Алдаа бүхний үргэлжлэл байх ёсгүй 2014 он
2013-12-30


2014 он гарлаа. Улиран одож байгаа онд нийгэм эдийн засгийн хүндхэн бэрхшээлүүдийг бид даван тууллаа. Засгийн газар гарааны жил гэж тодотгож эдийн засгийн суурийг дажгүй тавьчихлаа гэж дүгнэж байна. Нидэр дээрээ юу л бол доо гэсэн хардлага иргэдийн амнаас илүүтэй унах боллоо. Энэ нь ч үнэн юм. Макро эдийн засгийн тогтворжилт анзаарагдаж, улсын сан хөмрөг арвижиж байгаа дүр зураг харагдаж байгаа ч иргэдийн халаас түнтийсэнгүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш суга өсөөд байхад цалин тэгэвэр тэтгэмж өсдөггүй, статистикчид нь Засагт үйлчлээд худлаа тоогоор олон нийтийн толгой угаасаар жилийн нүүрийг барлаа. Эдийн засгийн үзүүлэлт тэднийхээр бол сайн гэнэ. Эдийн засгийн хямрал болоогүй гэж бүтэн гурван улирлын турш Засгийн газар худлаа ярьсан ч аравдугаар сараас сая нэг хүлээн зөвшөөрөхчөөн аядаж буруугаа хүлээлээ. Ерөнхийлөгч яаралтай ҮАБЗ-ийн үе үеийн гишүүдийг цуглуулаад сайн ярилцаад авлаа. Худлаадаа бантаад худлаа ярьж суусан Засаг сая л нэг сэхээрэв бололтой авах арга хэмжээнийхээ талаар цухас дурдах болов.

1

Авилгачдыг хомроглон баривчилж ял зэм тулгаж байгаа ч тендер хөрөнгө оруулалтаас завшигсад буурахгүй байгаа нь улсын төсвөөс санхүүжиж байгаа дуусаагүй барилгууд, нэмэлт хөрөнгө оруулалт шаардсан бүтээн байгуулалтын ажлуудаас бэлхнээ харагдаж байна. Жилийн дотор 1800 км хатуу хучилттай зам ашиглалтад орж замын сан 60 хувиар уртаслаа гэж байна. Дэд бүтцийн бэрхшээлээс болж импортын хэмжээ төлөвлөснөөсөө тасалдаж байгаа нь бас л нэг таагүй үзүүлэлт. Төмөр замын хэрүүлийн алимаа эртхэн нэг тийшээ шийдсэн бол экспортын хэмжээ жилийн туршид буурахгүй л байлаа. Тунгалаг төрийн тухай өчнөөн жил хэлэлцсэн яриа ухаалаг төр болж нэршлээ өөрчилсөн боловч цаасан дээр хэвээр үлдлээ. Өнгөрснөө ярихаа больё гэвч энэ бүхэн алдаа байсныг хүлээн зөвшөөрөх учиртай. Алдсан алдаагаа ахиж алддаггүй байх нь тунгалаг, ухаалаг төрийн хамгийн сайн шинж.

1

Ирэх жил биднийг амаргүй олон сорилт хүлээж байгаа. Уул уурхайн баялгаа яаж саадгүй хоёр хөрш рүүгээ гаргах вэ. Нэмүү өртөг шингээж хагас боловруулах арга замыг даруй эрэлхийлмээр байгаа юм. Улаан Үд-Замын Үүдийн чиглэлийн авто транзит тээврээр юуг ямар хэмжээгээр тээвэрлэх вэ. Мэдээж нүүрс тээвэрлүүлээд байхгүй нь тодорхой. Эдийн засгийн цусны эргэлтийг байнга бөглөчихөөд байдаг дэд бүтцийн хариуцлагагүй бодлогоосоо болоод асар их боломж алдаж эдийн засгаа ганхуулж байсныг өнгөрсөн гашуун дурсамж сануулаад байгаа шүү дээ. Хятад ирэх жил нүүрсний импортоо нэмэгдүүлэх төлөвтэй байгаа. Нүүрснийхээ дийлэнхийг Австрали, Индонезээс авч байна. Бид гэдрэгээ хараад хамраа сөхөх биш Хятадын тэр импортыг яаж өөртөө татах вэ гэдгээ нарийн тооцох учиртай. Асуудлыг бид дэндүү удаан ярина. Маргаж мэтгэлцэнэ. Тунгалаг төр өөрөө шуурхай чанарыг өөртөө шингээхгүй бол хоёр үзүүртэй зүү шиг шийдлээ олж чадахгүй. Төмс хүнсний ногоо, гурилаар өөрийгөө хангачихаж дөнгөж байна. Илүүдлээ гаргая л даа. Зүүн хязгаарт илүүдээд байгаа үр тариагаа урагш нь гаргая. Тариаланчид Улаанбаатар руу хоёр мянган км зам туулж гэмээн тариагаа зах зээлд хүргэж байхаар хаяанд шахуу байгаа Хятадад гаргаад ашгаа хүртэг л дээ. Мах махан бүтээгдэхүүн, түүхий эд гээд бидэнд бусдыг хангачих зүйл бишгүй бий. Гол нь нэмүү өртөг шингээдэг байх хэрэгтэй. Үүний тулд хөдөө аж ахуйн биржүүдийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх ёстой. Цэвэр агаар төслийн нөхдүүд шиг ажил хэрэг нь явдаггүй, хөрөнгө мөнгө нь хаашаа урссан нь тодорхойгүй хярамцагийн газар хөдөө аж ахуйн бирж болоод хувирсан таагүй мэдээлэл сонстох боллоо. Уг нь зөв залаад чиглүүлээд явбал англичуудын худалдан авдаг үнээс өндөр үнээр мах, сүүгээ хэрэглээд баймгүйсэн.

1

Энэ онд хөрөнгө мөнгө хайргүй зарцуулагдсан. Үр дүн нь тийм ч таатай бус. Жилд 70 сая ам.доллар “Чингис” бондын хүүнд төлсөөр 2017 онд 500 сая ам.долларын үндсэн өрөө барагдуулна. 290 сая ам.доллар буюу 30 тэрбум иений “Самурай” бондыг борлуулж эхэллээ. Бөөн өрийн дарамт ирэх нь. Уг нь маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэдэгсэн. Ийм их хэмжээний өр зээл тавих хэрэг байсан уу үгүй. Инфляци хоёр оронтой тоонд хүрч төсвийн орлого тасалдан, валютын ханш чангарч төгрөг үнэгүйдсний шалтаг шалтгаан эндээс л улбаатай. Эцсийн бүлэгт бодлого боловсруулаад хэрэгжүүлж чаддаггүй, байнга хувьсан өөрчлөгдөж байдаг зах зээлийн өөрчлөлтийг анзаардаггүй буюу анзаарахыг ч хүсдэггүй Төр шинэчлэгдэхгүй бол ирэх он энэ оны алдаа бүхний үргэлжлэл байх болно доо. Хөөрхий.

1

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
ganbold:
bi 300 000 000 iiin zeel avch ajlaa ehlene uildver baiguulna saihan amidrana butsaaj tuluh buh bolomj n baina.gadnaas hurungu bosgohiig buruu geed bga teneguudiin ugiig buu sonso zasag tur udirdaj bga humuus mini.tur zasag mini nadtai adilhan baihgui mungiig baigaa gazraas n avch heregleed butsaaj ugch bolno gedeg bodoldoo unench baigaarai.lombardnii mungu bur undur huutei shuu dee.
2014-01-01
darjaa:
huuli murdduggui ih hural tarah heregtei. ardiin namiin ued deer baijee...!
2013-12-30
зочин:
ene zasgiin gazar buur dendej bn. mongol huuligui bollo. une usluu, orloggui humuus yaj amidrah be?
2013-12-30
зочин:
нөгөө шударга ёс эвсэл яасан бэ. бас л албан тушаалдаа бялуурсан уу. энэ худалчуудаас хурдхан салах юмсан. хурдхан 2016 он болоосой. уянга энтэр урвагчдын намтай сүлбэлдээд будаа болсон уу. гайгүй байх гэж бодож байсан юм хөөрхий амьтад....
2013-12-30
зочин:
ер нь төрөөс гаргаж байгаа худал хэлэх явдал ихэссэнээс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй болох аваас улс орон мөхөх аюултайг уих гишүүд, төрийн тэргүүн, гүйцэтгэх засаглалын ерөнхий сайд яам тамгийн газрын дарга нар минь хэлж ярихдаа тооцоо судалгаатай хамгийн чухал нь аль нь вэ гэдэгийг хэлэлцэн тохирч түүнийгээ зөв тооцсон ямар хугацаанд хийдэх хугацаатай хэн хариуцах эзэнтэй мэрэгжлийн ур чадварыг нь уих-аараа хэлэлцэж сар улирал жилийн гүйцэтгэлийг нь ард олоноороо хэлэцэж чаддаг байлгах талаар ажиллаа ч дээ төрийн өндөрлөгүүд минь дээ
2013-12-30
зочин:
манай төрийн удирдлагуудаа монгол улсад худал ярих явдлыг таслан зогсоохгүй бол болохгүй. уих гишүүд өөрийн хэлсэнярьсаны төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг нь цаг хугацаа дуусаад өнгөрсөн байна шүү дээ. худал хэлж гадаадаас зээл авна, худал хэлж үнэ өсгөнө, худал хэлж үйлдвэр барих гэж байна гэж хөрөнгө үрнэ, утаа багаснаж байна гэж худал хэлнэ, бүр сүүлдээ утаа байгаа ч хор нь багассан гэнэ мөн ч их худал ярив даа
2013-12-30
зочин 1:
монголд авилга авсан ганц л байсан биздээ, бусад нь улс, ард түмний мөнгийг хулгайлсан хулгайч наршүү дээ, төсвийн мөнгөөр баяжсан хүмүүсийг "хулгайч" буюу"сайн эр" гэж нэрлэе,
2013-12-30
unenhuu:
haraaliin ugnees busdig ni admin ustgahgui baival sain baina uzel bodol uraldah ni zov
2013-12-30
unenhuu:
setguulchid uzegniihee uzuureer niigmiig tseverleh yostoi l doo.gehdee zarim zuil deer arai l dendeed baih um.hetruuleg hereglehee bolichih heregtei .ene zasgiin gazar bol ih um buteesen humuus shuu.horin jil hiigeegui ajlig hoyrhon jild hiij bna aa hoorhiis.edniig mon ch ih chichleh um daa
2013-12-30
unenhuu:
setguulchid uzegniihee uzuureer niigmiig tseverleh yostoi l doo.gehdee zarim zuil deer arai l dendeed baih um.hetruuleg hereglehee bolichih heregtei .ene zasgiin gazar bol ih um buteesen humuus shuu.horin jil hiigeegui ajlig hoyrhon jild hiij bna aa hoorhiis.edniig mon ch ih chichleh um daa
2013-12-30
гагнаа:
2016 оны 7 дугаар сарын 1 хүртэл ийм байдалтай байна гээд байгаа юм биш үү . ерөнхийлөгч нь тэгээд хууль санаачлаад байна гэж ойлгоод байгаа даа. наана нь засах шаардлагагагүй нэгэнт явагдсан алдсан юм түүгээрээ дуусаг 2016 онд л алаад янзлаад өгөх юм байх аа хэ хэ
2013-12-30