Бид яах естой вэ. Уул уурхай, хөдөө аж ахуй...гээд амин судлууд уначихлаа. Иргэд, ард түмэн минь худлаа гэвэл дэлхийн бирж дээрх мэдээллийг харагтун. Дандаа эсрэг үзүүлэлт заана. Эрх мэдэлтнүүд бүхнийг шийдэж бид хохирдог энэ тогтолцоог 24 жилийн өмнө сонгоогүй юм шүү. Бид төрөөр биш өөрийнхөө бөндгөрөөрөө өөрийнхөө асуудлыг шийдье гэж хэлсэн. Хариуд нь юу гэсэн гээч. Бид та нарын асуудлыг шийдээд өгье гэсэн. Шийдсэн нь хаана байна вэ гэж олон нийт асууж байна. Өмнөөс нь “Судалж байгаа, асуудал байна” гэснийхээ төгсгөлд ёс юм шиг хөрөнгө мөнгө алга гээд малийтал инээмсэглэх сайд дарга нарын царайг харахад залхмаар. Гурван сая хүрэхтэй үгүйтэй энэ хүнийг тэжээчих олигтой төсөв төлөвлөгөөгүй дээр нь ажил эрхэлье гээд байхад үгүй ээ нийгмийн халамжийн хэдэн төгрөгөөрөө амьдар гээд байгаа энэ Төрөөр яахийм. МАНАН гэдэг л энэ байх. Аль нь ч зүүний юм, аль ч барууны юм. Нэг л их томьёо ярьсан улс. Энгийн ойлгоцоор бол зүүнийх нь нийгмийн халамжаа, барууныхан огцом эдийн засгийн бодлого хэрэгжүүлдэг баймаар. Энэ хоёр нэгдлийн үр дүнд Монгол улс хөгждөг баймаарсан.
5
Бидэнд өөрчлөлт. Гэхдээ маш том өөрчлөлт хэрэгтэй байна. Төрийн ил тод байх өнөө л хэрэгтэй. Хууль бол хууль. Түүнийг дагах ньтэнгэрийн доорхи хүмүүн таны үүрэг. Дээр нь нэмээд хэлчихэд хуулиа чанд боловсруулж баталдаг, тэрнийх нь хэрэгжилтийг хангадаг, үүрэг хариуцлага тооцдог Засгийн газартай байж гэмээн энэ улс хөгжинө. Зүүн Хойдын эдийн засагт нэвтрэх боломжийг бид боломжтой бүх сувгаараа эрэлхийлж байна. Энэ зөв. Яваандаа дэлхийн эдийн засгийн тал хувийг бүрдүүлж чадах энэ бүс нутгийг сонирхохгүй бол бидний алдас л болно. Гэтэл эрхэм түшээ Ц.Нямдорж тэргүүтэн ойрын хугацаанд манай эдийн засаг Хятадаас хамааралтай гээд хээвнэг өгүүлж суух. Ойрхны ирээдүйг бус холыг төсөөлшгүй иймэрхүү хүмүүсээр толгойгоо удирдуулж сууна гэдэг, ээ дээ мэдэхгүй.
5
Зөгийн үүр гээд нэг их сайхан нэртэй уриаг дэвшүүлсэн дээ. Манай Ерөнхийлөгч. Монголынхоо бүтээн байгуулалтад туслахаар ирсэн нь хуруу дарам цөөн. Ирсэн нь буцаж байна. Амлаад байсан бизнесийн орчин нь алга. Тэнд өгч байсан цалин хөлс нь энд хэд дахин буураад л ирж байхад хүн яаж Монголыг сонгох вэ. Вашингтонд байгаа Д.Галбаатар ах маань сонирхолтой мессеж илгээсний дүнг харуулья л даа.
Гадаадад ажиллаж амьдардаг монголчуудын гэр бүлдээ гуйвуулсан мөнгөний дүн болон түүний Монгол улсын ДНБ-д эзлэх хувь. /Статистикийн баримт/
5
2000 онд 22.4 сая ам.доллар буюу ДНБ-д эзлэх хувь нь 2.0 байж. 2001 онд 53.0 сая буюу 4.2 хувь, 2002 онд 111,7 сая буюу 8 хувь, 2003 онд 128.6 сая буюу 8 хувь, 2004 онд 195.4 сая буюу 9.8 хувь болжээ. Энэ мэтчилэн гаднаас гуйвуулж буй мөнгөн дүн жил ирэх тусам өссөөр 2010 онд 247.9 сая ам.доллар буюу 4 хувьд хүрсэн байна. Энэ үзүүлэлтэд 2005 оноос хойш ДНБ-д эзлэх хувь багассан нь Уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотой аж.
5
Пөөх... Гайхалтай байгаа биз. Төрийн хийгээгүй санхүүжилтийг хараар ажиллаж байгаа монголчууд хийсэн байгаа биз. 200 гаруй мянган монголчуудын эдийн засагт оруулж байгаа хөрөнгө оруулалт. Гэтэл Монголын төр мөнгөтэй хэрнээ мөнгөгүйн зовлонг эдлэж байгаагийн нууц нь ямар байхыг та бүхэн мэдэж ойлгох байх аа. Ийм байхад яагаад бид уургүй байх гэж. Хэн нэгэн халаасыг чинь онгичоод баахан мөнгө авчихаад хээвнэг “алга болсоон” гээд гэгээн цагаан өдрөөр сууж байвал танд ямар санагдах билээ.
4
Цалин хөлс нь уур хүргэж байхад, ахуй амьдрал нь хүрэлцэхгүй уур хүргэж байхад. Тэр эдийн засгийн өсөлт энэ тэр ч яамай байна аа. Бодлогоо бод. Тооцоогоо хий. Харин бидэнд амьдрал хэрэгтэй байна. Бид ууртай байна шүү.
5
Н.Бадамжав