Партизануудад шампанск
2013-12-10

Телевизээр нэг хар цагаан дүрстэй кино гарах ёстой өдөр нь өнөөдөр. Тэр киноны кадрууд дээр нэг зүс харсан хэдэн залуус хар хүйтэнд микрофон барьж цогтой үг хэлж гардаг. Ард нь Хонхны дуу цуурайтаж жавар зөөллөнө. Эдний дунд булган малгай, ноолууран ороолт, нэхий дээл өмсөж, алтан бөгж зүүсэн хүн байхыг олж харах гэвэл цагийн гарз. Үсрээд л каракул захтай пальто өмсөж албан хаагчийн зангиа зүүсэн байгаа. Бараг бүгдээрээ буудаг малгай өмсөж бөөндүүхэн индэрлэх эдгээр залуус хожмоо Ардчиллын анхдагчид гэж өргөгдсөн бол дэмжин уухайлж жагсагчид нь МоАХ-ны партизанууд гэсэн баатарлаг нэртэй үлдсэн.

6

“Ардчилал, эрх чөлөө” гэж гар гараасаа атган нэг эгнээнд зогссон тэр залуусын гарт нь зэвсэг байгаагүй. Орос хийцтэй хүйтэнд царгисан микрофон л байсныг өнөөх хуучны хар цагаан кино харуулна. Халаасанд нь улс төрийн шаардах хуудасны ноорог байсан бол сэтгэлд нь өөрчилье гэсэн эх орончийн халуун хүсэл зориг шатаж байсан биз.

6

Сэлбэ голын хөвөөнөө шатанд тааруулж индэрээ зассан энэ жагсаал цааш өргөн олныг хамарсан нүсэр хөдөлгөөн давалгаа болон тэлж төв талбай дээр хүчээ авч эхэлснийг энэ кино цааш өгүүлнэ. Жилийн жилд харамсан харамсан дурсдаг зөөлөн инээмсэглэлтэй С.Зориг, цогтой илтгэгч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Чингисийн одонт парламентч Р.Гончигдорж нарын залуус өнөөх микрофоноо атган жагсаалыг оройлсоор, ард түмэн уухайлан дэмжсээр кино үргэлжилнэ.

6

Төрийн ордонд улс төрийн товчооны буурлууд, өөдөөс нь нүд хөмсөг хурцлах залуус анх удаа нүүр тулж яриа хэлэлцээ хийж, эцэст нь ахмадууд нь улс төрийн зайгаа тавьж өгснөөр энэхүү жагсаалын эхний зорилго биеллээ олсон тухай өгүүлснээр түүхэн киноны нэг бүлэг төгсдөг.

7

Зорилго санаа, зохион байгуулалтыг нь товчлон бичихэд тал цаасан дээр буух энэ өдрийн 24 жилийн өмнөх үлдээсэн мөр бол боть номоор ч хэмжигдэхгүй өргөн агуулга, түүхэн ач холбогдолтой, түүхэнд тодоос тод юм.

7

Хоттой хонио цохолтгүй цохьчихдог болсноо ч юм уу, 4 ханатай байрыг үнэгүй хувьчилж авснаа ч юм уу, тив дэлхийд дураараа зорчдог болсноо ардчиллын ач гэж андууран ярих нь бий. Ардчиллын хаялгад бид юмандаа эзэн болж шууд хүртсэн материаллаг зүйл их бий. Гэхдээ энэ бол бидний олж авсан “эрх чөлөө”, “тусгаар тогтнол” гэх хоршил болсон үнэт зүйлийн хажууд дэндүү жижигхэн сонсогдоно. Бид газар нутагтаа, тусгаар тогтнолдоо жинхэнэ ёсоор эзэн болж чадсан. Энэ ардчиллын хамгийн том гавьяа.

6

Эрдэм чадалтай, эр зоригтой аавын хөвгүүд Монголынхоо төлөө жагсан улс төрийн тэмцэл эхлүүлж байсныг бид өнөөдөр дурсан бахархаж байна. 24 жилийн өмнө арын эгнээнд индэрийн зүг өндөлзөн уухайлж чихээ алгаараа дарж, хөлөө хавсарч зогссон мянга мянган залуус хуучин Сүхийн талбай дээр бас байсныг дурсья.

7

Улс төрийн товчоо унан, ардчилсан хөдөлгөөн ялсан мэдээг ард олон хурайлан уухайлж, халуун бүлдээ талархан ярихдаа хоолгүй ч цатгалан хонож байсныг саная. Эгэл жирийн тэдний амьдрал ахуй, сэтгэл санаа өнөөдөр ямар явааг харьцуулж ярих гэвэл зарим талаар баярын “настор”-д сүүдэр унах тул орхьё.

7

Энэ өдөр Хүний эрхийн Түгээмэл тунхаглал батлагдсан өдөр. Энэ өдөр Монголд Ардчилсан холбоо байгуулагдаж, анхны жагсаалаа хийсэн түүхэн өдөр. МоАХ-ны нийт гишүүн дэмжигчид хийгээд ардчиллын түрлэгийг ялалт болтол нь хамт зогссон тэр үеийн баатрууд, одоогийн партизануудын гарт нь баярын шампанск, энгэрт нь одон зүүе. Ардчиллын алтан хараацай С.Зоригоо хайрлаж, хамгаалж чадаагүй замдаа алдчихсан ардчиллын лидерүүдэд харин “Донгодох” арга хэмжээг сануулья.

7

Та өнөөдөр хаана, яаж амьдарч байгаа нь тийм чухал бус. Ардчилсан нийгэмд эдлэх эрх, эрх чөлөөтэй амьдарч байгаа маань бахархал юм гэж үзвэл энэ өдөр бүх Монголчуудын, 24 жилийн өмнө 1.6 саяулаа сэрж өдгөө 3 саяулаа болсон бүх Чингисийн баяр мөн биз ээ.

7

Өнөөгийн залуус та бүхэнд хэрэгтэй цагт эх орныхоо төлөө бууны ам таглах эр зориг, эх оронч сэтгэл нь уламжлагдсан байгаа гэдэгт ардчиллын “партизан” ах нар чинь итгэж байгааг мөн уламжлая. Та бүхэнд Ардчилсан хувьсгалын баярын мэнд хүргэе.

7

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
baska:
jenco yah gej ardchilsan holboog hudaldaj absan um be.cmamd buh l um baigaa sh dee. butsaagaad ogchih tehuu
2013-12-11
anhdagchaas:
eh bolson mongol orniihoo tuluu uls turiin tulhtai temtseliig ehluulsen erdem chadaltai,eremgii zorigtoi anhdagchid-partizanuud-baatruuddaa chin setgeliin haluun mendchilgeeg urgun devshuulie..eruul enh az jargal,sain saihniig husen eruue...
2013-12-11
монгол хүү:
ардчиллын үйл хэргийн төлөө тэмцэж явсан мянга мянган партизанууддаа баярын мэнд хүргэе
2013-12-11
xkaxnkxn,:
мөн хуцваа.ман-ы тагнуул минь
2013-12-11
монгол монгол:
naad tenegelelee bolitsgoo anarhistuud aa, naad 90 oni uil yavdal chin ugaasaa boloh bsan zuil , 91 ond ssr zadrahad ugaasaa hudluh bsan yum, yamar ch amidral medehgui heden huurgun zaluus uls orniig ballaj suiruulsnii goriig bid odoo ch amsaj bn...ерэн оны өвлийн сарын эхээр сүхбаатарын талбай дээр учраа мэдэхгүй хорин хэдтэй залуучууд "ардчилал" "эрх чөлөө" гэж орилолдоод гараад ирэхэд тухайн үеийн эрх баригчид яаран сандран төр засгаа "май" гээд өгснөөр хорин гурван жилийн дампуурал эхэлсэн юм. юунд яаран сандран төр засгаа өгч, хөнгөн хуумгай хандаваа гэж өнөөдөр амаа бариад ч нэгэнт хожимджээ. харуусаад, харамсаад ч барахгүй нь. хэдэн залуучууд талбай дээр орилоо л биз. залуу хүмүүс орилж л байг тэгээд яах вэ дээ. тухайн үеийн эрх баригчид насанд хүрээгүй хүүхдүүдэд улс орноо өгчихөөд юу бодож суусан юм бол доо. өнөөдөр сүхбаатарын талбай дээр хэдэн оюутан залуучууд гараад эрх баригчдыг огцрохыг шаардвал элбэгдорж, алтанхуяг, энхболд нар эрх мэдлээ "май гээд шилжүүлэх болов уу. анхнаасаа л ардчилал сэтгэлийн хөдөлгөөнөөр хийгдсэн учраас ямарч онолгүй явагдсан. ардчилал байгуулна гээд л дээр дооргүй давхиад л. нэгэнт онолгүй юм чинь ардчилал ярьсан гоё харагдаад л, социализмын юм ярьвал хуучирсан, хоцрогдсоноороо дуудуулаад өнгөрсөн. үүрэг, хариуцлага, үнэн үг,шударга ёс ярьвал ад үзэгдэж, эрх, эрх чөлөө ярьвал магтуулаад л байсан. социализм ярьсныгаа ичээсээр, шоолсоор байгаад сүүлдээ бүгд л социализм гэдэг үгийг хэлэхээс айдаг болсон гэдэг. харин сүүлийн үед хүмүүс социализмын тухай зоригтой ярьдаг болжээ. ардчилал сайхан, ардчилал гоё л гэнэ. очоод ардчилал гэж юу вэ гэхээр эрх чөлөө гэнэ. эрх чөлөө гэж юу вэ гэхээр юу дуртайгаа л хийх гэнэ. тэгэхээр ардчилсан өнөөдрийн нийгэмд юу дуртайгаа хийнэ гэсэн үг үү гэхээр цочоод арай ч болохгүй л дээ гэнэ. ардчиллаа анхнаасаа л ойлгоогүй. өнөөдөр ч "ардчилагчид" гэгч нөхдүүд ардчилалаа бүрэн ойлгосонгүй. хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна гээд үндсэн хуулиндаа заачихсан. тэр хүмүүнлэг нийгэм нь ямар нийгэм байх тухай хэн ч ямар ч тайлбар, тодорхойлолт хийсэнгүй. ард түмэн ардчилсан нийгэмд хэрхэн хамтран амьдрах тухай ном бичсэнгүй. өчигдөр социализм байгуулах зорилготой байсан бол өнөөдөр ардчилал байгуулах зорилгоор өөрчлөгдсөн. хамтаараа амьдарч, нийгмийг эрх ашиг ярьдаг байсан хүмүүс нэг л өглөө босоход одооноос эхлээд амь амиа бодоцгооно шүү гэж зарлахыг сонссон. ингээд л чаддаг нь амьдар, чадахгүй бол хохь нь гэсэн зэрлэг капитализмийн амьдралын зарчим үйлчилсэн. олон хүн унаж боссон гэдэг. зарим нь унаад босолгүй амьдралын ёроол транщейнд тэр чигтээ үлдсэн. ардчилал гарсны маргаашаас нь эхлээд л авилгал, хулгай, луйвар, дампуурал, архидалт, биеэ үнэлэлт, завхайрал газар авчээ. өмнөх нийгэмд хүн төрөлхтний дэвшилттэй сайн сайхан бүхэн манай оронд ирж, шилдэг мэргэжилтнүүд ажилладаг байсан бол ардчиллын жилүүдэд хүн төрөлхтний бузар булай бүхнээр манай улс дүүрчээ. хаанахын ямар чөтгөр нь чихэнд шивнэчихээвээ гэдэг шиг хаанахын ямар мэдэмхийрэгч нь бүх хилээ нээ гэж сургаал айлдаа вэ? нээлттэй бай гэдэг бол бүх зүйлээ нээ гэсэн үг биш. харин нээлттэй байснаар муу муухай бүхэн ороод ирнэ шүү. тиймээс болгоомжтой, бодолтой нээнэ шүү гэсэн анхааруулгыг хэн ч өгсөнгүй. социализмын үеийн бүхий л үйлдвэрээ устгачихаад капитализм байгуулнаа гээд яриад сууж байгааг нь харахаад үнэхээр хорлонтой бодлого байжээ. аж үйлдвэрээ устгачихсан хөдөө аж ахуй, мал аж ахуй орны хувьд ёстой капитализм бол алсын од ажээ. гутлын,савхины,ноосны,эсгий,эдлэлийн,нэхмэл,сүлжмэл,хувцасны,ээрмэлийн,оёдолын, төмрийн,тоосгоны,барилгын гээд л төрөл бүрийн үйлдвэрүүд өнөөдөр түүх болжээ. харин тэрхүү үйлдвэрүүдийг хулгайлж, луйвардаж идсэн нөхдүүд тэргүүн баячууд хэмээн цоллуулж, шагнуулаад л байж байна. өнөөдөр нэгэнт үйлдвэргүй тул бүхий л зүйлээ гадаадаас зөөсөөр. өмсөж байгаа бүх хувцас нь гадаадынх, эдэлж хэрэглэж байгаа зүйл нь гадаадынх, идэж байгаа хүнсний бүтээгдэхүүний ихэнхи мөн л гадаадынх, гээд бодохоор монголчуудын бодит амьдрал харагдана. одоо жижиг дунд үйлдвэр байгуулна гээд яриад давхиад байдаг. жижиг дунд үйлдвэр байгуулаад хөгжиж, хүчирхэгжсэн улс энэ дэлхий дээр байхгүй. энэ мэтээр болохгүй бүтэхгүй нь бичээд байвал даана чих юм болно. хараад байхад энэ нөхдүүд ардчилал, хөгжил хоёрыг ялгаж ойлгож чдахгүй толгой нь эргээд, төөрөлдөөд байх шиг байна. ардчилал бол онол, ард түмнийг зорилгоо болгон дээдэлсэн улс төрийн идеологи юм. харин хөгжил бол өөр ойлголт. өнөөдөр "ардчилагчид" гэгчид ард түмэнд ардчилал заах биш харин өөрсдөө заалгах хэрэгтэй болжээ. ерөөсөө улс төржилгүй, шоудалгүй тайван сууцгааж байгаад ардчиллаа хэзээ тодорхойлох билээ. ардчиллын онол юу вэ? ардчиллын үнэт зүйл юу вэ? ардчиллын зарчим юу вэ гэх мэт асуултуудын дагуу ярилцах цаг болжээ. ардчилсан төрийн бүтэц өнөөдөр манайд байна уу? хууль тогтоох үүрэг бүхий уих, гүйцэтгэх үүрэг бүхий зг, шүүн шалгах үүрэг бүхий шүүх засаглал гурав бие биенээсээ хараат бусаар тус ту*а оршин тогтнож чадаж байна уу? шүүхийн бие даасан байдал бол ардчиллын амин чухал асуудал. дээрх гурвыг товчхондоо ардчиллын гурван багана гэж нэрлэдэг. энэ гурав багана бат бэх байхаас ардчиллын цаашдын зам хамаарна. хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө баталгаатай байх ёстой. өнөөдөр энэ хэр зэрэг биелэгдэж байна вэ? ардчилал гэдэг бол ардчиллын анхны дүрэм. ард түмний төлөө гэдэг маань ард түмэндээ хайртай, амь нэгтэй гэж зарлаад, саналыг нь авахын тулд худал молиго үмхүлэхдэг мянгуужингийн үг биш шүү дээ. хүн бүрийн амьдрал баталгаатай байх ёстой. хүн бүрийн сар бүрийн орлого байнга баталгаатай байх ёстой. энэ бол эдийн засгийн эрх чөлөө. халаас хоосон ч надад эрх чөлөө байна гэдэг нь эрх чөлөөг ойлгоогүй л хүний үг юм. хоосон хүнд эрх чөлөө байтугай эх орон байдаггүй гэсэн хатуу үг бий. ардчилал бол хуулиар засагладаг. хүмүүсийн амьдралыг хууль хамгаалдаг. хүмүүс хуулинд найддаг. хууль хүмүүсийг баян ядуу, дарга цэрэг хэмээн ялгаварлан гадуурхалгүй тэгш үйлчлэх хатуу зарчимтай. энэ мэтээр ардчиллын зарчмуудыг тодорхойлоод ирэхээр ардчиллын дүр зураг харагддаг. ардчилал гээд өнөөгийнхөө нийгмийг нэрлээд явах нь даана ч их төөрөгдөл болжээ. гэтэл өнөөдрийн нийгмээ ардчилсан биш гэвэл энэ нийгэм маань юу болох билээ. анархизм. хараат бус хэвлэл мэдээллийн эрх чөлөө ардчиллын чухал хэмжүүр болдог. тиймээс ч дөрөв дэхь засаглал хэмээн нэрлэдэг. харин өнөөдөр энэ бүхэн бодит байдал дээр ямар байгааг харах хэрэгтэй болов уу? хүмүүс өнөөдөр бие дааж бодит байдалд зөв дүгнэлт хийх цаг нь болжээ. мэдэмхийрэгчид болон эрх баригчдын амаар амьдраад байж болохгүй. өөрийн толгойгоор аливаа асуудлыг өөрөө шийдэх цаг нэгэнт тулжээ. ардчиллын онолд "ард түмэн бол төрийн эзэн" гэдэг. ард түмэн төрийн эрх мэдлийг барих онолтой. ард түмэн төрд өөрийн төлөөлөгчөө шударга, чөлөөтэй, хараат бусаар сонгох зарчимтай. харин ард түмний сонголтыг эрх баригчид автомат машинд оруулж төөрүүлэх, өөрсөддөө ашигтайгаар засах эсвэл хоорондоо тохиролцон наймаалцаж ард түмний сонголтыг өөрчлөх нь ардчилал биш. мордохын хазгай гэгчээр монголын ардчилал анхнаасаа л буруу замаар будаа тээжээ. одоо тэгээд хэзээ "жинхэнэ" "үнэн" ардчиллыг байгуулах вэ гэсэн асуултыг ч олон хүн тавьж байна. энэ нийгэм нэг л биш ээ хэмээн ард түмэн толгой сэгсэрч, ингэж зовж,зүдэрч амьдарч чадахгүй хэмээн олон хүн бухимдаж байна. ардчилал байгаа бол ард түмэн сайхан амьдрах нь хэн бүхэнд тодорхой. гэвч хүмүүс хаана ч байхгүй зах зээлийн хуулийн дагуу бор зүрхээрээ зүтгэн амьдарч ирлээ. зах зээлийн хууль гэдэг нь чаддаг нь амьдар, чадахгүй нь үх гэсэн хууль гэж үү. энэ мэтээр худлаа, буруу алдаатай "хууль" "зарчим"-ууд амьдралд үйлчилсээр байна. ерөөсөө өнгөрсөн хориод жилд монголчууд мэдлэгийн хоосролд орж, тэнэгийн хараалд өртсөн. мэдлэгтэй ард түмэнд баялаг нь хараал, архи нь ерөөл болдоггүй л байхгүй юу. сэхээтний давхарга устан алга болж түүний оронд гадаадын зөвлөгч нэртэй нөхдүүд эзлэн авч мөн луйварчид орж иржээ. хаа сайгүй үлгэр домог, бөө шашин, уламжлал зан заншил, ярьсан,хөшөө,суврага босгосон хүмүүс олширсон. дээр дооргүй чингисээр өвчилж, ёстой нөгөө эзэн хааныг санагалзах цагаан солио тусацгаасан. үргэлж л домог, түүх ярьж, буцаж ухарцгаана. найман зуун жилийн савалгаатай амьдралаар амьдруулж өнөөдрийн үнэн байдал, бодит амьдралаас хөндийрүүлсэн. мөн хаа сайгүй эрх чөлөө, либерализм, либертарианизм ярьсан хүмүүс олширсон. саяхан ардчиллын хамтын нийгэмлэгийн орнуудын ээлжит хурал болж эрх баригчид сандран гүйцгээж "шинэ хувцасаа өмсөж, ширээний бүтээлгээ сольж" байгааг хараад гайхаж байна. ёстой хэзээ ч насанд хүрэхгүй хүмүүс юм даа гэсэн бодол төрж байна. аливаа хүн ухааныхаа хувьд насанд хүрэх ёстой. гэвч эрх баригчид завсардаж, насанд хүрч чадалгүй хөгширцгөөжээ. одоо ёстой өнгөрчдээ л гэсэн дүр зураг л харагдаж байна. хэн ч хариуцлага хүлээсэнгүй, хэнтэй ч хариуцлага тооцсонгүй. ардчилал өдрөөс өдөрт агшиж бас атигар болсоор байна. манайд ардчилал байхгүй шүү дээ гэдгийг ард түмэн хэлсээр байхад эрх баригчид монгол улс-ардчиллын загвар орон хэмээн өөрсдийгөө цоллож, олон нийтийг бас дэлхийн улс орнуудыг удирдагчидтай нь хамт хуурахыг оролдож байна. манай "ардчиллыг" дэлхий судал байна гэдгийг сонсоод ичиж үхэх шахах юм. дүр эсгэсэн ардчилалаас дарангуйлал үүсдэг шүү дээ хэмээн онолчид сануулж байсан. манай улсын хувьд ардчиллын индексээрээ 65-р байрт явж байна. зургаан балл хойш ухрахад л дарангуйлалтай орнуудтай нэг эгнээнд жагсана. ийм нөхцөлд яагаад өөрсдийгөө хөөргөн, цаасан малгай өмсгөн бодит үнэнийг нууна вэ? өнөөдөр бодит байдлыг хараад байхад ардчиллын үнэт зүйлс улам л бүдгэрч байгаа нь харагдаж байна. эрх баригчдын амнаас ардчиллын эсрэг үгс унаж, дарангуйллын, хүчирхийллийн эвгүй үнэр ч үнэртэх боллоо. нэгэнт ардчиллаа байгуулж чадаагүй учраас үнэнийг нууж хаах, ард түмнийг залилан мэхлэх, тархи угаалтыг л зай завсаргүй хийхээс аргагүй болжээ. саяхан хойд хөршийн нэг сэтгүүл дээр "оросууд буцаж байна" нэртэй өгүүлэл нийтлэгджээ. тэнд оросын хүн амын 40 хувь нь хуучин социалист нийгмээ өнөөдрийнхөөсөө илүү хэмээн үзсэн тухай судалгааны дүн гарчээ. өнөөдөр монголд ийм судалгаа явуулбал ямар дүн гарах бол. магадгүй дүнгээ сонсоод ардчиллын алтан хараацайнууд цус харвах байх даа. хэзээ "ардчилагчид" үнэнийг хүлээн зөвшөөрөх бол оо. ардчиллыг бид бүтээн байгуулж, монгол орондоо оруулж ирж чадсангүй хэмээн үнэнээ хэлж, ард түмнээс уучлалт гуйх өдөр хэзээ вэ? магадгүй энэ буруу замаараа цааш үргэлжлүүлэх гэж оролдоод хол явахгүй л болов уу. нэг л өглөө "бидний төр засгийг авсан шигээ буцааж өг" гэсэн шаардах бичиг гар дээр нь очих л болно. онолгүй, онол мэддэггүй хүмүүс юуг ч хийж чадахгүй. ерөөсөө ардчилал өөрөө мэдлэгтэй хүмүүсийг шаарддаг систем юм. ардчилсан улсад олонхи шийдвэр гаргадаг бол өнөөдөр манай улсад олигархи цөөнх шийдвэр гаргадаг боллоо. улс төрчид гадаадын банкинд нууц данс нээж сая доллар хадгалуулаад мартан гүлдийлдэж байна. авилгал төр засгийн хяналтаас бүрэн гарчихлаа. шийдвэрийг ард түмнээсээ асууж шийдэх нь ардчиллын зарчим байдаг бол өнөөдөр бүгдийг дээрээс шийдээг боллоо. энэ бол ардчиллын төгсгөл.
2013-12-10
baska:
õèéõ àæèëã¿éäýý áèø äàðãà íàðûí øóäðàãà áèø ÿâäàëûã ýñýðã¿¿öýýä ë àä áîëæ áàéñàí. ñýòãýëèéíõýý äóóäëàãààð ýíý õóâüñãàëä îðîëöîæ ÿâñàí æóðìûí íºõºä人 áàÿð õ¿ðãýæ ºðºâäèé. ¯õýýä äóóñ÷ áàèãàà ÷ ÿñíû øóäðàãà çàíòàé îëîí ïàðòèçàíóóä ºíººäðèéí ýíý áóçàð áóëààòàé ýâëýð÷ ÷àäàõã¿é, ººðèéí òàëûí äàðãà íàðòàà òààëàãäààã¿éãýýñ ãóíäóóõàí ÿâàà íü ¿íýí ø¿¿. åð íü æåíêî ÿàõ ãýæ ìîàõ-ã õóäàëäàæ àâñàí þì áý. þóãààð äóòñàí ãýæ
2013-12-10
зочин:
батдорж гэгч юу хуцна вэ. хэний хүч, буянд өнөөдөр цахим хуудасанд ичгүүртэй сэтгэгдэлээ бичиж суугаа бол хол очиж хуц.
2013-12-10
jagaa:
ardichalsan huvisgaliig ehluulsen demjsen mongoliinhaa buh ard tumend bayariin bend
2013-12-10
батдорж:
үхсэн хатсаны чинь партизан билээ дээ. тухайн үед ажил хийхгүй байгууллагаасаа хөөгдсөн хийх ажилгүй юмнууд л жагсаж сүр оруулж байсан шүү дээ. тэгээд тэд нарч чинь ардчилалын буянаар архинд донтоод даший шог. байгуулсан ардчилал нь анирхизм болоод будаа
2013-12-10
гундуу:
жинхэн партизанууд нь гудамжинд гундуухан л яваа олон хүн бурхан болсон доо одоо пиийдалууд нь л дээр үлдэж дэ бие биенээ шагнаж өргөж баяжуулаад л
2013-12-10
modon tolgoi s.ganzorig:
ardchilliin tuluu unen ch shudragaar temtsej irsen modon tolgoi ganzorig geh metiin olon shudraga temtsegchidee tsaash haruulsan daa
2013-12-10