Хаяа хадрах “хар мэдээ”
2013-12-12

Цаг агаарын мэдээ шиг л байнга хэвлэл, сайтад бичигдэж байдаг хэдэн хүний мэдээ бий. Гэхдээ нийгэм болоод түүхэнд гавьяа байгуулсандаа ийнхүү хэвлэл мэдээллийн хойморт байнга залрах дархан эрхийг тэд аваагүй. Харин ч эсрэгээрээ онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн, хар мөртэй шуугианы эзэд юм. Гэхдээ л мэдээлийн салбараар дамжин нийгэмд “од” болсон хүмүүс. Тайлбар нь энгийн л дээ, эрдэмтний нээлтийг хэн уншихав дээ, харин энэ аллагын тухай бол бүгд л уншина.

6

Гэр бүлийн хардалтаас болж татварын байцаагч эмэгтэйг олон удаа хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэргээр анхан шатны шүүхээс 22 жилийн хорих ял сонссон Ц.Туяа шүүхэд давж заалдсан байна. Түүний гомдлыг уржигдар нийслэлийн шүүхэд хэлэлцээд, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээжээ. Энэ эмэгтэйн талаарх мэдээ сонин сайт, телевизийн мэдээнд орхигдоно, гээгдэнэ гэж байхгүй.

8

Ц.Туяа гэж хэн билээ. Хэдхэн сарын өмнө бусдын адил гэр бүл гал голомтоо асааж амьдрах гэж зүтгэж явсан мянга мянган бүсгүйчүүдийн нэг. Цав гарсан амьдралаа эвлүүлж тогтоох аргаа ололгүй бачимдахдаа, хардалтын улмаас бусдын амь насанд хүрсэн.

7

Тэр энэ нийгэмд хангалттай жигшигдэж хуулиар шийтгүүлсэн. Харин түүний ард үлдсэн гэр бүлийнхэн нь давхар шийтгүүлж хэл ам, хэмжээгүй чичлэлт, хов живийн бай болж хэсэгтээ л хэцүүдсэн байж таарна. Аав нь гэхэд зүгээр эрхээрээ гудамжаар ч явж чадахгүй л болсон байх. Хоёр хүүхэд нь хэрвээ томхон байгаад учир мэддэг байсан бол яаж ичиж зовж, ойр тойрондоо орох зайгүй элдвээр хэлэгдэхийг бид хэзээ ч мэдрэхгүй, учир нь бид нэг аймшигт жигшүүрт хэргийг мэдээлж үзэгчид, уншигчдийг зүгээр л “зугаацуулж” байгаа юм. Үүний  ард хүний амьдрал, хэн нэгэн байх нь огтоос хамаагүй. Энэ шуугианы ард гэмгүй нэгэн уйлж шаналан, гэмтэн шиг амьдрах ч хамаагүй.

7

Уншигчийн сэтгэгдэл бол бүр товчхон. Ард нь хэн гомдсон хэлмэгдсэнг бид мэдэхгүй, зүгээр л нэг сенсаац уншиж байна. Ийм зүйлээр сэтгүүлч нарын зарим нь биднийг хооллодог юм. Таатай байна...

8

Ц.Туяа гэх бүсгүйн хийсэн хэрэг үйлдсэн сэдэл санаа, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргээсээ хамаарч олны анхаарлыг татсан л байх. Гэхдээ хэвлэлийнхэн бидний сенсаац хөөсний гавьяагаар хэрэгтэн Ц.Туяагийн ар гэр, өнчин үлдэж байгаа үр хүүхэд, гэр бүлийнхэн нөгөө талд хохирогчийн талынхан ч мөн адил нь түмний танил болж нүүрээ нууж, гивлүүр зүүх шахам болсон нь үнэн.

7

Ц.Туяа гэх энэ бүсгүй нэг хүний алтан амийг үгүй хийснийхээ төлөө насан туршдаа шаналж үйл лайгаа эдлэх л байх. Гэхдээ тэр хийсэн хэргээсээ өөр нэмүү ял эдлэх ёсгүй. Хэрэгтэн ч бай хүн л байгаа учир ард нь дахиад амьдрал үлдсэн л байгаа. Бохио амтыг нь гартал зажилдаг шигээ хэн нэгний амьдрал, ард нь байх гэмгүй хүмүүсийг амьдрах сонирхолгүй болтол нь завжилж бичиж мөнгө олдог хар үзгээ хугалж хаяцгаая сэтгүүлч дээ.

8

Уншигчдын олонх хар, шар мэдээнд дуртай байж болно. Гэхдээ нийгмийн энэ бохир сонирхлын царан дээр бусдын нэр хүнд, гэмгүй хүмүүсийн амьдралынх нь  нэг хэсгийг тавьж өгөх хэрэггүй юм.Өнгөрч буй онд шуугиант гэх гэмт хэрэг, аллага хүчрхийллийн мэдээгээр бид дутаагүй харин ч хахаж үхэх шахуу л байлаа. Эндээс бидэнд юу үлддэг вэ. Сайтад хандалт нэмэгдэж, сонинд захиалагч өсдөг юм байж, нийгэмд юу үлддэг вэ.

9

Халуун бүлийнхнийг гэрээр нь галдсан залуугийн аймшигт мэдээг уншсан хэчнээн залуу архинаас татгалзсан юм бол доо, хэчнээн олон хадмаа үзэн яддаг залууст муу сэдэл, хар санаа болж үлдсэн бол. Ийм үл харагдах үр дагаврыг бид одоо шууд хэлж, хэмжиж чадахгүй. Гэхдээ ар араасаа гарах ээлжит сенсаац, хэрцгий гэмт хэрэг нэмэгдэж байгаагаас нийгэмд хүмүүсийн оюун санаанд юуг илүү үлдээж байгаагаа харж болно. Банк дээрэмдэж хүний аминд хүрсэн цэл залуу хүү, харийн нэгнийг буудаж хөнөөсөн Баттуул гэх бүсгүй... Хамт ажилладаг бүсгүйгээ хэрцгийгээр хутгалж хөнөөсөн Туяа... эд бүгд гэмт хэрэгтэн бас хэвлэлийн одууд.

9

Нэг аймшигт хэргийн бичлэгээс ганцхан цагт 100 мянган хүн сонин сайтыг нь уншсан редакцийн амжилт, сэтгүүлчийн хурд байж болно. Харин ард нь гэмгүй нэгний амьдралд буусан сүүдрийн уртыг яаж мэдэрч хэмжих вэ.Хар мэдээний ард хаа нэгтээ гэрэл үлдэнэ гэж байхгүй.

9

П.Баярхүү /тоймч/ 

Shuud.mn
Сонин хачин
бачка:
Минии боов араил том юмаа
2015-08-02
bohir niigem:
za yahwdee iim ym bolood ungrluu gehed ene emegtein ar ger turul sadan d hetsvv ene niigem yu l bolood bnada medkue
2013-12-20
hajid chi shvv:
shvvgch nar heterhii yum zalilan hiigeed yal awsan hvniihee yaliig tsairuulaad orond gazar belgend awaad l ter zalilingiin yaltantaigaa niilj ter gazraa bu*d uguud deer n yum bariulchaad niilj bulaah geed ch baih shig ter yariad baidag erh tegsh ardchilsan niigem chin haa baina hen alban tu*ltai hen mungutei n l amidrah niigemtei geech!!!!!!tegeed gomdloo gargaad huutsulduud yawhaar baitsaagch n ch yumuu shat shatandaa ungu munguur bvgdiig dvgnej baihiim setgel owdohim !!uram hugarhiim bie min uwdud yas min hugarhgvi yaw daa!!!! batbayar_ganbaatar@yahoo.com iimerhvv gomdoltoi hvmvvstei negdmeer baina
2013-12-13
hajid chi shvv:
shvvgch nar heterhii yum zalilan hiigeed yal awsan hvniihee yaliig tsairuulaad orond gazar belgend awaad l ter zalilingiin yaltantaigaa niilj ter gazraa bu*d uguud deer n yum bariulchaad niilj bulaah geed ch baih shig ter yariad baidag erh tegsh ardchilsan niigem chin haa baina hen alban tu*ltai hen mungutei n l amidrah niigemtei geech!!!!!!tegeed gomdloo gargaad huutsulduud yawhaar baitsaagch n ch yumuu shat shatandaa ungu munguur bvgdiig dvgnej baihiim setgel owdohim !!uram hugarhiim bie min uwdud yas min hugarhgvi yaw daa!!!! batbayar_ganbaatar@yahoo.com iimerhvv gomdoltoi hvmvvstei negdmeer baina
2013-12-13
bataa:
teneg yum bichejee. medee, surgamj, surgalt gej bdag yum uuniig har medee gedeggui yum yalgaj salgah chadahgui iimerhuu emotion bichdeg humuus zailtsgaa uuniig bichsen hun yaruu nairagch bololtoi
2013-12-13
kalki:
aluurchin ugaasaa aluurchin baidag orshooloo gehed dahial hun alchihsan baidag ugaas tarhinii butest n oor baina gej erdemted heleed baigaa. teheer tusgaarlahaas oor yahiin
2013-12-13
жамуух:
энэ хартаи хvvхэнч яахав яалаа аваад яавчихлаа ногоо том боовтои нохор яасан вэ улсын монгоор хvvхэн цохиод баярхаад баидаг новшнууд дахиадл яамарч гэмгvи vлчихлээ за яахав чи тэгжил баи чамаиг хонголноо новшоо
2013-12-13
жамуух:
энэ хартаи хvvхэнч яахав яалаа аваад яавчихлаа ногоо том боовтои нохор яасан вэ улсын монгоор хvvхэн цохиод баярхаад баидаг новшнууд дахиадл яамарч гэмгvи vлчихлээ за яахав чи тэгжил баи чамаиг хонголноо новшоо
2013-12-13
жамуух:
энэ хартаи хvvхэнч яахав яалаа аваад яавчихлаа ногоо том боовтои нохор яасан вэ улсын монгоор хvvхэн цохиод баярхаад баидаг новшнууд дахиадл яамарч гэмгvи vлчихлээ за яахав чи тэгжил баи чамаиг хонголноо новшоо
2013-12-13
иргэн:
тиймээ тэр үнэн,ер нь энэ сэтгүүлч хэмээх нэр зүүсэн хүмүүс юу хийхгээд байгаа ,юу хийгээд байгаагаа ойлгодог гэдэг нь эргэлзээтэй.нэг адил тоо баримт суваг бүрээр өөр өөрөөр мэдээлдэг.нэнэ бол наад захын жишээ.
2013-12-13
сэрж:
тиймээ энэ асуудал маш зөв бид хуулийн өмнө хариуцлага хүлээх насны хүмүүсийн үйлдсэн хэргийн төлөө ах дүү үр хүүхдийг яллаж болохгүй энэ бол хүн чанаргүй фашизмын арга барил шүү. тэд хангалттай шалналсан байгаа шүү дээ сэтгүүлчид ээ
2013-12-13
дондов:
ц.туяа хүн алах хүн яавч биш .шүүхийн хэлмэгдүүлэлт шүүхийг өөрчлөе.
2013-12-12
zochin:
gegeeleg setguulchid talarhia. setguulch khun ingej setgevel niigemd ur uguujuu ugnu, ta khumuuniig oilgoj bna. tand amjlt khusie
2013-12-12
zochin:
gegeeleg setguulchid talarhia. setguulch khun ingej setgevel niigemd ur uguujuu ugnu, ta khumuuniig oilgoj bna. tand amjlt khusie
2013-12-12
хар мэдээ:
гантогоо чинь оны шидэг сэтгүүлч ардчилалын туг болж байлуу зөндөө шагнуулсан тэгвэл оюундарь яав анын ген.сек болтлоо цойлоод нисэж байна
2013-12-12
hulguu.:
uuriin munhag aa gej.
2013-12-12
zuvhun barimt:
denduu neg taliig barijee har muuhaig bid nuuj bolohgui. ulam il bailga. tegej gemeene niigem uuruu uuruugiuu anagaana. setguulchid zuvhun barimtiig l delge
2013-12-12
зочин:
баярхүү чи харин ийм юм бичвэл чадах юм байна. том сэдэв барьж авч бөөлөөд явахгүй.
2013-12-12
ъкзүшгнэж:
тийм л учраас ар гэр ах дүү удам угсагаа бодоод хэрэг хийхгүй байх ёстой юм биш үү?
2013-12-12
zochin:
tegej bodoj bval muu uil buu hii
2013-12-12
irgen:
adilhan emegtei huniig tiim olon hutgalj alsan huniig hun gehed hetsuu. aluurchin l gej bichihhees. olon dahin bichij ard olond jigshuuleh ni yun buruu baihav
2013-12-12
монгол:
тиймээ ганц үнэн үг хар мэдээ бидний монголчуудыг нүдийг сохолж хий морийг гундааж эв нэгдэлийг салгаж мөхлийн үүдийг нээж байна энэ ардчлалын өмнө бид чинь гудамжинд чөлөөтэй алхдаг хэнтэй ч үнэн сэтгэлээсээ инээж ярьдаг итгэж болдог бас бие биеэндээ байгаа мөнгөө шавхан тусалж чаддаг байлаа одоо хар даа эргэн тойрноо
2013-12-12
haan:
muuhai mongol zan.negniigee muulahgui bol noir hoolnoosoo gardag.
2013-12-12
зүчи:
дандаа хүний нулимс зовлонг цус сорогч шиг залгилсаар бандайсан жийп аваад уначихсан хауст амьдардаг өлөн золбингоос дор сэтгүүлч нэртэй амьтад нүдэн дээр л аалз шиг томроод явж бна шү дэ
2013-12-12
зочин:
unen shuu bayarhuu nitlechiin bichsen sedev onoodin mongold tsagdaa nar yagaad ar geriiihnig bodohgui ner us ger bultei zarlaad baigaa n medeelel damjuulj heden togrog oldog baih gej hardhad hurgedeg,getel ene gemt heregten bolson hun helseer ovchtei huniig gujerdej huli medehgui ah duustei davhar yalaaj garah gartsaggui bolgoj baihaad hen haruitslag huleh estaoi be,gesen asuudal garch bna.mon mongoliin eruugiin heregt omgoologch gej huni zovlongoor biznes hiisen heseg buleg prokuror ene tertei holvootioi humuus ehendebuh zuiliig hine gej hudal yariad mongo avaad hodolj ogdoggui humuus bna.unendee mongolooin shuuh omgoologchin tavsan shardlagiig avch heletsehgui baigaa odoogii yed eruugiin heregt omgoologch av bitgii heden togrogoo zarai gae helmeer sanagdaj bna, mongold ter metgelzg zarchim uilchilehgui bna daa, hudlaatsagdaa prokuror nar omgoologch av gej hun heled orsdoo /hergt orson humuus/ bichij shardaj chadhaar baihaad zoriud omgologchoor hand gej hund surtal gargaj bna,neg bol anhni meduuleg avahdaa haa hamagui omgoloogch av meduuleg avsan bolod daraa ter hun omgologchoor ajilahgui bolhoor hudlaa dur esgen baitasltboloj baigaa odoo huni erhiig zorchoogui gej uzeh uu asuudalolon bna daa
2013-12-12
anhaar:
zov yum bichij ee. setguulch ner zuusen zarim bolovsrolgui nohod yu ch hamaagui burj busdiin muug uzeh gej chichreed bna. setguulchiin yos zui gej neg yum baimaar yum. teriigee medehgui setguulch geed yavaa humuus icheesei
2013-12-12
uomaa:
yagaav darhni miss hvvhniig gvtgej bicheed nuhurt aluuldag tuhain servvleg soninni setgvvlch gantogoo gej tenegiig medej baigaa bizdee busdiin heregt bitgii orj bai.
2013-12-12
suuguul nutagt:
deerkh sanaliig demjij baina.tiim ee niitiin erkh ashig, olond tusch uldekh hor hunuul, niigmiin amgalan baidal, orchindoo itgeh itgelliig tas tatan hayaj baigaa tanii hirees hetersen shuu. odoo medegdehgui ch tanii ur udam, akhan duus, ireeduid chin yamarkhan hor avchirch buig ta anzaarahgui baina gej uu... setguulch gedeg neriin door ene ikh aimshigt gemt hergiin sedliig tanii bichsen heden huurai ugnees bolj sanaatai uildegdeed baigaa yum bish uu. yagaad gevel ta gemt hergiin sedliin ugch chadaj baina. uuniigee setguul zuin hurd gej uzej baidag bol ene chin tom enduurel. ta coffee uungaa sain bodoj uzeerei. tanii gar doorkh tovchluuraar bidniig ardchillalna gej bodoj baigaa bol so sorry!!!!!!!! gemt etgeediin zurgiig avahiig horiglodog zuvkhun garaar dursiig zurdag olon ulsiin jishgiig sudalmaar yum ene huuliinkhan... za ene ch hudlaa bizdee.orondoo orokh zavgio olzlon bulaaldaj baigaa humuust iim zav garahgui bizdee. gehdee khen negen ni haylamkhiij magad... itgeliin zul suumiiseer
2013-12-12
haruul altai:
setguul zuig heterhii mongo bolgoson manai niigemiin etsiin hor urshig muu muuhai buhniig heterhii il tod medeeleheer magtsan tai yalgaa ijil bolj bna....
2013-12-12
уншигч:
тийм ш дээ. нэг хүн буруу зүйл хийлээ гэхэд ард нь байгаа гэр бүл, үр хүүхдийг нь боддоггүй. сэтгүүлч ч хүн, ямар нэгэн хүрэг хийсэн байсан ч хүн ш дээ.
2013-12-12
suuder:
yag zuv bichsen bna
2013-12-12
хөх монгол:
үнэн шүү үнэн. маш харуусмаар...
2013-12-12