Малайзаас тодорсон үнэн
2013-12-18

Б.Энхтуяа бүсгүйн үхлийн талаар Малайзаас мэдээлж эхэллээ. Хэрэг болсон газраас нь болон бусад эх сурвалжуудийн тавьж буй энэ мэдээллээс бид юутай үлдэв. Ямар үнэн тодров. “Хохирогч амиа хорлосон юм байна. Хар тамхи ч хэрэглэдэг байсан байж болзошгүй. Нэг их таатай ажил хөдөлмөр эрхэлдэггүй байж. Эх орондоо байхдаа ч янз бүрийн асуудалд орооцолдчих гээд байдаг байсан” гэсэн мэдээллүүд гарлаа. Ерөнхийдөө сүүлийн хэдэн өдрийн мэдээллээр талийгаачийн талаар хар бараан дүр зураг л олон нийтэд буулаа.

.

Өнгөрсөн хугацаанд ээжийнх зүгээс охиноо бусдын дарамтад байсан талаар гаргаж тавьсан яриа, баримт сэлт нь бараг бүгд л худал, согтуу галзуу хүний тэмдэглэл, дэмийрэл болж үлдэж байх шиг байна. Эхлээд хэвлэлийнхэнд л ханддаг байж гэж харамсаж байсан ээж нь одоо тийм алхам хийгээгүйдээ баярлах болж байх шиг байна. Хэрвээ хандсан бол охиныг амьд сэрүүнд нь энэ мэтээр сурвалжлан бичээд хар тамхичин, хүн хог болж яваа гэж дэлгэн эргээд эх орондоо ирэх нүүргүй болгож ч магадгүй л байж. Нэг иргэнийхээ хүний нутагт амиа алдсан үнэн мөнийг тогтоохоор зардал мөнгө, сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа нэгэндээ хүндэтгэлтэй хандаж байна. Гэхдээ үүний хажуугаар энд үлдсэн бид үхсэн хүн үг хэлэхгүйн ард сүнс нь холдож амжаагүй нэгийгээ хараар будаж улсаараа нэг ярих хэрэг байгаа юм болов уу даа. Энэ хэрэг бусад залууст сургамжтай, дохиотой байж болно. Тийм болохоор мэдээлж ярьж байгаа байх. Гэвч ард нь үлдсэн гэр бүлийнхнийг нь бодоод уй гашуутай энэ үед нь элдэв хов, хар мэдээ гаргахгүй байвал болох л зүйл. Ганц энэ бус энэ мэт олон хүний зовлон хагацал дээр шар хар мэдээ хэмлэх бидний ёс зүй минь хаа хол гээгдсэн байх эмзэглэл төрүүлнэ.

.

Амиа алдсан бусгүйг монголдоо байхдаа л муу явдалтай байсан гэж бид эндээ мэдээлснээр Малайзын талд хүнээ буруутгах завшааныг олгож л байгаа хэрэг. Шалгагдаж байгаа хэрэг тул дэлгэрэнгүй зүйл хэлэх боломгүй гэсэн хэрнээ “Э” бүсгүйг буруутгах талын мэдээллийг хангалттай дэлгэрэнгүй хэлээд амжсан байгаа Малайз дахь интерполийн ажилтныг яс албаны хүн гэх үү, хүний хүн гэх үү.

_

Одоо байгаа шинэ мэдээллүүдээс харахад бүсгүй амиа хорлосон гэдгээрээ тогтоогдох юм шиг байна. Тэгээд энэ хэрэг явдалд буруутгагдаж байсан яам тамгын, хүчнийхний нэр цэвэршиж ажил амьдралаа хэвийн үргэжлүүлнэ.

_

Харамсалтай, хэн ч байлаа гэсэн нэг залуу бүсгүй буруу зам мөрөөр явж амиа алдлаа.

_

Амьд ахиудаа ээждээ ахдаа бичсэн мессэж, утасны дуудлага, өгүүлсэн учир зовлон бүхэн нь ганцхан хоногт утга учиргүй галзуу согтуу хүний аяглал байсан болж, үнэ цэнэгүй боллоо. “Өөрөөсөө л болсон юм байна, хар тамхичин байж” гэсэн дүгнэлтээр хүмүүсийн энэ хэргийн талаарх бодол, байр суурь эргэлээ. Аргагүй баримтанд бодит үнэн байдал ингэж буусан ч байж магадгүй. Гэхдээ л цаана нь олон түмний зэмлэл зэвүүрхэлд онилогдоод байсан зарим нэг албаныхан маш хурдан хэл амнаас бултаж чадлаа. Анх энэ хэргийн талаар ар гэрийнхэн нь мэдээлэхдээ хэн нэгнээс хариуцлага ч юм уу мөнгө нэхэх гээгүй, ийм л байна гэдгийг олон нийтэд хэлж сэрэмжлүүлэх гэсэн байх. Гэхдээ мэдэгдэл хийснийх нь хариуд чимээгүйд одсон охиных нь талаарх бараан мэдээ улс даяар маш хурдан тарлаа.

_

Үүний ард хэн үргэлжлэн зовж шаналах билээ. Хөөрхий ар гэрийнхэн нь  ээж, ах эгч нар нь хар хэл ам, хов живийн шүлсэнд булуулна. Охиныхоо шарилыг авахаар хилийн дээс давсан тэднийг эргээд ирэхэд нь уй гашууг хуваалцах ойр дотныхон бас охиныг нь буруу мөртэй байсан гэж жигшин ярих хов живийн хар хэлтнүүд зэрэг тосох нь. Талийгаачийг нэг бол сайнаар дурс, үгүй бол бүү дурс гэж өвгөд маань хэлдэг дээ.

 _

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Дэлбэлдэг улс юм аа. Ямар үйл хийнэ хийсэн үйлийн үрээ эдэлдэг гэдэг дээ.
2015-06-05
Oyuka:
Ta nar araichde ymar ch bsan mongol hvn bizde ydaj busad orniihnoos jishe awj suraach vhsen hvn vg heleh bish gsn shig eldweer heleed hend ch yu ch tohioldoj boldogiin za malnuuda
2015-05-11
uugnaa:
99996870ruu zagaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
2014-10-07
zochin :
bolioch ta nar
2014-10-07
bataa:
ene dugaarluu yrih yumu
2014-10-07
zochin :
hd yum avie
2014-10-07
uugnaaa:
zaluuusaaa mash hymd ovos zarna utas99996870
2014-10-07
erka:
ter ohin ih haramsaitai yma
2014-01-28
zochin:
hoorhii min taivan noirsog avragdchih bolovuu gej ih ltemtsjee zevuun malaizuudiig mongolchuud mini ueiin ued usen ydmaar horhoi shavijuud baina. mongold malaizuud baival nudej balbaad hoogood gargah yunsan...ter taliigaach maani mongolchuud bidnii ur huuhed shuu. ur huuhedee omooroe hamgaaly.
2013-12-23
tseegii :
ene huni buru bish uhsen nun ug heldeggui gej ymar ih nugel hiij bna yaj zovson bol noorhi ym msni bad me hun
2013-12-23
eegu:
unen gantchan bdag yum shuu
2013-12-21
eegu:
unen gantchan bdag yum shuu
2013-12-21
зочин 1:
өмнө нь гарч байсан мэдээлэл өөрийн чинь бичсэн зүйл хоёр зөрөөд байна. яанаа
2013-12-20
îîãèé:
ìàíàé ìîíãîë÷óóä õ¿íèéã ºíãºðñºí õîéíî íü ìóóëàõàà áîëèõ õýðýãòýé.
2013-12-20
zochin:
muu helj muuhaigaar bichi bgaa humuusiin derged suns ni zogsoj bgaa ch yum biluu uuriiguu huurhii ohinii orond taviad uzeech
2013-12-19
haramsal:
hen ch baisan yaaj ch yavsan mongol ulsiin irgen sainaar dursaj chadahgui bol buu durs yas ni undulzunu yadaj taivan noirsuulaach um mani bad mi hum
2013-12-19
jjjjjjjjj:
gantshan yum unen tend 2 dahi mongol huuhen uhlee ter mongold mongol hunee alsan aluurchin bsan ch mongol hun uhuuleh estoi gazar ni mongol ok, odoo end mongold hunii naimaa yamar aihtar huchtei bolsnoo ilrel bol ene nuguu setguulzuig hudaldaj avsan bn malaizid ochson setguulch ni heden nogoontoi boloo biz bas endees zarsan garuud ni tulburtei niitlel gargaad l tsagdaa huchniihen ni neg taldaa orood l hohirogchiig davhar hohiroogood l hunii naimaachid gazar avsan bn buur mafiin helbertei orchihoj nuguu temuujin z. bguulaltai buleg bitgii hel ged bsan odoo hardaa aihtar medremjtei reaktstai bgan medregdej bga bizdee dor ni l sursun bazaa hiij bn shu de
2013-12-19
zochin:
khunii naimaachidiin khani khamsaatanuud lsurug medeelel ikh taraaj bgaa daa naad surug medeelel taraagaad bgaa nukhduud ee shalgaach, survaljlaga avch niitelj bgaa survaljlaga ugch bgaa bugdiig ni shalga, ayagui bol buun mafi bgaa daa
2013-12-19
bodit:
ugaasaa l iim bgaa shd, har tamhi huniig ymar bolgdgiig medhgui bj humuus zaaval hun alsan bolgh geed
2013-12-19
эмэгнэл:
хэн ямар аргаар мөнгө олох гэж байгаа нь нээх чухал бишээ хамгийн гол нь элэг нэгт монголчууд нэг нэгнийгээ хөнөөж ашиглаж зарж завшиж байгаа нь монголын хамгийн том эмэгнэл эх оронч гээд цээжээ дэлдээд байдаг монголчууд бид ийм байж болно гэж үү дээ нэг хөөрхий элэг нэгт монгол охиноо зарчихаад хэдэн төгрөг авдаг юм болдоо тэр муусайнууд бүгдийг нь энэ охины сүнс хараах болно доо
2013-12-19
ананд:
ямар хүн байх нь хамаагүй төр иргэнийхээ эрхийг хамгаалах л ёстой. төрийн ажилтнууд ялангуяа хүчнийхний ганц сайн хийж чаддаг муу аргаа энэ охин дээр хэрэглэлээ дээ. төрөөс хариуцлага амийг нь нэхэх нь зөвөө.
2013-12-19
tenegt:
setguulch bayrhuu guai araui dendenee chi. uhaaantai hunii ug uu. yu yu genee aimshigtai yumaa .eldyeer huuhdiin hurtel oruulaad doromjilchih yuma.setguulch.see ehleed soliorchih yumda.uhsen hun yu heldiin gej bga yum baihda.iim l muuhai niigemd bid amidarsaar bgaa shd.joohon huuhed amidrald muu sanaa baihgui itgemtgii negen baisanch yum biluu yaj meddii. iim tiimeer duudaad ovoo setguulch yumda
2013-12-19
zocnin :
setgyylcn gesen dee byryytnii hynii naicndiin gar hol bologcndiin ygeer yawaad bgaa yum shig malaizaas todorson ynen gej yugaa bicneed bnaa. ocnij tam tum yum sonsonoo medeeleh aydaad cn bgaa yum shig . uulaasaa hohirogcnid byh buryyg tohoh gesen malaiziin tsagdaa nariin l arga bnashdee.
2013-12-19
zochin:
er ni hen ch baisan ene chini hunii ami shuu dee. manaihan uursduu ur huuhedgui yum shig l negnee buruutgah yum. bid huuhdee yaj yavaag yas yuman deer meddeg bil uu. hairan ohin. hairan neg mongol hun. huniig ungursun hoino ni ingej bolohgui ee. neg muu uchuuhen malaiz ulsad mengerleg mongolchuud heden udaa doromjluulah yum be. yagaadzaaval haltaruud mongolchuudiig aldag yum be.
2013-12-19
zochin:
хүний наймаачидын арга.өөрсдийн хөө золиосыг хохирогчийг муулж чадвал тэд бага ч гэсэн гэмт үйлдлээ нууж чадна даа гэж бодож ийм худал мэдээ тарааж байна. тэд зохион байгууллалттай гэмт хэрэг хийж байгаа араатанууд ийм юмыг тооцоолсон бас тойрон хүрээлэгч хамсаатантай байгаа
2013-12-19
zochin:
хүний наймаачидын арга.өөрсдийн хөө золиосыг хохирогчийг муулж чадвал тэд бага ч гэсэн гэмт үйлдлээ нууж чадна даа гэж бодож ийм худал мэдээ тарааж байна. тэд зохион байгууллалттай гэмт хэрэг хийж байгаа араатанууд ийм юмыг тооцоолсон бас тойрон хүрээлэгч хамсаатантай байгаа
2013-12-19
baagii:
талийгаачийг нэг бол сайнаар дурс, үгүй бол бүү дурс гэж өвгөд маань хэлдэг дээ.
2013-12-19
zochin:
ugaasaa hunii naimaa gedeg zuil chin hohirogchiig ni archaagui har tamhichin bie unelegch bsan meteer niigemd msg shiddeg gemt hereg hezee boltol ingej tarhia ugaalgah geed bgaa yum bol doo bid.
2013-12-19
zochin:
uur gazar bidnii muulaad bdag hujaag zurhlej alj chadahgui dee ted yamar neg negnee hamgaaldag buurulhuu bilee! yadaj surah yumaa surmaar yumaa!
2013-12-19
zochin:
manaihan ih sonin yumaa manaihaas uur ulsiin hun gadaad yavj bgaa aluulchihval hen bsan ni hamaagui nutag negtenuud ni tuhain ulsiin elchingiin gadaa jagsaal tsuglaan hiij neg irgeniig ni nohoi shig alsanii tuluu yaj temtsdeg bilee?manaihan yadaj tegj chadahgui bj hudlaa tsetserheed barag uhsen hund buruu uguud suuj bhiin! hun yah geed ch gadag* yavsan bj bolno hamgiin gol ni haana ch mongol huniig nohoi shig alj bolohgui gedegiig bid l temtsej helj yarij jagsaj bj bu*d oilguulna! yamar saindaa bidnii tuhai tamiin togoonii ulger garch bhav dee! bid neg chigeeree yuch bolson huvia hicheej ger gertee bugj bgaad l busadiin hool bolno doo chavaas gej.
2013-12-19