсан хөгийн эр байнаа. "миний ард цагдаа тагнуулын том дарга байгаа" гэж яриад л хүн дарамтлаад явахийн. энэ нөхрийг жоохон даруулгатай байлгаж болдоггүй юм уу. шорон оронгоор олон жил явсан нөхөр л юми гэнэ лээ
2014-01-08
зочин:
ландаг батцэнгэл гэж цагдаа тагнуулын том дарга нарын нэр барьсан хөгийн эр байнаа. "миний ард цагдаа тагнуулын том дарга байгаа" гэж яриад л хүн дарамтлаад явахийн. энэ нөхрийг жоохон даруулгатай байлгаж болдоггүй юм уу. шорон оронгоор олон жил явсан нөхөр л юми гэнэ лээ
2014-01-08
zochin:
тараагаад буцаад хийлнэ шүү дээ. ерөнхийлөгчийн засаглалтай болье. энэ тухай улс төрийн мэргэжилтэн гээд их мэдэгч нар дуу гаргахгүй бн.хэрэгтэй зүйл дээр дугаргүй мөртөлөө хэрэггүй зүйл дээр гарч ирээд толгойг нь хэргүүлдэг увдистай юм.
2014-01-08
bi bna:
ard tumen chin yaduurch, aj ahui negjuud chin dampuurch duuslaa malnuudaa
2014-01-08
zochin :
их хурлыг тарааяааа тэгэхгvй бол тэрнээс илvv хvндрэл орох гээд байна сэр сэр бос бос
2014-01-08
buhimduulagchid:
bugdiig ni ogtsruulmaar yum, davhar deeltei gishuudiig boliulj ali neg ajlaa ard tumnii tuluu bish..yumaa gehed uursdiinhoo tatvaraas avch baigaa tsalintaigaa duitsehuits hemjeend ajillamaar baina shuu... ajildaa irehgui... gertee harihgui.. zodoon tsohion, hutga shuvug l gene , ..iim humuuseer bid eh ornoo, uursdiinhoo ireeduig balluulah gej uu....!!!!!
2014-01-07
ipgen:
conin yamaa stalin abch bgaa ajildaa ipexgvi stagaa bapidaggvi xanxiin yxamcap be dendej bna shvv iim baixad ipged bvdnii amdpal ex opni xogjil yaj oodlox bee
2014-01-07
мөнхөө:
харин ч дажгүй засгийн газар хийвэл хийчэх зорилготой хүмүүсийг сайд болгосон байна ман-ын үеийн сайдууд харин ажилдаа биш ашиг өгдөгүүдийг дэмждэг байсан юм биш үү энэ засгийн газар дахиад ч сайн ажиллах боломжтой юм байна энэ удаа ман-ын хийсэн өр их байгаагүй бол илүү хийх байж энэ ханшийн өөрчлөлт ч хаанаас гараад байгаа нь улсад маан орох валют зээлд төлөгдөж байгаагаас болоод байна уу даа тэгээд ч ард түмний нуруун дээр шууд хүндрэл гаргахгүй байгаа энэ хүмүүсийн юу хийж чаддаг вэ гэсэн үзүүлэлт мөн
2014-01-07
zochin:
ed natiig taraaj ene jil dahin songuul hiihgui bol bolohgui n ee
2014-01-07
baagii:
bidnii songolt zuv bsaan...harin mah gj gazriin gainuud l gai bolood bn
2014-01-07
huuramch:
iim hogiin zasgiin gazartai bsnaas bgaagui n deer. dollariin hansh 2 udaa ogtsom buugaad ogtsom ussun shaltgaan zasgiin gazartai hariutslaga tootsoh tuhai man-n sanal... denduu haramsaltai. bugdeeree dald orvol taarna
2014-01-07
санал:
ардчилсан нам төрд гарахаар л улс маань доройтоод, биш болчихоод бх юм. тэднийг ажлыг нь зөв хийлгэхийн тулд 5000 ламаар ном хуруулж, 5000 бөөгөөр бөөлүүлээд далимд нь гиннест бүртгүүлчихье
2014-01-07
харх:
зөв сонголт хийсэн.
2014-01-07
зочин:
ерөнхийлөгчийн засаглалтай больёо. гэхдээ хоосон цэцэрдэг биш хэлснээ хэрэгжүүлдэг
2014-01-07
suren:
maanag gishuud taraachee. ard tumen ednii togloom umuu
2014-01-07
wwwwww:
ih hurlyg taraah heregtei
2014-01-07
......:
иргэд бид асар буруу сонголт хийж дээ.
2014-01-07
zochin:
denduu ikh davartsan 76 bnadaa.
2014-01-07
зочин:
тэгье. сайд нарыг огцруулах болход яаж доллар огцом бууж 1600 хүрлээ. огруулахгүй болонгууд буцаад огцом өсч 1720 хүрээд байна шүү. засгийн газар ченж хийж ард түмнээ шулахаа больё.
2014-01-07
kkkkkkk:
buruu songolt bailaaa
2014-01-07
zochin:
taraaya,songolt hiisen tumen olon l taraaj chadna!
2014-01-07