Жолоодох эрх
2013-11-24

Авилга, арын хаалга, арга залиас хамгийн хол байлгах нэг чухал салбар бол жолооны сургууль юм. Иргэний үнэмэхээ авч 18 насны босго давсан охид хөвгүүд их дээд сургуулийн хаягийг алгасч цаашаа нэг өөр нэг сургуулийн зүг харц унагаадаг болсон нь жолооны сургууль. Сургалтын орчин ахуй болоод машинтай хичээл явуулдаг онцлогоос нь болоод сургууль гэхээр нэг л болж өгөхгүй тул бидний дунд курс гээд нэршчихсэн. Энэ бичлэгт ч мөн нийтийн хэлж сурснаар курс гэж авлаа.

1

Тоо баримт харснаа дурьдахад манай улсад 800 мянга гаруй авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн байдаг гэсэн тоо баримт байдаг юм байна. Бараг л гурван хүний нэг нь жолооч. Харин энэ жолооч нарыг сургаж бэлтгэдэг 240 орчим курс байгаа. Үүнээс нийслэлд 110, хөдөө орон нутагт 130 байгаа гэж албаны хүн мэдэгдсэн байна. Монголын сургуулиудыг харьяалах салбар яам нь үеийн үед Боловсролын яам байсан бол, жолооны сургууль өөр юм байна. Сургалтын чанар явцад нь Замын цагдаагийн газар хяналт тавьдаг. Харин жолооны курсийн хичээл нь Боловсролын яамнаас баталсан хөтөлбөрөөр байдаг. Тэр хөтөлбөрийн дагуу техникийн хичээл болон замын хөдөлгөөний дүрэм, жолоодлого гэсэн гурван хичээл орж байгаа. Жолоодлогын хичээл нь суурин жолоодлого, хотын жолоодлого гээд салбарлачихдаг.

1

Цаг бусаар хүний амь авч одсоор байгаа автын осол буурахгүй байна. Аргагүй байдалд шороо нь пурхийж хүний аминд тулсан осол гарсан тохиолдол байхад хааз тормосоо андуурч гишгээд хүн дайрчихсан осол сонсогдож байдаг. Нийт осол аваарыг авч үзвэл жолоочийн буруутай үйлдлээс гарсан байх тохиолдол зонхилж байна. Ийм төрлийн жолоочийн чадвар хариуцлагаас шалтгаалж гарах осол аваар ихсэж байгаа нь жолооны курсын сургалт, тэдний багш нарын ур чадвар хангалтгүй байгаатай холбоотой гэж үзэх хэсэг бий. Тэгээд ч зохих байгууллагуудаас хамтарсан шалгалт арга хэмжээг нийт жолооны курст явуулсан байна. Олонх нь хангалтгүй гэсэн дүн үзүүлсэн байж таарна. Учир нь бүгдээрээ муу багш нар байгаа даа бус, бурууг буруу газраас хайгаад байгаа тайлбар байгаа юм.

1

Томьёо цээжилж, тоо бодож ном шагайсаар тодорхой салбар шинжлэх ухааныг судлан мэргэжил боловсрол ахиулахыг бодвол жолооны сургалт нь өөрөө онцлогтой сургалтын үйл явц. Дүрмийн номоо өдөр алгасахгүй уншиж шоблоом /дүрмийн карт/-г 100 хувиар бөглөж чадаж байгаа хэдий ч машинаа асаагаад зам дээр гарангуут хөл гар нь чичирчихдэг төсөгч олон бий. Аз түшээд жолоондоо тэнцчихсэн ийм жолооч нар бөглөө үүсгэн урд гэлдрүүлж, уур барж л байдаг. Замдаа дасаагүй, жолоондоо дадлагажаагүй ч төгсөөд жолоодох эрхийн үнэмлэх авчихсан ноёд хатагтай нарт манай хотын замын нөхцөл, хөдөлгөөнд ямар дарамт үзүүлж сандраах нь тодорхой.

1

Сарын өмнөхөн шөнө алхаж явсан хүнийг тойрч гарч чадалгүй хааз тормосоо андуурч гишгэснээс хүний амь хохирсон золгүй хэрэг гарсан талаар таксины жолооч сэтгэл түгшин ярьсан. Ийм төрлийн хэрэг осол аваар нь азгүй тохиолдол байхын дээр тухайн жолооч машин барих дадал сайн хэвшээгүй, өөртөө итгэлтэй болоогүй нөхцөлд замын хөдөлгөөнд оролцсоноос үүдэлтэй байж болох юм.

1

Дром болон хотын жолоондоо цөөхөн гарсан жолоо барихдаа тун тааруу нөхдүүд нутгийнх нь уул түшдэг ч юм уу, ламаар уншуулсан ном нь үйлчилдэг юм уу шалгалтандаа тэнцээд үнэмлэхээ авчихсан мишээж л явдаг. Дараа нь осол аваар гаргаж харамсаж суух нь ч бий.

Товчхондоо жолооны курсийн багш хэчнээн сайн хөтөлбөртэй, заах ур чадвартай байлаа гээд янз бүрийн түвшний мэдлэг боловсрол, оюуны болоод ой тогтоолтын чадвартай шавь нараа 2 сарын хугацаанд жигд сайн сургаж дадлагажуулна гэвэл бас өрөөсгөл юм. Иргэн Дулмаа 3 удаа дарааллаад жолооны шалгалтандаа уналаа, давтан 21 хоногийн курст явна. Дахиад болж өгдөггүй, шалгалтандаа уналаа. Дахиад 21 хоног сурья даа гэхгүй орхиж болно. Дулмаа усан тэнэгтээ биш түүнд машиныг итгэлтэй жолоодох сурах, дадал суух хугацаа ба олон олон удаа хотын жолоондоо гарах хэрэгтэй байгааг харуулж буй хэрэг.

1

Миний ойлгож байгаагаар жолооны курс 2 сар гэж заасан бол энэ нь жолооч болохоор суралцах хугацааны доод хязгаар ба дээшээ хэдэн сараар сурах нь нээлттэй байгаа гэсэн үг. Жолооны курст гурван сар сураад 3 удаа шалгалтандаа унаад, давтан 21 хоног суугаад дахин шалгалтандаа уначихжээ. Энэ нь чи ерөөсөө машин унахаар заяагдаагүй ба төмөр юман дээр суух хувьгүй гэдгээ өөртөө болоод өрөөлд ойлгуулсан хэрэг биш гэдэг нь тодорхой. Зүгээр л дахиад өшөө сайн сурах, багшийн хяналт дор замын хөдөлгөөнд оролцох дадлага хэрэгтэй байгааг л харуулж байгаа юм. Нөгөө талаар тухайн сургууль курсийг хангалтгүй, чанаргүй сургалттай болохыг тодорхойлж байгаа хэрэг.

1

Жолооны курст янз бүрийн түвшний хүмүүс ирдэг. Машин сайн барьчихдаг дүрмээ судлаад толгойдоо хийчихсэн залуус байдаг. Тэд зөвхөн жолоодох эрхийн үнэмлэхээ авахаар 3 сарыг барж ядан сурч байгаа харагддаг. Мөн өөртөө итгэлгүй, эв дүйгүй, олон хоногоор жолоонд явуулж, дадал суулгах шаардлагатай хүмүүс ч байдаг.

Эндээс одоогийн жолооны курсийн сургалт, жолооны дадал олгож ирсэн уламжлалыг төр эргэн харах ёстой байх. Жолооны сургалтын хугацаа ба хичээлийн цагийн багтаамж суралцагсдын түвшнээс хамаарч өөр өөр байхаар зохицуулж өгөх боломжтой. Үнэхээр машин бариад сурчихсан, дүрмээ судалсан болохоо багш нартаа харуулж чадсан хүнийг 21 хоног явуулаад өөрсдийнх нь хүсэлтээр шалгалтад оруулж цаг мөнгийг нь хэмнэж яагаад болохгүй гэж. Дулмаа үнэхээр сурахгүй дадахгүй байгаа тул мөнгөө нэмж төлөөд хугацаагаа сунган тусдаа багш аваад 2 сарын хугацаанд хотын жолоонд гарч яагаад болохгүй гэж.

1

Жолооны курст хамрагдахдаа бид үндсэндээ тэс өөр буюу жолоодох эрхийн үнэмлэх авах гэж сурч байна гэж ойлгоод байдаг. Зам дээр дүрмээ мэдэж хөдөлгөөнд оролцох, машинаа зогсоох газар нь зогсоож, тулгарсан бартаа саад аюулыг тойроод гарчихдаг чадварыг олж авах зорилгоор курс дамжаанд суралцаж буйгаа зөв харах ёстой. Тэгээд энэ зорилгоо хэрхэн биелүүлсэн бэ гэдгээр суралцагч өөрийгөө үнэлж дүгнээд шалгалтанд орох эсэх шийдвэрээ гаргадаг тэр систем аргачлал руу жолооны сургалтыг хөтлөх ёстой. Бусдын болон өөрийн амь насанд аюул учруулахгүй түвшинд жолоо мушгиж чаддаг болсон үедээ л шалгалт өгч эрхийн үнэмлэх гэдгийг гардан авдаг болох хэрэгтэй.

1

Гадаад улс оронд амьдарч байсан болон жолооны сургалтад хамрагдаж үзсэн иргэд энэ сонголт бусад улс орнуудад ямар байдгийг мэдэж байгаа. Жолооны курст бүтэн жил суралцаж байгаа баян “оюутан” байж л байдаг. Мөнгөө үрж ядсандаа бус төгс сайн сураагүй байхдаа жолоодох эрх авах ёсгүй гэдгээ ухамсарладаг учраас л тэр. Хангалттай сайн сураагүй байж жолоо барих нь өөрт нь болоод бусдад ямар их эрсдэл дагуулж болохыг мэдэх учраас үнэмлэх авах гэж зүтгэхгүй.

1

Жолоодох эрхийн үнэмлэх гэдэг замын цагдаад үзүүлдэг нэг төрлийн ногоон карт шиг ойлголт манай иргэдэд хэвшсэн байгааг халах хэрэгтэй юм. Жолооны эрхийн үнэмлэх гэдэг бол та өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүйгээр тээврийн хэрэгслийг жолоодох түвшинд очсон, цаашид бие даан замын хөдөлгөөнд оролцож болно гэсэн хууль зүйн хүчинтэй зөвшөөрөл төдий юм. Ямар нэгэн эрхийн батламж цаасыг мөнгөөр худалдаж авч болох байх, харин чадварыг худалдан авах боломжгүй. Тэгэхээр аргалж байгаад жолооны үнэмлэхээ авчихья дараа нь явж байгаад сурна гэсэн ойлголт байхгүй болох ёстой. Та аргалаад жолооны шалгалтдаа тэнцсэн ч зам дээр амьдрал таныг ганцхан секундэд шалгаад унагаачихна гэдгийг ухамсарлах ёстой. Ард нь харамсал, хохирол үлддэг.

1

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
асуулт:
хэзээнээс ахуулаад 6 сар болгохын?
2016-05-25
jolooch :
odoonii joloo barix erx avsan xumuusiig jolooch gexee bolix xeregtei zamiin bugluu avaar osoliin neg tom shaltgaan bolj bna xaaz tormos anduurj gishgedeg ni unenshdee.exleed shineer joloonii erx avax gj bgaa xumuusiig arai urt xugatsaatai joloo barix xicheeliin tsagiig nemex xeregtei
2013-11-25
хөрөн* хурандаа нарын курсууд:
хаашаа дараад ухархаач мэдэхгүй авгай хүүхнүүд хотын түгжрэл хөдөлгөөний эрчимийг удаашруулдаг нь гудмаар дүүрэн харагддаг.ер нь жолооны курсуудын жинхэнэ эзэд нь цагдаагын хөрөн* хурандаа нар л байдаг шүү дээ.шалгалт авдаг хүмүүс нь цэргүүд нь.
2013-11-24
иргэн:
заавал механик кроптой машин дээр дадлага хийх хэрэг байна уу автомат кроптой машин илүү амар шүү дээ. үнэмлэх дээр нь тусгай механик, автомат бариж болно гэсэн тэмдэглэгээ хийж болох юм.
2013-11-24
hghghghghg:
илүү их төлбөр л төлөх болно ш дээ одоо 2 сар сурахдаа 7 хоногт 1 удаа хотод гараад нийт 8 удаа гарч байсан бол 6 сар болговол 21 хоноод 1 удаа гараад адилхан 8 л гарна гэсэн үг шүү дээ гэтэл тэртэй тэргүй авьяастай хэдхэн хоноод сурчихдаг хүнд 6 сар үлийгээ хийж байх юм бэ.
2013-11-24
асуулт:
хэзээнээс ахуулаад 6 сар болгохын?
жолооч :
жолооны курссыг чанаржуул хотын жолоонд илүү их гарга тэгвэл чанартай жолооч гарна
2013-11-24