Монжоо
2013-12-07

Жирийн бидний хувьд Тамирын голын мөсийг долоох шахаж цуглуулсан хэдэн төгрөгөөрөө байртай болох шиг аз баяр гэж байхгүй болоод байна. Хэтрүүлж байгаа нь үнэ л дээ. Байр орон сууцтай болохыг арай ч хүний амьдралын зорилго гэж хэлж болохгүй байх. Гэхдээ нийгэмд том эрэлт болсон зүйл мөн. Арай гэж авсан байрных нь ам метрээс нь мөнгө цохиод байсан асуудал ил гарч ирлээ. Ийм гомдол ирээд л байж нөхдүүд дараад л байж бүр болохоо байхаар нь шалгалт оруулсан чинь нэг айл барилгын компанид дор хаяж 1-2 ам метр талбайн мөнгө луйвардуулж байсныг тогтоосон байна.

 .

Бусдаас содон сондгой хямдраад байсан орон сууцнууд бол иргэдэд 2-15 ам метр талбайг зөрүүтэй зардаг байж. Зайсан орчмын айлуудын байрнаас бүр 15-20 ам метрийн зөрүү гарсан гэжээ. Аргагүй ядраад хүний чөдрийн ганц морь авсан сайн эр байж болно. Харин барилгын компаниуд тийм ядарсан байх уу. Ил гарсан энэ булхайн цаана иргэний олон арван сая төгрөгийг илүү тоншчихсон урт гартнууд илрээгүй байж л байгаа.

 .

Одоо мэдэгдээд байгаагаар иргэд хамгийн багадаа 2.8 саяас дээш төгрөг завшуулсныг шалгалтаар тогтоосон байна. Энэ далд луйврын талаар бид дээр бичиж сануулж байсан. Сүүлийн хэдэн жилд барилгын чанарт сэтгэл дундуур үг сэтгэгдэл тасрахаа больжээ..Энд хамгийн эхлээд байрны талбайн хэмжээ стандартын тухай асуудал тавигдана. Нэг өрөө байр гэсэн чинь бөгс эргэх зайгүй умгар юм авсан байна лээ гэж ойр тойрныхондоо чихээ халууцтал хэлүүлж байгаа хүмүүс цөөнгүй. Өнөөгийн практикт орон сууцны квадратыг орон сууцны тухай хуулиар зохицуулж байгаа бололтой юм. Энд орон сууцны барилгын доторх талбайг тооцох аргачлалаар зохицуулна гэжээ.

.

Амьдрал дээр захиалсан байрны хэмжээ 1-2 метрээр зөрөх бол наад захын энгийн жишээ болсон. Гэрээ хийхдээ 47 метр квадрат талбайтай байр авна хэмээн тохиролцоод байрандаа орсон хойно мэргэжлийн стандартын байгууллагаар хэмжүүлэхэд хоёр метр квадрат талбай дутсан тохиолдол гарч хэвлэлээр бичигдэж байлаа. Эндээс барилгын компани захиалагчаас хоёр сая орчим төгрөг илүү “монжсон” гэсэн үг. Гэтэл энэ байрын мөнгийг босгох гэж өнөө захиалагч иргэн яаж зүтгэж хэдэн жил өмсөх идэхээ хасан байж ирснийг энд нурших нь илүүц юм.

_

Номоороо бол орон сууцны талбайн хэмжээг шавардлагатай хананаас нөгөө хананы хооронд хэмжих ёстой. Гэтэл барилгын компаниуд хананы ойсноос хэмжээ авч иргэдийг хохироож байгаа гэнэ. Ойс гэдэг шавар хананы өрлөгийн голоос нөгөө хананы өрлөгийн гол хүртэлх хэмжээ аж. Агаарт авсан хэмжээ нь талбайн хана дагаж доогуур авсан хэмжээнээс нэлээд зөрүүтэй гарна гэдгийг мэддэггүй иргэд маниас эхлээд олон бий. Эндээс дор хаяж 850-1500 ам.доллар барилгын компаниудад халаасанд сул орж байна гэсэн үг. Аливаа юмны жоохон зөрүүнд дэндүү дассан бидний энэхүү хайнга сэтгэлгээ шинэ байранд орсон хүний баяраар цагаатгагдах “за яахав дээ” гэх өршөөл дээр тоглож монжоо хийж байдаг нөхдийг сайн хашраах хэрэгтэй байх. Үүнээс хойш шинэ орон сууцанд орох бол мэргэжлийн байгууллагын туслалцаа зөвлөгөө авч, тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар талбайн хэмжилтийг нарийн хийлгэж, нийлүүлэгч барилгын компанийн нөхдүүдтэй яс тулж үзэхгүй бол шинэ байрны их найрын дараа хулхидуулснаа мэдэж хэрүүл зарга хийх билэггүй ажил их болох нь байна.

_

Ядарсан иргэдийнхээ халаасыг цоортол ухаж баяжих нь хэтдээ мөнгө биш дөнгө болно гэдгийг олон нийт энэ удаа хатуу санууллаа. Энэ сануулга зөвхөн барилгын компаниудад хамаараад зогсохгүй төрийг төлөөлж шалгаж хэмжиж, хүлээж авдаг мэргэжлийн хяналтын байгууллагад ч хамаарах юм.

_

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
шехтг - т :
алтан ергее гэдэг хотхон барьсан хэдэн хятадууд хуний газарт дэндуу даварч байна. барьсан байшин нь чанар муутай талбай дутуу, тэгээд еерсдиигее емеереед хачин. ямар арын хаалгатай болоод хотод гайгуй гэсэн газар олж байшин барьдгыг нь шалгах хэрэгтэй байна
2013-12-11
уншигч :
энэ барилгынхан терийн хяналт шалгалт сул, улсын комиссын хэдэн нехдийг хахуульдаад сурчихсанарай дэндуу даварч байна, ичих бучирхайгуй энэ нехдуудэд залилангийн хэрэг уусгэн шалгах хэрэгтэй
2013-12-11
уншигч:
барилгын компаниудын луйвар арай дэндуу. пиерл гэж компани бур 20 м2 - аар дутуу байр егсен байсан .
2013-12-11
461-t hori:
ene muusain luivarchdiig shalgaj uzeed dutaj bval hohirloo baragduulj avah heregtei. butsaaj tulj chadahgui gevel bugdiig ni achij avaachaad horih 461-t hiij hori...
2013-12-09
шөхтгазар үүнийг заавал уншина уу:
бзд сүмбэр орд хотхоныг ашиглалтанд оруулсан сүрэг агт ххк ийг шалгаад өгөөрэй, айлуудын гэрээн дээр их бага 2 өөр зөрөөтэй мкв бичсэн, мөнгөө авахдаа их мкв раа авсан,хэд хэдэн айлуудын гэрээг харахад 5-7 мкв дутуу байна шүү, шалгаж өгөөд, арайхийж зээл аван байж орох оронтой болсон жирийн иргэдээ илүү төлсөн мөнгийг нь буцааж олгуулж өгнө үү
2013-12-09
jagaa:
mergejiliin baiguulaga yu hiij bna. irgediin erh awigiig bodoj ajillaj chadahgvi bol tatbar tolohoo bolie.............. yah be ard tvmen ........
2013-12-09
zail:
khansvill hothoniig shalgaarai unen shunaltai baliar gazardaa m2na 10 m2 xurtel dutaj bga
2013-12-08
zochin:
zoroog ni medeed tolboroo butsaaj avdag huuli gargaach magnai dargaa?!
2013-12-08
zochin:
tegeed ulaan tsaim irgedee luibardsan ni batlagdchihaad baihad hohiroliig ni baragduulah yum baigaa biz. luibardsan ni unen bol butsaaj toluulj hohirolgui bolgoochee.
2013-12-08
zochin:
tegeed ulaan tsaim irgedee luibardsan ni batlagdchihaad baihad hohiroliig ni baragduulah yum baigaa biz. luibardsan ni unen bol butsaaj toluulj hohirolgui bolgoochee.
2013-12-08
zochin:
tegeed ulaan tsaim irgedee luibardsan ni batlagdchihaad baihad hohiroliig ni baragduulah yum baigaa biz. luibardsan ni unen bol butsaaj toluulj hohirolgui bolgoochee.
2013-12-08
zassss:
ta nar yahiin?hohi hohi chin,chaddag yum bol mongoo garguulaad avaarai za,teged ch mongo baihgui,2 chihiig mini ta*ad avaarai hahaha
2013-12-08
mongol busgui:
terign enign geh yum bhgui mrrgejliin hyanalt ajla oligtoi hii tani mini ur huuhed ah duus bid bugd
2013-12-08
zochin:
barilgiin kompaniudiig bugdiig ni shalgah heregtei aimguudad barigdaj bga barilguud gej hereg algaa
2013-12-08
санал хүлээж аваарай:
улсын комисс мэргэжлийн хяналтынхан хүлээж авахдаа бүх өрөөг шалгаж чадахгүй бол давхар тус бүрээс өөрсдөө сонгоод м2-г нь хэмжиж зураг дээрхи дээр нь тулгадаг байвал ийм асуудал гарахгүй болно шүү дэ 2010онд эко констракшны барьсан барилгаас 41,2м2,2 өрөө байр захиалж авсан эхлээд мэдээгүй л дэ ордероо бичүүлтэл 39,8 м2 гэж бичсэн байсан тэгээд хэмжиж үзтэл 38,3тай л гарч байсан эргээд хэлтэл хүлээж авах хүн олдоогүй харин бүр борлуулагч ч юмуу менежер ч юм уу залууст нь загнуулсан гээч эд нар нь дээд дарга захиралуудынхаа утсыг ч өгдөггүй уулзуулдаггүй юм билээ хэд хэдэн удаа хэрүүл хийгээд сүүлдээ хаана хэнд хандахаа ч мэдэхгүй миний үгийг ч тоох ч хүн олдохгүй за тэгээд ажилтай улс байнга очоод байж чадахгүй сүүлдээ бүр хаясан тэр байр нь аймаар хүйтэн өвөлдөө тогтмол тень залгаж өвөлжинө гээч манайх ч бас голынх болохоор гайгүй захын айлууд нь цан цохидог гээд бод доо энэ талаар засгаас ч тэр улсын комисс ч тэр анхаарч хүлээж авч баймаараа тэгэхгүй бол байгаагаа тавьж өр зээлээр авч байгаа улс л хохироод л үлдэх юм да
2013-12-08
shalga:
sain zargaldaad bh heregtei heden uyeeree tuluh bairnii ene ih urund daragdaj baij. ingej shuluulj ed nariig davraaj bolohgui.
2013-12-08
zochin :
aimaar gomdoltoi bnaa zargaldaad yuch olj doloohguishde
2013-12-08
zochin:
bugd l monjchihson bna tgd bur havtgairuulaad olon company olon huniig monjchihson ene baidlaas yaaj garhav baishin barisan ni bayjaad avsan ni hoosrood bgaam bish uu mongold ene jishig chin ingeed tsaashid dor hayhad 20 jil urgeljleh bhaa er ni ene heel hahuuli tsevershtelee l udah yumbna doo
2013-12-08
hurd:
hurdiig shalgaad yahav busdiin shalga
2013-12-08
oogii:
oic bhdaa yahav dee.
2013-12-07
olya:
harin tiim ee. oic gej mongol ch bish oros ch bish yum bichih yumaa
2013-12-07
зочин:
ось гэж орсоор бичиж байгаа юм бол зөв бичмээр юм
2013-12-07
ганбаа:
ойс гэж хаанахын нэр томъёо юм бол доо. уул нь ось гэж орос үг байдаг юм. монголоор тэнхлэг гэдэг.
2013-12-07
jjjjjj:
zugeer l jurmaar zohitsuulj boloh yum bn mergejliin komiss huleej avahdaa bairnuudiin kvm-iin bair bureer ni gargasaniig tulgaj shalgah heregtei barilgiinhan komisst uguh bolohooroo *ee goojuuldag yum
2013-12-07
saruul:
taigam altai gej kompani bol 3-4 m2 iluu une avdag um bna lee barilgiin gadna hannaas nuguu gadna han hoorond avdag baisan odoo oisoos ois hoorond geed haniin golooc nuguu haniin gol hurtel hemjij munguu avdag manaih gehed 4 .3 m2 2aar baga baigaa odoo tegsen hannaas hannii hoorond tsever hemjeegee borluulj bgaa gee unee nemeed bdag arai denduu ard tumniig shulaj hohirooj bdag um bna l doo
2013-12-07
gangariig shalga:
gangariin bair, nogoon togoliin bairnaas m2 ih dutaj baina. m2 dutuu gedeg bairnii mongonoos dandaa iluu javshsan mongonoosoo avch baisan geheer irgedees asar ih mongiig "zalidaj" avsan gesen ug. tssever zalilan. gangariin barisan bairnuudiin irged m2 shalguulahad gemguidee
2013-12-07
unen:
ene zasag eniig yaj ch chadahgui ee
2013-12-07
alla:
buh kompany mungu iddeg bugdiin shalga chaddag yum bol harin hurd kompany iig shalgah hereggui e
2013-12-07