Увайгүй бизнес
2014-01-05

Хийсэн ажил нь нүдэнд ил харагддаг салбар бол барилга. Тэр хэрээр Монголын нүүр царай болдог, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй гэх мэтээр магтаалын үг ч мундахгүй. Дээр нь хамгийн өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг хэн борлуулж байна, барилгынхан. Хүссэн, эс хүссэн ч ард түмэн тэдний аманд нь багтдаг. Товчхондоо хамгийн ашигтай бизнес гэсэн үг. Гэвч энэ хэрээр барилгынхан биднийг баярлуулдаг уу гэвэл үгүй. Харин ч хулхиддаг, хажуугаар нь залилдаг. Хаанаасаа ч нар салхи үзнэ, хажууд юу ч баригдахгүй хэмээн гэрээний урьдчилгаа хараад сайхан загнадаг ч эцэстээ харанхуй нүх болчих нь энүүхэнд. Чанарын хувьд сэтгэл ханамжийн талаар яриад ч хэрэггүй. Энэ мэтээр барилгынхан биднийг хулхиддаг байсан бол одоо бүр “хулгайлдаг” болж. Байрны метр квадратаас хумслагчид 10, 20-иор тогтохгүй 40 хүрснийг шалгалт хийсэн байгууллагууд мэдээлэв. Хамгийн багадаа л метр квадратыг нь 1.8 сая төгрөгөөр зарж, ард түмнийг шулж байгаагийнхаа хажуугаар талбайн хэмжээнээс идэж буйг увайгүй гэхээс өөрөөр хэлэх үг үгүй. Өөрөөсөө харамлан байж хурааж хуримтлуулсан хэдийгээ урьдчилгаанд нь өгнө. Дээр нь зээл авч, 20 жил өртэй амьдарна. Байдгаа өмнөө барьж дөрвөн хана худалдаж авсны хариу даанч гомдмоор байгаа нь халаглаад өнгөрөх асуудал биш.

1

Байрыг нь худалдаж авсан иргэдийг 1.5 тэрбум төгрөгөөр хохироосон луйварчид “Ти Ди Си", "Макс Өргөө", "Кореа таун", "Хан сөүл", “Тайгам Алтай” гэх мэтээр цааш үргэлжилнэ. “Тайгам Алтай” ХХК-ийн “Алтай" хотхоны байранд 2-8 метр квадратын зөрүү гарсан байх юм. Анх захиалга авахдаа 1.250.000 төгрөг байсан тус хотхоны байр Нарны гүүрийг ашиглалтад орохтой зэрэгцээд 1.8 сая төгрөг болж нэмэгдсэн. Харин өнөөдөр 2.2 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. “Тайгам Алтай” ХХК-ийн хумсалсан найман метр квадратыг өнөөгийн ханшаар бодвол 17 сая төгрөг болно. Хулгайлж байгаа нэгэнд шалихгүй зүйл байж болох ч байр авахаар хуруу хумсаа хуйхалж буй нөгөөд чамгүй мөнгө. Ядаж л байр нэртэй дөрвөн хананаас өөрцгүй хоосон орон зайг тохижуулчихна. “Тайгам Алтай”-н балаг энүүгээр дуусахгүй. Ашиглалтад ороод удаагүй байрных нь хана нурж, өөр байранд оруулан оршин суугчийнх нь амыг таглаж байсан удаа ч бий гэх. Ундны ус нь уухын аргагүй. Аргаа барсан оршин суугчид гаднаас цэвэр ус худалдан авч хэрэглэдэг гэхчлэнгээр Алтай хотхоны талаар гомдол санал тасардаггүй гэнэ.

1

Одоо үүний араас Хан-Уул дүүрэгт байрлах Khansvill хотхон оржээ. Тансаг зэрэглэлийн, орчин үеийн шийдэлтэй, таны нэр хүндийн баталгаа болох хөрөнгө оруулалт гэх мэтээр тархи угаасан Khansvill хотхонд 5-9 метр квадратын зөрүү гарсныг ШӨХТГ-ын мэргэжилтэн хэлж байна. Khansvill хотхоны метр квадрат нь 2.5 сая төгрөг. Барилга баригчдын идсэн 20 сая төгрөгөөр гурван өрөө байрыг хангалттай сайхан тохижуулчихна. Автомашины граж худалдан авахад ч хүрэлцэнэ. Банкнаас 50 саяыг авах байсан нэгэн 30 сая болж, сэтгэл жаахан уужирна. Энэ мэтээр тэдэнд итгэж, байдгаа барьсан иргэдээс метр квадратыг хумсалсан нь энгийн нэг үйлдэл биш. Харин эрүүгийн тэр дундаа залилангийн гэмт хэрэг гэдгийг надаар хэлүүлэх юун. Харин хариуцлагыг хэдхэн төгрөгөөр тооцох нь утгагүй хэрэг. Торгуулийн мөнгө тэр барилгын компаниас бус иргэний халааснаас аль хэдийнэ гарчихсан учраас тэдэнд шийтгэл болохгүй. Тэгэхээр тусгай зөвшөөрөлтэй ярих нь зүйн хэрэг болов уу. Бохир бизнестэй цэврээр ярилцах утгагүй.

1

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
шөхтгазар:
202.21.106.166 ene nohoi taigam altaigiin hamsaatan luivarchdiin neg biz
2014-01-06
зочин:
италийн гэх тодотголтой жуковын музейн хойно сүндэрлэх "ромео" байрны бараг бүх айлуудын кв.м анхны хэмжээндээ хүрэхгүй байгаа нь хэмжилтээр бүрэн батлагдсан шүү. доод тал нь 5 м.кв дутуу. үүнийгээ буцаан авах хэрэгтэй шүү хүмүүсээ. ядахдаа гадна машин тавих зай ч бас байхгүй. чанартай баригдсан гээд л бөөн реклам яваад л байсан. үнэндээ тийм ч чанартай биш. энэ гарцаагүй үнэн шүү
2014-01-06
huyag:
altai hothonii haluun huiten us ni uuhiin argagui bainga zev gardag haana hend handah yostoi yum bol doo
2014-01-06
зочин:
шөхтг-нханы хэрэглээд байгаа тэр 6058:2009 стандарт нь орон сууцны борлуулалтын талбайг тодорхойлоход ашиглахгүй юм байна лээ. учир нь тэр стандартын 1.2д юунд хэрэглэхийг маш тодорхой заагаад өгчихсөн болохоор шөхтг-нхан асуудалд ороод байгаа. та бүхэн энэ стандартын 1.1-д нь талбайгаа тодорхойлооод 1.2-д заасан зүйлд тодорхойлсон талбайгаа хэрэглэх юм байна лээ сайн хараарай. магнай дарга таксины үнэ нэмэх асуудал дээр байдалд орсон шиг юм болоод байгаа юм. шөхтг-нхан
2014-01-05
muugii:
muuhai luwirchid bvvr nariisaal bhiin yaj harin magnai darga medsiin bayrlaa gej helii cxd darhan tuviin bairnuud 5 deesh tutuu bn darga n bid ta nart bagtsiin mk bodj ugsun shvvhdvvl shvhed bi odoo gadaad yawh gej bga gej bga vm da muu gahai awhdaal awna da mdt iin nowshnuuda haraarai
2014-01-05
zochin:
hkiltiim neg standart togtoogood buh bairiig ikil tuvshineer hemjeed xuruug ni butsaaj olgo gomdol gargadan gargaagui ch hamaagui nugdiig hyanaad butsaaj olgo gants negeer yavaad hetsuu nuguu bargiin kompani ni daramtlaad hetsuu bnaunguu av ene ter geed
2014-01-05
irgen:
mvont-iin ajilchdiin barilga bas dood tal ni 2mk aar dutuu bid ergvvlj awna
2014-01-05
zochin:
tusgai zyvshuurultei ni yrix ni zuv. bayn xairxan treidiin barisan erx chuluu 3 gegch bairnii chanar vnexeer xangaltgvi . metr kvadrat dutuu baigaad orshin suugchid gomdoltoi baina
2014-01-05
taigam altai:
taigam altain zahiral 100-n ailiin barilgiin materialiin change aluurchin bsan chini nemegdeed hulgaich, luivarchin boljee. nugel chini nudeeree garna daa!!!!
2014-01-05