Гаж хөгжлийг гайхширч суух цаг биш
2013-12-17

Хүсч хүлээсэн анхны хүүхдэд гажигтай гэсэн онош тавигдаж тээх үү, байх уу гэсэн зовлонт асуулт цээж нухах. Зориг гаргаж, ургийг таслуулсан ч дараагийн хүүхэд яах бол гэсэн айдсыг ардаа үлдээнэ. Эсвэл эхний нэг, хоёр хүүхэд нь эрүүл төрчихсөн байхад дараагийнх нь гажигтай төрж, яагаад гэсэн олон асуулт хариултаа нэхнэ. Ямар нэг зүйлийн шийтгэл мэт энэ хувь тавилангийн тохуурхал ганцхан гэр бүлийн асуудал биш. Өөрөөр хэлбэл, газар нутаг, байгалийн баялгаас өмнө яригдах чухал асуудал. Бид аливаа зүйлийг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд гэж дэвэргэх дуртай. Тэгвэл жинхэнээсээ Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүргэж ярих асуудал нь ургийн гажиг болсныг хэдхэн эмч, тодруулбал үүнийг гардан хариуцдаг цорын ганц эмнэлэг болох ЭХЭМҮТ-ийн мэс заслын эмч хэлж байна.

6

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр шинээр төрж буй нярай хүүхдийн таван хувь нь төрөлхийн гаж хөгжилтэй байна. Товчхондоо 1000 амьд төрөлтийн 30-50 нь төрөлхийн ил болон далд хэлбэрийн гажигтай гэсэн үг. Бага мэт харагдаж байгаа энэ тоо бол дэлхийн үзүүлэлт. Монгол Улсынх ч давж дийлэшгүй их мэт харагдахгүй. Гол учир нь ургийн гажиг жилээс жилд нэмэгдсээр байгаа нь асуудлын учиг. Эрүүл мэндийн яамны мэдээгээр 1000 амьд төрсөн нярайд төрөлхийн гаж хөгжил 1990-1999 онд 1.48,  2000-2004 онд  2.15,  2005-2008 онд 3.78 болж нэмэгдсэн байх юм. Ургийг гажгийг оношилж илрүүлдэг эмнэлэг цөөнгүй ч мэс засал хийж, эмчилдэг нь зөвхөн ЭХЭМҮТ. Энэ төвийн Ерөнхий мэс заслын тасагт 2008-2009 онд нийт 222 нярай мэс засалд орсон бол нэг жилийн дараа буюу 2010 онд энэ тоо 256 болж 13.3 хувиар нэмэгджээ. Нярайн эрчимт эмчилгээний тасаг болон нярайн эмгэг судлалын тасагт 2009-2013 оны аравдугаар сарын нэгэн хүртэлх хугацаанд мэс заслын эмгэгтэй 586 нярай эмчлэгдсэн байх юм. Мэс засалд орсон нийт нярайн 30-34 хувь нь хоол боловсруулах эрхтний гаж хөгжилтэй байсан бол 2012 онд гажигтай нярай 50 хувь болон өссөнийг Ерөнхий мэс заслын тасгийнхны хийсэн судалгаанаас харж болно. Эрхтний систем талаасаас ургийн гажигт тэргүүлэх байр суурийг эзэлж буй хоол боловсруулах эрхтний гаж хөгжилд улаан хоолой төрөлхийн битүү, дээд гэдэс, бүдүүн, нарийн гэдэс, хошногоны битүүрэл, хэвлийн өмнөт ханын цоорол, өрцний ивэрхий гэсэн өвчнүүд зонхилж буйг Ерөнхий мэс заслын тасгийн эмч Л.Ганбаяр тайлбарласан. Долоо хоногийн хугацаанд төрсөн нийт нярайн нэг нь төрөлхийн улаан хоолойн битүүрлийн гажигтай байдгийг эмч нэмж хэлнэ лээ. Өнгөрсөн хугацаанд ЭХЭМҮТ-д төрсөн нярайн 1.4 нь гаж хөгжилтэй бөгөөд сүүлийн таван жилд нярайн гаж хөгжил хоёр дахин нэмэгдсэнийг З.Гэрэлмаа, Б.Амартүвшин нарын судалгаанд дурдсан байх юм. Уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхэд төрснийг гайхаад өнгөрдөг байсан тэр цаг үе шиг алгуурлаж болохгүй нь.

6

Гаж хэрэглээ ба гажиг

6

Агаарын бохирдлоос болоод ургийн гажиг үүсгээд байна гэж амтай болгон л халагладаг. Яг агаарын бохирдол, хятад хүнснээс болоод ургийн гажиг үүсээд байна гэдгийг хэн ч батлаагүйг мэргэжлийн эмч нар хэлж байна. Харин агаар, хөрсний бохирдол, зүй бус хооллолт, эмийн замбараагүй хэрэглээ, утаа, гэр бүлийн буруу төлөвлөлт, архи тамхи зэрэг нь ургийн гажигт нөлөөлөх хүчин зүйлс болдог аж. Өөрөөр хэлбэл, гажиг үүсэх шалтгаан бус шалтаг нь болдог гэсэн үг. Жирэмсэн болсноо мэдээгүйгээс архи тамхи, эм тариа хэрэглэж, стрессдэх нь урагт гажиг үүсгэх шалтаг болдог. Ямар нэг өвчнийг намдаах зорилгоор хэрэглэсэн эм урагт сөргөөр нөлөөлж, бүр биеэ даасан синдром үүсгэдгийг ЭХЭМҮТ-ийн Анагаахын удамзүйн лабораторийн эмч П.Жамьяан хэлж байв.

6

Эмчийн хэлж буйгаар ургийн гажиг үүсгэдэг нь нотлогдсон эмийн жагсаалт байдаг бөгөөд бөөлжилтийн эсрэг, унтуулах үйлчилгээтэй Талидомид гэдэг эм сонгодог жишээ нь гэнэ. Жирэмсэн үед уг эмийг ууснаар хүүхэд дөрвөн мөч нь богино, дутуу хөгжилтэй, улаан хоолой, арван хоёр нугалаа гэдэсний битүүрэл, чих, бөөр, зүрхний гажиг гэх мэт өөрчлөлттэй төрдөг бөгөөд энэ бүхнийг Талидомидын синдром гэж нэрлэдэг аж. Үүнээс гадна даралт бууруулах зорилгоор хэрэглэгддэг каптоприл, эналоприл, таталтын эсрэг эм болох валпроат, карбамазепин, дилантин ба тетрациклин, стрептомицин гэх мэт антибиотикууд хөгжлийн төрөлхийн гажгийг үүсгэдэг. Удамзүйн эмчийн хэлсэн бас нэг шалтаг нь архи, тамхи, кокайны хэрэглээ. Ургийн архины хам шинж гэдэг биеэ даасан хам шинж хүртэл байдаг бөгөөд энэ үед нүүрний өвөрмөц гаж төрх, төрөхийн өмнөх ба дараах өсөлт, оюун ухаан, сэтгэхүйн хоцрогдол, зан авирын өөрчлөлт, зүрх, тархи, бөөр, ясны тогтолцооны бусад гаж өөрчлөлт илэрдэг байна. Бие, сэтгэлээ тайвшруулах гэж хэрэглэсэн энэ бүхэн тухайн хормын анагаагч ч хожмын өдрийн харуусал болдгийг жилээс жилд нэмэгдэж буй гаж хөгжилтэй хүүхдийн тоо харуулна. Ийн хэрэглээ, гадны нөлөөллөөс гадна эхийн нас ургийн гаж хөгжилд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. Жишээ нь, хромосомын гаж хөгжил дотроос нэлээд элбэг тохиолддог Дауны хам шинж гэхэд эхийн наснаас шалтгаалж тохиолдол нь өсдөг гэнэ. Төрөх насны нийт эмэгтэйчүүдийн 1000-1200 төрөлтөд нэг Дауны хам шинжтэй хүүхэд төрдөг байхад 35 насныханд 350-д нэг, 40 настай эмэгтэйчүүдийн төрөлтөд 100-д нэг болж өсдөг аж.

6

Эмч нарын дуулгасан нэг сайн мэдээ бол мэс засал хийлгэсэн нярайнуудын амьдрах чадвар нэмэгдсэн тухай байв. Мэс засалд орж буй нийт нярайн 60-аас дээш хувь нь амьдарч буй таатай мэдээ нь оношлогоо, эмчилгээ сайжирсантай шууд холбоотой. Хоол боловсруулах эрхтний гажигтай арван хүүхэд мэс засалд ороход зургаа нь амьдарч, дөрөв нь энддэг байна. Төрөлхийн гаж хөгжил нь 2011 онд нярайн эрт, хожуу үеийн эндэгдлийн шалтгааны  хоёрдугаарт орж байсан бол 2012 онд гурав болон хойшилсон байх юм.

7

Ийн ургийн гажиг гэх үзэгдэл гайхширч суух асуудал биш болжээ. Өнөөдөртөө бол мэргэжлийн хэдэн эмч, тухайн гэр бүлээр хүрээ нь хязгаарлагдаж буй энэ өвчлөлийг бүрэн төгс илрүүлэн оношилж эмчлэхэд өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж, мэргэшсэн эмч шаардлагатай. Монголын ирээдүй хэмээн хүүхэд багачуудаа өргөмжилдөг бид ураг, нярай байхаас нь эцэг эх нь ч, эрүүл мэндийн байгууллага нь ч онцгойлон анхаарах цаг болжээ. Ирээдүйн хөгжлийн бэрхшээлтний тоог нэмэхгүйн тулд өчүүхэн ургийг ч хайрлая.

7

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
zocnin:
hvvhnvvd tamhi tataad gajig hvvhed l gargaad bai.tun amarhan jisnee ene
2013-12-18
зочин:
яанаа өнөө өглөөний утаагээ даанч яавдаа ингэж ч амьдрах гэждээ ёстой хэтэрхий юмаа хэчнээн тэрбумыг зарцуулаад яг хэвээрээ
2013-12-17
хххх:
ургийн гажиг ч яахав, эрт оношловол таслан зогсоож болно. гэхдээ манайд үүнийг оношлож чаддаг бил үү?? төрөлтийн явцад эмч нарын буруугаар тархины саажилттай болж амьд үхдэл болж байгаа хүүхдүүдийг яах вэ?? 10 сар эрүүл тээсэн хүүхдийг заримдаа ийм болгочихож байна.
2013-12-17
sexy irged:
eruul mendiin said sex hiij bui hun buriig hyanaj chadahgui baigaa n urgiin gaj usultud nuluulj baina
2013-12-17
зочин:
ургийн гажиг судлаад байх шаардлагагүй шууд агаарын бохирдол, хятадын химийн бодисоор бохирдуулсан хоол хүнснээс шалтгаалсан. хүүхэд нь гажигтай гараад байгаа гэр бүл дандаа архичин гэр бүл биш шүү дээ. агаарын бохирдол урт хугацаандаа арилгах арга хэмжээ авч байгаа юм бол хамгийн түрүүнд хил гаалиа чангатгаж, орж ирж байгаа хоол хүнсэндээ хяналт тавьж эхлэхэд оройтоогүй байна.
2013-12-17
zochin:
iim medeelliig bogino uguulber mayagaar tv- n reklamni orond cacaj irgediin bolovsrolig deeshluuleh heregteishtei. bi anagaahin ih surguuli tugssun hun zambaraagui em uudgiig medne.huuhdiig bagaas ni em shutehguigeer humuujuuleh heregtei. em bol neg yumandaa sain baivch nugoodoo hor boldog gedgiig oilgoj avah heregtei
2013-12-17
irgen:
1. hort zurshlaa bagasgaya. 2.hotiin utaag bagasgahiin tuld tublurliig saaruulahad zorig dutaad baina.shiidber gargagchid ardaa bugd ih deed surguultai uchir hotoos gargahgui huduuniihun huuhdee oyutan bolohoor bugd nuugeed ireh yum.tiimees odoonii shiidber gargagch oyutnii hothonnii asuudliig shiidehgui tul hamgiin bohir hotod bid amidarch ur udmaa iim bolgoj baina..3 ashigt malmalaa buruu ashiglasnii gai.
2013-12-17
kgfhhgj:
setguulch hun iim l barimttai yum bichih estoi bh
2013-12-17
ок00:
яам энэ талаар судлаад л байх уу. ирээдүй гээ яаж аврах гэж судлаад байгаа юм. судалсан бол гаднаас ирэх хүнс,агаар 2 тоо хатуу байх нь чухал баймаар судалгааны дүнгээс хийх ажлаа хурдан эхэлх хэорэгтэй биш үү, ингэж гарсан дүнг ийм ажил хийгээд ингэж буулгалаа гэсэн тайлан үр дүнг уншмаар байх юм
2013-12-17