Халаас суйлагч хэн бэ
2014-01-04

Саяхны нэг өдөр ТВ-9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгээр заавал уншаарай гэсэн зүүвэртэй нэг “ил” захидлыг уншиж байхыг сонслоо.

Нэг айл 38 ч билүү метр квадрат байртай атал дулааны үнийг нь нэг нугалсан буюу 3 өрөө байрны  талбайн хэмжээгээр тооцож авч байсныг олж мэдсэн тухайд хов хүргэжээ. Энэ нь бүтэн 2 жилийн турш үргэлжилсэн гэнэ. Тэгэхээр үүнийг нэг хоёр удаагийн андуурал гэж үзэх боломжгүй, санаатай завшилт гэж хардаж болохоор. Төрийн өмчит компаниудаас алдагдалтай ажилласнаараа толгой цохисон нь эрчим хүчний салбар байсан тухай оны босгон дээр яригдсан. Ар өврөөрөө гоожуулчихдаг алдагдал шархаа иргэдийн халааснаас хумсалж нөхөж ирсэн ч юм уу гэж хардлаа. Сар бүр илүү мөнгө төлж хохирч байсан тэр иргэн хэлэх заргалдах үг, очих газар нь мухардахдаа олон нийтийн дуу хоолой болж байдаг нэвтрүүлэгт хандсан байх.

Ийм төрлийн заргийг хийснээрээ төрд монжуулсан мөнгөө авч чадсан хүн хэд байгаа бол. Орон сууц тойрсон монжоо ба завшилт арай л гэдэг болоод байна уу даа гэж бодогдлоо.

а

Монголдоо хүн болж мөрөө гаргасны хэрэг, том зорилго бол орон байртай болох явдал гэх шахуу юм болоод байгаа нь үнэн. Ийм сэтгэхүй бий болох явцуухан  орон зайд биднийг шахсан орон сууцны “НО” цаашид улам олон хонхыг нийгэмд жингэнүүлэх бололтой.

аа

Шинэчлэлийн Засгийн газрын яаруу дааруу эхлүүлсэн Ипотекийн зээлийн хаялга их ч орон сууцны квадрат метрийн үнийг нугалж өсгөсөн нь бухимдал шүүмжлэлийг дагуулсан. Өөр сонголт үгүй иргэд шинэ тогтсон үнэ ханшаар метр кватратыг нь 1.8-2.5 сая төгрөгөөр авч байрандаа орж эхэлсэн. Гэтэл 20-25 жил төлөх өрийн дарамтыг нуруун дээрээ авч орон сууцанд ортол өнөөх компани нь квадрат метрээс нь мэхэлж монжсон байлаа.

ааа

Барилга хот байгуулалтын яам болон ШӨХТГ, Стандартчилал хэмжилзүйн төвтэй хамтран 40 орчим компанийн орон сууцны метр квадратад шалгалт хийж байна. Үр дүн нь гомдмоор, бухимдмаар. Нийтдээ иргэдээс 1.5 тэрбум төгрөгийг илүү авч завшжээ. Яаж амьдардаг билээ бид, доллар юу болсон билээ, энэ байрны үнэ чинь хэдэн хувиар өссөн билээ, ард түмэнд өр болж буух Чингис бондоос барилгын салбарынхан та нарт хичнээн их зээл хөрөнгө хаяж байгаа билээ гэж үглэх дуулахаа орхиж  “яаж чадаж байна аа, та нар ” гэж асуумаар байгаа юм.

аааа

Мөн энэ бүхэнд хэн буруутай вэ гэхээсээ илүү юунаас ийм болоод байна гэж асуулт босгох ёстой. Хариуцлага нэхэх тухайд бол энд олон байгууллага, тэдгээрийн үүрэгтэн дарга нарыг нэрлэж болно. Гэвч төр үе үедээ иргэдийг хөлдөө чирж, халаасныхаа цоорхойг нөхөж ирсэн үлгэр жишээ ганц барилгын салбараар хязгаарлагдахгүй ба мөн цаашид үргэлжилсээр байх тогтолцоо оршсоор байгааг л бид ярьж эмзэглэх ёстой байх. Улс төрийн намын томилгоо гэх задгай амтай “угж” тэвэрсэн бизнесүүд тэдний элч нар төрд ихээр орж төрийн зохицуулах, хянах үүргийг хүчгүйдүүлж, компаниудын эрх ашигт үйлчлэгч, хутгалдагч болж ирсэн далд буглааны дөнгөж харагдаж байгаа нэг жоохон шүүс төдий илрэл нь энэхүү барилгын компаниудын булхай гэдгийг бид сайн ухаарах ёстой. Компаниуд иргэдийг орон сууцанд оруулахдаа нэг монждог бол орсон хойно нь төрийн оролцоотой гэх нэр зүүсэн дулаан, цахилгааны компаниуд илүү үнэ бичиж иргэдийн халаасыг суйлдаг дараагийн баатраар тодорч магадгүй байна. Үнийн өсөлт амьдралын дарамтыг сөрж яваа иргэдийг нэмж хохироосон энэ мэт хэрэг явдлыг  мухарлан шалгаж, шаагилдан шүүмжлэх ёстой.

аааа

Оны босгон дээр шилэн дансны тухай ярьж магтан дуулж эхэллээ. Ерөнхийдөө төрийн байгууллагын ажил үйлчилгээ, тогтоол шийдвэр, түүний хэрэгжилтийн ил тод байдлыг хангаж байх сүлжээ бий болж байгаа хэрэг. Энэхүү шилэн толинд иргэдийн орон сууцны, дулаан цахилгааны төлбөр тооцоог ч суулгах хэрэгтэй юм. Эндээс хэн, ямар гараар алдагдал шаталтаа жирийн иргэдийн халааснаас дэлсэж нөхөөд байгааг хардаг болж болох юм.

ааааа

Энд мөн хэдэн асуулт нээлттэй үлдлээ. Дээр дурьдсан “илүү” метр квадратийн дулааны үнийг хоёр жил төлсөн иргэний мөнгө хэний халаасанд орж байсан бэ, дулаан цахилгааны үнэ хураамж “цэвэр” гараар явагддаг гэдгийг хэн батлан хариулах вэ ... Иргэдийн халааснаас хэний гар суйлаа хийгээд байна.

 ааааа

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene salbariig sain shalgah heregtei miat shigi l yum bolj bgaa da
2014-01-09
chimgee:
bgd-7horoog hariut*g taun-konford osnaag halaasnii hulgaich kompani shuu, nomer 1-d orno
2014-01-06
irgen:
vnen sedev bna. manaich modnii 2 t shine bairand orson . getel 1oroo bair.togoo mash sain xemnegeg mortloo sar bvr 45000tor zovxon gereld tolj bna. 1k.vat ni 116.16mongiir avaad baix yum. 1111 tovd xandsan bolovch odoi xvrtel xariu alga. ene met ix olin ail baigaa baix daa. xereglesen togondoo mongo tolmoor baix yum daa.iim asuudaliig shiidex gazar eri ni alga yum shig bna lee.
2014-01-06
болиооч ээ:
дулааны станцууд төлөвлөгөө гэдэг балай юмнаасаа салаач ээ.......тонн тонн нүүрс үр ашиггүй шатаагаад байхын........сономоо.
2014-01-05
ediin zasagch:
end erchim huchnii talaar yarij bgaad bayarlaj bna. mongol ulsiin irgen bur erchim huch hereglegch nar. mu-d erchim huchiig mash hyamdaar heregledeg shuu dee.erchim huchguigeer mgl ulsad neg hun neg minutach amidran suuhad berh bolson shuu dee. neg urh ail tsahilgaanii mungund sardaa hamgiin deed tal ni 50000 tugrug tuldug tegsen murtluu gar utsand dood tal neg hun 50000 tugrug tuldug. urhiin gar utasnii hereglee utasnii lizingteigee niileed 500000-1000000 tugrug baidag. amidrald nuluuluh bair suuriar gar utasnii hereglee, tsahilgaan erchim huchnii hereglee 2-g haritsuulah argagui shuu dee. dulaanii erchim huch bol bur hyamdhan. tsahilgaan stanaantsuud 1gkal dulaaniig 16500-22000 tugruguur uildberleed 7500-9500 tugruguur zardag. aldagdaliig stantsuud uurdeg buguud uniig turuus hucheer usugduggui. erchim huchnii kompanuudiig turuus hucheer dampuuluulj bna.
2014-01-05
xvmvvc:
tep cyyp vniig epdoo oilgodoggvi shylj xylgailj bna gej boddog deep ni ene coox gej bac baaxan mongo abdag xvmvvc bna vnen xoolondoo xvpgej yadaj baixad bac xeceg lyybipchid tejeej bna apd ipged bid
2014-01-05
zochin:
turd hulgaich luivarchid baih yostoi ym bol shoron barij yah ym ted narigaa turiin alban haagch bolgood barih shorongoo surguuli tsetserleg bolgovol yasan ym
2014-01-05
zochin:
turd hulgaich luivarchid baih yostoi ym bol shoron barij yah ym ted narigaa turiin alban haagch bolgood barih shorongoo surguuli tsetserleg bolgovol yasan ym
2014-01-05
zochin:
turd hulgaich luivarchid baih yostoi ym bol shoron barij yah ym ted narigaa turiin alban haagch bolgood barih shorongoo surguuli tsetserleg bolgovol yasan ym
2014-01-05
zochin:
turd hulgaich luivarchid baih yostoi ym bol shoron barij yah ym ted narigaa turiin alban haagch bolgood barih shorongoo surguuli tsetserleg bolgovol yasan ym
2014-01-05
zochin:
turd hulgaich luivarchid baih yostoi ym bol shoron barij yah ym ted narigaa turiin alban haagch bolgood barih shorongoo surguuli tsetserleg bolgovol yasan ym
2014-01-05
зочин:
ер нь олон орон сууцны компаниуд ийм л юман дээр тоглож суудаг юм байна лээ , эрчим хүчний нөхдүүд мөн л адилхан банктай гэрээ хийж баримтан дээр бичүүлж банк нь шууд л хураагаад авдаг ,бага зэргийн илүү бичилт байцаагч нь биччихэд заргалдаад явахад шийдэж өгөхгүй хүн нь ч олдохгүй тэгээд дараа больё гээд л орхиод явах жишээний , тэр эрчим дулааны зохицуулах хороо гээд том албан тушаалын нөхдүүд нааш цааш зугаалаад л явдаг хэдэн хүмүүс юу ч хийдэг юм ,анхааралдаа авах цаг нь болчихсон юм бишүү
2014-01-05
уламбаяр:
одоо бүүр бас нэг шинэ нэр томьёо гаргаж халаас суйлж байгаа шүү дээ.тэр нь юм болгон дээр "суурь" үнэ гэж нэг шинэ нэр гарч ирээд тоолуураар тооцдог байтал тэр үнэн дээр суурь үнэ гэж авч байгаа шүү дээ холбоо ,цахилгаан, дулаан гээд тоочвол зөндөө олон болсон
2014-01-05
md-12:
3 дахин их үнээр 2 жил гаран авч байхад мэдэрдэггүй !!!!!!! тэр хүний барааг нэг харах юм сан
2014-01-05
төр баригчид сайдуудад:
хэтэрхий том толгойтой хэтэрхий данхар төр олдохоороо өлдөнө гээч болоод байгааг яагаад харж чаддаггүй юм бэ? дандаа яагаад ашиггүй ажилладаг ийм олон чадваргүй мануухайнуудаар ард түмний халаас суйлуулаад байдаг юм. тооцоо гаргаж чаддаггүй сангийн яам ус сувгийн алба дулааны шугам сүлжээний газар түлш эрчим хүчний алба яамны орон тоог багасгаач. яагаад манараад тэнэгтээд суугаад байгаам
2014-01-05
alaach:
chingisiin mongolig hucheer darj barihgui yum bol davarsaar davarsaar yu gedeg bilee ugaasaa geni ni tiim zerleg daruulj osson bolohoor tomchuul eniig ashiglaad ba hoid solongos shig bolchihvol amar zugeer tegvel huuli zorchih amitan oldohgui baih uls tord bohchuud hurtel medeed orood bolgood yavaad ba sh dee deereesee avhuulaad teneg mangaruud ovor mongoloosoo dor yumdaa chingis haanig gutaasan *vshiguud...
2014-01-05
alaach:
chingisiin mongolig hucheer darj barihgui yum bol davarsaar davarsaar yu gedeg bilee ugaasaa geni ni tiim zerleg daruulj osson bolohoor tomchuul eniig ashiglaad ba hoid solongos shig bolchihvol amar zugeer tegvel huuli zorchih amitan oldohgui baih uls tord bohchuud hurtel medeed orood bolgood yavaad ba sh dee deereesee avhuulaad teneg mangaruud ovor mongoloosoo dor yumdaa chingis haanig gutaasan *vshiguud...
2014-01-05
alaach:
mongold ih hemjeenii gazar hodloosoi tegeed yahig hariya ldaa
2014-01-05
ganaa:
mash zov.ter ..bukh barilgiin kopmpanuudiig shalgaad.ter k. metrees n idsen mongiig n nugalj toluuleh heregtei.muu sain luiarchdiig !!!!!! ter shudaraga orsoldoonii magnai dargaa,barilgiin yamnii saidaa,mergejliin hyanaltiinhan, hemjil zuin toviinhon .ta nar yadaj ard tumniihee toloo ajlaa sain hiigeechee.!!!? tegvel yadaj barilgiin kompanuud shudargaar ajilaa hiine shuu dee.......
2014-01-05
ganaa:
mash zov.ter ..bukh barilgiin kopmpanuudiig shalgaad.ter k. metrees n idsen mongiig n nugalj toluuleh heregtei.muu sain luiarchdiig !!!!!! ter shudaraga orsoldoonii magnai dargaa,barilgiin yamnii saidaa,mergejliin hyanaltiinhan, hemjil zuin toviinhon .ta nar yadaj ard tumniihee toloo ajlaa sain hiigeechee.!!!? tegvel yadaj barilgiin kompanuud shudargaar ajilaa hiine shuu dee.......
2014-01-05
oogii:
tiimee ene oron suutsnii kompanuud arai denduu um.kb metriin une n mash ondor tegsen mortloo gerchilgeen deer talbain hemjee ih baij amidral deeree hemjij uzheer bichsen hemjeenees hamaagui baga baih ji*enii. bolimoor um arai yadan tsugluulsan beden togrogoor bair avdag tegtel hemjeendee hurehgui kb metrtei bairand orhoor yamar sai han baiv gej .buh barilgiin kompanuudiig shalgaad iluu idsen mongiig n butsaaj oguuleh heregtei.tegehgui bol barilaga bariulahiig n hurtel boliulah araga hemjee avbal taarna.zovhon neg ailiinh l iim bgaa um chin buh ailiig ingej huursan bol mash ih hemjeenii mongo shulsan baij taarna.luivarchid gej denduu muuhai um aa.shudaraga orsoldoonii gazriinhan barilgiin yam.sain anhaarch ajilmaar um.
2014-01-05
irgen :
taun konford gedeg oron suutsnii gazar bainaa.bgd-7horoog hariut*g ene zavaan baliar gazar haluun us hunii chuhal hereglee gedgiig medehgui murtluu munguu nemj avahaa urital bolgoson hogiin kompani bainaa.ezen ni bayarsaihan gegch nuhur gesen.hotod amidraad baina uu huduu amidraad baina uu, ger horoololod amidraad baina uu bairand amidraad baigaagaa ch oilgohoo bailaa.
2014-01-05
сэтгэгдэл үлдээ:
vnen shvv arail
2014-01-05
zugeerl:
zugeerl zahirluudiign har gert suulgaldaa. yahaaraa busdiin yumiig hulgai hiisenj hunii tolgoig ileed bgaa yum ene tor zasag mongolchuudad hatuu gar heregtei tegj bjl uragsh yavna
2014-01-04
иргэн:
энэ олон ажил үүрэг нь давхардсан орон тоог цомхотгүй бол ахиц гарахгүй ээ. шат шатны дарга нарыг шударгаар чадвартай боловсон хүчин сонгож тавихгүй бол одоогийн энэ чадваргүй дипломын голууд чинь хажуудаа хоёроос доошгүй хүнтэй байхгүй бол ажил нь явахгүй байна. тэд чинь авилга өгч авахаас өөр юу ч чадахгүй. харин төсвийн мөнгө хөрөнгөнөөс хусахдаа л харин ч гарамгай чадамгай гэдэг нь. улстөрд ер нь хулгайч луйварч зальтай гэмт этгээдүүд шургалдаг юм уу хаа*** юм. ерөнхийлөгч нь яриад л байх юм. яриад лбайх юм. мэдээд байгаа юм бол өөрчилж болдоггүй юм уу. эсвэл худлаа шоудаад байдаг юм уу. аль ч албан байгууллага дээр очсон аав ээж ах дүү төрөл садан дарга цэрэг болчихсон хүнд суртал гаргаад хов яриад сууж байх жишээний. гадны хүн тэнд ажил бүтээнэ гэж санахын гарз. тэнд авилга багасна гэж санахын ч гарз. нэг нь зуучлаад нөгөө нь аваад л баяжаад л олзоо хуваагаад л. их хөгийн ш дээ. төрд шударга хүн ху***йн дагуу ажиллана гэдэг санахын гарз даа. үнэн нүүр нь энэ шүү
2014-01-04
nnnnnn:
angid hoeuulaa uldsen bagsh shavi
2014-01-04
иргэн:
амерк эртэмтний ганц ууртай нийтлэл олж уншаад түүний нотлогдоогүй агуулгаар амеркийг баахан харааж дараа нь бөөлж төгсгөдөг тэнэг нэвтрүүлгээ орхиж газар дээр буун иймэрхүү бодитой, хүнд хэрэгтэй юм бичих болсонд чинь баяр хүргэе. ер нь сүүлийн үед орос-америкийн харилцаа нэлээдгүй хүйтэрч хүйтэн дайны үерүүгээ орохноуу гэлтэй болоод байгаа энэ үед оросын хэвлэлээс америйн талаар муулж буй, америкийн хэвлэлд оросын талаар муулж зүйлийг авч хийрхэн түгээх нь сайн зүйл биш шүү. монгол хүнд суурь мэдлэг байхгүй тул их болгоомжтой хандах хэрэгтэй. манай монголчууд чинь муу юманд онц дуртай хүмүүс шүү.
2014-01-04
иргэн:
энэ дулаан бас ус суваг энэ төрийн өмчит кампони ууд монпол жинхэн шулаачид
2014-01-04
зочин:
гэр хороололд суугаа айл 700-800 мянган төгрөгөөр нүүрс авч түлээд үнсийг нь зөөж амьдардаг. та байранд амьдраад жилдээ 100 хүрэхгүй мянган төгрөг дулаанд төлдөг. тэгээд бас эрчим хүчнийхэний алдагдалтай ажилладагийг гайхна аа.
2014-01-04
........:
chanargui barilga barina,,,,,, bas suilna. tur dampuursan. uih tar.
2014-01-04
oogii:
aytaihan bgaarai zasgiin gazraa
2014-01-04
zochin:
dulaanii shugam suljee dendej bgaa sh dee osk dshs 2 ebeljin daaruulaad telberee nemeed l bg arai dendnee ene salbariig dshs g sain shalgaarai
2014-01-04
zochin:
erchim huchnii salbariig jinhene injener yidbertee ajillaj bsan hun hiideg ajil erchim huch chini tasraltgyu, hortoi, hund, huiten -40 hem , haluun 2000 hem , tooctoi. toctoi er ni hynii tsusaar bichigdsen huulitai gants gazar odoo tsergiin darga an n daga bsan geed l ireed suuchih ym ter buu hel ene salbar bosohoo bson odoo tets-5 gehees iluu egiin goliin ysan tsah stants genee chimed odoo boloiochee chimid enhtaiban jigjid suhbaatar nar ene salbaraas holdson tsagt l ene salbar saijirna
2014-01-04
oogii:
mongolchuda bitgi negnige shalj amidar l da. chadlaaraa oorsdiin hodolmorooroo amidar.idsen ulsuud turuchese tamd ochood bn shu
2014-01-04
зочин:
эрчим хүчний салбарыг ойлгохгүй юм аа ачааллаа дийлэхгүй ажиллачихаад ашиггүй ажиллана гэхээр айл болгон л мөнгөө төлөөл байдаг ш дээ
2014-01-04