Хүүгээ бодож сууна
2013-12-31

Хүү маань найман сартай болов. Дэгэж дэрвэх үе. Эцгийн гэрт жаргал амсаагүй хүн эртийн гэрт жаргал амсдаггүй юм гэж өвгөд ярьдагсан. Хүүгээ бодож байна. Ирээдүй нь ямархан байх бол оо гэж.. Бид гайхуулах хувьсгалыг үнэхээр хийж чадсан уу тэгээд улс орон хөгжсөн юм уу. Үр хүүхэддээ юуг тайлбарлах бил ээ. Эх орон маань сайн сайхан байна аа гээд өнгөрүүлэх үү. Аль ч улс оронд, нийгмийн хөгжлийн тодорхой үе шатанд өөрчлөлт заавал шаардагдана. Тэр хэлсэн болгонд ирээдүй минь булингартаад байна даа.

1

Бидэнд нэг л зүйл дутагдаад байна. Найзуудаа өөрсдийгөө цэнэглэе. Уул уурхай, эдийн засаг ярьсаар эдүүгээ хүрлээ. Бүхнийг өөртөө энэ цаг хугацаандаа хөрөнгө мөнгөө захиран зарцуулах гээд байгаам уу. Улс орны хөгжил зогсонги болох, ард иргэдийн амьдралд нааштай өөрчлөлт гарахаа болих, ерөнхий тогтолцоо, түүний үйл ажиллагаа нь олон нийтэд таалагдахгүй болно. Ирээдүй биднийг уучлах гэж үү. “Хэрэлдэхгүй амар амгалан” байхсан. Хөлөө жийлцэхгүй гэж шүү дээ.

1

Цас будрах энэ л агшинд хүүгээ бодож сууна. Би хаана, хэнтэй, ямар цаг үед ХҮҮХДЭЭ сургамжлаад байгаа юм бэ. Надад сургамжлах үүх түүх бий юу. Задгай төрийн тухай юу, нэгнээ матаж АТГ-т өгдөг заншлын тухай тухай юу, бүүр эсвэл үгсийн сангаас 4 үсэг хасч төсвөө нэмэгдүүлэх гээд байгаа ШУА уу.

1

Би хүүдээ гэрэл гэгээт ирээдүйг бэлэглэмээр байна. Ард иргэд өөрчлөлтийг хүсч эхэлдэг. Ийм өөрчлөлтийг хүсэх хүсэл, шаардлага нь хувьсгалын тохироо болон бүрэлддэг. Ирээдүйн төлөө шүү. Энэ хүлээлт шаардлагад нийцүүлэн гарч ирж буй хөдөлгөөн санаачлага нь олон нийтийн дэмжлэгийг хүлээж, хувьсгал болон өрнөж, хүсч буй өөрчлөлтийг авчирдаг юм. Монгол оронд 1911 онд болсон, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн нь, олон зуун жилд Монгол оронд ноёрхсон Манжийн дарлалыг эсэргүүцэж, тусгаар тогтнолоо олох хүсэл эрмэлзлэлээс үүдсэн.

1

Харин 1921 оны Ардын хувьсгалын талаар, өнөөдөр янз бүрээр дүгнэн тайлбарладаг ч, Монгол Улсыг тусгаар тогтнуулж, дэлхийн газрын зураг дээр өөрийн хил хязгаартай, бие даасан тусгаар улсын статусыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлсэнд гол ач холбогдол нь оршдог.

1

1990 оны Ардчилсан хувьсгал, монгол оронд олон жил орчин тогтнож байсан нийгмийн тогтолцоог халж, дэлхийн өнөөгийн хөгжлийн чиг хандлага руу тэмүүлсэн, эрх чөлөө, чөлөөт сонголтын төлөөх өөрчлөлт байсан юм шүү. Ингээд бодоход монголчууд гайхамшигтай байсан биз хүү минь. 1990 оны ардчилсан хувьсгалаас монголчууд их олон зүйл, өөрчлөлтийг хүлээж байлаа. Өнгөрсөн хорин хэдэн жилийн хугацаанд хийгдсэн өөрчлөлт, олсон ололт багагүй байгаа хэдий ч, хамгийн гол зүйл болох шударга ёс, эрх чөлөө, чөлөөт сонголт төдийлөн хэрэгжсэнгүй. Энэ алдаа байлаа. Оносон маань олон ч алдсан нь олон байсан юм шүү. Ажилгүйдэл, шударга бус байдал, хүнд суртал, авилгал хээл хахуулийн тогтолцоонд дургүйцэн бухимдаж байна. Тэд өөрчлөлтийг хүсч байна.

1

Хүү минь чи энэ бүхнийг өөрчлөх хэрэгтэй. Нэгдүгээрт шударга ёс. Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байж, баян ядуу, хөөрхөн муухай, хөгшин залуу гэж ялгалгүйгээр, хууль зөрчсөн хэн боловч  хариуцлага хүлээдэг тогтолцоог бий болго. Дараа нь тунгалаг төрийг жинхэнэ утгаар нь бий болго. Төрийн албыг бизнес болгон хувиргаж, албан тушаал, эрх мэдлээ ашиглан олон нийтийн өмч хөрөнгийг завших бололцоог хаа. Монгол хүнийхээ үнэлэмжийг өсгө. Би хүү чамайгаа үүнд л бэлдэж хөрвөжүүлэх болно. Цас бударч орчныг шинэ юм шиг болгосон ч дор нь бүх муу муухай далдлагдан үлддэг юм шүү. Хүүгээ л бодож сууна. Чам руу дөтлөх ирээдүйг аль болох гэрэл гэгээтэй байлгахсан.

1

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
hutsmaluud :
tur ulsaa haraahiin orond chi bas chi unshij bga * ch arhia boliod ajillahaa bod
2014-01-05
jingiin tsuvaa :
jingiin tsuvaa yavj l bna uls oron maani hugjij ltaarna mongol hun chini odoohondoo yas chanaraa aldaagui l bna nohod ta nar hutsaj l bai daa undesnii hurugutun guigeer dandaa guilgachin bna geed bodood uz
2014-01-05
biшшш:
энэ гишүүдийг харахаас ой гутаж бна.
2014-01-02
баагий:
би энэ улс төрчдийг гайхаад байдий. хэдэн үеэрээ иднэ гэж бодож нэр нүүрээ баран баран, түмэн олонд хараалган байж мөнгөний төлөө үхэн хатаж, бузар булай аргаар ч хамаагүй зүтгэдэг байнаа. эцэст нь гудамжаар ч тайван явж чадахгүй болтлоо айж, үр хүүхдийг минь хэн заналхийлж яачих бол гэж түгшиж амьдрах хэрэг байдаг л юм байх даа. жишээлбэл баярцогт, сугар, жастын батхүү, апугийн батхүү, наранхүү, номтойбаяр энэ тэрийг насныхаа эцэст цагаачилбал таарна гэж боддог. монголд ирэх нүүргүйгээр гадны оронд ясаа тавих тавилантай байх болтугай. зүгээр л амар тайванаар, айдасгүйгээр, өдөр бүрийн хэрэгцээгээ хангаад, хийсэн бүтээсэн гавьяатайгаар, хожим хойтод гудамжинд тайван нарлан алхах нүүртэй, хэн ч гэсэн мэнд мэдэж хүндэлдэг хүн байвал хичнээн амар жаргалтай амьдрал вэ? гэтэл ханаж чадахаа мэдэхгүй цуслаад... үр хүүхэд нь мөнгөний боол болоод л... жишээ нь мянганбаяр баахан муу муухай аргаар баахан уурхай орд эзэмшээд наалдсан сайн сайхан хаа байна? учиргүй л баян, модель сольж, энд тэндгүй баахан эцэггүй хүүхдүүд үлдээгээд л яваад байдаг. орд эзэмшсэн мөнгөөрөө залуу хүүхнүүд л солиод яваад байдаг. одоо тэгээд хэзээ ч шоронд орж мэдэхээр түгшүүртэй, байсгээд л шүүх цагдаа гээд л... сэтгэлийн амар тайвангүй... үнэн утгагүй амьдрал...
2014-01-02
yagaad:
yagaad mongoliin huuhduud teneg toriin zolios boloj bdag yum be odoo hereg tuvegt orj baiga zaluus mongolin id tor tenegtej baihaad bolovsrol ezemshsen ulsuud ted nariig neg heseg mongol bichgeehicheel orj baigaad shuud krill bolgoj togolson ,ene hariutslagiig hen huleeh estoi be
2014-01-02
holgoo:
bodmoor l sanaa bna
2014-01-02
ssass:
shine ondoo shine buhniig ehleerei …zaluusaa reclam uzej orlogoo nemegduultsgeey .. erduu reclaman dr darsnaar tanii dansand mungu oroh bolno ..enehuu probux ni delhiin *ldeg 10 ptc companyiin neg ym burtguuleh bol http://www.probux.com/?r=ca*rbank mun delgerenguig medeelleeg http://altanargamj.blog.gogo.mn/read/entry512317#yourcomment --s avna uu..
2014-01-01
sghj:
amidral jargal gunig suleldeed saihan l bna, turuus yu goriddogiin, uuriin huslee uurtuu shivegneech kk
2014-01-01
zochin:
teneg ym bichih ym chi ter 11 , 12 - r zuundaa torj baihgui yasan ym be ! teneg hen mini horvoo delhii sain saihan buhneer duuren bna ! daan ch chamd chamd tuuniig olj harah bileg uhaan zayasangui !
2014-01-01
бббб:
харин тиймээ би үр хүүхэдүүддээ ажил бүтээхийн тул тэрний танилийг хайгаад тэг гээд заах мөн хэцүү еэ өөрсөд мэдээд хийг гэхээр над шиг өгсөнгүй авсангүй гээд ад болох байхдаа гэж бодох юм даа 2016 бүгдээрээ хуурамч танилуудаа төрөөс буулгая
2014-01-01
hongoroo:
hhm yistoi saihan burj baina daa erchuudees l ene niigmiin buh bolohgui um garch bna daa.huuhdiin huchirhiilel.alaan hydaan geed l
2014-01-01
зочин :
хойч үеэ бодох талаар бичсэнийг өв хөрөнгө үлдээх гэсэг утгаар ойлгоод гутраад яхав дээ в бидний ирээдүй болсон хүүхдүүд юунд зорьж амьдрах вэ үнэхээр харанхуй байна. в нэг хэсэг нь орон гэргүй хог түүж байхад нэг хэсэг нь гэрийн хаягаа мэдэхгүй сургууль гэр хооронд унаагаар зөөлгөөд амьдрал мэдэхгүй, "захын хороолллынхонтой" ижил болчих вий гэж ярьдаг бид ийм ирээдүйгээ бүрдүүлж байна шүү
2014-01-01
utaaa:
neg l ix ezen chingisiig yarij, tseejee deldsen xumuus!!!! bidnii xamgiin tom zorilgo bol xitadad ezlegdchixelgui baix...
2014-01-01
зочин:
30 жил улсад ажиллаад 2 хүүхдэдээ юу ч үлдээж чадахгүй байгаадаа гутарч байна гэтэл хэчнээн хүүхдийг сургаж хүмүүжүүллээ дээ өөрийн сургасан хүүхдүүдээс нэг ч хүүхэд муу явж муухай архи гудраагүй явдаг.ядаж ганц газар ч байхгүй шүү ичмээр юм үнэн шударга байхын ач гэж алга
2013-12-31
монгол аав:
нээрээ бид үр хүүхэддээ юу үлдээж байгаа билээ? ойн медаль, насанд гарахдаа авсан 2 одон. өөр юу байна? намайг үхсний дараа авах 2 өрөө байр... ийм л юм байна. үгүй ээ... намайг үхсний хойно ч одоо ч үлдэх ганц юм нь 12 жил сургасан гавъяа, миний гавъяа биш, багш нарынх нь гавъяа.
2013-12-31
pkxny :
гутраад байгаа бол үхээч
2013-12-31
shudraga:
yun avtsaldaagui yum bichdeg hun be. negnee atg-t mataj gesniig ni bodohod matuulsan man yn avligach l uuruu bolj taaraad bna daa. chinii boddog shudraga yos bol man-yn gishuud iluu erhtei baisan ter yos l baihdaa
2013-12-31
зочин:
энэ засаг төр хүүхдүүддээ даахийн аргагүй өр л үлдээж байгаа шүү
2013-12-31
irgen:
huuhnuud mini urdee hairtai yom bol obartand bitgii orood baigaachee.
2013-12-31
irgen:
mongolyn huuhnuud tuuhee martsan hatan uhaan gej youg heleed baigaag medehgui uchraas niig maani iimerhuu baina daa?
2013-12-31
gunj:
сайхан бичсэн байна, нээрээ бид үр хүүхэддээ юу бэлдэж суугаа хүмүүс вэ
2013-12-31