Төрийг сүлжсэн “авлига”-ыг задалъя
2013-12-15

“Шударга ёс бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна гэж миний ард түмний надад захин захин сонгосныг би өдөр бүр санаж ажиллах болно” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх Төрийн тэргүүний тангараг өргөхдөө хэлж байсан энэ үг үр дүнгээ хэр өгсөн бол. “Хил дээрээ харуул зогсоосон атлаа Төрийн ордон дотроосоо Монголчууд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөөгөө алдаж болохгүй. Авлигад идэгдсэн төр хүчгүй байдаг. Авлига нэвчсэн нийгэмд ард түмэн ядуурдаг. Авлига Монголын өрсөлдөх чадварыг унагаж байна. Иймээс бүгдээрээ шударга ёсыг тогтоохын төлөө хамтдаа зүтгэе” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уриалж байсан.

1

Авлигатай тэмцэх хүрээнд өнгөрсөн хугацаанд  батлагдсан Авлигын эсрэг, Жендэрийн эрх  тэгш байдлыг хангах тухай, Шүүхийн шинэчлэлийн багц хуулиуд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд ашиг сонирхлын зөрчил үүсэх, үндэслэлгүй хөрөнгөжих, эрх мэдлээ урвуулан ашиглах, давуу байдал олох зэрэг авлигын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын эрхзүйн  орчныг бүрдүүлэх эхлэл болсон гэж үздэг юм билээ. Гэвч энэ нь авлига буурах бус гаарсаар иржээ. Үүнийг саяхан 1360 өрхийг хамруулсан судалгааны дүн харуулж байна.  Судалгааны дүнг АНУ-ын Азийн сан, “Сант марал” сангаас 2006 оноос хойш явуулсан судалгаануудтай харьцуулан дүгнэжээ. Тулгамдсан асуудлын жагсаалтыг “ядуурал” тэргүүлдэг байсан бол “авлига”-ыг хамруулах болжээ. Авлигыг иргэд төрийн албатай холбон тайлбарласан байна. Төрийн албыг найз нөхөд, хамаатан садандаа туслах зорилгоор ашиглах явдал хамгийн өргөн тархсан авлига гэж судалгаанд оролцогчдын 53.8 хувь нь үзжээ. Харин 42.1 хувь нь төрийн албыг ашиглан мөнгө авах нь түгээмэл тархсан авлигын хэлбэр гэсэн байна. Авлигын хурд зогсолтгүйгээр, хүчээ авч байгаа газар нь төрийн дээд түвшинд. Дээд түвшин гэдэгт төрийн өндөр албан тушаалтнууд хамрагддаг аж. Дээд түвшний авлига нь “зохион байгуулалттай гэмт хэрэг” болон “улс оронд их хэмжээний хохирол учруулсан” авлигын хэргийг хэлнэ гэж олон нийт үздэг байна. Энэ түвшний авлигын гол “бүтээгдэхүүн”-д нь бэлэн мөнгө нэрлэгдсэн хэвээр байгаа нь судалгаагаар харагджээ. Дээд түвшний авлига нь өрхийн төсөвт нөлөөлдөг болохыг онцолсон байна. Авлига өрхийн төсөвт ихээхэн хохирол учруулдаг гэж оролцогч эмэгтэйчүүдийн 12.9 хувь, эрэгтэйчүүдийн 21.1 хувь нь хариулжээ. Энэ нь эрэгтэйчүүдэд авлига өгөх асуудал хүндээр тусдаг болох нь харагдаж байгаа юм.

1

Харин төрийн алба хоёрдугаарт жагссан байна. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг. Судалгаагаар хахуулын дундаж хэмжээг 294 мянган төгрөг гэж үзсэн бөгөөд үүнд хэт өндөр хэмжээтэй хахуулийг хамруулаагүй байна. Авлигад өртсөн агентлагуудын жагсаалтыг 2006 оноос хойш “Газрын алба” тасралтгүй тэргүүлсээр иржээ.  Үүнээс гадна шүүх, цагдаагийн байгууллага ч “айргийн тав”-аас хасагдахгүй явж ирсэн байна. Манай улсын авлигын индексээрээ доороосоо хоёрдугаар байрт орсон хоолой хорсгом судалгааны дүнг олон улсын байгууллага гаргасан байдаг. Үнэхээр дотоод амьдрал дээр ард иргэд нь авлига нэмэгдсэнийг гэрчилж байгаа болохоор арга ч үгүй биз.

1

Ийнхүү авлигын сүлжээ төрийн дээд түвшинд нэмэгдсээр ирэхэд байгуулагдаад 7 жил болж буй АТГ ямар арга хэмжээ авч ирсэн бэ гэсэн асуулт ургаж байна.  Ер нь АТГ-ынхныг “акул”-уудыг биш “жараахай” барьдаг гэж шүүмжилдэг. Энэ нь ортойгоор барахгүй үнэн үг болох нь дээрх судалгаанаас харагдаж байна. Тиймээс олон нийт авлигатай тэмцэх ажлыг  Засгийн газар нь удирдах хэрэгтэй гэж үзсэн байхад зарим нь иргэний нийгмийн байгууллага энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн  санал гаргасан байх жишээтэй. Ер нь авлигатай тэмцэхэд төрийн албан хаагчдын үргэлж ашиг сонирхлын зөрчилтэй байдгийг онцолжээ.

1

Авлигатай тэмцэх ажилд соён гэгээрүүлэх зарчмаар хандах нь хэрэгтэй гэж үздэг байна. Өнгөрсөн хугацаанд АТГ-ынхан соёр гэгээрүүлэх биш лоозон төдий асуудалд хандаж ирсэн гэж шүүмжлэх хэсэг байна лээ. Үнэндээ АТГ-ынхан мэдээллийн дагуу шалгах эрхтэй ч дээд түвшнийхний эрхэнд халдах хууль эрх зүйн орчин бүрдээгүй.  Манайд төрийн өндөр  албан тушаалтнуудыг хамгаалсан 11 хууль байдаг байна. Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Засгийн газрын, Шүүхийн, Прокурорын, Авлигын эсрэг, Тагнуулын байгууллагын, Үндсэн хуулийн Цэцийн, Төв банкны, Аудитын, ХЭҮК-ийн тухай хуулиар тус тус төрийн өндөр албан тушаалтны халдашгүй эрх хамгаалагдаж байдаг аж. Үнэндээ ч авлигад нэр нь холбогдсон төрийн өндөр албан тушаалтнууд “халдашгүй бүрэн эрх”-ээрээ халхавчлагдан явсаар эцэстээ прокурор хэргийг нь хэрэгсэхгүй болгодог.

1

Прокурор нэгэнтээ хэргийг хэрэгсэхгүй болгох дүгнэлт гаргасан тул АТГ-ынхан ч гар мухарддаг байна. Өнгөрсөн хугацаанд АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн 14 эрүүгийн хэрэг прокурорт шилжээд “хэрэгсэхгүй” болгосон байна. Жишээ нь, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Б.Тэрбиш нарт холбогдох 33 сая төгрөгийн хээл хахууль авсан, Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн захирал Д.Гантөмөрын албан тушаалаа урвуулан ашигласны улмаас улсад 36.1 сая төгрөгийн хохирол учруулсан, УИХ-ын экс гишүүн Х.Наранхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх зэрэг хэргүүд прокурорт шилжээд хүчингүй болсон байна.

1

Тиймээс Монгол Улсад үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх  үндэсний хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, АТГ, МХЭХ хамтран боловсруулахаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж эхэлжээ. Ингэхдээ эрэн сурвалжлах сэтгүүлзүйг бодлогоор дэмжиж, мэдээлэгчийг хамгаалах оновчтой зохицуулалтыг тусгах, УИХ-ын гишүүний халдашгүй байдал, түүний эрхийг түдгэлзүүлэх процессийг уян хатан болгох, авлига өгөхөөр татгалзсан аж ахуйн нэгжүүдийн санаачлагыг дэмжиж тодорхой хэмжээний урамшуулал олгож байх гэх мэтээр заалтуудыг тусгаж байгаа аж. Энэ төслийг иргэдээр хэлэлцүүлж саналыг тусгасны дараагаар УИХ-д өргөн барих юм билээ. Харин УИХ-д очоод иргэдийн санал “уначих вий” гэсэн болгоомжлол, хардлага дагалдаж байгаа. Учир нь төрийн өндөр албан тушаалтнуудын “халдашгүй” эрхийг  хазаарлах саналууд хуулийн төсөлд нэлээд тусгагдсан. Жишээ нь, “төрийн албан хаагч хахууль өгөхийг шаардаж, гадаадын болон олон улсын байгууллагын албан тушаалтан, хувийн хэвшлийнхнээс хээл хахууль авах, авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, улс төрийн намын хууль бус санхүүжилтийг гэмт хэрэгт тооцно. Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль гаргаж, парламентад суудалтай намд өгөх төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжээс намд өгөх нийт хандивийн хэмжээг хориглох, санхүүжилтэд хяналт тавих тусгай хороог парламентад байгуулах, хандивлагчийг нээлттэй зарлах журмыг нарийвчилна” гэх мэт заалтууд хөтөлбөрийн төсөлд тусгасан байна лээ.

1

Ер нь зөвхөн Ерөнхийлөгч ч биш төрийн түшээд ч бас  “Шударга ёс бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна гэж миний ард түмний надад захин захин сонгосныг би өдөр бүр санаж ажиллах болно” гэдэг үгийг лоозон болгож чуулганы хуралдааны эхлэл бүр дээр тангараг адил уншиж байвал зохистой ч юм шиг. Төр бугшсан авлигатай төрийн өндөр албан хаагчид өөрсдөөсөө эхэлж тэмцэх хэрэгтэй дээрх судалгааны дүн харуулж байна. Төрийн сүлжсэн авлигыг задлах цаг ч аль хэдийнэ болсон биз ээ.

1

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ecsiin ecest ene bugd bidnees hamaatai. songuuliar nam bus uursduu yes zuitei huniig tovlood songoh heregtei. tegeed manai niigmiin humuus uursduu jaahan yes zyitei bolmoor bnaa
2013-12-16
иргэн:
хэн задлах юм бэ тэгээд. элбэдоржоос бол горьдохын гарз. зүгээр л энхбаяраа сор залж нэр хүндээ өсгөж дахин сонгогдох гэж хийсэн хоосон шоу. харин улам цэцэглээд бие биенээсээ хамааралтай бат бөх тор сүлжээтэй болсон бус уу. энэ илэрхий доройтоод байгаа түмэн олноо хараач ээ. наадуул чинь шударга ёс, ухаалаг төр ч гэх шиг улаан цайм худлаа шаагаад байна ш дээ.
2013-12-16
ханд:
татварын ерөнхий газрын даргаа энэ хуучин 40 наснаас дээш хяналтанд 3 дээш ажилсан хахуулийн эзэд байцаагч нараа солиоч та шинэчлэл хийгээч ээ
2013-12-16
zochin:
shudraga esnii tuluu bvx xvn itgel zvtgel gargaj baij bid amjiltand xvrne.iimees xvn bvkhen shudraga bus zuiliin tuluu temtsex xeregtei bna. temtsen gedeg maani buu bariad temtsex bish, medeelliig unen zob zoxix baiguullagad ni ugch , zoxix baiguullaga maani xurdan shuurxai arga xemjee abdag zarchmiig xergejuulex xeregtei bna.
2013-12-16
тттттттттт:
маргааш үнэтэй зүйл . а байхгүй бол монгол хөгжинөө. увсынхан ту*а гарвал бүр хөгжинө
2013-12-16
orshooliin huuli:
orshooliin huuly gej tsag hojij baihaar tolgoigii ny ter chingisiinhee talbaid ta*ad olgood baival avilga gej yu baisan yum bol doo gej ur hoich miny gaihan asuuh busuu chingisee
2013-12-15
eeneee:
leninii muzeig tvreesiin ezemshigcheer absan dorgio baarnii ezen mgl korporatsiin zahiral nyamjabiig hend abilgal ugsuniig shalgaach ee. tusgaar togtnoliin ordnii 2 dabhart offis ni bdag. man iin hen negen
2013-12-15
baadai:
shine huulia hurdan batlah heregtei. shudraga bus herengiig huraa!
2013-12-15
зочин:
харин ч самуурсан төрийг цэгцлэх гэж энэ засгийн газар хайран цагаа үрж байна. өмнө нь хэн дуртай нь юу дуртайгаа хийдэг байсныг цэгцлээд ирэхээр хорилоо,цагдлаа, хураалаа гэх юм. ардчилал гэдэг миний эрх чиний эрхээр хязгаарлагддаг гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй.
2013-12-15
zochin:
pro, tsagdaa hoeriig tsegtselj baij daraa ni temtseh bolov uu
2013-12-15
zochin:
elbegdorj er. ta utaa ,avilgaltai huchtei temtseh heregtei
2013-12-15
gerelee:
ajild abahdaa haahuul abch baij ajild abdag jenderin hooroo.mobikom.miat.zereg gazaruudin huni nuusin ajiltanuud haahuul tanil talinhaa huumuusig ajild abdag
2013-12-15
gerelee:
ajild abahdaa haahuul abch baij ajild abdag jenderin hooroo.mobikom.miat.zereg gazaruudin huni nuusin ajiltanuud haahuul tanil talinhaa huumuusig ajild abdag
2013-12-15
7373:
erohxiilogch ta yagaad ilt baigaa ex ornoosoo yrbasan gaduudad ex ornoo zarsan geed byx xyn yarj baigaa s.bayar bayarzogt zorigt nariig barixgyi shiitgexgyi bna ta bas oyu tolgoig oxinoo xayadag aabiin adilaar ylgerlesen tegexeer ta oyu tolgoig tabiad tuusaniig xyleen zobshoorch bgaa yu
2013-12-15
zochin:
tur samuurch guitslee
2013-12-15