Төр хэрхэн ариусах вэ
2013-11-23

Дарлагдсан ард бол бизнес эрхлэгчид гэж Ерөнхийлөгч хэлсэн нь энэ цагийн онч мэргэн үг болчихоод байна. Аргагүй хөөрхийс. Төр гэж аймаар мангас байцаагчаа явуулна, хуулиар далайлгана эцэст нь нугаслаад авна даа. Уг нь бол төрийн эд эс болгоныг тэжээж байдаг юм шүү дээ тэд нар чинь. Нэг л данхар тогтолцоо. Хоёр мянган хүнд гуч дөчин төрийн нэр барьсан нөхдүүд үйлчилнэ. Далайлгагч бүхэн өөрийн цалин пүнлүү, хангамжтай. Басхүү өлсөхөд идэх хоол, уруудахад дэмнэх хөрөнгө мөнгийг нь муу нэр луу данстай бизнес эрхлэгчид ил далд үүрнэ. Бүх зүйл төрийн тогтолцооноос үүдээд байгаа юм.

1

Уг нь цэгцлэх гэж нэлээд үзсэн. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэгчийг батлуулаад мөрдөх гэж хичээсэн. Даанч хууль нь гууль болсон нийгмийн сэтгэлзүйн мананд төөрөөд алга болсон.  Монгол улсыг нийтэд нь таван бүс болгож хуваагаад нэг бүс нь хангай, хээр, говьтой байхаар тусгаж билээ. Зөв шийдэл шүү. Хүйтэн сэрүүндээ говь тал руугаа, урин дулаандаа хангай руугаа нүүдэллээд амьдарч байвал хэчнээн тустай. Бэлчээрийн маргаан багасна, зөв зохистой ашиглалт ч бий болно. Тариаланчид, малчдын хооронд өрнөдөг тэмцэл төгсөнө. Хамгийн ашигтай нь төрийн зөв зохион байгуулалт бий болох юм даа. Хоёрхон сумтай аймаг, ганцхан тосгон бүхий засаг захиргааны нэгж төрийн аппаратыг улам бүр нүсэр болгож байна. Тэр бүхэнд зардал өснө. Төрөөс иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар ч саарна.

1

Эцэг өвгөдийн торгон ухаанаар бүтээгдсэн газар нутгийн бүтцийг чиг баримжааг Бүсчилсэн хөгжлийн чиг баримжааг болгосон байдаг. Энэ асуудлын нэг тал. Нөгөө тал нь засаг захиргааны бүтэц, төсөв зардал, хууль сахиулах болон үйлдвэрлэл, үйлчилгээ, нийтийн аж ахуйг хамтатган аваад үзвэл аливааг дов жалгын үзлээр харахаас илүү томсгож харахын ач тусыг харж болно. Өнөөдөр толгойны өвчин болоод байгаа дотоодын шилжилт хөдөлгөөнийг хазаарлахад ч тус нэмрээ үзүүлнэ. Дов жалга бүрт шахам байгаа засаг даргын ажилгүй, арчаагүй байдлаас илүүтэйгээр бүсийн төв, тулгуур төв, аймгийн төвийг бараадвал юу юугаа нийслэл рүү амьжиргаа хөөж одох нь багасна. Эрдэнэт, Дарханд баруун аймгийнхан, Улаанбаатарт бүх аймгийнхан цуглах болсны шалтгаан ердөө л энэ. Мах, сүү, гурил будааны ченжүүдэд үргэлжид талхиулж байгаагийн гор нь засаг захиргааны энэ тархай байдлаас шалтгаалж байгаа юм шүү дээ.

1

21 аймаг бүрт нийтийн ахуйн үйлчилгээ, худалдаа бэлтгэлийн төв байснаас бүсийн төвүүдэд төвлөрүүлбэл завгай мөртлөө хэт төвлөрсөн улсын төсөвт өгөх ачаалал төдий чинээ багасахсан. Нөгөө талаар иргэдийн амьжиргааг туйлдуулж байдаг стратегийн хүнсний бүтээгдэхүүн болох мах, сүү, гурил, даавуу даалимбаны үнийн хөөрөгдлийг ганзагын худалдаанд тохсоор суучихсан байдал дээрдээд л явчихна. Энгийн малчны хотоос аймаг, тэгээд бүсийн төвөөр дамжаад нийслэлийн зах зээл цаашлаад экспортод нийлүүлэгдэж байвал наанадаж бараа бүтээгдэхүүни үнэ ханш тогтворжиж, хангалт нийлүүлэлтийн хомсдол гарахгүй. Стратегийн бүтээгдэхүүн мах сүү, гурил. Дээр нь малын гаралтай түүхий эд. Уул уурхайн нөхөн сэргээгддэггүй баялгаас илүүтэй байнгын нөхөн сэргээгддэг энэ баялгийн эрэлт нийлүүлтийн урсгалыг чөлөөтэй болгоход засаг захиргааны нэгжийн хуваарилалт хамгийн чухал нь.

1

Төр засаг захиргаагаа эмхлэхийн хажуугаар бий болгох ёстой чухал нь стандарт. Цомхон төр оршихын тулд алив бүхэнд стандарт, хэм хэмжээ тогтоох явдал. Бараа бүтээгдэхүүн, ажлын үнэлэмж гээд үйлдэл болгонд стандарт байх ёстой. Шалгуур нь хүний эрүүл аюулгүй орчинд амар амгалан амьдрах ёстой гэсэн Үндсэн хуулийн тэргүүн зарчим л юм шүү дээ. Төрөөс тогтоосон стандартыг эс биелүүлбэл төсвөөс нэг ч төгрөг өгөхгүй. Өгсөөр байгаад төсөв улайлгасан жишээ өнгөрсөн 20 жилд хэдэн мянгаар тоологдоно. Засаг захиргааны багассан нэгж бүр ЗӨВХӨН СТАНДАРТ-ыг барихад анхаарлаа хандуулах учиртай. Тэгвэл төсвөөс хулгайлахаа болино. Үр ашиггүй бүхнийг цэглэнэ. Төр бүхнийг хийх гэж улайрахаа больж хувийн хэвшлийнхэнд татвар төлөгчдийн мөнгийг өгөөд үр ашгийг нь стандарт хэмжүүрээр шалгаад л гүйцээ. Асуудал засаг захиргааны нэгжийн өөрчлөлт төрийн үйлчилгээний стандарт хоёр хэрхэн уусахаас л шалтгаална даа. Тэр цагт улсын орлогыг бүрдүүлдэг бизнесийн орчныхон уужуу амьсгаа авах байх даа.

1

Н.Бадамжав

 
Shuud.mn
Сонин хачин
negdehtyn:
ariushad amarhaan harin mananiin gishyyd hezee ulsaasaa hulgai hiideggyi shudargu irgedee tord tomildog boloh yum be manan bol mongol tymnees mine 23jiliig jishimch zovohguigeer hulgailchlaa shy de yynd bid buriada tagnii urianhaiga avch chdsangyi yynii gol buruutan ni nam damnasan ar mongol yzeltengyyd narmai mongol ulsaa baiguulahsan da
2013-11-24
avilgach baina yadii:
za ups turd orj ih khurald orj darhlagdaya bz kheden tsaasa gadag* gargakhhui bol bolokhguinee
2013-11-24
buriad:
hi. mongolchuudaa. ex oron maani 5-n aimag bolj xuvaagdval xamaagui deer yum shuu. xedxen xuntei aimag ba sum nertei nuser baiguullagiin xereg alga. iim 5-xan aimagtai bolbol dov jalganii uzel ch bagasana. bas urgui zardalch bagasana. mongolchuudaa demjeerei.
2013-11-24
undaka:
ene tur tenger nirgej gazar tsumruhgui bol hezeech tseverlegdehgui. biznes hiideg nuhur ni uls turd orood aj amidarlaa ulam batalgaajuulaad yavchij b.na ted hezeech ard tumniig bodohgui tiim leh oron ch baisan bol tednii biznes shig uls oron ni hugjih hugatsaa zunduu l bolloo ene jijig ulsiin zaluu uyiig delhiin hemjeenii bolovsrol olgood ursulduhuits hemjeenii mergejiltnuudiig belgej yagaad boldoggui ym bol !?zaluusiig surgaltand yavah bolohoor nuguul neg heden tobarshuudiin ur huuhed hamaatan ni yavchihna surii medii gesen chin ermelzeltei zaluustaa itgel uguud yavuulah ymsan daa
2013-11-24
tur yu ve:
tur yugaar tusalsan gej hamag ashgiig ni tatvar bolgon avdgiin?
2013-11-24
gggg:
avilagch yaltan ehnbayar uhej bj bas mah nam suirch alga bolson tsagt!!!
2013-11-24
setgel:
намдаа их хэмжээний хандив €гс€н том бизнес эрхлэгчид сонгуульд нэрээ дэвшvvлэж их хуралын гишvvн болж бна. тэд хялбар аргаар тэрбумтангууд болож багаа цагт т€р цэвэршинэ гэж vлгэр домог
2013-11-24
zochin:
turiin ner barisan an, man hoyoriig zailiilj baij tur tsevershine
2013-11-24
бидээ:
намууд дараагийн сонгуульд хэрэгтэй гэж узээд даган баясагч нартаа баахан хэрэгтэй хэрэггуй албан тушаал зохиож тэдниййгээ тавьсан юу ч мэдэхгуй нам гэж хэнхэглэсэн хоосон толгойтнууд бидний татварийн монгоор бааж байна гишууд дарга нар уунийг мэдсээр байж дараагийн сонгуулиар гарахаа бодож хий албан тушаал дээр тавьж торийн бутцийг данхайлгаж бна
2013-11-24
зочин:
аливаа систем өөрөө өөрийгөө засаж чаддаггүй юм. хэрэв засах гэж оролдвол эвдэрдэг жамтай. наандаж төр гацаанд орох, цаандаж иргэний дайн гарах. харин системийг нь засах арга бол гаднаас нь засах. өөрөөр хэлбэл сонгууль. гэвч сонгогчийн боловсрол муу, шунал нь их байгаа цагт энэнд их л хугацаа орно доо. уул нь ядаж л хүнээ хараад саналаа өгчихвөл "бор халзан хонь" сонгогдохгүйсэн.
2013-11-24
халтар:
бизнес эрхлэгчид бол манайд дарлагдсан биш даварсан ард түмэн. тэд хахуулийг цэцэглүүлж шударга бусаар мөнгө олж хэт хурдан баяжихыг хүсэгчид. манай төрд хоосон гоё үг олж яригчид олширч бна. үгээр биш үйл хөдлөлөөрөө удирдах нь төрийн шинэчлэл мөн. ард түмэн гоё үгэнд согтуурч байна.
2013-11-24
тунгалаг:
монготтэй хумуусийг хамггаалсан угээ онч мэргэн гэчихжээ ажилгуй орлогогуй амь зуухын тулд аргагуй бизнес шулаачдын гарт орсон олон арван монголчууд маань яанадаа гэнэн итгэмтгий монч их хууртах юмдаа соц ниийгмийн уед ажилгуй хог туудэг хунгуй бугд соц. мат тех баз байгуулах гээд завгуй амьдралдаа итгэлтэй баяр жаргалтай нэг нь ниийтийн толоо нийтнь нэгийн толоо ажиллаад сайхан байжээ цовуун цаг иржээ монгол минь монголоороо улдээсээ арай манж шиг болчихгуй биз даанч оюуны хоосролд орчихсон шуналтангууд ойлгохгуй лдээ ойлгодог нэгэнд нь монго байхгуй юу ч хииж чадахгуй
2013-11-24
тунгалаг:
ан шунал хорин жил хутгасан бантангаа боливол тор ариусна
2013-11-24
доржпүрэв:
нам гэх зохион байгуулттай гэмт бүлэглэлүүдэд хандив нэрээр авилгал өгсөн хэмжээгээрээ албан тушаалд томилогдоод өгсөн мөнгөө эргүүлж авах гэж ард иргэдээ дарлаж,доромжилж,дээрэмдэдэг сэтгэлгээгээ болих хэрэгтэй
2013-11-24
homgoroo:
hezee mongoliin tor ariusah ve uuniiv henees asuuhaa ch medehgui l bna shuu aan
2013-11-23
çî÷èí:
ìàíàí-ã óñòãàâàë òºð àðèóñíà ø¿¿ äýý.ýíä áîäîîä ýðãýëçýýä áàéõ þì þó áàéíà.
2013-11-23
зориг:
монголчууд цөөхүүлээ 2сая800 мянган хүн амтай-гэсэн байж 21 аймаг 320 оод сумтай хэтийдсэн том газартай гэж байгаа дээр нь муухай дээр улцан гэгчээр хүн ардаа 76 хуваасан сонгуулийн мажоритар тогтолцоотой гэж байгаа-2015 оны төсвийг алдагдалгүй батлая гэвэл 14 ондоо багтаж сонгуулийн хуулиа өөрчилж пропорцианаль болгох хэрэгтэй-гэсэн байхад гишүүд нь тойрогтоо юм хийх гэж ерөнхий сайдтай кнопоор наймаалцахгүй тойргуудын мөнгө гэж байхгүй их хурлын гишүүн хүн тойрог гэх хүлээснээс гарч зөвхөн эх орон намынхаа үзэл бодлын төлөө л явна
2013-11-23
баатар:
олдигархиудыг төрөөс холдуулсан цагт төр ариусна.
2013-11-23
зочин:
төр худлаа хэлэхгүй болсон үед ариусах болно тэхээр өнөөдрийн байдлаар ард түмнийхээ тархийг угаагаад л худлаа өөрсдийгөө рекламдахаас өр тавихаас өөр юу хийж байгаа юм бэ үнэхээр аль ч нам нь адилхан юм байна залхлаа энэ их төрийн том нүсэр аппарат төрийн ажилчдыг хувийнх нь тэжээсээр байгаад тэнхрэхгүй нь ёооё залхаж байна үхэтлээ ажиллаж байна нэмэгдэж дээрдэж байгаа юм алга
2013-11-23
тэнэгүүдээ:
төр ариусаг гэж духаа цоортол мөргөж байна уу? үхэр минь бүү горьд гозойсон чинь салтаандаа ха ха ха түүний оронд тэнэг тархиа цэнэглэ цэнэг авахгүй годил байх даа ха ха ха
2013-11-23
zochin:
demjij baina, mongold tsomhon, chadvarlag, eh ornoo gesen tur uneheer heregtei baina!
2013-11-23
mglooo:
ter toriin tomchuud chini dandaa biznesuud bgaa biz dee tegeheer toroos tedniig gargasan ued l tor ariusna
2013-11-23
baatar:
аймаг, сумын ой гэсэн юмаар далайлгаж бизнес эрхлэгчдээс юунд зарцуулж байгаа нь тодорхойгүй баахан мөнгө/ хандив нэртэй/ нэхдэгээ төрийн ажил хийж байгаа нөхдүүд болих хэрэгтэй шүү
2013-11-23
сосо:
давхардсан албан тушаал авилга хахууль алга болсон цагт тер бага ч атугай цэвэршинэ
2013-11-23
итгэл:
төрийн ажлыг удирддаг нам гээч юмаа эхлээд хүчээр цэвэрлээчээ. тэгэхгүй бол би намд зүтгэвэл албан тушаал авна,алдар нэр олно, хийсэн хэргээ хамгаалуулна гэсэн өчүүхэн шуналтангууд нам дотроо өрсөлдөн хэн сайн хор найруулсан нь нам гээч бүлэгт олонхи болж нэг нэгэндээ өртэй болжээ. түүнийгээ төрд очсоноор нөхнө гэнэ. ийм байхад төр яаж цэвэр байх бэ.
2013-11-23
биш ээ:
дарлагдсан ард болох бизнес эрхлэгчид нь тэгээд төрдөө өөрийнхөө тухай үнэн зөв мэдээллээ өгч, ажилчдынхаа нийгмийн даатгалыг бүрэн төлж, татвараа хугцааанд нь төлөхгүй бол төр яаж тэдэнд шуурхай үйлчлэх билээ аан. бизнес эрхлэгч нь өөрөө юуны түрүүн төрийнхөө хууль дүрмийг ягштал мөрдөж хэрэгжүүлдэг байх учиртай.
2013-11-23
ленин багш:
орон бүхний үгээгүй пролетари нар нэгдэгтүн тэгвэл төр цэвэршинэ гэж заадаг байсан ш дээ
2013-11-23
ленин багш:
орон бүхний үгээгүй пролетари нар нэгдэгтүн тэгвэл төр цэвэршинэ гэж заадаг байсан ш дээ
2013-11-23
djjddd:
асуудалд төрдөө биш, төрөөс хулгай хийж амьдарч байгаа бизнесменүүд, төрд шургалсан олз хайгч луйварчидад байгааг хүн бүр мэдэж байгаа. төрөөс хулгайлж дууссаны дараа, одоо төрийг хүчгүйдүүлэх бодлого явагдаж байна. төрийг удирдаж байгаа бүх хүмүүс нь ерөнхийлөгч ерөнхий сиад, уйх дарга бүх сайдууд нь бүгд бизнестэй, ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүс гол асуудал энэнд байтал үүнийг огт ярихгүй ямар хачирхалрай бодлого вэ???? төрийг устгаад тэгээд хэн төрийг залах юм?????? төрийн өмчийг луйвардсан хүмүүс биз дэээээээ???
2013-11-23
zochin:
mongoliin tor ariuchad olon gil heregtei
2013-11-23
зочин:
төр ариуцах нь өнгөрсөн. ажил нь давхардсан өөрт нь ашигтай, унацтай ажлыг булаацалдсан баахан яам, агентлаг. монголд цомхон чадвартай төр хэрэгтэй. санал нэг байна.
2013-11-23