УИХ-ын гишүүдтэй барьцахуй
2013-11-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд цагтаа ирсэн гишүүдийг спикер урамшуулах гэнэ. Ямар урамшуулал олгохыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх гэнэ шүү. УИХ-ын гишүүн гэж хэн бэ. Монгол Улсын Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улс орны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээжээ. Тэгвэл УИХ-ын гишүүний гол үүрэг юу вэ. Хууль хэлэлцэн батлах. Өөрөөр хэлбэл, иргэн та бидний ажил, амьдралтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хууль тогтоомжийг хоёргүй сэтгэлээр батлах нь тэдний чухам үүрэг. Харамсалтай нь тэд хуулийг хурууныхаа үзүүрээр баталдаг л даа. Энэ үүргээ биелүүлэхийн тулд тэд УИХ-ын чуулган, нэгдсэн хуралдаанд суух ёстой. Товчхондоо хийх ёстой ажил нь. Харин хийх ёстой ажилдаа ирснийхээ төлөө тэд урамшуулал авах гэнэ.

6

Би ч гэсэн өглөө бүр ажилдаа 08:00 цагаас хоцролгүй ирснийхээ төлөө урамшуулал авмаар л байна. Төрийн томчууд хийх ёстой ажилдаа ирснийхээ төлөө урамшуулал авч байхад жирийн ажилтан би цаг барьсныхаа төлөө яагаад урамшиж болохгүй гэж. Харин ч урамшуулал нүдээ олох юм биш үү. Ажилдаа хоцролгүй ирсэн гишүүдийг урамшуулдаг юм байж. Тэгвэл ажилдаа хоцорч ирсэн УИХ-ын гишүүдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ, З.Энхболд дарга аа. Жирийн ажилтнууд бол хурууны хээгээрээ бүртгүүлж, хоцорсон нэг минут бүрээ 100 төгрөгөөр үнэлүүлдэг. Ухаалаг төхөөрөмжгүй байгууллагууд нь цаг бүртгэгчтэй. Найраагүй бүртгэгч яс бүртгэж, халаасанд орох хэдтэй нягтлан хатуу тооцоо боддог. Бид УИХ-ын гишүүд шиг сая төгрөгийн цалин авдаггүй, үсрээд л 500-700 мянган төгрөг. Эндээс ажилдаа хоцорсны шийтгэл гэж багагүйг суутгуулах шаардлага бишгүй л гардаг. Харин цаг барьдаггүй эрхэм түшээддээ ямар шийтгэл оногдуулдаг нь сонин байна. Ирц хүрэхгүй шалтгаанаар байнгын хороо болон чуулганы хуралдаан хойшилсон удаа мундахгүй дээ.

6

Цаг нартай уралдах ёстой төрийн ажлыг хойш татсан товарищ гэмгүй өнгөрдөг бол би ч гэсэн барьцмаар л байна. Адилхан хүн шүү дээ. Гэхдээ УИХ-ын гишүүд төрийн түшээд учраас давуу эрх эдэлдэг юм болов уу? Эсвэл УИХ-д зөвхөн урамшууллын систем үйлчилдэг байж ч болох. Ямартай ч УИХ-ын гишүүд гоё юм аа. Ажилдаа ирснийхээ төлөө урамшуулал аваад л...

5

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
үндсэн хуулинд хүн бүр адил тэгш эрхтэй гэж заасан байдаг тэгвэл эрхэм гишүүд ажилдаа ирсэнийхээ төлөө урамшуулал авдаг юм бол би ч гэсэн ажилаа хийснийхээ төлөө урамшуулал нэхэж болохнээ ашгүйдээ
2013-11-30
zochin:
tegvel ajildaa ireegui olon udaa khotsorsoniikh ni buren erkhiig tsutslakhuu
2013-11-29
arai ch dee:
yaj dongodoj bj garzgaalaa daa.zalin hangamjtai ni yarihiin orond hemj mungo ogno gedeg araichdee.parlementiin surwaljlagchid telewiziinhen eldew heruul damjyylj bhaar odor bur huraldaa suudaggui dawarsan yumnuudiig niited zarlaad bhad ard tumen daraa ni songoltoo hiihdee erh bish negiig bdoh ni lawtai.4deh zsaglal hewleliinhen ene asuudlaar jinhene shoudmaar bnadaa
2013-11-29
мэжик:
аргаа барсан хүний зан. ийм дарга ч байх гэж ардчилал бидэнд удирлага гэдэг юу байдгыг халж өгсөн буянтай зүйл шүү
2013-11-29
тэнэгтээч:
энэ арай дэндсэн бас нэг юм болохнээ.манай компани л лав хоцорлоо гээдл 83000 төгрөг/нээх их цаг болоогүй/ 2013 оны 7-р сарын цалин дээрээс хурааж компаний орлого болгосон.жирийн нэг ажилчин ингэж хохирч байхад даварсан уих-ын гишүүдийн эрхийг түтгэлцүүлэх арга хэмжээ ард түмэн санаачлан эргүүлэн татах дээр тэмцэл өрнүүлвэл яасан юм.улсын мөнгийг тэр бум тэр бумаар нь авч хэрэглэж байж санаа нь зовохгүй бас цагтаа хуралд ирсэн гэж бидний хасуулан байж ажилладаг хөлснөөс авах санаатай юу арай даварсан юм бишүү
2013-11-29
аааааааааа:
цагтаа ирлээ гэж нэмж өгөх мөнгийг энхболд хувиасаа гаргахгүй нь тодорхой. бас л төсөвт дарамт үүсгэнэ. тэгснээс цалингаас нь хас. наадуул чинь цалинтай цалингүй авилга хахуулиар таргалталаа идээд байж чадна. харин огт хуралдаа ирдэггүй, хамаг цалингаа торгуулаад дуу*г мөртлөө, амьдраад, идээд уугаад, өмсөөд, мөнгөтэй байгаа байгаа гишүүдийг илрүүлэхэд тустай. хаанаас тэр мөнгийг олж байгааг нь шалгахад бүх авилгачид илэрнэ.
2013-11-29
ðýïýð:
àæèëäàà èðäýãã¿è ãèø¿¿äýä àðãà õýìæýý àâàà÷ ýý.ìàí íàìèèí ñîäáèëýã,ñàðàíãýðýë,ýíõ àìãàëàí 3 íàìèèí àæèë õèèãýýä ýðäýíýòýä òýíýæ ßâàõ þì.àìðàëòèèí ªäªð þìóó ýñâýë ×óóëãàíèè çàâñàðààð íàìèèí áîëîí õóâèèí àæèëàà õèèæ áîëäîãã¯è þì óó
2013-11-29
zochin:
tegj ih zavgui gishuudiig ajlaas ne choloolood oor humuusiig avch boldoggui umuu??? ajildaa tsagtaa irsen hund uramshil ogood, zugeer hiih estoi ajlaa hiisen hund shagnal odon temdeg olgood ene mongol uls chin duurchihsen tortei gaihaltai uls boljee. ter baahan baatar gaviyatiin shagnaluud geh met ineedtei ch umaa daa
2013-11-29
zochin:
songuuliin ued eldev uym amlaad tsarai aldaj hudlaa amlaj garchihaad odoo chuulgand ogt suudaggui gishuud zunduu bna sh dee. chuulgandaa suugaagui bol tsaling ni uguhgui baih heregtei sh dee. ed nart tsalin hereggui ch tatvaraar burdsen tusuv hemnegdej heregtei uymand ni zartsuulah heregtei biz dee. naranhuu gedeg gishuun baigaam uu. haragdahgui bna shuu dee
2013-11-28
зочин:
уих-ын гишүүдийг хуралдаа ирсний төлөө урамшуулах нь циркийн амьтан сургагч амьтандаа идэх юм чулуудаж үзүүлбэр хийлгэдэгтэй агаар нэг ажгуу.
2013-11-28
888888:
eruul khun oilgokhod khetsuu asuudal bna tsagtaa ajildaa irsniikhee tuluu ted tsalin avch baigaa khudulmuriin khuuliaraa bol iluu tsag buyu bayar amraltiin uduruur ajilsan bol iluu tsagiin khuls bodogdokh yostoi baikh tuunees bish tsagtaa irlee geed uramshuulal gej gaikhaj bna
2013-11-28
hjhgj:
muuu *nuud
2013-11-28
zochin:
toriin alband ajillaj baigaa alban haagchidad bas ogoh heregtei
2013-11-28
уууу:
цагтаа ирнэ гэдэг чинь ямар гавьяа юм уу? үүрэг нь биз дээ? тэр урамшууллын мөнгийг бас улсын төсвөөс гаргах уу? спикер лав хувиасаа гаргахгүй нь тодорхой. даварсан ханаж цадахаа мэдэхээ байсан хувалзнууд. урамшууллын мөнгөөрөө авсан хоолондоо хахаж үхээсэй.
2013-11-28
monjol:
gishuunii darhan erh
2013-11-28