Дан дээлтэн нь хэн байх вэ
2013-12-17

Хууль баталж, гүйцэтгэх засаглалд хяналт тавих ёстой УИХ, Засгийн газрынхаа гарт орчихсон дүр зураг харагдана. Их хурал Засгийн газрын хүсэл эрмэлзлэл шингэсэн хуулийг олонхоор хүч түрэн баталдаг байдал харагдах болсон. Энэ нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн эцсийн найруулгад дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээг 40 хувиас хэтрүүлэхгүй гэж тогтоосны дараа хийсэн Засгийн газрын алхмуудаас мэдрэгдэнэ. Засгийн газрын хүсэл бол дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээг 60 хувь болгож мөнгө босгох, үүгээрээ гадаад зах зээлд их наяд төгрөгийн бонд гаргах, дотооддоо мөн 1.5 тэрбумын бонд гаргах байлаа.

:

Энэ төлөвлөгөө нь УИХ-ын чуулган дээр нийт гишүүдийн 38.2 хувийн дэмжлэг хүлээснээр төсөл унасан. Тэгэхээр нь Засгийн газар дараагийн алхам болгож өрийн менежментийн тухай хуулийн төс­лийг боловсруулж эхэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг санал нь чуулган дээр уначихвал арай өөр нэг хувилбараар хууль батлуулж түүгээрээ дамжуулан дураараа цааш зүтгэх гарцаа нээж чадаж байна. Их хуралд олонх хаанаас байгаа билээ, Засгийн газрын танхимд хэн нь лидер суугаа билээ. Эндээс кноп хэний хүслээр “ОК” талдаа дарагдах нь тодорхой. Иймэрхүү байдлаар төрийн нэг институци болох улс төрийн нам Их хуралдаа зааж захирамжилж залж явчих гээд байдаг жишиг бий болсон. Яг ийм хэлбэршилтэй Засгийн газрыг бий болгосноо сая л ухаарсан зарим гишүүний давхар дээлийг нь тайлж, эвхэж авах тухай сүрхий чанга ярьж эхэллээ.

.

Өөрийг нь хянах ёстой Их хурлын чуулганы танхим дотор өөрөө гишүүний батлахтай пээдийгээд сууж байгаа сайдууд одоогийн танхимд 15 байна. Ерөнхий сайдаасаа эхлээд ихэнх сайд нь Их хурлын гишүүн тул чуулган дээр сөрөг хүчнийг эс тооцвол бусдад нь хэлбэрийн төдий шүүмжлүүлж, хэлэлцүүлээд хүссэн хуулиа батлуулж чадна. Энэ бол цаагуураа засаглалын хямрал бий болгосон гажуудал.

Засгийн газрыг хянах чадвараа УИХ алдвал юу болох уу. Сөрөг хүчний гомдоллодог “Олонхоороо түрээ барих” гэдгийн цаана “дураараа, хяналтгүй” гэдэг давхар хашилт явж байгааг бид мэдэрч байх ёстой. Товчхондоо хяналтгүй Засгийн газар гэж ерөөсөө байж болохгүй л юм. Хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглал хоёр холилдсоноос болоод парламент нь баталсан хуулиа хэрэгжүүлээд, Засгийн газар нь хууль батлалцаад явж байгаа дүр зураг бий болоод байгаа. Нэг засаглалын эрх мэдлийг нөгөөгийнхөө эрх  мэдлээр хянаж тэнцвэржүүлдэг зарчим алдагдсан гэж болохоор. Үндсэн хуулийн эрхзүйд үүнийг хяналт-тэнцлийн систем буюу “Cheсks and balances” гэж томъёолдог гэсэн. Энэ нь эрх мэдэл хэт төвлөрөхөөс болон эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэхээс урьдчилан сэргийлдэг сайн талтай. Үүнийг зөв төлөвшүүлснээр л Монгол Улс сонгодог парламентын засаглалтай болно гэж үздэг.  Манайд өнөөдөр УИХ тарах ёстой гэвэл хөндлөнгөөс тараадаг систем нь байхгүй. УИХ өөрөө өөрийгөө тараахаар хуульчилсан байдаг. Харин Засгийн газрыг оролдмоор бол эгзэгийг нь тааруулж байгаад хууль тогтоох засаглалыг хэрэгжүүлэгч хэдэн гомдсон гишүүний саналаар огцруулчихаж болохоор. Нам болоод бусад олон эрх ашгаараа цус ойртсон парламент сүүлийн үед хууль батлах ажлаасаа гадна Засгийн газрынхаа ажилд шууд ба шууд бусаар хутгалдан оролцож, хүн томилох, буцааж татах мэтийн асуудал дээр Их хурлаа гацааж, парламент байнгын ажиллагаатай шинжээ алдаж байгаа талаар судлаачид хэлж  байгаа.

.

УИХ энэ долоо хоногт Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Энэ хуулийн төсөл нь Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүний үүргийг давхар хашихгүй гэсэн гол заалттай. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн болсон бол давхар Засгийн газрын сайдын албыг хашихгүй болно гэсэн үг. Одоо байгаа Засгийн газрын танхимд багтдаг 15 гишүүний тархин дундуур нь шууд татаад авахгүйч энэ хуулийн төсөл улс төрийн ямар гаргалгаагаар орж ирсэн, өчигдөрхөн МАН-ын даргын хоёр сайдыг огцруулах шаардлага өргөн барьсан нь цаг үеийн цэвэр давхцал мөн үү, цаанаас нь тааруулсан “хорчин” нүүдэл үү гэдгийг улс төрийн шинжээч нар шар зурхайдаа буулгаж байгаа биз.

.

Юутай ч Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн байхыг зааглах асуудал зүгээр нэг яриа биш хуулийн төслийн хүрээнд орж ирж байна. Үүнийг өнөөх хяналтаа алдаж өвөр зуураа болсон УИХ, гүйцэтгэх засаглалынхаа тэргүүн гишүүдийн хамт кнопдож шийднэ.

.

Улстөрчид наанаа ярьж байгаа шигээ засаглалын хямралаас дайжиж, том төрөөс салах алхам дээр нэгдэж байгаа бол хүний өөрийн гэхгүй нэг талд кнопдоод хуулийн төслийг батлах байх. Гэхдээ хөшигний цаана хийгдэж байгаа сайдын суудлын төлөөх яриа, тохироонд хэнийх нь хор хүчтэй найрагдаж байгаагаар асуудал шийдэгдэх болов уу гэсэн гутранги таамаг олон нийтэд давамгайлж байна. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-аасаа “том” болчихсон, өөрөө өөрийгөө хянадаг Засгийн газраа цэгцэлж авах цаг болсон гэдэг дээр бол ард олон бүгд тийм гэж дуу нэгтэй хариулна.

.

Хуулийн төсөл батлагдсанаар баян хүний балаг бас дуусахгүй. Давхар дээлийг нь тайлсан ч дараагийн дан дээлтэн сайдууд Их хурлынхаа хяналтад багтаж, хязгаар хэмжээгээ сахиж ажиллах уу гэсэн зовинол байна. Ахиад л “олонх”  намын, нэг тогооны нөхөд инээд алдаж хошуугаа арчсаар орж ирнэ. Нам гэдэг институци төр дотор том хэвээр байхад шинэчлэл төгс болох уу.

 .

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
баяр:
та монголд хамгийн том, санхүүгийн хяналтгүй,аудит оруулдаггүй,хамгийн их эрх мэдэл бүхий ямар компани байдгийг мэдэх үү...энэ бол ман-ан-изнн
2013-12-18
иргэн:
засаглалын өөр сайн хэлбэр олчихсон юм бол тэрийгээ байгуулаачдээ. үгүй юм бол байгаатайгаа эвлэрээд дуугүй суухаас өөр яах вэ. худлаа олны сэтгэхүйгээр тоглох гэж оролддог энэ баярхүү гэгч хэн бэ. өөрөө сайн засаглал юм уу?
2013-12-18
зочин:
баланс тайлан уих дээр телевиз радиогоор тайлан хэлэцэж хэн ямар зөвлөгөөн өгч юу асууж ямар мэдлэг чадвартай сайдыг ямар нам эвсэл тавьсан аль нам зөв байр суурьтай байгааг дүгнэж цэгнэх боломж ард бидэнд олдоно шүү дээ . одоо бол юу болоод хэн үнэн яриад хэн хэний гүтгэж гүжирдэж байгааг олон түмэн ойлгохгүй байна. баланс тайлан ярьвал нөгөө тунгалаг төр чинь ард түмэн бидэнд ёстой ил гарна даа уих гишүүд минь төрийн дээд түшээ нар минь. уих гишүүд та нар минь засгийн газарт хийх зүйлыг нь ард бидэнтэй хэлэлцэж байгаад бодлого оо тогтоол гаргаад өгчих түүний чинь хэрэгжүүлж байгаа эсэх нь тайлан баланс авахад чинь харагдана даа тэгвэл уих хэрхэн зөв ажиллаж байгаа ард олон харна
2013-12-18
зочин:
гүйцэтгэх засаглалаа мэрэгжлийн болгож сар улирал жилийн тайлан балансыг авч, хувийн болон улсын үйлдвэрийн газар, хувь нийлүүлсэн байгуулагуудын хийж бүтээсэн ажил үйлчилгээ нь ямар өртөг зардлаар ямар хугацаанд босож ямар нэмүү өртөг олсон, улсад ямар хэмжээний татвар төлсөн зэргийг хянаж мэрэгжлийн зөвлөгөө өгч байгааг тогтмол удирдлагаар хангах үүргийг хэрэгжүүлэхгүй бол эх толгойгүй болсон улс болж байна даа. бодлого хэрэгжүүлэх хоёрыг хамт учир сайдууд гүйцэтгэх үйл ажиллагаа ярихаар бодлого яриад бодлого ярихаар гүйцэтгэх үйл ажилагааны хүндрэл яриад хариуцлага хүлээлгэж чадахгүй байна шүү дээ уих гишүүд, төрийн өндөрлөгүүд минь ээ
2013-12-18
teriin ordony tug:
teriin ordony deerkh tug ene neg muu orsgoi shudtei hyatad garaltai eruul soliotoi yum bichdeg yumnii ingej tokhuurkhaj solikh ed bish ee . neg eder naaadkhi chini hyatadyn tugyg tavya geed guikh bolno
2013-12-18
баяа:
хэн байх ны хамаагүй ээ уих гишүүн л биш бол
2013-12-17
......:
яг унэн бичжээ.
2013-12-17
nonuke:
яг одоо боловсруулагдаж буй захиргааны хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.6 дахь хэсэгт "цөмийн хаягдлыг булах, цөмийн хог хаягдлын талаар төхөөрөмж суурилуулах" гэсэн үг явж байна.
2013-12-17
bayarhuu:
dan deelten hen baih ve? geh bsan bish uu? garchigaa zuv bich l dee!!!!
2013-12-17
erka:
odoogiin ene kheden setgiilchid mongol khelnii zub bichikh dyrmee medekhee bolison shyy dee
2013-12-17