Суга татна аа, чамайг
2013-12-04

Сонгуулиар ард түмнийг архиар угжиж, ходоодоор нь хошгируулж байгаад Их хуралд ороод ирдэг байсан цаг түүх болжээ. Өнгө мөнгө, элдэв булхайд нь хууртаж явснаа сонгогчид бид одоо дурсахуй хүүхэд цагийн нэг гэнэн тэнэглэлээ санан ярихтай адил. Та нарыг одоо яаж сонгохоо бид мэддэг болсон гэж иргэд ам бардам хэлж чадахаар болсон.

6

Зүгээр сууж чаддаггүй зарим намын нөхдүүд иргэдийн сонголтыг будлиантуулах бас нэг арга технологи бий болгосон байна. Энэ нь зарим нэг нөхдийг сонгуульд бараагүй бол их хуралд орсон хойно нь суга татаж гаргаж ирэх ажиллагаа юм. Өвөрхангайн хоёр дээр туршиж үзэхэд тун дажгүй болсон энэ сугалж авах ажиллагаа Увсын хоёр төлөөлөл дээр шинэ арга барилаар дахин хэрэгжих гэж байх шиг байна.

6

Сая төгрөг бол яахав “салфетик” л байна гэх шахуу юм ярьж амьдралын бололцоотойгоо илэрхийлсэн хэсэг бүлэг сонгогчийн эцсийн хүсэл бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг гишүүний суудлаас нь суга татаж гаргах  явдал гэнэ.

7

Увсын Тариалан суманд мөнгө тарааж хууль зөрчсөн нөхдүүд шүүхээр шийтгэгдсэн. Гэхдээ энэ бол одоо хотод зочилж ирээд байгаа сумын төлөөлөлд хангалтгүй юм байна. Иргэний үүргээ биелүүлж шударга бус үйл явдлыг илчилж, сонгууль шударга явагдахад хувь нэмрээ оруулсан эдгээр иргэний олон нийтэд, нийгэмд үзүүлсэн эерэг нөлөө, цаашдын сургамж үнэлж магтахаар их байсан. Харин одоо бол арай л гэдэг шиг цайраад явчихлаа.  Улстөрчдийн гар хөл болоод байгаа ч юм шиг, амлалт тохироо хийчихсэн ч юм шиг, хууль шүүхийн хүрээнд гарсан шийдвэр нутгийн олны сонголтоо хүндлэхгүй байгаа ч юм шиг зохимжгүй үг үйлдэл, үлгэр үзүүлж байх шиг санагдлаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өргөдөл мэдэгдэл барьж хандсан байна. Их хурал дотор үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болох хоёр хүн суугаад байна уу гэж мушгиж мушийх хүн олон л бий байх. Ер нь ард нь байгаа хүмүүсийн хэлснээр ам барьж улс төрийн шаардлага тавьж байгаа бол тун тоогүй хэрэг.

7

Ийм болхи арга барилаар сонгогчдын сонголтоор баталгаажсан сонголтыг үгүй хийдэг жишиг тогтоовол цаашид шударга ёс тогтоох, хууль дээдлэх үг яриаг тун явцуу хүрээнд мушгин гуйвуулдаг арга барил улс төрд суурьшиж болох юм. Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёроо зүгээр нэг суга татуулахгүй гэж сөрж тэмцэн, эсрэг талд нь суулт хийхээр автобус дүүрэн хүн Увс аймгаас наашаа гарсан гэнэ. Иргэдийн нэр барьсан улс төрийн бохир тоглолтын хариуд иргэдийг сөргүүлэн тавих бохир сунжирсан ажиллагаа эхэлж байгаа нь энэ.

7

АН бардам байж болно, олуулаа байж болно. Ард нь байгаа Д.Нямхүү, Т.Мэндсайхан хоёр нөлөөтэй байж болно. Заавал гишүүн болно гэж тангараг зангидсан ч байж болно. Аль алиных нь хүсэл зориг улс төрийн хүсэл эрмэлзлэлийг хүндэлж авч үзэж болно. Шүүхээр явж, зарга заалхай хийж, хуулийн цоорхой, хий нүхийг олж  ашиглацгаа, хамаа алга. Энэ бол улс төр учир ийм юм байж болно. Харин гэнэн цагаан бас өрөвчхөн иргэдийг турхирч энэ бохир ажилдаа хутгахгүй цэвэрхэн  тоглоцгоохыг уриалах байна. Нийгэм олон нийтийн аливаад хандах хандлага, тусгал өөр болж. Улс төр, түүний хүрээн дэх бохир зүйлээс залхаж жигшиж байгааг иргэдийн нэр барьсан тэмцлийн сценари зохиогч нар тооцож үзэх нь зөв байх.  Д.Нямхүү, Т.Мэндсайхан нараа, танай багийнхан нэг л бохир болхи, явуургүй юм сэдээд байх шиг байна. Тариалан сумын иргэдийн ард бас өөр бодолтой иргэд байгаа шүү дээ. Тэд сонголтоо хийсэн.

7

Одоо болж үйл явцыг харахад АН-ынхан Өвөрхангайд туршсан технологийг баяжуулж Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг заавал “суга татах” гээд байгаа бололтой. Тийм бол арын тоглогчид ил гарч ирээд иргэдийнхээ суултад нэгдэх хэрэгтэй.

7

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
равсал:
самбуу чамайг ч хамт шалгах хэрэгтэй юм бн нэг их удахгүй ээ хүлээж бай.
2013-12-05
равсал:
гоё гарчигтай нийтлэл бн. тэр 2 маны дөрвөдийг бүх юмтай нь суга татах хэрэгтэй. та 2 тайван байна гэж битгий бод суга татагдана аа
2013-12-05
dorj svren:
sergeesh herglsen buhchvvd tsoloo huraalgdag shvv dee tvvntei adil arga hergelj garchahaad odoo ichehgvi suugaad baih vum hvnii mungu awsan hvmvvs orond ni sanlaa uguhuus arga baijuu mongolchuud ih hvnii musuur sain bolhoor ted nar ashiglaad bn ingej mungu taraaj songuuli hiigeed baih vum bol songuuli gej hiisenii hergvi
2013-12-04
yyyy:
archilalynhany uvchignul ni heterch baina daa. udahgui shar had ch hadand garah ni dee, dandaa ardchilalyn baatruudyg emchleel...
2013-12-04
bibaina aa:
setguulch guia ta chini xarin xenii daalgavaraar iim ym bicheed suuj baidag nuxur ve? yu ni buruu baina.zuv shuudee.daxij iim ym garguulaxguin tuld temtsex xeregtei
2013-12-04
9999:
энэ хүмүүс хэний мөнгөөр хотод ирж хаана байрлаж байгаа нь гол зүүль биш тэр бол шалгавал зохих хоёр дахь асуудал харин мөнгөөр санал худалдаж авахаар олон хүнд тарааж сонгуулын хуулийг зөрчсөн гэмт хэрэг хийсэн нь үнэн баримтаар нотлогдож байна уу гэдэгийг шалгаж тогтоох зохих хариуцлагыг нь тооцо нь хамгийн түрүүний хийх ёстой ажил
2013-12-04
хүн хүн:
хууль завхаруулсан хахууль өгсөн авсан нь тодорхойбаримтаар нотлогдож байгаа бол шүүх хуулийн дагуу зохих ялыг нь өгөх нь маргашгүй зөв зүүл хууль юуний тулд гаргадаг юм эрх мэдэлтэй болсн нь хууль завхаруулаад байх юм бол хуулийн хэрэг юу байна энэ бол улс төрчөд оролцох биш зөвхөн шүүх шийдэх асуудал далан долоон дэмий үг бүү хэл намууд эрх мэдэлтэн нар үүнд бүү оролц зөвхөн хууль шүүх асуудалыг шийдэх ёстой
2013-12-04
aubs:
hi mongolchuuda mongtei hun uurtai bdag yumuu ungan torh ni uurtai yum uu ene zaluu
2013-12-04
zochin:
bayrhuu gedeg ym saraachdag ym unshdaggui,dutuu tolgoitoi nohor ve. songuuliin huuli gej neg ym biishdee.ene toimchiinhoor bol aygui bol avilgal avchihaad l ingej teneg ym bichdeg bizdee. iim toimchoor ch yadgiin.uih gishuun huuli gargachihaad oorsdoo huulia ulandaa gishgeh ene uzegdliig odoo l tas tcohihgui ym bol daraagiin songuulid dahin davtagdana..irged mongotei mongoguidee gol n bish huuliig l sahi.
2013-12-04
самбуу:
өөрсдийн амьдралаа ч зөв аваад явчих чадваргүй энэ нөхөд хэний мөнгөөр зардал хийж уб явчихдаг байнаа эдэнд замын зардал байтугай хоногийнхоолны ч мөнгөгүй л байдаг хүмүүс шүү дээ
2013-12-04
zochin:
mongoor suudal avdag jishgiig ustgax xeregtei! choijilsuren, xurelbaatartaa gol ni bish. mongoor xariinxan ulsiin erx medel avdag jishig bii bolox geed bna gej oilgox xeregtei! uix-aas mongo taraaj songogdvol shuud tatdag baix xeregtei.
2013-12-04
zochin:
yalagdaj suraachee. yalagdchihaad araas hymyys nulsluud nohoitood l ...
2013-12-04
гоо ван:
авсан өгсөн нь үнэн юм бол юуг хүлээх вэ дээ зайлвал таарна.
2013-12-04
zochin:
ter 2 mongoliin turd yu hiisii? uvsiinhan mongoliin turd baiguulsan gavya ihtei ard tumen shuu. tsedenbal, batmunh geed bardamnah, erhemleh turiin tu*ed uvsaas l tursun. getel odoo ter erhem saihan humuusiin ner hundiig nyamdorj, hurelbaatar, choiljilsuren geh luivarchid, shimegchid gutaan doromjilj bgaa ni unen shuu. choiljilsuren enhbayariin bugsiig dolooj baij gazar avj barilga barij heden tugrug hiisen. barilgaiin company oligtoi ashiggui yumaa. gants barilgaas usreel terbum l unadag yum bna gej yarij baisan gesen. iim hanaj tsaddagui hulgaich bna daa.
2013-12-04
ardchilsan :
ard tumnii songoltiig ulandaa gishgej bolohgui shuu ardchilsan namaa
2013-12-04
irgen:
ard tumnii songoltiig ulandaa gishgej bolohgui shuu ardchilsan namaa
2013-12-04
зочин:
увсын хоёртой цуг өвөрхангайн батхүү зоригт хоёрыг суга тат. тэр хоёр ч адилхан мөнгө архи тараасан гээ биз дээ.
2013-12-04
irgen:
mah ene hoyriig suga tataj chadval ene nam dotor baigaa avligachidyg bugdiig ene hoyr ilchileh bolno shuu dee?
2013-12-04
занаа:
хууль байгаа бол эргүүлэн татахаас яах билээ ирээдүйд өөр хүнийг татна гэж айх хэрэггүй
2013-12-04
ssss:
haana tegej ih mungu taraagaad bgaa yum be nadtai eroosooo mungu taraaj dairaldahgui yumaaa bi yamar azgui yum be ugch bwal awaad l bgaach yag sanal uguhduu hend ugsun hamaa bhgui sh deee ergui malnuud yumaaa nadaa naad shidleed bga 1say tugruguu uguuch minii dansand hiichih uwschuudaaa nadad tuslaach ta nar heregtei ued n duugarch chadaagu bj odoo ingej hudlaa yum yarihaa boli tegsen dor nadaa naad 1 tugruguu uguuch guiya huwuun mineee
2013-12-04
alia yum:
songuulid ni ajilsan humuus shiitguulchheed bhad, gem buruugui geel melzeed bhimu,
2013-12-04
nara:
suga tatah ni zuv shde mungu taraasan humuus ni shiitguulcheed baihad
2013-12-04
zochin:
ugaasaa ene hurelbaatar bol ajil hiideggyi. dandaa uuriinhuu biznessiig alban tu*laa ashiglan hiideg shy de. saya l gehed sukhbaatar aimag stantstai bolloo geed 3 company hiisen geed bsan. ter n mun l nuguu amore international, alliance tech , navsan 3 l bna le. teriig ter yamnyhan medej bgaa. tsaana mun l tenderchin hurelbaatar shy dee. 17 terbumiin ajliig avch uguud 1,7 terbum avsan bgaa yum da. iim l luivarchin ih hurald bgaa shy de
2013-12-04
зочин:
энэ хоёр дандаал мөнгө тарааж уих-суудаг увсчууд бүгд л мэддэг .хүрэлбаатар бол улсын байгуулагд хүн шахахдаа гаргуун ,чойжилсүрэн барилгын газар луйвардаж авахдаа гаргуун луйварчид
2013-12-04
irgen:
bi neg l um oilgohgui baina, mungu taraasan geed namiinh n nuhduud yal acvhihsan bdag, avsan humuuct n huuliin daguu 10 nugalaad ugtsun baidag, getel ene 2 n gishuun boltson baidag bn ch um oilgohgui mulguu amitan umaa
2013-12-04
hoovon:
choijoo gedeg nuhur chine 2008 onii songuuliar hulsuu tsuvuulchaad l uuruu mungu taraaj bsan bichleg n baidag sh dee, mungu taraaj gajch irsen n unen sh de
2013-12-04
иргэн :
энэ баярхүү гэгч маргааш ан-ынхнаас мөнгө нэхэж юм бичих нүхээ малтаж байгаа юм байхдаа чааваас. увсын 2 луйварчинг татах хэрэгтэй. тэдэнд мөнгө байж болно. иргэдэд ядахдаа итгэлийг нь үлдээлдээ.
2013-12-04
sarnnn:
ooroo mongo avaad bichijee yanz ni. ug ni ih zov yavj baisiimsan daanch suulruugee utgaa aldlaa. ard tumni tolo bichsen chini taalagdlaa gehdee ene bol uls tor yanz buriin arga meh hereglene l biz, gehdee estsiin dundee huuli zorchson 2 ni, ard tumniig zoosnii nuheer harsan nohod ni yavah yostoi gesen utgaar duusgasan bol saihan baila. haramsaltai baina, uneheer ene 2 luivarching yaachij ch omoorch chadkun
2013-12-04
hulguu.:
za za bolildoo setgvvlchid ta nar hen negnii zahialgaar yum bichidgee bolildoo unshigch bid chin sain muug yalgahtaigaa hvmvvs gedgiig erh bish medmeer yum daa.huuli zurchisun bol hariutslaga hvleeh l yostoi.
2013-12-04
bi bi:
muhgu taraasan ni unen bol hariutslagaa huleegeed zailah ni zuv shuu dee esvel huulin deer ni garaaraa taraaguigui uur huneer taraalgasan bol hariutslaga tootsohgui gesen zaalt baigaa yum uu
2013-12-04
gggggg:
увсын 2 яах вэ. цаана чинь хойд солонгос сүйд боллоо gashuun.mn
2013-12-04
нутгийн ард иргэдээс :
нямхүү чи малчин ард түмнээр битгий тогло.наад хүмүүс чинь өнөөдөр амьдраад дуусахгүй . үр хүүхдүүд нь бас хойшид нутаг усандаа амьдардаг юм.
2013-12-04
зочин:
ингэж байхаар сонгууль хийхээ бүр больмоор юм. бүр ой гутчихлаа
2013-12-04
uvs nam:
hoorhii doo uih-iin gishyyn boloh moroodoldoo avtsan nyamhyy mendsaihan hoeroos bolj uvs byleglel hoorondoo taltsan nurj unj bain daa.ta hoer sain yzeed bai.
2013-12-04
uvs nam:
hoorhii doo uih-iin gishyyn boloh moroodoldoo avtsan nyamhyy mendsaihan hoeroos bolj uvs byleglel hoorondoo taltsan nurj unj bain daa.ta hoer sain yzeed bai.
2013-12-04
эрлэгийн элч:
улайм цайм мөнгөө тарааж байгаа нь зурагтаар гарч байхад л их хурлын гишүүн болно гэдэг чинь ямар төрийн ёс өөрсдөө ч улайдаггүй туслахаа торгуулчихаад би буруугүй гэдэг сонсогчдыг дэндүү дорд үзэж байна даа шоронд байх ёстой хоёр шүү дээ даанч манайд ямар шударга шүүх байх биш
2013-12-04
зочин:
зүгээр л дахин сонгууль явуулаач. тэр хүрэлбаатар, чойжилсүрэн нь байна уу, мэндсайхан, нямхүү нь байна уу. ард түмэнд сонгох эрхийг нь бүрэн өгөх хэрэгтэй. харин дахин сонгуулийн зардлыг нь шүүх хаанаас, хэнээс гаргахыг нь шийдвэл шударга болов уу. увсынхан мөнгөөр хуурдагдаж саналаа худалддаг арчаагүй бага ястнууд ч гэсэн, сонгох эрхтэй ард түмэн хэвээрээ л байгаа.
2013-12-04
жамбал:
сонгуулийн хуулийг завхруулах гээд байгаа мэндсайхан нямхүү нар энэ ажилаа зогсоож ард түмнийг тайван байлгах хэрэгтэй шүү.бид ч гэсэн сонгосон хүмүүсээ дэмжих болно.
2013-12-04
zochin:
tulburtei bichigch ichig ichig
2013-12-04
qwer:
bas yag tarachagyi hyyliin tsorhoi ashiglaad, syrtalchilgani ajiltni hols geed ogson gej oilgood bgast
2013-12-04
иргэн:
эрхэм баярхүү та юу бичээд байнаа. мөнгө тараасан гол нөхдүүд нь шийтгэгдээгүй, харин ч уих-ын гишүүн болчихоод сууж байна. тэнэг хүн хуурч байгаа юм шиг юм бичихээ боль доо!!
2013-12-04
эргүүлэн тат:
эргүүлэн татах нь хууль хэрэгждэг гэсэн зөв жишиг болно шүү . хичнээн олон хүний санал илүү байлаа ч мөнгө тараасан нь нотлогдсон л бол асудалгүй тат. их ч барьсан бага ч барьсан өмхий гэдэг биздээ
2013-12-04
эргүүлэн тат:
эргүүлэн татах нь хууль хэрэгждэг гэсэн зөв жишиг болно шүү . хичнээн олон хүний санал илүү байлаа ч мөнгө тараасан нь нотлогдсон л бол асудалгүй тат. их ч барьсан бага ч барьсан өмхий гэдэг биздээ
2013-12-04
эргүүлэн тат:
эргүүлэн татах нь хууль хэрэгждэг гэсэн зөв жишиг болно шүү . хичнээн олон хүний санал илүү байлаа ч мөнгө тараасан нь нотлогдсон л бол асудалгүй тат. их ч барьсан бага ч барьсан өмхий гэдэг биздээ
2013-12-04
эргүүлэн тат:
эргүүлэн татах нь хууль хэрэгждэг гэсэн зөв жишиг болно шүү . хичнээн олон хүний санал илүү байлаа ч мөнгө тараасан нь нотлогдсон л бол асудалгүй тат. их ч барьсан бага ч барьсан өмхий гэдэг биздээ
2013-12-04
çî÷èí :
õî¸ð íàì õóóëèà óëàíäàà ãèøãýæ àðäóóäàà äîðîìæèëæ òîõèðîëöîî õèéñýí âîëîõîîð õàìãààëààä áàéãàà ø¿¿ îäîî àðäûí íàìûí øèíý óäèðäëàãà ýíý õî¸ð õ¿íèéã ýðã¿¿ëýí òàòóóëàõã¿é áîë äàðààãèéí ñîíãóóëüä àðä ò¿ìíýýñýý ñàíàë ãîðüäîõ õýðýãã¿é
2013-12-04
zochin:
mungu taraaj mongolin ard tumniig doromjloxoo odoo tseglie!mongolin ard tumen bid ch gesen taraasan xaltar tugrugii ni avch ter doromjlogchid sanalaa ugduguu bolimoor bn.naaduul chin ugaasaa mongolin ard tumniig yaduu dord bailgaj uvliin xuitend shuudai nuurseer xuurch,songuuli boloxoor xaltar tavan tugruguur sanalaa xudaldaj avchixaad uursduu xagartlaa bayjaad mongolin ard tumniig doromjlood suuj baix sonirxoltoi bn sh dee.darxan uul aimagt ungursun songuuliar xayanxayrvaa gishuunii gargasan uildel chin darxani ard tumniig yaduugaar ni doromjilson uildel shu dee.yaxav yaduu boloxooroo say tugrug bariad bayarlasandaa sanalaa xayngiin tuluu uguu biz dee.tegeed ergeed xayanxyarvaa mongolin ard tumnii tuluu yu xiij bgaa yum be,bidend xaragdaxgui l bn shu dee, uvsaas ner devshij garsan xurelbaatar, choijilsuren 2 ch gesen xayangiin uruusun dugui shuu dee.songuuliin ued songogchin sanalig xudaldaj avsan ni togtoogdson l yum bol ter 2 nuxur ix xurald suux erxgui shuu!!!
2013-12-04
уншигч:
тоймч п.баярхүү ард түмнээ өмөөрсөн нь сайн байна гэвч наад хоёр нөхөр чинь/ялангуяа чойжоо/ мөнгөөр асуудлыг шийдээд сурчихлаа шүү дээ.өмнөх сонгуулиар яалаа бид зурагтаар хараад л мөнгөтэй хүн сайхан юмаа чадаж байгаа юманд арга алга гээд л өнгөрсөн. амташсан хэрээ 13 дахив гэдэг болж байхад толгойг нь илээд байх хэрэггүй дэ.наад хоёр чинь өөрсдийнхөө хүмүүсээр мөнгө өгсөн нь батлагдсан биз дээ.одоо чинь хууль шүүх нь юу ч болчихсон юм бүү мэд ээ
2013-12-04
зочин:
увсын нөхдүүд түрүүчийн сонгуульд асуудал гаргаад дөрвөн жил суусан дахиад давтсан болимоор юмаа бүх баримт нь орон даяар дэлгэгдээд байхад нөхдүүд болих хэрэгтэй
2013-12-04
бамбарыг бага дээр нь:
сонгуулийн хууль зөрчсөн этгээдүүдийг их хурлаас зайлуулах нв зөв. хэрэв энэ 2-ыг зайлуулж чадахгүй бол сонгуулийн хуулианд мөнгө тараахыг хориглосон заалт байгаад яахын, мөн дараа дараагийн сонгууль цэвэр явагдахаасаа илүү мөнгө тараагаад гараад ирж болдогийн тэгээд гараад ирсэн байхад намайг яаж ч чадахгүй гэсэн байдал газар авах болно. монголчуудын хэлдэгээр барын бамбарыг бага дээр нь гэдэг шиг чойжилсүрэн хүрэлбаатар нар шиг мөнгө тарааж их хуралд сонгогддог гишүүдийг бага дээр нь дарж авах нь зөв.
2013-12-04