Хүүхдээ мөлжиж амьдарсаар байх уу
2013-12-05

Аливаа улсын хуульд насанд хүрээгүй хүүхэд ажил эрхлэх хориотой байдаг. Гэтэл манай улсад төдийгүй дэлхий нийтэд ч хүүхдийн хөдөлмөр эрхлэлт жишиг болжээ.

1

Хөдөлмөр эрхэлдэг нийт  хүүхдийн 37 хувь нь 15-17, 52 хувь нь 10-14, 11 хувь нь 5-9 насныхан  байдаг. Тэд гол төлөв жижиглэн худалдаа хийхээс гадна мөн уул уурхайн компаниудад ажилладаг байна. Дэлхийн өнцөг булан бүрт хүнд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд үйлдвэрийн осолд өртөн, хөдөлмөрийн чадвараа алдах явдал өссөөр байгаа талаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас мэдээлсэн. Мөн НҮБ-ын төрөлжсөн байгууллагаас явуулсан судалгааны тайланд дэлхий даяар хөдөлмөр эрхэлж байгаа нийт 215 сая хүүхдийн 115 сая нь амь насанд аюултай хөдөлмөр эрхэлж байна гэжээ. Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд уул уурхай, барилгын салбараас эхлээд хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбар хүртэл дэлхий дээрх хамгийн хүнд хүчир гэсэн тодотголтой бүхий л салбаруудад ажиллаж байна гэдгийг судлаачид хэлж байгаа юм.

1

Хүнд хөнгөн аль ч төрлийн хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн бие, сэтгэл зүйд ихээхэн өөрчлөлт ордог. Дээр нь ар гэрээ тэжээх гэж хичээл сургуулиас завсардах жишээтэй. Манай улсад 5-17 насны нийт хүүхдийн 11.5 хувь нь 70 гаруй мянган хүүхэд хүнд хөдөлмөр эрхэлж байгаа гэх статистик бий. Энэ нь 10 хүүхэд тутмын нэг нь хүнд хөдөлмөр эрхэлж байгаа үзүүлэлт юм. Тэгэхээр манай улс шиг буурай хөгжилтэй оронд энэ тоо нэмэгдэнэ үү гэхээс буурна гэж үгүй.

1

Судалгаагаар хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 58.6 хувь нь эцэг эх нь ажилгүй, 41.4 хувь өөрсдийн санаачлагаар ажил хийж байгаа гэж хариулсан байна. Эдгээрээс 1170 гаруй  нь сургуульдаа суралцахын хажуугаар ажил хийж эцэг эхдээ тусалдаг. Сурахын хажуугаар ажил хийдэг хүүхдүүдийн хувьд ихэвчлэн эцэг эх нь гудамжинд жижиглэнгийн бараа зардаг эсвэл ТҮЦ-нд суудаг байна. Тэд өөрсдийн хийх ажилдаа хүүхдүүдийг оролцуулж байгаа нь хүүхдийн хууль бус хөдөлмөр эрхлэлт юм. Гэтэл бидэнтэй бохь, зар сонин, үлгэрийн ном зэрэг жижиглэнгийн бараа зараад явж байгаа хүүхдүүд таарахад хүн хийх л ажил юм шиг санадаг. Тэгвэл энэ нь хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа хэлбэрүүдийн нэг аж.

1

Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт дотор тэвчишгүй хөдөлмөр буюу хүнд хөдөлмөр гэж байдаг. Тухайлбал, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт уул уурхай, хурдан морь унах зэрэг ордог. Манай улсын хувьд хүүхдээр хурдан морь унуулах нь энгийн зүйл мэт байдаг нь нууц биш. Нөгөөтэйгүүр бага насны хүүхдээр хурдан морь унуулах нь хууль бус үйлдэл гэдгийг ч уяачид төдийлөн мэддэггүй. Зөвхөн энэ онд л гэхэд хурдан морь унаж байхдаа бэртэж нас барсан хүүхдийн тоо бидэнд мэдэгдэж байгаа нь дөрөв байна. Харин өнгөрсөн 2012 онд 326 хүүхэд хурдан мориноос унаж бэртсэн гэсэн тоо баримт бий. Эндээс Монгол хүүхдийн тэр дундаа Монгол хүний үнэлэмж хэр байгаа нь харагдаж байгаа юм.

1

Хүүхдийн төлөө гэсэн тодотголтой төрийн болон төрийн бус байгууллага олон. Тэд хэнд үйлчилж, хэний төлөө ажиллах нэрнээсээ л тодорхой. Харин гарч болох эрсдлээс хүүхэд багачуудаа хамгаалах тал дээр төдийлөн сайн ажиллахгүй байна. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд хүүхдийн эрүүл мэнд, ёс суртахуун, амь насанд нь аюул учруулах  хөдөлмөр эрхлүүлэхгүй байх гэсэн байдаг. Мөн хүүхдээр гуйлга гуйлгасан иргэн, эрүүл мэндэд нь харшлах ажил хөдөлмөр хийлгэсэн албан тушаалтныг 10000-20000 төгрөгөөр торгоно гэж  заасан. Харин энэ зүйл заалт өнөөг хүртэл хэрэгжихгүй байна. Ингэж хууль зөрчин байж хүүхдээр хөдөлмөр эрхлүүлж байгаа эцэг эхчүүдэд тооцох хариуцлага ч өнөөдөр алга. Энэ тал дээр хүүхдийн төлөө төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхитэй санаачлага гарган хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг хөдөлмөр эрхлэлтээс чөлөөлж хүүхдийн үндсэн эрхийг нь эдлүүлэх тал дээр үр бүтээлтэй ажил хийх цаг нэгэнт болжээ.

1

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
zochn:
mori unuulahg manaihan engin mter boddog ni unenshdee. terns bolj uch tuchnun huhd bertej bga bizdee. tgd ter muu uyach nar bur gerinhee zarts bolgj bga bhgui yu. ugch bga mungu ni chaawas gemer um bdg l um bnalee. hunii urg tegj bolohgui. zugaa tsengeler huuhdin amidralig muljij bna. uyachid tegwel uurinhu huuhdr ter bolgon mori unuuldggui. ygd gher huuhdee osoldohos aij bgan. huni huuhd hamaagaui um gneldee. teneg umud
2013-12-06
zochin:
eceg ehiin ajlin bairaar hangaad uguh heregteishdee. arin haalgaguil bol mongold ajild orohod hecuushtei,
2013-12-06
зочин:
бага насны хүүхдээр хурдан морь унуулах нь монголын соёл уламжлал юм. гэтэл энгийн зүйл байдаг нь нууц биш гэнэ үү. хаанахаар сэтгэж бичихээр ийм өгүүлбэр болдог байнаа. гадаад гадаадаараа монгол монголоороо л байцгааяа. гадаадууд өөрсдөө морь унах чадваргүй болохоор өөрсөд шигээ бодох юм. сэтгүүлч хүмүүс монголоороо сэтгэж бичиж байвал уншихад ч сайхан байхсан. хүүхдийн хөдөлмөрийг мөлжих байтугай зарж худалдаж үүнийг бүр улсын байгууллагын түвшинд баруунд хийж байна. өчүүхэн шалтгаанаар хүүхдийг эцэг эхээс нь салгаад гомо гэр бүлд зуучилж өгснийхөө төлөө тэр хүмүүс их мөнгө авдаг. бас тэр хүүхэд үрчилж авсан гомо нар нь ч улсаас мөнгө авна. гомо нарын гэрлэлтийг зөвшөөрч хүүхэд үрчлэхийг зөвшөөрсний цаана энэ мэт гомочуудын лобби мафийн үйлдлүүд нуугдаж байгаа байхгүй юу. тэр скандинавын орнуудад бол бүр цэцэрлэгээс авахуулаад *ийн хичээл заахаар болсон. германд бол бас нэвтрүүлэх гээд хүмүүс эсэргүүцэж байгаа боловч нэмэргүй. хоёр аавтай хүүхдийн ном гэх мэт утгагүй зүйл үргэлжилнэ. гомо нарын дараа ёстой ёс бус зүйлүүдийг зөвшөөрүүлэх гээд бэлтгээд байдаг. ийм л нийгмийг монголчууд бид дагах ёстой гэж үү. манай хэвлэл барууны энэ мэт сонин талуудыг яагаад бичдэггүй юм бэ. тэд нар мэдээж өөрсдөө бол ийм бурангүй талаа аль болох халхлахыг оролддог.
2013-12-06
hongoroo:
manaih shig huuhdiin erh ni berh bolson oron yostoi hovor doo
2013-12-05
irgen:
tarhi saltaa ni idee bereer duurtsen zasag huulichidtai oron yom chin araggui araggui
2013-12-05
zochin:
het ih uhaantai bolhoorool bid chin hvvhedvvdee zarj amidrdag umuu daa huuli erh zvin orchin iim um chin yaah we huulichid ni bvgd suutanguud awlagchid shvv dee
2013-12-05
zochin:
sainhuschee he he
2013-12-05