Амралтыг нь бүтэн эдлүүлье
2013-12-23

ЕБС-ийн сурагчид тархиа амраах “ээлжит амралт”-аа авчээ. Хичээл номын ачааллаас түр холдон сэргэлэн цовоо болоод ирэх энэ боломжит амралтын хөтөлбөр нь эцэг эхийнх нь гэр бүлийн төлөвлөгөөн дээр хэрхэн буусан байгааг тоймлож хэлэх юм алга. Олон хичээл шахуу программд даруулж суудаг тэдний өмнөөс  чөлөөт цагаараа сурах, цээжлэх юм нь энэ амралтаар нь бага л байгаасай гэж залбирья.

6

Дунд сургуулийн 4-р ангийн сурагчид гэхэд 12 төрлийн хичээл үзэж нухдаг талаар мэдээ телевизээр гарч байна. Энэ нь хүүхэд өдөрт 4 цаг хичээл хийж багшийн өгсөн мэдлэгийг тогтоох гэж хичээх ба орой нь мөн тэр тооны мэдлэгээ баталгаажуулах гэж ном дэвтрээ дахин шагайх дарамт гэрт нь хүлээж байх дүр зургийг харуулж байна.

6

Хувийн зарим сургуулийн ачаалал дээр өгүүлснээс хоёр дахин их байдаг талаар яриа ч сонсогддог. Нэг өдрийн идэвхтэй байх 10 цагийн 7 цагт нь хичээл номоор даруулж өнгөрүүлсэн хүүхэд маргааш нь хичээлдээ урам зоригтой сурах идэвхтэй очно гэхэд бас хэцүү л санагдана. Энд боловсролын салбарын сургалтын систем программын талаар бүхэлд нь хөндөн бичиж дүгнэх гэвэл хөнгөдсөн хэрэг болох биз. Харин үүний цаана эцэг эхчүүд бие биенээсээ ялгарах илүүрхэх их хэнээрхэлдээ хүрэх гэж бяцхан үрсээ ядрааж байгаа асуудал сэтгэл эмзэглүүлж байна.  Цэвэр орос буюу социалист угшилтай сургалтын систем арга барилаасаа салахад бидэнд цаг хугацаа хэрэгтэй байгаа гэхдээ хуучин системээсээ яаран салахгүй бол хүүхдүүдээ ядраасаар байна. Маш шахуу хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөгөө барьсан багш нар цагт баригдахын хэрээр программаа дуусгах гэж сурагчдынхаа тархи руу хүчээр шахуу чихэж эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд хүүхдээ хар багаас нь бусдаасаа хол илүү мэдлэгтэй боловсролтой болгох гэсэн эцэг эхчүүд англи, орос, хятад гээд хэлний нэмэлт багш давтлага сургалтаар шахна.

6

Эцэг эхийн санаа сайхан, үр хүүхдээ хэний ч өмнө боловсролтой хэний ч өмнө нүүр бардам зогсох хүн болгохыг хүснэ. Үүнтэй дүйцэх бахархал гэж юу байхав. Харин хүүхдийн тань нялх оюунд хар багаас нь өгөх их дарамт тэдэнд тийм тустай байхгүй. Бусдын хүүхдээс илүү гадаад хэлтэй гайхамшигтай төгс хүүхэдтэй болох гэсэн ялгарах хүслээсээ үүдэн нялх бяцхан хүүхдийнхээ тархийг амраахгүй тайван тоглуулахгүй зовоох дүр зураг ихэссэнийг бид анзаарах цаг болжээ. Зөвхөн сургуулийн насны хүүхэд ч гэхгүй бүр дөнгөж хэлд орж байхад нь хүүхдэддээ багш авах шахуу юм болж  гадаад үг цээжлүүлж эхэлдэг болоод байна. Хүүхдээ бараг төрөхөөс нь л гадаад хүнээс төрсөн мэт яруу сайхан ярьдаг болгох гэж адгуутах бидний шахалт дээр нялх үрсийн оюун тархи ядарч сульдаж байгаа. Хүүхэд өсөх насандаа үг яриаг хурдан тогтоодог шигээ бас төдий хурдан мартдаг талаар мэдэх хүмүүс зөвлөж сануулж байна. Юм бүхэн хэмжээндээ л байх ёстой.

6

ЕБС-ийн сургуулийн II улирлын амралтын хуваарьт өөрчлөлт орж 1-5 ангийн сурагчид 12 сарын 21-ээс ирэх оны 1 дүгээр сарын 26, 6-9 дүгээр ангийнхан 1 сарын 4-26, 10-12 ангийн сурагчид 1 сарын 11-26-ныг дуустал тус тус амрах болжээ. Алдрай бяцхан үрсээ амруулсан шиг амрааж алиа хөгжилтэй сэргэлэн цовоо байлгахыг уриалах байна. Бусдаасаа ялгарсан цоорсон мэдлэгтэй хүн болгох гэж нялх тархи оюуныг нь мөнгөний хүүдий шиг түнтийлгэх гэх хэрэггүй биз ээ. Тэд хөгжилтэй баяртай сайхан амраад шинэ хичээлийн улиралдаа цовоо цалгиун инээд хөөртэй сургууль руугаа яаран ирж байвал сайхан.

6

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
зочин:
амралтаар хүүхдээ яаж харах вэ, хэрхэн хаана яаж амраах вэ гэдэг том асуудал эцэг эхчүүдэд тулгардаг.эцэг эх ажилтай хүүхэд харах хүнгүй эзэнгүй. хүүхдийг хэт их ачааллаар дардаг нь үнэн. сант сургууль гэхэд л бэлтгэлд 2 цаг багш зөвхөн бичих дадлага хийлгээд цаана нь баахан даалгавартай ирнэ. үзсэн юмаа ч ойлгоогүй,заалгаагүй ирдэг. өгсөн баахан тоогоо аргы нь мэдэхгүйгээр заахгүйгээр ердөө цээжлүүл өөр арга байхгүй хүрд шиг л цээжлүүл гэж багш нар нь хэлдэг, ингэж бид хүүхдэд танин мэдэхүй мэдлэгийн эх суурий нь тавих гэж үү. өндөр төлбөрийг багш нар авч эцэг эхчүүд сургах үүргий нь хүлээдэг юм билээ.
2013-12-26
dumb journalist:
ene setguulch odoo yu geed erguted bga mal ve. ooroo 10 jildee hicheelee diilehgui noiltoj bsn l bololtoi. tiim hetsu yum yu ch bgagui. harin ch amarhan yum zaagaad bhd altsaganaj gaduur tenej ircheed noiltood bdg ene setguulch shig malnud ih l bdg shd. huuhdiig bagaas n sain humuujiltei bolovsroltoi bolgohgui bol 20 30 hureed arhi uuhaas oor yum medehgui gudamjni yumnuud l bolno. tegeed tiim yumnuud tor barina geed tosoolood uzde. just sick
2013-12-24
hdyun:
kembrijiin surgalttai surguuliin 2r angiin surax bichig hevlegdehgui baij baigaad say amrahiih ni omno hevlegdej surguulid ni irsen chini amraltaaraa bugdii ni uzej duusga genee. 5 surah bichig shuu dee. arai l jaina daa bas
2013-12-24
зочин:
манайд е.б сургуулиуд ачаалал ихтэй амралт багатай байдгаас хүүхдүүдийг залхааж,бараг хичээл гэхээр айдаг болсон байна.гадаадын өндөр хөнжилтэй орнуудад ялангуяа бага ангийн хүүхдүүдэд олон цагаар хичээл орох биш тодорхой хугацааны дараа амарч тоглох цаг гаргах,2 сар хичээллэсний дараа 10-14 хоног хичээл завсарлаж амрах гэх мэт авууштай олон туршлага байдаг юм билээ.
2013-12-24
eeejuud:
amraltaar ugj bgaa daalgavaraa jaahan bodoj tootsoj ugmuur yumaaa amarsan ch bish hicheelleden ch bish nuguu daalgavraa hiih gj uduriin yum boloh yumaa huuhed yalanguya baga angiinhand ih daalgavar bol hund bn ene huuhduud chin amarj bgaa geed bodchihoor ter daalgavriig hiih husel yu ch bhgui bolchihoj bgaan tgd l bid hucheer zagnaj aashilj bj suulgaj bgaad hiimer bolohiin ter ni buun uur uilaan mailaan bolohiin zarimdaa hemjee hyazgaartai daalgavar l ugmuur bn yu ch bas hiihgui bh ni haa* yum amarj bgaad suuliin 7 udurt hiih ch yumuu tegehgui barag sar amrana tgeed udur bur hiiheer ih daalgavar ugchih yum zarimdaa udur bur hiigeed ch bagtahgui bj magadgui minii bodloor amraaj bgaad hicheel orohos hed honogiin umnuus sergeeh zorilgotoi bagahan daalgavar bmaar bn
2013-12-24
hvn guai:
amrah nereer yamr ih daalgavar ogdog geech .barag amrahgvi hicheeldee yavj bsan n deer bsan yum shig.zov mongol hvvhed hvvhdiig shahahgvi taavaar n surgana geed l bsan say tegeehed amarsan chin bvvr hicheeldee yavj bsnaasa ilvv doloon door boon daalgavar terendee hvrch chadahgvi zvrh*en shanalsan hvn l bn arai dendvv.
2013-12-23
zochin:
yagaad niisleliin huuhduudiin amraltiig tsagaan saraar taaruulj boloogui yum be zobhon 7 honog l hoishluulahad boloh bsan tegsen tegeegui l huuhduud hicheelee taslana tegeheer hicheeldee suugaagui huuhduud l hohirno shdee
2013-12-23
zzzz.:
6 nastangyydiin hicheeliin daalgabar dendvv ih.tegeed 1 hicheel dr heden ynziin nom vzdeg ym be. ter ch nom ene ch nom gd l bh ym tsaagaan tolgoigoo dyysgaj amjaagvi bj baahan nom vzeed l bh ym
2013-12-23
зочин:
6 настангуудад даалгавар маш их єгч бна. єдєржин хичээл хийж ирчихээд оройжин даалгавар, сїїлдээ хїїхэд ядаргаанд орж бна.багшийн ажлыг хийсээр байтал хэн багш гэдгээ мэдэхээ байлаа.хїїхдэд ямар ч їлдэцгїй бна. боловсролын яам 6 настангуудын сургалтын программыг хувийн сугууль гэлтгїй шалгаж єгєєч ээ. дарамт их бна. хїїхдийг дэмжихгїй хасах дїн дандаа тавих юмаа.шинэ їе сургууль
2013-12-23
zochin:
heterhii ih achaalaltai bnao ehnese yadargand orj yanz bvriin harshiliin eh vvswer hi tawigdaj bn
2013-12-23
зочин:
боловсролын сайдын шийдвэр орчлон сургуульд хамрахгүй юм уу. хүүхдүүд нь амармаар байдаг. msc-д тусад яам тамга байгуулж өгөөч
2013-12-23
zochin:
shahsnaar huuhed yum surna gevel denduu enduu ta* zuil bolnoo harin ch emh tsegtsgui boognorson sursan suraaguigee yalgahgui teneg baidald huuhduud orj bna tsomhon tsoon daalgavriig ogood yas shalgaj zob buruug ni dor bur ni zadlan tailbarlaj ogch baih yostoi huuhed amrah tsagtaa amrah erhtei tegeh ch yostoi
2013-12-23
зочин:
үнэхээр үнэн зөв юм бичжээ,хүүхдийг хичээлээр хэт дарах нь хүүхэд хичээлээс залхах дургүй болох үндэс болэ бна
2013-12-23
zochin:
amraana geed daalgavar ogood bdag buruu, huuhdee shah gejbga humuus neg udur yadargaand orohoor ni yah uu. ih shahuu surrguuliin huuhduud 8, 9 dugeer angidaa yadargaand oroh ni ih bii.
2013-12-23
заяа:
хичээлийн дарамт маш их байна. ялангуяа 6 настангууд. үдээс хойш орно. өдөржин багштайгаа хийсэн хичээлийг орой давтана гээд оройн 23 цаг хүртэл сууна. тэгээд унтаад өглөө 10 цагт сэрээд дахиад хичээл. энэ маягаар маш их дарамт ирж байна. даалгавар хэтэрхий их байдгаас хүүхдүүд сурах дургүй болж байна. сургуульд орно гэж баярлах хүүхэд байхгүй боллоо. сургалтын системийг өөрчлөх хэрэгтэй
2013-12-23
bagaas ni surgah heregtei:
hun bagaasaa l suuj surval tsaashdaa sain surna. manai huuhdiin surguuli ene 7 honogt hicheellej baigaa. gomdollood baih yum alga.
2013-12-23
зочин:
amralt bol amralt. hicheeldee yavsanaas iluu daalgavar bagsh nar ni ugdug. uursdiinhuu ajliig bagasgaj baigaa ni ter
2013-12-23
baagii:
manai huuhduud erthen jaahan yum sursan ni deer. bid ingej jaahan shahuu hicheelluulehgui bol huuhed almai shuu dee. tertei tergui ih deed surguulid ted maani taavaaraa l surna. tuunees ni omno shah. hedii ih achaalal avna todii hemjeegeer suuj surna.
2013-12-23