Эдийн засагт Пан гэсэн ойлголт бий. Тухайн бүс нутгийг харамсан олон улсын нийгэмшил. Зүүн хойд Ази, торгоны замын дагуух улс орнууд, Төв Азийн зах зээл гээд ... мундаг зах зээл үүдээ нээж байна. Монголчууд энийг анзаараагүй юу гэвэл үгүй. Харин эртнээс зүүн хойд Азийн зах зээл дээр гарахсан гэж хүсч байлаа. Ерөнхийлөгчийн айлчлалууд ч үүнийг давхар нотоллоо. БНАСАУ-д айлчилсан нь олон улсын анхааралд хэдийнэ өртжээ. Монгол чинь хуучны соц юм уу, өнөөгийн ардчилсан нийгэмтэй улс юм уу гэж ярьцгааж эхэлсэн. Хариуд нь улсын эрх ашиг гэсэн ганцхан хариулт өглөө. Бид олон гарцтай баймаар байна шүү дээ. Хил залгаа нөхдүүд л дандаа асуудалтай. Мафиар дүүрсэн Казахстан, Орос, системээрээ ялгаварлан гадуурхагдсан Хойд Солонгос.. Хэн эднийг холбох ойрын гарц бэ. Энэ мангасын зах зээлийг хангах түүхий эд нь Монголд л байна. Дэлхий даяараа түүхий эдийн хомсдолд орж байгаа энэ цаг үед уг том зах зээлийг хангах бололцоо чухамхүү Монголд л байна. Харин голланд өвчинд өртөхгүй байх хууль эрхзүйн орчинг төр бүрдүүлэх үүрэгтэй. Үүрэг гэдгийг онцлохын учир нь та биднээс сонгогдож бидний төлөө үйлчлэх гэсэн Үндсэн хуулийн санааг хэлээд байгаа юм.
6
Цаана чинь Хонконг хөрөнгө оруулья гээд амалчихлаа. 15 орны 230 байгууллагыг төлөөлсөн 350-иад хүн оролцсоны гуравны нэг нь хөрөнгө оруулагчид саяхан баталсан Хрөнгө оруулалтын хуулийг чинь сайшааж 60 хувь нь үзээд алдья гэж байна. Төр яагаад назгайраад байгаа юм бэ. Орж л байдаг гарч л байдаг хөрөнгө оруулалт шүү дээ. Хуулиа арай зөөлтгөөд татвараа өндөрсгөөд хэдэн хүнээ сургаад авбал хэтдээ бидэнд л ашигтай баймаар юм. Эдийн засгаа солонгоруулмаар байна. Хэдэн толгой байдгаараа байдаг л юм байгаа биз. Эрхбиш хүн болсон хойно гараа хөдөлгөж оюунаа шавхаж баялаг бүтээмээр байх юм.
6
Хөрөнгөө оруулья гэхээр Монголд төрийн оролцоо улам томорч, төрийн компаниуд улам олширч байгаа учир хувийн салбар өсөх зай завсар бага болж, зөвхөн хувийн компанид хөрөнгө оруулдаг банкуудад (FMO, KfW) улам бэрхшээлтэй болж байгааг онцолж байна. Төр томорсны баталгааг өөрснөөсөө биш гадныхан хэлээд байна шүү дээ.
6
Монгол Улсад 2014-2018 онд уул уурхайгаа олборлох, боловсруулах, хот, дэд бүтцээ барьж байгуулах, нийгмийн хөрөнгө оруулалт хийхэд 55-84 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай гэж ХХБ-ны ерөнхийлөгч Р.Коппа хэлсэн байна. Шаардлагатай энэ хөрөнгийн гуравны нэг нь гадаадын хөрөнгө оруулалтаар, үлдсэн 28.0 тэрбумыг дотоодын эх үүсвэрээс, 6.0 тэрбумыг бондоор, 13-ыг гадаадын хөрөнгийн зах зээлээс, 14-ийг арилжааны банкууд, 2 тэрбумыг нь донор болон бусад эх үүсвэрээс гаргах магадлалтайг таамагласнаа хэлсэн. Бидэнд хөрөнгө оруулалт хэрэгтэй эдийн засгийн цаашдын өсөлтөд ч энэ үзүүлэлт туйлаас чухал.
6
УИХ өөдгүй ажиллаж байгаагийн гор нь энэ. Хүн хөрөнгөө оруулья гэж байхад хэдэн сар жилээр хуралдаж байж шийддэгийн харгай эдийн засагт ямар их дарамт учруулж байгааг төвөггүй дүгнэлт хийж анзаарч болно. Үнэндээ бидэнд итгэл алга. Төрдөө ч, бизнестээ ч... амьдран буй нийгэмдээ ч итгэх итгэл алга. Нийгэм итгэлгүйгээр өвчилчихөөд байна. Эдийн засаг л ийм тодорхой бодлогогүй яваад байхад нийгэм яаж засрах вэ дээ. Уг нь бололцоо бодит боломж бидэнд ямар их байна гээч. Ердөө л зам гарцаа нээчихье. Сум руу тавьдаг засмал замаа түр азнаад бүтээгдэхүүнээ гадагшлуулдаг замаа тавьбал яасан юм бэ.
6
Н.Бадамжав