Тангарагийн буг
2013-12-06

-шинэ төмөр замаас завшаан хайгчийн бодит түүх-

-

Өвөрхангайн сонгуулийн будлиан

.

2012 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангайн сонгогчдын 47.59 хувь нь МАН-аас нэр дэвшигч нэр дэвшигч С.Чинзоригийн төлөө саналаа өгсөн билээ.

 .

Гэтэл зүүдэнд ч оромгүй явдал болж өрсөлдөгчдөөсөө 6700 саналаар дутсан Г.Батхүү 2012 оны долдугаар сарын 2-нд Хан-Уул дүүргийн шүүхэд өргөдөл гаргаснаар ердөө маргааш нь шүүх “С.Чинзоригийн хууль зөрчсөн нь тогтоогдлоо” гэсэн шийдвэрийг гаргажээ. Өвөрхангайд болсон хэргийг нутаг дэвсгэрийн харъяалалаар нь бус хаа хамаагүй УБ-т шийдвэрлэсэн энэ хурлын шийдвэрийг “шудрага” гэж үзэх хүн монголд Батхүүгээс өөр гарсангүй.

 .

Энэ талаар С.Чинзориг: “Ингээд харахаар шүүх асуудалд үнэхээр шуурхай, хурдан ханддаг ч юм шиг харагдана. Үнэндээ мөнгөтэй хүнд үйлчлээд, ганцхан хоногийн дотор шийдвэр гаргасан. Н.Төмөрхүү бид хоёрыг буруутгаж байгаа хэрнээ биднийг шүүх хуралд хариуцагчаар оролцуулалгүй, Г.Батхүүг өмгөөлөгчтэй нь суулгаж байгаад шийдвэр гаргачихсан” гэж ярьж байлаа.

 .

Г.Батхүүгийн шуурхай ажиллагааны үр дүнд СЕХ жинхэнээрээ ялсан нэр дэвшигчийн бүрэн эрхийг батламжлалгүй, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэлгүй татаж үлдээсэн юм. Хожим нь 2012 оны 8 дугаар сарын 20-нд Нийслэлийн шүүх маргааныг хянаад “шүүхийн харъяаллын бус асуудлыг шийдсэн байна” гээд Хан Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон ч Г.Батхүү үхэн зүтгэсээр УИХ-д орж суун, ичгүүргүйгээр тангараг өргөсөн билээ.

 .

Өмнө нь хоёр ч удаа УИХ-д сууж үзсэн энэ эр гуравдахиа суух гэж үхэн хатан зүтгэж, нэр хүнд, хүн чанар, хөрөнгө мөнгөө золиослон улайрсны учир юунд байв аа?

 .

Энэ асуултын хариу жилийн дараа тодорхой болсон юм.

 .

АПУ ХК-ийн хувьцаа өрөнд очив

 .

2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “АПУ” ХК-ийн 14 сая 710 мянга 9 ширхэг, 47 тэрбум 513 сая орчим төгрөгөөр үнэлэгдэх хувьцаа Голомт банкинд шилжиж байгааг” Монголын хөрөнгийн биржийн Мэдээллийн албаны мэргэжилтэн Д.Өлзийбаяр  олон нийтэд мэдээлэв.

 .

Эх сурвалжийн мэдээлснээр “АПУ” ХК зээлээ хугацаанд нь төлж чадахгүй, өр болон хувирсан тул дээрх хувьцаагаар өрөө тагласан байна. 47,5 тэрбумын өр гэнэт бий болохгүй нь мэдээж. Тэгэхээр АПУ ХК-ийн эзэн гэгдэх Г.Батхүү 2012 оны УИХ-ын сонгуульд ямар ч аргаар хамаагүй ялахаар улайрсны учир шалтгаан энд байжээ. Санхүүгийн байдал нь тэр үеэс л хүндэрч, дээр нь сонгуульд байдгаа тавиад туучихсан болохоор “УИХ-д сууж, ямар нэг арга чарга олохыг чармайж байжээ” гэж дүгнэх боломжийг эдгээр мэдээллүүд олгож байна.

 .

Г.Батхүү УИХ-д сууж байвал яахаас ч буцахаа больж, хүн чанараа гээн, бусдын амьдралыг үрэн таран хийсэн нь С.Чинзоригийн хэвлэлд өгсөн ярилцлагуудаас тодорхой байна.

 .

С.Чинзориг: Эцэг эхээсээ тавуулаа заяасан ч одоо ганц эгчтэйгээ хоёулханаа л үлдлээ. Хоёр сайхан ах, ганц  дүүгээ алдчихлаа.  Амьдралын хатуу хөтүүг үзэж л явна. Сүүлдээ ээжийн минь нерв дийлэлгүй хэвтэрт орсон. Би УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авчихаад ээж дээрээ гүйж ирээд, чихэнд нь “Хүү нь гэмт хэрэг хийгээгүй нь нотлогдлоо. Түр үнэмлэхээ авлаа” гэж хэлсэн.  Миний ээж энэ хүртэл зөвхөн хүүгээ л бодсоор байгаад гол нь тасрахгүй байсан юм болов уу даа. “Тийм үү” гэж хэлээд л амьсгал хураасан.

.

Сонгуулийн тэр бүх маргаан, янз бүрийн юмыг би ээжээсээ аминдаа нууж байтал ээж бүгдийг мэдчихсэн байсан. Эхнэр, хүүхдүүдэд минь “Батхүү миний муу хүүг дээрэлхээд байгаа юм уу даа” гэж  хэлсэн байна лээ.

 .

Нутгийнхаа эгэл ардын хүүгийн амьдралыг сүйрүүлэн байж УИХ-д асар их үнээр суусан Г.Батхүү УИХ-д суугаад юу хийж байв аа?

 .

Г.Батхүү УИХ-д ороод юу хийж байна вэ?

.

Г.Батхүү гишүүн болсныхоо маргаашнаас сайд болохыг хүсэмжлэн, ил далд явуулга хийсэн ч маш их хэл амтай, үнэхээрийн эргэлзээтэй байдлаар УИХ-д орж ирсэн түүнээс Ерөнхий сайд зайгаа барьжээ. Батхүү өмнө нь 1996 онд сайд болохын тулд намд элсэж, сайд болохын тулд элдвийг хийж ирсэн бараан түүхтэй нэгэн учир намыхан нь энэ удаад түүнийг сайд болгосонгүй.

 .

Аргаа барж, үүрэглэж суухаас өөр ажилгүй явсан Г.Батхүүд нэгэн таатай мэдээ сонсогдсноор нойрноос сэрж, унтах идэхээ ч умартан шургуу ажиллахад хүрсэн юм.

 .

Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны 10 сарын 26-нд Бээжин хотноо БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян нартай ажил хэргийн уулзалт хийж, улмаар “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, “Тавантолгой” зэрэг нүүрс олборлогч компаниуд Хятадын “Шинхуа Энержи” компанид  20 жилийн туршид нэг тэрбум тонн нүүрсийг нийлүүлэх талаар тохиролцжээ. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл 50 тэрбум долларын нүүрс худалдахаар болсон энэ тохироо Г.Батхүүг тайван унтуулахаа больжээ. Энэ тохироо түүнд өрнөөс гарч, өөдлөх цорын ганц боломж болон харагдсан бололтой.

 .

Яаралтай Сүүдрийн Зам, тээврийн яамыг байгуулж Төрийн ордонд өрөө гаргуулж төвхнөв. Сүүдрийн яамны албатууд нь Төмөр замын газрын орлогч дарга асан Л.Пүрэвбаатар, ЗТБХБЯ-ны Зам тээврийн бодлогын газрын дарга асан Д.Наранпүрэв, испани хэлний орчуулагч Л.Даваапил нарын төрийн албанаас цомхотгогдсон хүмүүс.

 .

Эдгээр хүмүүс бол Сүүдрийн Зам тээврийн яамны сайдаар өөрийгөө өргөмжилсөн  Г.Батхүүгийн дохио зангаагаар эртнээс шинэ төмөр замын бодлогыг муучлан гутаах, гүтгэх замаар хэрэгжилтэнд саад учруулах, улс төржүүлэн үймүүлэх ажлуудыг дэс дараалалтай, зохион байгуулалттайгаар хийж ирсэн этгээдүүд юм. Тэд шинэ төмөр замын анхдагч судлагаа болон ТЭЗҮ-ийг гаргасан дэлхийн хэмжээний зөвлөх компаниудыг “юу ч чадахгүй юмс”, “бусдын хийсэн ажлыг хавтсыг нь солиод мөнгө авсан” гэх зэргээр гүтгэснээс гадна Солонгосын Самсунг корпорацийг “телевизор хийхээс өөр юм мэддэггүй, төмөр замын ажлыг хийж чадахгүй” гэх зэргээр дэмийрчээ.

.

Гүтгэлэгийг эрчимтэйгээр тараагчдын нэг Л.Даваапил нь Одессын Их сургуульд испани хэл судлаачаар суралцсан ч өөрийгөө төмөр замын ложистикийн мэргэжилтэн гэж олон нийтийг хуурч явдаг нэгэн. Тэрээр Зам, тээврийн сайд А.Гансүхийг Самсунг корпорациас онц их хэмжээний мөнгө авлигад авсан гэх гүтгэлэгийг мэдээллийн хэрэгслээр цацсаныг АТГ шалгаж үзээд үндэслэлгүйг тогтоосон байн‘а. Одоо Л.Даваапил бусдыг үндэслэлгүйгээр онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн хэргээрээ цагдаад шалгагдаж эхлэжээ.

 .

Энэ бүлэг этгээдүүдийн туйлын зорилго юу юм бэ?

- Цомхотголд өртөж, ажилгүй болсныхоо өсийг авах, эргэж суудалдаа суух

- Шинэ төмөр замыг бужигнуулж, үймүүлж байгаад сиймхийгээр нь тэндээс ашиг олох боломжийг өөрсдөдөө гаргах

- 50 тэрбум долларын нүүрс худалдан авахаа зарласан хятадын талд нүүр олох, давуу боломжийг горилох, үүний тулд нарийн төмөр замын асуудлыг шийдсэн баатрын дүрд хувилах зэрэг болно.

 .

Үүнийг тодорхой болгохын тулд саяхны түүхийг нэхэн санацгаая.

 .

Нэхэн санахуй 1:

 _

Ард түмний хөрөнгөөр хайгуул судлагаа нь хийгдэж, нөөц нь 250 тэрбум доллараар тогтоогдсон асар том энэ ордыг Ардчилсан нам болон МАХН-д харъяалагдах Г.Батхүү, Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Сү.Батболд, Д.Идэвхтэн, П.Очирбат, М.Энхсайхан нарын 14 олигарх хувааж эзэмшихээр завдаж байлаа.

 .

МоАХ ард түмний хөрөнгөөр тогтоогдсон ордыг цөөн тооны хүмүүс завшихыг эсэргүүцэн 2008 онд Сүхбаатарын талбай дээр сүрт жагсаал хийж, “Тавантолгойг ард түмэнд буцааж өгөхийг” шаардсан, гарын үсэг цуглуулж иргэдийн анхаарлыг энэ асуудалд хандуулсан. Жагсаалын дараахан Ерөнхий сайд асан С.Баяр “Тавантолгойн дөрвөн хувийг "Энержи ресурс" ХК-д үлдээгээд, 96 хувийг нь төрд авлаа” гэж мэдэгдсэн юм.

Нэхэн санахуй 2:

 .

Г.Батхүү нарын олигархууд ард түмэнд үлдсэн том Тавантолгойг шоглох ажлыг эхний мөчөөс нь эхлэн өнөөг хүртэл тасралтгүй хийж ирсэн.

 .

Олигархиудын цувраа мэхүүдийг тоочвол:

- 4 хувийг авч үлдэх нэрээр ашиглахад хамгийн таатай байрлалд буй нөөцийн 20 хувийг  өөрсөддөө бэлэглэсэн

- 2008 оны сонгуулийн үеэр сэм нарийн төмөр зам барих тусгай зөвшөөрлийг Ерөнхий сайд С.Баяраас авсан

- 2010 онд УИХ-ын 32 дугаар тогтоолоор батлагдсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт заагдсан ажлуудын хэрэгжилтийг улс төржилт, хийрхэлд хутган гацаасан.

- Том Тавантолгойг хятадын Чалко компаниас 250 сая долларын зээл авч өрөнд идэгдэх нөхцлийг бүрдүүлсэн. Эрдэнэс Тавантолгой компанид ашиглах ямар ч боломжгүй техник, эд ангийг өндөр үнээр нийлүүлэх луйврыг зохион байгуулсан.

 _

Дэлхийн эдийн засгийн хямралыг далимдуулан шинэ төмөр замын ажлыг гутаах, бүх бурууг шинэ төмөр замын бүтээн байгуулалт руу чихэх муу мэдээллийн кампанит ажлыг өрнүүлсэн.

 .

Г.Батхүү нь Ухаа худгийн хувьцааг эзэмшигчийн хувьд олигарх бүлэглэлийн хүслийг гүйцээх, өөртөө ашиг унагаж өрнөөс салах туйлын эрмэлзэлдээ хөтлөгдөн УИХ-аас батласан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг гуйвуулах, олигархууд болон харийн санаархалд нийцүүлэн өөрчлөхийг чармайж, энэ бүх бузар булай ажлыг гардан зохион байгуулж явна.

 .

Олигарх Г.Батхүү эрх баригч олонхийн бүлэгт багтдаг мөртөө сүүдрийн яам байгуулан, элдвээр аашлаж яваа нь улс төрийн ямар ч зарчимгүй, ойлголтгүй, ёс зүйгүй этгээд гэдгийг нь тод харуулж байна. Тэрээр өөрийн гар хөл бологсоддоо “Н.Алтанхуягийн Засгийн газрыг хөдлөгөхгүйгээр бидэнд албан тушаал олдохгүй нь” гэж ам алдсан нь юуны төлөө УИХ-д үхэн хатан зүтгэж орж ирснийг нь илтгэж байгаа юм.

 .

Шинэчлэлийн Засгийн газар нь УИХ-аас батласан “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг” биелүүлэх л үүрэгтэй. Энэ дагуу Гашуун сухайт-Ухаахудгийн чиглэлийн төмөр замыг төрийн мэдэлд авч, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Монголын төр баялгаасаа баялаг бий болгохыг эрмэлзэн БНХАУ-тай нүүрсний томоохон худалдааны тохиролцоо хийсэн нь 50 тэрбум долларын төлөө хууль, бодлогоо үгүйсгэнэ гэсэн үг огтхон ч биш. Бид өөрийн бодлоготой, өөрийн эрх ашигтай улс. Түүндээ нийцүүлэн аливаа гадаад худалдааг хийхээс бус Г.Батхүү мэтийн шуналтнуудын хялбар зууш болгох байдлаар асуудалд хандах учиргүй.

 .

Далай лам юу гэж хэлэв

.

Г.Батхүү нарын АПУ-гийн эзэд Дорж шүгдэн хэмээх тангарагийн бугийг тахиж, гүн бишрэлтэйгээр шүтэн хамаг байдгаа өргөн санхүүжүүлдэг нь нууц биш.

Тэгвэл буддын шашны тэргүүн Дээрхийн Гэгээнтэн Далай багш Энэтхэгийн Амараватид тангарагийн буг Шүгдэнгийн тухай ингэж айлджээ.

.

Далай лам:
‘’Олон жилийн өмнөөс би Шүгдэнг шүтэхийг хориглосон ч монгол зэрэг зарим газар бизнес эрхлэж буй хүмүүс шүтсээр байна. Би өөрийгөө бодоод яавал ч яаг гээд тайван сууж хэрхэв ч чадахгүй.

Анхандаа би ч гэсэн шашны сахиус гэж андуураад Шүгдэнг шүтэж байсан. Аажмаар бодит байдлыг мэдэж, эндүүрч байснаа ухаарсан. Өнгөрсөн түүхийг нягтлан үзэж байгаад V Далай Ламын “Гэрч бичиг”-ийг олсон юм. Мөн эрдэм чадал төгссөн олон мэргэд, дээд төрөлхтөн нар “Шүгдэнг тангаргийн буг” хэмээн танин барьж, шүтэхийг хориглож байсныг мэдсэн.

.

Надад Шүгдэнг шүтэхийг хориглох болсон олон шалтгаан бий.

Шүгдэнг хэн ч, хэзээ ч шарын шашны сахиус гэж нэрлээгүй. Шүгдэнгийн гарал ариун бус, анхнаасаа шашны сахиус гэж гарч ирээгүй, энэ бол тангарагийн буг юм. Шүгдэнг шүтэж буй хүмүүс буруу ерөөлийн эрхээр тангараг буруудсан буг чөтгөр шүтэж байгаа учраас энэ нь ямар ч шашин номын үйл болохгүй. Тиймээс шашин ном шүтэх эрхтэй огтхон ч хамаагүй. Шүгдэнг шүтэх нь буян номыг доройтуулах буруу номын үйл.

_

Шүгдэнг тахивал баяждаг, хөрөнгө мөнгөтэй болдог гээд шүтсэн хүмүүс эхлээд жаал хөрөнгөтэй болж, хөөрөх магадлалтай боловч тун удалгүй тангарагийн бугийнхаа хорлолд өртөн уруудаж, доройтдог. Үүнийг бодит амьдрал аандаа харуулах болохоор би ийм тийм гэж жишээ татаад яахав.

 .

Г.Батхүү болон түүний дүү П.Батсайхан нар Далай ламыг далдуур эсэргүүцэн, муучлан гутаах төдийгүй, хятадуудын санхүүжилт дэмжлэгээр тангарагийн бугийг тахих ажиллагааг эрчимжүүлэх ажлыг гардан зохион байгуулагчид юм. Далай багшийн тангарагийн бугийн талаар хэлсэн айлдвар үнэн болохыг тангарагийн бугтай нөхцсөн баячуудын огцом доройтол, өрөнд баригдаж хамгаа зарж эхлэсэн явдал харуулж байна.

 .

Нөгөө талаар тангарагийн буг Шүгдэнг шүтэх явдлыг хятадууд зориуд дэмжиж, санхүүжүүлдэг. Ийм маягаар буддын шашныг доройтуулах, хагаралдуулахыг хичээдэг гэж Далай багш айлджээ.

 .

Ухаж бодвоос Г.Батхүү нарын үйлдэл хариас залууртай, захиалгатай байх шинж тэмдэг байна. Түүхэн давхцал ч байна.

 .

Хорьдугаар зууны эхэнд монголын төрд байсан Шанзудба Г.Бадамдорж хэмээх Шүгдэнг шүтэгч сайдын түүх Г.Батхүүгийн түүхтэй агаар нэг ажээ.

 .

Шанзудба Бадамдорж Шүгдэнг шүтснээр эхэн үедээ ихэд баяжиж, 8000 лан мөнгөөр манжуудад өргөл өгч, хариу шагнагдаж байжээ. Дараа нь Богдын Засгийн газарт Шашны яамны сайд болж, хятадуудад худалдагдан улам ихээр баяжсан бөгөөд яг 94 жилийн өмнө 1919 оны 11 сарын 17-нд Улсын доод хурал, Богд гэгээнтнийг эсэргүүцсээр байхад үл тоон хятадуудын дэмжлэгт дулдуйдан, Автономитыг сайн дураараа устгах тухай илэрхийлэлд гарын үсэг зурж Сюй Шү Жанд гардуулж байжээ.

 .

Түүний хорт үйл ажиллагааг Богд хаан эрс эсэргүүцсэнд Шанздуба хятадуудад ховлон шоронд хориулсон байдаг. Сюй Шү Жан монголын тусгаар тогтнолыг бүрмөсөн үгүй хиймэгцээ энэ хэрэгт хүчин зүтгэсэн шанздуб Бадамдорж нарын урвагч лам, ноёдыг шагнуулах асуудлаа хятадын Ерөнхийлөгч Юань Ши Кайд уламжлан зөвшөөруулж 1920 оны 1 сарын 4-нд тэдэнд маш их хэмжээний мөнгөн шагнал гардуулж, монголын төрийн бүх эрх мэдлийг авснаа тэмдэглэн их ёслол хийж байжээ.

 .

Харин Богдоосоо уруудаад жирийн ард хүртэлх бүхий л монголчууд Шанздуб Бадамдоржийг үзэн ядаж “Богц богц мөнгөөр Богдыгоо худалдсан сайд” хэмээх дууг зохион хаа явсан газар нь харааж зүхэж, чулуугаар нүүлгэдэг байжээ. Гамингууд хөөгдсний дараа Шанздуб Бадамдорж шашин, төрийн албанаас хөөгдөн гуйранчилж, тэнүүчилсээр Хэнтий аймагт амьдарч байсан Цэнд гүнгийн баруун хаяанд хэвтсээр, амьсгаа хураасан байна.

 .

Тангарагийн бугийг шүтэгчдийн жам ёсны тавилан ийм бөлгөө.

 .

Шүгдэнгийн лам юу гэж хэлэв

.

Тангарагийн бугт сүсэглэгч баячуудын талаар Шүгдэнгийн нэгэн лам тун таагүй зүйл хэлсэн байдаг. Дундговь аймгийн Дэлгэрцогт суман дахь Чойрын хийдэд 50 сар өөрийгөө бусдаас тусгаарлаж, бясалгал хийсэн С.Осгонбаяр лам даяанаас буух үедээ АПУ компанийн удирдлага, Батхүү болон түүний дүү Батсайхан харааж зүхэн алгадах зэргээр аашласан байна.

 .

Зава гэгээний хойд дүр гэх энэ лам том компанийн захирлуудад өдрөөс өдөрт доройтож байгаа ёс суртахууных нь хэм хэмжээг сануулж, “гэмтэй хүмүүс” хэмээн тэднийг нэрлэжээ.

 .

С.Осгонбаяр: Хүүхдүүд айх хэрэггүй, би ГЭМтэй хүмүүстэй ярина. Хатуухан ярина. Ямар дарга нар байна наашаа хүрээд ир. П.Батсайхан хүрээд ир. (Батсайханыг алгадав) Та нар юу юм бэ. Монголын юу юм бэ. Та нар ямар гавьяа байгуулсан юм бэ. Ямар гавьяа байгуулчихаад юу хийж зогсч байгаа юм бэ энд. АПУ-гийн ерөөсөө цадигаа алдаад байгаа. Нэг л их омогтой улс. Энэ хүмүүс сонсох хэрэгтэй. Сонсохгүй учраас өнөөдөр цадигаа алдаад байгаа юм. П.Батсайхан яагаад холдчихов.

 .

Тангарагийн бугийн дэмжлэгээр мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс өөрсдийгөө тэнгэрээс буусан мэт санах болж, сая доллараар хээр явдаг тансаг жорлон хүртэл худалдан авч амьдралаас тасран, ядууст дээрэнгүй, омогтой болсныг Зава гэгээн сануулан хэлжээ.

 .

С.Осгонбаяр: Та нарт хэн хэлэх вэ. Хэн хэлэх юм. Ц.Элбэгдорж гуай хэлэх юм уу. Ерөнхий сайд хэн байгаа вэ. Сү.Батболд хэлэх үү. Ингэж хэн хэлэх юм та нарт. Хэн ч хэлэхгvй. Монголыг үгүй хийж байгаа хүмүүс та нар. Яагаад юу ч боддоггүй юм бэ.

 .

Төгсгөлийн оронд хийх дүгнэлт

.

Тангарагийн бугтай нөхцсөн тарган Г.Батхүүгийн сонгуульд ялагдсан шалтгаан өрсөлдөгчдөд нь бус өөрт нь л байжээ.

 .

Өвөрхангайн сонгогчид, ардчилсан намын жирийн гишүүд 2004 оноос хойш түүнийг УИХ-д хоёронтаа сонгосон. Гэтэл Өвөрхангайчууд ядуурсаар байхад Батхүү л ганцаараа баяжиж, амьдрал нь эрс сайжран, бүр мөнгөө багтааж ядахдаа германаас 1 сая доллараар хээрийн тансаг нүүдлийн жорлон худалдан авчээ. Тансаг жорлонгийнхоо хуримтлагдсан бохирыг түүнд олон удаа саналаа өгч байсан намынхаа гишүүдээр зайлуулж, зөөлгөн цэвэрлүүлдэг байсан нь нутгийн олны дургүйцлийг ихэд хүргэснээс 2012 оны сонгуульд түүнд саналаа өгсөнгүй.

 .

Одоо Г.Батхүү тангарагийн бугтаа хүртэл адлагдан өрөнд баригдахын цагтаа түмний эрх ашгийг уландаа гишгэхээр завдан байна. Тэд харийнхны өнийн хүслийг гүйцээж, овоолсон их мөнгөнөөс нь хувиа хүртэхээр яарч адгаж байна. Үүнийхээ төлөө яахаас ч буцахаа больж, ухаан самуурч байна. Шинэ төмөр замыг монголчуудын өнийн эрх ашигт нийцүүлэн бүтээн босговоос монголчууд түүхий эд экспортлогч бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болно. Тангарагийн бугтнуудын санаархал хэрэгжвээс бид үеийг үедээ гадны хараат байж, түүхий эдийн бааз болон үлдэх болно.

 .

Ийм увайгүй шуналтнуудыг Шанздуб Бадамдоржийн тавилан л угтдаг. Эх орныхоо эрх ашгийг умартсан тангарагийн бугууд ард олондоо үеийн үед адлагдах болно.

 .

Бид нүүрсээ гадаадынханд сайн зарах ёстой. Мөнгө олох хэрэгтэй. Гэхдээ өөрсдийнхөө бодлогоор, өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж ажлаа, бодлогоо явуулах ёстойгоос бус хэдэн долларын төлөө хамгаа тавьж болохгүй. Мөнгөтэй нь бус алсын бодлоготой нь хөгждөг цаг ирсэн. Бодлоготойгоор хөгжихийн төлөө монголчууд бодлоготойгоор нэгдэх ёстой.

.

Г.Цэнд

Shuud.mn
Сонин хачин
САНАЛ:
ҮНЭХЭЭР МУУХАЙ ХУДАРГАГҮЙ ЛУЙВРААР ИХ ХУРАЛД ГАРСАН Л ДАА 4500-6800 ХҮНИЙ САНАЛААР ЯЛАГДЧААД БАТХҮҮ ЗОРИГТ 2 МУУ ЧИНЗОРИГ НАРЫГ ШҮҮХЭЭР ХУУЛЬБУСААР ШТЙДВЭР ГАРГУУЛЖ СУУСАН НЬ ЭНЭ 2 ХҮНИЙГ ЭНЭ УЛСАД ТАНИУУЛСАН ЯВДАЛ БОЛЖ ТҮҮНЭЭС ХОЙШ ӨВӨРХАНГАЙД ГИШГЭХ ГАЗАРГҮЙ БОЛСОНДОО ХӨӨРХИЙ...ХҮН ЕР НЬ ЖААХАН ХАЗААРТАЙ ХҮН ШИГ ЯВАХГҮЙ БОЛ ЭНЭ АМЬДРАЛААСАА ӨӨРӨӨСӨӨ ГАДНА ҮР ХҮҮХДҮҮДЭД МУУ САЙН ҮЙЛ НЬ ҮСЭРЧ НӨЛӨӨЛДӨГ ГЭДГИЙГ ЭНЭ БЯН НЭРТЭЙ ЛУЙВАРЧИД ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ ОЙЛГОЖ Л ТААРААДАА...ЧИНЗОРИГИЙГ Ч ҮНЭХЭЭР БАЛЛАСАНДАА ХӨӨРХИЙ ГЭВЧ ҮНЭН ЯЛЖ ТЭР СУУХ ЁСТОЙ СУУДАЛД НЬ АРД ТҮМЭН СОНГОГСОООН ЧИНЗОРИГ Ч САЙН АЖИЛЛАХ ҮҮРЭГТЭЙ ЭНЭ БАС 1 СУРГАМЖ БАС ЗАНДАА ЭНХБОЛД ТАРАГТ СУМАНД СОНГЖУУУЛИАР ЯААЛАА БАС Л ЛУЙВАР БОЛГОСОН БАС ОДОО ЯААЖ БАЙНА ...
2017-04-13
Зочин:
Жинхэнэ амьд бирд ш дээ. Ард түмнийг архиар угжиж, хязгааргүй зовлонд нэрвэгдүүлэгч чамайг тэнгэр ниргэг
2017-04-13
Зочин:
Маш их бодмоор зүйлсийг хэлжээ!
2017-04-13
Jinhen:
Jinkhen bug bol jenko
2016-03-05
Dalai:
Dalai lam bol uls turiin showuuchin
2016-03-05
Zochin:
Sandal suudaliin tuluu arai ch huniig ingej hudla gutgej bolohguiee mongol humuus bndaa. Bathuu gishuuniig arai l denduu muuhai helj doosh n hiih geed buur yadtsan bnshdee. Iim archaagui zuil bichuulj bga hun uuruu yasan aimaar ve. Batkhuu gishuunee demjsen n ugaasaa deer yum bn. Unen yalsanii tuluu uheh geed yahvde yer ni!
2015-12-07
jenkoo:
Odoo bolioo tenegdej uguh yumaa.kkk apu zugeer l bgaashde.ulsdaa tatvaraa tuluul heviin l yavj bgaa.bathuu gishuun bol erunhii said hiih hun shdee.
2015-08-23
333 333:
энэ талийгаачийн зургийг яаж байгаа юм бэ? та нар чинь хүн мөн үү? жинхэнэ тангарагийн бугнууд чинь та нар юм байна даа. наадах зураг чинь настай монгол хүний л цогцос байна.өөрсдөө үхэхгүй юм шиг.муусайн бугнууд
2014-02-24
333 333:
өвөрхангайн борчуул баяжиж гүйцсэн шүү!!! хэдэн жилийн өмнө бүгдээрээ том жижиггүй ралуун савтай цай бууз барьчихсан өдөр шөнөгүй хэдэн шатхуун түшээх станц дээрээ өдөр шөнөгүй зараад баруун аймгийнхыг царайчилаад зогсож байдаг байсаншүү дээ. одоо бүгд хувийн хоолны гуанз дэлгүүр машинтай болсон доо. өвөрхангайнхан бүгд алтанд явж нинжадаж газар нутагаа бусад алтны үйлдвэрүүдтэй хамт байгалаа сүйтгэлцсэн юмдаг. тэр даапаа лам чинь та нарыш өвдөж зовох.үхэж үрэгдэх үед чинь юугаар тусалсан юм бэ? хэдэн монгол лам нар бөөдийтөл явдаг шүү. тэгтэл нөгөө даапаа /далай лам/чинь эхнэр хүүхэдтэй монгол лам нар шар шувталж харла. манай сахилаа сахьдаг түвд лам нарыг суулгах хэрэгтэй гэснийг юу гэх вэ?
2014-02-24
333 333:
хөөе эргүү малнуудаа наад /далай лам/даапаа лам чинь хятадуудтай хувилдаад байгаа юм биш үү.
2014-02-24
зориг:
боловсролгvй женко, сувдаг батхvv таарсан таар шуудайнууд аль нь ч хэрэггvй зайлвал таарна адилхан олигархууд
2013-12-06
......:
ан энэ батхуугээс салж болдоггуй л юм байхдаа. унэхээр торд байгаа буг шуу.
2013-12-06
mongol:
tiimuu er hun gej bodson amin huwia bodson gahai baijee
2013-12-06
bas l:
bathuu gishuun buruu taldaa hurdtei mashiniig oruulaxgui baih huuliin tosol hiij bga gej duuldsan ooroonhoo bussinesiig bodood hyundai g mongold zardag gesen
2013-12-06
soniuch:
zow bathuu bas busdiinhaa bulhaig uudlaad ogox heregtei
2013-12-06
boldbaatr:
xerew gutgesen bol shuuxd handan biz teheer ene unen bh oo
2013-12-06
mongol hun:
bathuu gishuun bolood uvurhangaig mini yu bolgov uuruu l hagartlaa bayjij avlaa. targan bathuud bid sanalaa uguugui bhad huch turen gishuun bolsoniig uchriig oilgoloo uudgui muuhai hun umdaa
2013-12-06
apu sunutugei:
монгол улсыг монгол хүнийг хэнч биш гэж харсан явуургүй хүмүүс дээ, тэгээд зөвхөн авч идэх шунал туссан бүдүүлэг хөдөөний соелжоогүй свинья нууд даа энэ батхүү, батсайхан, батчимэг ах дүү гурван хэрээнүүд
2013-12-06
zochin:
ardchilalinxand tav xurextei xurexguitei shudraga gishuud bii.uunii dot or yax argagui amarjargal gishuun xamgiin turuund orno.ene xun unexeeriin yalzarsan ta nartai yaj xamt suuj, yaj xariltsan uzel bodloo xuvaaltax yum ve.yamar ch shudraga xun uuniig tevchixgui.ta harass bushuuxan xoldoj umxii agaaraas tsever agaar amisgalax xeregtei.iim tseverxen xuniig bas umxii uursduusuu xolduulaxgui bailgaad baix sanaatai.bodoxoos gutaj baina. luivarchin batxuug x.battulgatai xaritsuulashgui.battulga bol uls ex orondoo bishgui l olon saixan zuil xiij yavdag uxaantai, bas ch gej judagtai xun.xiij buteej baigaa zuil ni nuden deer ilt.ajlinxaa xajuugaar uchnuun buyantai uil xiisen, set gel saitai xun gej bodoj yavdag.bas batchimeg gishuun ix shudraga, medlegtei gishuun.g.m garin 5xuruund bagtxaar l gishuudtei.
2013-12-06
zochin:
zaxialgat ch bai zaxialgat ch bish bai bid bugd l (bugd geed xelexed barrage buruudaxgui)batxuu gej yamar baliar luivarchin, ix xurald yaj orj irsniig ni bugd l xarsan shuu dee.uuruu boloxoor ichix ch ugui , ichix bulchirxaigui bolchixson yum baina lee shuu dee.unen gutamshig.ardchilalinxan batxuu,zorigt 2-g luivraar oruulj irsneeree ner xund ni navs unasan shuu.erunxiilugchuusuu exleed erunxii said,ix xurlin darga bugd luivarchinguudtaigaa adilxan.ichmeer yuma a, ix xurald gisuud ni suudag yumuu, xedxen xun l suuj xaragdax yum.iim dampuursan parlament urd umnu baigaagui yum shuu.ard tumnee soxor yum shig l uzej baina daa.daraagiin eelj irnee, dampuu, ajlaa xiideggui, luivarchinguudaa umguilj xaatsailsan ta narig gargax baxaa xarj l bai.bi ug ni ardchilalinxand sanlaa ugsun.ta narig xaraad unen gutaj baina.
2013-12-06
иргэн:
ер нь яах гэж хучиндэж уих-ын гишуун болсийм бол доо, монго хучтэй юмаа. сех монгонд яваад байдаг болж дээ, увсын тороос торсон тэрбумтан хурлээгийн омно сех бас сохорсон.
2013-12-06
энхболд:
хасбаатарын мэдэгдэл батхvvг шоронд суулгах хэрэг байсан.
2013-12-06
zochin:
arxi uildverlene gedeg bol ard ni ger buliin salalt, xuuxduudiin onchrol, xutga shovognii xereg, allaga gashuudal zovlon, yaduural, ovchin zovlon, or shir, zavxairal geed budg baigaa. tiimees ene batxuu gaui bol ooroo sain bailaa geed ur xuuxed ni xamag lai lanchigiig ni uureed zovlon buxnii shaltgaaniig tuulagch bolno. ene bol batxuud barij baigaa xariu ni. mongol tumen mini az jargaltai amidraasai!
2013-12-06
bya.:
өвөрхангайнхан их ядуу амьдарч байгаа шүү. мөнгөгүй хүнд үйлчилдэггүй нийгэм болжээ. өайгаль нь ч их сүйдсэн байна лээ. бузар улс төрчид үйлийн үрээ эдэлнэ дээ.
2013-12-06
¿¿¿¿¿¿:
ýíý ¿íýí ¿¿ ìîíãîë÷óóä íýã õ¿í ìóóëàõààðàà ÿàõààñ ÷ áóöàõã¿é äýý
2013-12-06
ugbdgg:
энэ я женкогийн захиалгат нийтлэл байна даа гэж хүмүүс хэлэв. өнөөдрийн өдөр тутмынг бараг бүх сонин дээр байна, одоо сайтууд хуулаад тавьж. мөнгөтэй хүний л ажил даа. батхүү баттулга хоёр хоёулаа муухай нүгэлтэй улс үхэж далдраасай
2013-12-06
7896:
уих д яаж луйвардаж орж ирлээ дээ. энд батхүүг өмөөрч бичиж байгаа хүмүүс түүнийг ямар хүн бэ гэдгийг мэдэхгүй л байна. монголоо худалдаж идэж чадах л хүн. түүнд мөнгө эрх мэдэл албан тушаал л хэрэгтэй байдаг. өвөрхангайн хөгжлийн төлөө юу хийсан юм бэ. жинхэн луйварчин олигарх байхгүй юж. үр удам хойч үедээ гай авч ирж байгаагаа мэдэх ч сөхөөгүй шунал эрх мэдэл нь хагас галзуу болгосон юм.
2013-12-06
ardchilalaa gj:
ochigdor c1.tv~r [battulgiin] yag iim utgatai nevtruuleg garaad l bsn .battulga bathuu 2 alaltsah ni ee. an bol zugeer l ed mongonii toloo evderdeg evlerdeg l nam bn .
2013-12-06
зочин:
harin ch bathuu henees ch haraat bish goliig ni olj ajil yavuuldag turshlagatai parlamentch. jinhene luivarchdiin mungu hiih gej baisan suvgiig ni haachih geed baigaa bolohoor booj uheh gej ene niitleliig bichuulsen baina. hen bashir argatai ni yalah yosgui shu tand amjilt husye.
2013-12-06
зочин:
батхүүг уих-д тангараг өргүүлж байхдаа хамтран зүтгэгчид нь юу бодож байсан юм бол доо. одоо л гэнэтхэн муу хүн гэдгийг нь мэдээ юу?луйварчид гэдсэндээ хөлөө хийлцэж байгаа нь энэ дээ. ард түмнээ тоодогггүй энэ мэтийн нөхдүүд зөндөө байгаа.наад инээдэмтэй бөгөөд эмгэнэлтэй жүжгийн чинь цаад учрыг ард түмэн ойлгож л байгаа.одоо больж үз.үнэхээр лбатхүү иймхүн юм бол атг-т өгч шалгуулаад гишүүнээс нь чөлөөлж оронд нь олонхийн санал авсан чинзоригийг тангарагийг өргүүлчих хэрэгтэй.ан өдий хүртэл энэ увайгүй хүнээр тоглуулж явсан нь харамсалтай...
2013-12-06
apu- arhichin:
bathuu ih hurald huuran mehelj orj irsen. huuli zurchij gishuun bolson. bathuu bol hulhi gishuun. tuunii bied haldval ih hurliin gishuunii darhan erht hamaarahgui uchiraas hariutslaga huleehgui.
2013-12-06
гэрэл:
шүгдэнг шүтсэн хүний амьдрал хэзээ ч сайн сайхан явахгүй. магадгүй хэдэн төгрөг олох л байх. гэхдээ өвчин зовлон, хэүүл тэмцэл , атаархал, гэмт хэрэг гээд л муу муухай бүхэн дагах болно. тархиа өттөл шаналж, арай гэж олсон мөнгөө ул мөрөө баллах, өвчин зовлонгоо эмчлүүлэх гэсээр барна. эцэст нь олсон хэдэн төгрөгөөрөө гадаадын нэг эмнэлэгт гуурсаар хооллосоор нас нөхцөнө дөө.
2013-12-06
zochin:
zahialgat niitlel. battulga, gansukh nar eersdee tumur zamyg bujignuulj asar ikh menge idej uuchihaad e*e setgel ni hanaagui bololtoi. tegeed batkhuug dairch eheljee.
2013-12-06
irgen:
bathuug lav mongold gavya baiguulsaniig medhgui ym bna harin arhiar mongoliig tejeej bgaa.hnaj tsadadgui humuus vee yaasan
2013-12-06
shutsen ni:
тангарагийн бугийг шүтсэн нь г.батхүү, г.бадамдорж нар шиг буг болж, муугаа дуудуулсаар хорвоогоос тонилж байжээ
2013-12-06
иргэн:
1, харваас захиалгат бичлэг байна 2. эндээс төмөр зам -нүүрсний төлөө дайн болж байгаан байна гэж ойлголоо. 3. зава багштан өөрөө шүгдэн шүтдэг юм шүү. 4. далай лам гэж хуйлрах дэмий дээ монгол хүн л бол. 5. шүгдэнг улс төр бизнесийн томчууд бараг бүгд шүтдэг юм байлээ, жирийн иргэдээс ч маш олон хүн шүтдэг, шүтсээр ч ирсэн.
2013-12-06
ghад:
батхүү үйлийн үрээ эдлэнэ дээ. монголчуудыг архин далайд живүүлсэнийхээ төлөө үр удам нь тасраасай билээ.
2013-12-06
таргудай:
пөөх, энэ одоо нээрээ нүдний булай юм аа. ингэж амьдарч байхаар батхүү зүгээр л бадамдоржийнхоо араас яв даа
2013-12-06