Ажил таслалт ихтэй байлаа
2013-11-24

Өнгөрсөн долоо хоногийн үйл явдлыг тоймлон хүргье.

1

Зүүн өмнөд Азийн орнуудад Монголын нэр тод сонсогдлоо

1

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зүүн өмнөд Азийн орнууд буюу Мянмар, Вьетнам, Сингипур улсуудад төрийн айлчлалаа үргэлжлүүлж байна.

1

Ерөнхийлөгчийн Зүүн өмнөд Азийн орнуудад хийх айлчлал энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ. Айлчлалын явцад БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт болох олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож, Монгол Улсын бизнес, эдийн засгийн өнөөгийн орчин, нөхцөл байдлын талаар илтгэл тавих юм байна.

1

МАН дээрэлхүүлж байна гэлээ   

1

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр Төрийн өмчийн хорооны нэхэмжлэлтэй МАН-д холбогдох хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцсэн. Дээд шүүхээс Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байршилтай В.И.Лениний музейн барилга нь төрийн өмч болохыг тогтоож, МАН-ын эзэмшил, ашиглалтаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. МАН өөрийн нэг байраа АН-д дээрэлхүүлж булаалгалаа гэсэн гомдолтой үлдэж, энэ асуудлаар дахин УДШ-ийн Ерөнхий шүүгчид хандана гэж мэдэгдлээ. Түрээс болон бусад орлогоороо хотын намын хороог хөл дээр нь авч явж байсан энэ барилгаа ах намынхан бараг л алдаж таарч байх шиг байна.

1

Баялаг бүтээгчдийн “баахан” дарамтыг хөнгөлнө

1

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн "Баялаг бүтээгчидтэй хийх уулзалт" боллоо. Уулзалтад 270 орчим бизнес эрхлэгч оролцож, бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд дүгнэлт өгч саналаа нэмэрлэжээ.

1

НӨАТ-ын босгыг бууруулах, хуурамч падаан бичилтийг хянах, ЖДҮ-ийг гарааны жилүүдэд нь татвараас чөлөөлөх, санхүү, татварын тайлагналтыг цөөлөх, бүгд жигд татвар төлдөг болох, татвартай холбоотой хуулийн нэр томъёоны зөрүүг арилгах зэрэг саналыг бизнес эрхлэгчид хэллээ. Салбарын яамнаас нь Татварын багц хуулийн төсөл боловсруулсан, батлагдвал татварын орчинд олон эерэг өөрчлөлт орохыг хэлжээ. Жишээ нь, жилд 41 удаа санхүүгийн тайлан гаргаж байгааг 12 удаа болгох гэх мэт олон хэлбэрийн хөнгөлөлт тусгасан талаар тайлбарлалаа. Барилгын салбарын тухайд бизнесийн орчинд дорвитой шинэчлэл хийж, чамлахааргүй үр дүнд хүрсэн гэж бизнес эрхлэгчид сайшаасан байна. Барилгын зөвшөөрөл авах гэж 19 шатлалын 121 гарын үсэг зуруулахад 208 өдөр зардаг байсан нь дөрөв дахин хөнгөвчлөгджээ. Одоо мөрдөгдөж буй 1165 тусгай зөвшөөрлийг 300 болгож цөөлөх зохицуулалт хийж байна, энэ ажилд бизнес эрхлэгчид өөрсдөө оролцох ёстой гэдгийг албаныхан хэлж байлаа.

1

О.Баасанхүү тамхичдын талд

1

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэрэгжээд найман  сар болж байгаа Тамхины хяналтын тухай хуулинд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулан гишүүдээс гарын үсэг цуглуулжээ. Харин энэхүү өөрчлөлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг  эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Манай хуулиар тамхи татахыг хориглосон газруудыг зааж өгсөн нь бусад газар тамхи татах нь хориотой биш гэсэн утгатай. Тиймээс задгай газар тамхины цэг бий болгох нь нээлттэй юм байна. Хэрэв олон нийтийн хоолны газар, бар, ресторан гадна талбайдаа үнсний сав бүхий хогийн сав байрлуулснаар тамхи татах цэгийг байгуулах эрх нь нээлттэй байгаа гэж ойлгогдож байгаа.

1

Шинэ хуулийн төслөөр тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулах асуудал хөндөгдсөн байгаа юм байна. Энэ хууль хэрхэн хэрэгжиж байгаа талаар иргэд сайн муу олон зүйлийг хэлдэг. Зарим  нэг заалт нь амьдралд биелэх боломжгүй өдөр тутам зөрчигдөж байгаа тул эргэж харах ёстой гэсэн байр суурьтай иргэд цөөнгүй байгаа. Ямартай ч О.Баасанхүү гишүүний энэ санаачилгын цаана тамхины бизнес эрхлэгчдийн лобби байгаа гэж хардаж байгаагаа Л.Эрдэнэчимэг гишүүн мэдэгдээд байна.

1

МАХН Н.Энхбаяр даргадаа хайртай хэвээр

1

МАХН-ынхан үндэслэн байгуулагч, өөд нь татсан даргаасаа зайгаа барьж, биеэ бодож тайван амьдрахыг эелдгээр зөвлөсөн тухай мэдээлэл гарлаа. Үүнд МАХН-ын одоогийн удирдлагаас тийм зүйл байхгүй, санаатай тараасан цуу яриа, явуулга гэж мэдэгдлээ. Н.Энхбаяр дарга нь Сөүлд эмчлүүлж, үйл явдлаас хол байгаа нь дараагийн их тулаандаа бэлдэж байгаа хэрэг гэж үзэн түүнийг эргэн ирж энэ улс төрийг хэрхэн бужигнуулахыг үзэх гэж хүлээгсэд цөөнгүй бий. Гэтэл энэ хүлээлтийг нь бүдгэрүүлсэн мэдээлэл гарсан ч албан ёсоор няцаагдлаа.

1

Яваандаа чангарч юм дуулгаж мэдэх МАХН-ыг МАНАН-г үүсгэгч хоёр том нам зүгээр хараад суухгүй, задлах тараах ажлаа эхлүүлсэн гэсэн яриа ч явж байна. Улс төр мэдэгчдийн хэлж буйгаар бол АН энэ ажилд хариуцлагатай, ажил хэрэгч хандаж байгаа гэж байна. Учир нь буланд шахагдаж олонхид базуулаад байгаа МАН, МАХН-тайгаа нэгдэх процесс эхэлчихвэл АН болон одоогийн засгийн газарт явдал төвөг их учруулна. Тэгэхээр найдвартайд нь хийж МАХН-ыг бушуухан будлиантуулж тараах, зарим нөлөө бүхий гишүүдийг нь урвуулж өөрийн гишүүн болгож авах замаар суудлаа бөхөлж авах нь зөв гэсэн тактикийн ажиллагаа эхэлсэн нь саяны тараасан мессежээр илэрч байж болох юм.

1

МҮОНТ-д юу болов

1

Даргыгаа эсэргүүцэн хөдөлж гарын үсэг цуглуулан унагааж авдаг нэг арга барил бараг уламжлал болжээ. Хамгийн сүүлийнх нь МҮОНТ дээр өрнөлөө. Хэсэг уран бүтээлч гарын үсэг цуглуулж одоогийн захирал Ч.Даваабаярыг огцруулья гэжээ. Ашиг сонирхлын зөрчилтэй тул түүнийг одоогийн ажлаа хийх боломжгүй гэсэн. Харин захирал нь энэ шаардлагыг үндэслэлгүй гэлээ. Талуудын байр суурь зөв буруу ямар ч байлаа МҮОНТ-д удирдлага болоод уран бүтээлчдийн дунд зөрчил асуудал үүссэн нь тодорхой байна. Талуудын маргаан дээд байгуулллага болох Олон нийтийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн. Энэ зөвлөл нь асуудлыг маш сайн нягтлан хянаад 12 сарын 2-ний дотор шийдвэрлэх үүргийг ерөнхий захирал М.Наранбаатар өгчээ. Хоёр тал энэ хооронд ам хэлээ олж зохицох уу, хэн нэг нь гомдолтой үлдэх үү гэдгийг ерөнхий захирал нь шийдэх болсноор энэ шуугиан түр намжлаа.

1

Иргэд “олон нийтийн телевиз”-д нь юу болоод, юугаа булаацалдаад байгааг сайн ойлгохгүй гайхсан байдалтай байна. Учир нь уран бүтээлчид нь нэвтрүүлэг бүтээл, программынхаа чанар чансааг сайжруулья, татвар төлөгч үзэгчдийн мөнгийг чанар болгоё гэж шаардлага тавьсангүй. Харин ч бүр цайрч энэ нөхөр мөнгө идэх боломжтой, бид бол боломжгүй яваад байна гэх ухааны юм ярьж өөрсдөө ашиг сонирхлын зөрчилтэй байгаагаа үзэгчдээ ил тод харуулаад байна.

1

“Шилэн данс” нэвтэрнэ

1

Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм хамтран хэрэгжүүлэх “Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-г хэлэлцээд дэмжиж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх болон зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлэх Үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэгт даалгажээ.

1

Үндэсний төлөвлөгөөнд нь төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, шударга ёсыг бэхжүүлэх, авлигыг бууруулах гэсэн 3 үндсэн чиглэлээр 11 зорилго дэвшүүлсэн ба “Шилэн данс”, “Шилэн тендер”-ийн тогтолцоог нэвтрүүлэх зэрэг 30 орчим үйл ажиллагаа багтсан байна. “Ирэх оны 6 дугаар сараас төлөвлөгөөг хэрэгжүүлэх бөгөөд хоёр жил тутамд Олон улсын нээлттэй засгийн түншлэлд эргэн тайлагнах ажээ.

1

Гишүүд ажил таслалт ихтэй байна

 1

Баасан гарагийн нэгдсэн чуулаганаар авч үзэхэд хуралдаанд оролцох ёстой 76 гишүүнээс 39 нь хүрэлцэн иржээ. УИХ-ын даргын тодотгосноор 11 гишүүн чөлөө авсан юм байна. Тодруулбал, бусад 26 гишүүн энэ өдрийн чуулганы хуралдааныг тасалжээ.

1

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэлжээ.

1

З.Энхбол дарга гишүүдийнхээ ирцэд онцгой анхаарч алхаараа юм уу, тушаал захирамжаар толгой руу нь нэг сайн тоншихгүй бол чуулганы танхим эзгүйрч уйдсан хэдхэн гишүүн цуглаж, сонин гарчиглангаа хууль баталдаг болох гээд байна.

1

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
an-iin hohdod:
hunii erh, erh choloog haalaa booloo,daranguillaa geed dooroos bahirch baisniigaa odoo erh barichihaad deerees udirdaad harahaar yamar baina he he?! hunii er, erhcholoo, daranguilal gedgiinhee yalgaa zaagiig ni ch olohguigeer hashgarch oorsdiinhoo hariutslagagui uildliin bambai bolgon hashgarch baisnaa todoos tod oilgoj baina uu?!tusgaar togtnoson tortei l yum bol orshin togtnohiin tuld hem hemjeeg togtooson es zuitei uuniigee heregjuuleh mehanizmtai baih *rdlaga baigaag olj harj baina uu?z.enhboldoo .harsan bol ter chini cdoroo chinii shuumjilj baisan daranguilal medev uu.daranguilal ch gesen huuliar batalgaajsan hem hemjeetei baih estoi.
2013-11-24
an-iin hohdod:
hunii erh, erh choloog haalaa booloo,daranguillaa geed dooroos bahirch baisniigaa odoo erh barichihaad deerees udirdaad harahaar yamar baina he he?! hunii er, erhcholoo, daranguilal gedgiinhee yalgaa zaagiig ni ch olohguigeer hashgarch oorsdiinhoo hariutslagagui uildliin bambai bolgon hashgarch baisnaa todoos tod oilgoj baina uu?!tusgaar togtnoson tortei l yum bol orshin togtnohiin tuld hem hemjeeg togtooson es zuitei uuniigee heregjuuleh mehanizmtai baih *rdlaga baigaag olj harj baina uu?z.enhboldoo .harsan bol ter chini cdoroo chinii shuumjilj baisan daranguilal medev uu.daranguilal ch gesen huuliar batalgaajsan hem hemjeetei baih estoi.
2013-11-24
zov zov.:
an man namiig yum l bol huuchinsag sots helberee hadgalsaar, daranguilal,unertej, hunii erh zorchloo l gedeg bizdee.hoorhii erhem gushuuded neg ajil garsan l biz huraldaa ireegui l baigaa biz.ingeleed geed z.enhbold yund huuchinsag uzleer handaad hural tasallaa geed baigaa yum be?! he he enhbold ta ch gesen erh medelgui baihdaa *rdlaga tavisan huniig ingej l helj haraaj baisan bizdee. he he odoo ta tsuhaldah hereggui bizdee. bi iim l baisan gej bodood taivshirch bai za yu?! he he
2013-11-24
zov zov.:
an man namiig yum l bol huuchinsag sots helberee hadgalsaar, daranguilal,unertej, hunii erh zorchloo l gedeg bizdee.hoorhii erhem gushuuded neg ajil garsan l biz huraldaa ireegui l baigaa biz.ingeleed geed z.enhbold yund huuchinsag uzleer handaad hural tasallaa geed baigaa yum be?! he he enhbold ta ch gesen erh medelgui baihdaa *rdlaga tavisan huniig ingej l helj haraaj baisan bizdee. he he odoo ta tsuhaldah hereggui bizdee. bi iim l baisan gej bodood taivshirch bai za yu?! he he
2013-11-24
ñ¿õáàò:
áàÿðõ¿¿ ãýæ òåëåâèçýä áàéõäàà àðõè óóãààä ë íîãîîðîîä ÿâäàã áàéñàí íºõºð ìºí ¿¿? õóó÷èí õàìò àæèëëàæ áàéñàí õ¿ì¿¿ñýý äîîø íü õèéãýýä ë. ªºðºº àðõè óææ áàéæ õººãä÷èõººä îäîî ºøººãºº àâ÷ áàéãàà þì óó õààøàà þì?
2013-11-24