Нүүдлийн мал аж ахуйгаа яах вэ
2013-12-03

Монголын түүхэнд байгаагүйгээр мал сүрэг өслөө. Нэг хүнд ноогдох мал сүрэг, түүний ашиг шимээр Монгол улс дэлхийд тэргүүлж байна. Уудам газар нутагтай улс орны хувьд энэ их малыг багтааж шингээчих орон зай бишгүй л баймаарсан гэтэл үгүй юм аа. Нүүдлийн мал аж ахуйд бэлчээрийн даац хамгаас чухал. Манайд бэлчээрийн зохист тэнцвэр хэдийн алдагдчихаад 1940-өөд онтой харьцуулахад 10 сая гаруй га талбайгаар хорогдож 128 сая га талбай болон хумигдаж түүний 78 хувь нь ямар нэгэн хэмжээгээр доройтож, 30 орчим хувь нь нөхөн сэргээгдэх боломжгүй хамар хатгах өвсгүй болтлоо сүйтгэгдээд байна гэсэн статистик тоо баримт түгшүүрийн харанга дэлдэж байна.

5

Дараагийн баримт бүр сэтгэл эмзэглүүлнэ. Бэлчээрийн даац Орхон аймагт 10.7, Дархан уул аймагт 4, Төв аймагт 3, Сэлэнгэ аймагт 3-4, Улаанбаатарт 5.9 дахин хэтэрсэн нь байдал маш эмзэг болсныг харуулж байгаа юм. Уламжлалт нүүдлийн мал аж ахуйн цаашдын ирээдүй нэг л бүрхэг байна. Уул уурхай, газар тариалангийнханд бэлчээрээ дээрэмдүүлсэн малчид жил тутам хэдэн саяар өсөөд байгаа мал сүрэгтээ атга өвс олж өгөхийн тулд аймаг, бүс нутаг дамнасан их нүүдэл хийж байна. Нэг газрын  өвс ногоог юу ч үгүй цөлмөчихөөд дараагийнх руу уулгалан дайрна. Яг л царцааны нүүдэл шиг. Бэлчээр хуваарилалт, нөөцлөх, өнжөөж амраана гэсэн ойлголт сүүлийн жилүүдэд байхгүйтэй адилхан боллоо. Бэлчээрт ургах нийт ургамлын 36.1 хувь нь сүүлийн хорьхон жилийн дотор үгүй боллоо. Ирэх 5 жилд энэ хэмжээ 50 хувьд хүрнэ гэсэн эрдэмтдийн тооцоо судалгаа байна. Одоо тэгээд яах вэ. Тоо толгой нь өсөөд л байхад болох юм шиг бид баярладаг байлаа. Худлаа юм аа. Хариуд нь нөхөн сэргээгдэшгүй байгалийн асар их баялаг үгүйрэн хоосорч үлдэнэ. Цөлжилт улсын хамгийн хойд хязгаар болох Хөвсгөл далайн орчимд хүртэл бодитой аюул тарихуйц хэмжээнд хүрээд байгааг өнгөрсөн жил албан ажлаар явж байхдаа нүдээрээ харж билээ. Уул ус нь жигдэрсэн Сибирийн их тайгын хамгийн өмнөд үзүүр шүү дээ. Ялангуяа ноолуурт нь шунаад хэт өсгөсөн ямаан сүрэг бэлчээрийг жинхэнэ сүйтгэсэн байх юм. Хонин сүрэгт 20 хувиас илүүгүй байхаар тооцож өсгөдөг байсан ямаан сүрэг өнөөдөр 50 хувьд хүрчихсэн байхад бэлчээр талхлагдахгүй  яах билээ. Өвсийг уг үндсээр нь сугалж иддэгийг өвөг дээдэс маань аль дивангалавын үед ажиж мэдээд хүйтэн хошуутай гэж цээрлэн өсгөж арвижуулахыг нэг их хүсэмжилдэггүй байсан хэрэг. Энэ уламжлал хэдийн алдагдчихаад байна.

5

Нүүдлийн мал аж ахуйгаа яаж өнөөгийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх вэ. Фермерийн аж ахуйн тогтолцоонд шилжих цаг хэдийн болчихоод байна. Бэлчээрээр идээшилдэг малын арьс шир, ноос ноолуурын гарц, ашиг шим харилцан адилгүй байдаг. Элдэв хорхой шавьжинд арьс ширээ гэмтээнэ, өвс тэжээлийн тогтсон идэшгүй болохоор сүүний гарц хэлбэлзэлтэй, бэлчээрийн олон эрсдэлт хүчин зүйлсээс шалтгаалан ноос ноолуурын гарц тогтмол бус гээд эрсдэлээр дүүрэн. Харин фермерийн аж ахуйн мал энэ бүр эрсдэлт зүйлсээс хамгаалагдсан байдаг төдийгүй сүүний, махны, ноос ноолуурын гээд төрөлжсөн үүлдэртэй байдаг учраас ямар түүхий эд, ашиг шимээс нь аж ахуйнхаа гол орлогыг бүрдүүлэхээ эзэн өөрөө сайн мэдэж байх жишээтэй. Өөр олон давуу тал бий. Өнөөдрийн ярианы гол сэдэв болоод байгаа бэлчээрийн доройтол, сүйрлийн хэмжээг ч эрс цөөлнө.

6

Бидэнд тоо толгой нь биш ашиг шим нь хэрэгтэй байна. Өдөртөө 5-6 литр сүү өгөх бэлчээрийн монгол үхрээс өдөртөө 20-30 литрээр нь өгдөг сүүний үүлдрийнх нь эдийн засаг талаасаа ч арчилгаа маллагаа талаасаа ч өртөг хямд тусна. 200-300 грамм ноолуур өгдөг ямаанаас нэг кг хүртэл ноолуур өгдөг нь дээр. Тугал, бяруу, шүдлэн гээд гурван жил болж байж махны хэрэглээнд тэнцэхүйц болох үхрээс ганцхан жилийн дотор махныхаа гарцаар эн зэрэгцэхүйц фермерийн үхэр хавьгүй ашигтай шүү дээ. Өвөрмонгол яг ийм бодлогыг сүүлийн 20 жилийн дотор хэрэгжүүлсний үр дүнд тэрбум гаруй хүнтэй хятадын махны хэрэгцээг хангана гэж бардам хэлж байна. Бодох л туршлага. Эргэн тойрны маань нүүдэлчид бүгд л фермерийн мал аж ахуйн хувилбар луу шилжчихлээ. Манайх бахь байдгаараа. Ойрын ирээдүйд хүн төрөлхтөн хүнсний хомсдолд орох төлөв ажиглагдаад байгаа. Нүүдэлчид суурин мал аж ахуйд шилжээд байгаагийн гол нууц нь ирээдүйн хоол хүнсний зах зээлд үүцээ бэлдэж байгаа хэрэг. Төр засаг нь ч ийм бодлого хэрэгжүүлж байгаагаа ил тод зарлах болсон. Бидэнд асар их нөөц бий. Үүнийгээ ухаантайхан шиг бодлогоор зохицуулмаар байна. Уламжлалт нүүдлийн мал аж ахуй хэрэггүй гэж хэлэх гээгүй юм шүү. Гагцхүү бэлчээр нутгаа сүйрүүлчихгүй, эдийн засгийн хувьд өндөр ашигтайг нь сонгох хэрэгтэй байна. Нүүдлийн мал аж ахуй алтан дунджийн хэмжээнд л байхад болохгүй зүйл алга л баймаар юм даа.

5

Н.Бадамжав 

Shuud.mn
Сонин хачин
nandin erdene:
unhee kul
2023-11-22
endee:
Goy saihn bichjee
2017-09-22
nandin erdene:
unhee kul
sergelen:
Unheer gaihaltai
2015-12-24
galaa:
mongol uls gadag* mahaa exportloh heregtei tegej baij malaasaa ashig oloh baih
2015-03-07
bold :
nuudliin belcheeriin maliin max suu xunii bied xeregtei amin demeer permiin maliig bodvol iluu baylag yuma. ta nar uvul permeriin, baingiin tejeeliin maliin bair ruu orod uzerei uner tanar gej avax yum algaa tiim nuxtsuld bga xun maliin erul mend yamar bx ve
2014-05-29
болохгүй шүү:
нүүдлийн аж ахуйг нь устгавал монгол улс маань өвөр монгол шиг хятадчилагдана.монгол ахуй нь байхгүй болвол монгол байхгүй болно доо.зөвхөн сүүний үйлдвэрлэлээ л анхаар
2013-12-04
болохгүй шүү:
нүүдлийн аж ахуйг нь устгавал монгол улс маань өвөр монгол шиг хятадчилагдана.монгол ахуй нь байхгүй болвол монгол байхгүй болно доо.зөвхөн сүүний үйлдвэрлэлээ л анхаар
2013-12-04
ойдаа:
махны хэрэгцээг бол нүүдлийн мал аж ахуйгаас хангаж болно. 1 кг махыг үнэгүй шахуу үйлдвэрлэж байна. харин сүүг малаасаа авах аргаа л бод. одоо малчид амраар нь мах л үйлдвэрлэдэг боллоо. тэгэх тусам дэмжлэг үзүүлээд байх юм. харин малын сүү чинь махнаас дутуугүй хэрэгцээтэй гэтэл энэ талаар ямарч арга хэмжээ авахгүй юм. технологийн , эдийн засгийн хөшүүргээр дэмжлэг үзүүлэх явдал дутагдаж байна.
2013-12-03
mongol :
ih zov asuudal hondoj ih sain bichsen bna. nuudliin aj ahuigaas gadna nuudliin soyol irgenshiliig halah bolson. manai zarim erdemten, eh oronch geed tseejee balbaad baigaa garuud oorsdoo hodoo garch mal hariulj amidarch chadahgui hotod shigdcheed baij nuudliin soyol irgenshilee hamgaalna, hadgalana geed ovchignood baigaag eroosoo oilgohgui baigaa yum.
2013-12-03
sharav:
manai mongoliin malchid 1000 jiliin omno yamar baisan yag ter heveeree onoodor aj ahui erhelj amidarch bna. ezneesee iluu garch ashig shim ogdoggui nuudliin mal aj ahuig halah tsag bolson. manai mongolchuud hezee boltol ingej 1000 jiliin omnoh shigee yaduu amidrah yum. nuudliin mal aj ahui nuudliin soyol irgenshliig halah bolson.
2013-12-03
zochin:
учир дутагдал бас л ажиглагдаж байна. тэр үр өгөөжтэй мал аж ахуй байж болж байнаа, нөгөө талаараа тэд чинь бүр их зардал гаргах бус уу. байрнаасаа хөдлөхгүй идэж ялгаруулна мөн тэр мундаг нүсэр амьтад ямар хугацаанд хэр их мөнгө залгих болоо?
2013-12-03
hongoroo:
odoo yg yah ve gedeg songolt tulaad baigaa tsag.
2013-12-03
saraa:
mongol ulsiin haa-n bodlogo barigchid ne maliin chanar bish toonii hoinoos hoodog uls odoo yaahav da vnetei mahaa ideed huurai suugee uugaad l suuj baihaas oor yaahav de
2013-12-03
чулуун:
бүх сүргийн 50% эзэлж буй ямааг эрчимжүүлсэн фермийн аж ахуйд шилжүүлж чадвал л асуудал шийдэгдчих юм биш үү?
2013-12-03
том хүн:
эхлээд сайн мэргэшсэн, сайн түшмэлийг бодлого дээр суулга. дараа нь улс төржихөө боль. дараа нь малчидтай хариуцлага тооц. дараа нь дэмжлэг үзүүл. тэгээд эрүүл малтай бол. эндээс малын ашиг нэмэгдэнэ.
2013-12-03
зочин:
эхлээд газар тариалангийн нутгуудад малын тоог хязгаарласан хууль журам гарган цөлжилтөөс хамгаалах хэрэгтэй. дараа нь өндөр ашиг шимтэй мал (голдуу үхэр) өсгөж үржүүлж байгаа иргэнийг төрөөс шууд дэмждэг баймаар байна. манай мах үнэндээ хүний биед үл шингэх бодис ихтэй нил булчин бас хатуу, соц-ийн үед сибирь монголд байрлах орос цэргийн консерви хийхэд зориулан зху руу гаргадаг байлаа.
2013-12-03