Цонха ба Зонхов
2013-11-28

Зонховыг хүний сэтгэл, дотоод ертөнцийг өөрчлөн сайжруулах замаар бүрэн төгс гэгээрэлд хүргэх ганцхан л зорилготой буддын сургаал номлолыг үргэлжлүүлэн баяжуулагч мөн сүм дуган бүтээх төдийгүй гэлүгба /зөв дэг жаяг/-г оруулж түүн доторх  бурхан шүтээн, тахил, хурал номын дэг жаяг, лам нарын хувцас өмсгөлийг хэрхэх тухай асуудлыг шийдэн, буддын шашинд өөрчлөлт хийсэн гэдэг. Бидний лам хүн гэдгээр төсөөлдөг Төвд, Монгол лам нарын номын хувцас шар болох, Гигү малгай, овоодой малгай, хэлтгий захтай дээл, орхимж, сөөхий гутал өмсөх зэрэг нь Зонховын үеэс эхлэн баримталсан ёс юм байна. Аливаа цаг үеийн шинэчлэгчид энгийн нэгэн байдаггүйн адил Богд Зонхов ч мөн агуу сэтгэгч, номлогч, зохиогч туурвигч, ер бусын эрдэм оюун төгс нэгэн байж. Зонхов хэмээн алдаршсан Лувсандагвын нэрийг орчуулбал “Саруул ухаант” гэсэн утгатай аж. Шашин номоор бол түүнийг Манзушир бурхны хувилсан дүр бөгөөд олон галвын тэртээ гэгээрэлд хүрсэн ч бодисадвагийн дүрээр энэ ертөнцөд заларсан хэмээн өгүүлжээ. Хөх нууртай залгаа Амдо нутгаас гаралтай түүний эцгийг монгол цусны хүн байсан гэх нь ч бий. Хөх нуур буюу Хятадын Цинхай мужид өдгөө “дээд монголчууд” хэмээх бидний ахан дүүс амьдран суудаг байсан тухай тэмдэглэн хэлж байжээ.

6

Зонхов Амдо нутгийн Цонха хэмээх газар 1357 онд мэндэлжээ. “Цонха” нь төвдөөр “сонгино” гэсэн утга үг агаад нутгийнхаа нэрээр “Зонхов” хэмээн нэрлэгдсэн гэсэн яриа бий. Түүний эцэг Тара Гаче Лүмбум Гэ нь Мэл овгоос угшилтай, баян чинээлэг, буддын шашинд сүсэгтэй нэгэн байж. Мэл овгийнхон дотор эрдэм чадалтай лам хувраг цөөнгүй байсан гэдэг. Эх Шинмо Ачо нь уян зөөлөн сэтгэлтэй, ядарсныг тэтгэдэг, сүсэг бишрэлтэй эгэл бус эмэгтэй байсан гэнэ. Зонхов энэ айлын зургаан хүүгийн дөрөв дэх нь юм. Гал бичин буюу 1356 онд түүний эцэг, эх хоёрт зүүд зөнгөөр дамжин ер бусын олон шинж тэмдгүүд үзэгдсэн гэнэ. Зонховын төрсөн өдрийг тодорхой тогтоох аргагүй боловч билгийн тооллын аравдугаар сарын 20-25 хооронд л төрсөн болов уу гэж таамагладаг.

Зонхов олон зуун шавь нартаа бурхны ном сургаал тавин, лүн, ван хүртээж, аглагт нямба бясалгал үйлдэн, олон зуун сүм дуган бүтээх нөр их ажлыг эхлүүлсэн байна. Зонховын Рэндаваа гэх багшдаа зориулж мөргөл зохион уншсаныг багш нь мөн нэмэн утгажуулж өөрт нь эргүүлж уншсан ба энэ нь өнөөдөр Жанрайсигийн дуган дотор эгшиглэж байдаг “мигзэм” юм байна.

5

Мэгмид зэвий дэрчин Жанрайсэг

6

Дэмид чинбий бамбу Жамбий ян

6

Ганжин хайви зүгжан Зонхово

6

Лувсан дагви шавла Сулвандэв

6

Зонхов олон тооны бүтээл туурвисан бөгөөд хамгийн алдартай нь Ламрим буюу “Бодь мөрийн зэрэг”. Энэ бүтээл нь нийт гурван үндсэн хэсгээс бүтсэн байдаг. Эхлэн гэгээрэгчийн бүлэг нь цааш суралцах, улмаар гэгээрэлд хүрэхийн тулд чухам юу юу мэддэг, чаддаг байх хэрэгтэйг өгүүлэхийн зэрэгцээ хүний сэтгэлийг буяны зам мөрд хандуулахад чиглэгджээ. Өнөө цагийн номоор жишээлэн бүлэглэхэд хэцүү боловч эхний боть нь нийт 16 хэсэгтэй. Үүний дотор багш, шавийн барилдлагаас эхлээд арван цагаан буян, арван хар нүгэл болон үйлийн үрийн талаар нэн ойлгомжтой өгүүлсэн хэсгүүд багтсан байна. Мөн мөргөл, залбирал үйлдэх ёс журам түүний учир шалтгааныг ч дэлгэрэнгүй гаргажээ. Удаах “Улам гэгээрэгчийн бүлэг” нь нөхцөлдөн бүтсэн, харилцан уялдаатай энэ орчлонгийн мөн чанар буюу зовлонгийн учир шалтгаан чухам юунд байгааг илүүтэй өгүүлсэн бол төгсгөлийн “Төгс гэгээрэгчийн бүлэг” нь хувь хүн эзэмшвэл зохих зургаан чанарыг хэрхэн хөгжүүлж өөрийгөө төгөлдөржүүлэх тухайд оршжээ. Энэ зургаан чанарт өнөө үеийн хүний бидний хоосрон буй сэтгэлийн зайг дүүргэх зургаан баримид чанар байгаа мэт санагдана.. Богд зонхов хувь эзэмшшвэл зохих гэдэгт өгөөмөр чанар, ёс суртахуун, тэсвэр тэвчээр, хичээл зүтгэл, сэтгэл төвлөрөл, тайван төлөв болон үлэмж үзэл хэмээн заасан байна.

5

Ухамсарт амьдралынхаа жар орчим жилийг буддын шашинд зориулсан энэ их хүн 1419 онд насан хутаг болжээ. Нэгэн өглөө хуврагийн хувцсаа бүрэн өмсөж, очирт завилгаагаар суун, гүн бясалгалд орсоор 25 хоноход түүний биеэс ер бусын хурц гэрэл цацран, арван зургаан настай мэт харагдсан гэдэг. Энэ өдөр билгийн тооллын өвлийн эхэн сарын 25 байсан бөгөөд түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж жил бүр Зулын хорин тавныг тэмдэглэдэг уламжлал тогтсон юм. Богд Зонховын хүн зоны төлөө бүтээсэн ариун үйл хэргийг нь дэвжээх үүдээс эл өдөр сүсэгтэн бүр зул өргөхөөс гадна “Бодь мөрийн зэрэг” номыг уншваас билгийн мэлмий нээгдэх нигууртай аж.

5

Түүнийг насан өөд болсноос хойш 49 хоногийн турш тэнгэрт таван өнгийн солонго татан, дагинасын дуу сонсогдож, цэцгэн хур буусан гэжээ. Зонховын шарилыг алтдан занданшуулж, зүүн хойш харуулан бунхалсан байна.

6

“Бодь мөрийн зэрэг” судрыг унших, тэнд заасныг дагах бүртээ надтай учирч, үгийг минь сонсож байна хэмээн итгэх учиртайг захисан байна.

6

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
dchr:
будда эртний шашин христ сүүлд нь
2013-11-28
монголд буддизм биш ламайзм :
монголд буддизм биш ламайзм л гэж байдаг юм
2013-11-28
монголд буддизм ирсэн нь:
------------------------------------------------------------------------------ sonirhoh hvn baiwal unshina bizee . . . монголд буддизм ирсэн нь төвдийн буддизм монголд нэвтэрсэн нь улс төрийн шалтгаантай. юань мөхөж нутагтаа хөөгдөж ирсэн монголчууд олон арван ханлигуудад хуваагдаж биендээ захирагдахаа болин хоорондоо тэмцэлдэх болжээ. тэгэхээр тэднийг нэгтгэх үзэл суртал хэрэгтэй болсон. нөгөө талаас төвдөд шашны олон урсгал хоорондоо тэмцэлдэн хэн нь ч цоройж чадахгүй учир монгол мэтийн хүчирхэг улсаас цэргийн тусламж авч ноёлох сонирхол бүгдэд нь байв. хоёр тал ийм улс төрийн сонирхлын шалтгаанаар уулзалджээ. монголчуудаас тусламж авах гэж төвдөд улааны болон шарын шашин хоорондоо өрсөлдөж байсан бол монголын ханлигууд биентэйгээ өрсөлдөн алиныг нь ч хамаагүй урин залж байв. алтан хан анх шарын шашин залахдаа “ойрдуудыг өшлөн дарахад хэрэг болно” гэж байсан бол ойрдын хархул хариу цохиход хэрэг болж магадгүй хэмээн уралдан заллаа. халхын авдай сайн хан төвдөөс сажапагийн урсгалынхныг урьсан бол цахарын лигдэн улааны шашныг хамгаалагч болж байжээ. олон хуваагдсан монголчууд төвдийн олон хуваагдсан шашныг хэсэглэн өмөөрч хоорондоо байлдаж байв. “цогт тайж” кинонд гардаг үйл явдал үнэн түүх. хүний шашин өмөөрөх гэж туулын усаа амсаад хэдэн мянган км хол явж хүний нутагт хоорондоо байлддаг, бас л шог байгаа биз? дараа нь яахав дээ, халх, ойрд, цахар, барга, буриадад бүгдэнд нь шарын урсгал нэвтэрсэн, төвдөдөө шарынхан төрийн эрх барьж, тэдний далай лам хэмээх монгол цолтой лам толгойлогч нь болсон. тухайн үед хүчирхэгжиж байсан манжууд төдийгүй хятадын мин, дараа нь чин улсын эзэд монголд шарын шашин дэлгэрч байгаад ихэд баясан хөхиүлсэн байдаг. tegeed l udalgvi mgl gedeg uls bu*d alba guwchuur toldog vndesten bolj huwirsan bilee !!! монгол маягийн буддизм буддын шашины хамгийн гоц дампуурсан хэлбэр монголд тогтсон. төвдийн бөөгийн “гарт хүмүүжиж” хэлбэрээ алдсан сургаал монголын талд ирж дутахгүй бүдүүлэг бөөгийн “гараар орон” нүднээс гарав. үхэл амьдрал дамнасан мөнхийн циклийн тухай сургаал тун ч хялбарчлагдаж үхэх мөрөөрөө үхэхгүй эргэж төрөөд буг болохтой шахдаг үзэгдэл хавтгайрав. эхлээд төвд энэтхэгт томчуул нь эргэж төрдөг, тэрийг нь хайж олоод тодруулдаг байсан бол сүүлдээ нийтлэг үзэгдэл болж монголын жалгын сүмийн хамба эргэж хувилаад салахаа болив. хувилгаадын тоо замбараагаа алдаж, энэ нь нэг төрлийн аятайхан бизнес болсон тул төрөөс оролцон тоог нь хязгаарлажээ. буддын сургаалыг бичиг номтой болсны хувьд бу*д тайлбарлаж өгч байх үүрэгтэй лам нар маань харь тангад хэлээр нь ном уншин түүндээ ид шид оруулж өвчин зовлонгоос салгадаг болжээ. өөрөөр хэлбэл хувь хүн үнэнийг өөрөө хайх тухай сургаал гадаад хэлээр ид шид агуулсан тарни болон ойлгогдож буй нь энэ! мэдээж өөрөө ч ойлгосон юм байхгүйгээр ном уншсан нэр зүүгээд шан харамж авна, тэр нь амьдралыг нь залгуулна. ийм бэлэн хоол руу бүгд зүтгэх нь мэдээж. ядуу айл хүүхдээ хоолтой залгуулах гэж лам болгодог бол, баян айл татвараас зугтаах гэж ийш тэмүүлнэ. ингэсээр 700 мянган хүн амтай нийгмийн 100 мянга нь лам болжээ. үзмэрч, төлөгч, тарнич, зурхайч, номхруулагч, хараалч, мууг зайлуулагч, тольдогч гээд цаад утгаараа буддын сургаалтай харш, мөн чанараараа буддизмд байж болошгүй үзэгдэл монгол буддизмын амин сүнс, утга чанар нь болсон. мухар сүсгийн хүрсэн зэрэглэл нь бөөтэй өрсөлдөхүйц болж авав. буддагийн сургасан болгон энд ид шид, далдын хүч, парапсихологи, экстрасеанс болон хувирсан. лам нар болгон зөвхөн ном уншиж хүн айлгадаг төдийгүй, ирээдүйг нь тольддог, нүгэлийг цайруулдаг, од гаригийн хөдөлгөөнөөр хувь заяаг нь тодорхойлдог, өдөр тутамд хүний юу хийх болон эс хийхийг нь зааварладаг универсал шидтэнгүүд. энэ нь хоцрогдсон нийгмийн сэтгэхүй болон моралийг бүр эвдсэн юм. ямар ч нүгэл хийсэн тэрнийгээ эд мөнгө өгөн хахуулдах замаар цайруулж болно гэсэн нийгмийн ойлголт буй болгожээ. ингэхээр сүм хийд гэдэг нь үнэн чанартаа бурхантай наймаа хийдэг хар захархуу юм болон хувирч буй хэрэг.
2013-11-28
zochin:
xamag amitanii tusiin tuld zalbiran murguye.
2013-11-28
bastar:
ert urid geheesee iluu tugs gegeersen gegeereegui gecgeerei ih tol ylgaatai.burhanii shashin yrtunts deerh gantshan gegeersen shashin yum.odool shinjleh uhaan notolj b.a da unen gedegiig ni.mongol eh oron min amgalan jargalantai baih boltugai
2013-11-28
сонин:
будда христ аль нь эртнийх вэ хэлж өгөөч
2013-11-28
хөх монгол:
даган баясюу.
2013-11-28
p. bayarhuud:
tand bayarlalaa. taniig burhanii shashnii esreg uzelten gj boddog bla, oyunii huch tani arvijih boltugai.
2013-11-28