Зурагт доторх “зодоон”
2013-11-21

Зурагт гэрийн хойморт байсаар, байр сууриа батжуулж бэхжүүлсээр 40 жил болж байна. Олон ч суваг гардаг болсон болохоор тоолж нэрлэж, амжиж үзэхэд бэрх болсон. Харин ойрд Монголын үндэсний олон нийтийн гэх тодотголтой “зурагт”-ын ард юу болоод байгаа юм бол. Нэвтрүүлэг хөтөлбөрөө нэмэгдүүлэх тухай лав жагсаагүй, ингэх нь тэдний хийх ажил биш болоод удаж байгаа. Тэгэхээр юу болов.

 6

Үйл явдлын өрнөл, талуудын хийсэн мэдэгдэл бухимдлыг нь бөөгнүүлж харвал захирлаа “зайлуулна” гэсэн эсэргүүцэл хөдөлгөөн “зурагт” дотор эхэлжээ.

 6

Гэмтлийн эмч нар өвчтнөө орхино гэж айлгасан бол телевизийнхэн үзэгчидээ орхино гэж чадахгүй нь энэ удаа бидний аз. Энд хэлэхэд, цаашдаа улигт арга барил, уламжлалт хуйвалдсан бүлгээрээ хуучны хэдэн нэвтрүүлгээ бөөрөнхийлөөд яваад байвал үзэгчид бид үндэсний телевизийг хайлтнаасаа хасаад хаяж магадгүй.

6

Ингээд асуудалдаа эргэж орьё. Захирал нь хэсэг бүлэг том толгойтой, дархан эрхтэй хэдэн нөхөртөө халуун тогоонд цуг буцалж яваагийн хувьд хар дансыг нь мэдсэн, хардлага шалгалт хариуцлага ярина шүү, хамтдаа шалгуулья гэсэн байна. Зөрүүлээд нөгөө хэд нь “Захирлаа тэгвэл огцор, ажил, зохицуулалтад битгий оролцоод бай” гэсэн бололтой юм. Ингээд дээд байгууллага болох Үндэсний зөвлөл нь энэ маргааныг мөн л халуун тогоон дотроо хэлэлцэж нам таслахаар зөвлөлдөж байгаа гэнэ. Хоржоонтой бичлэг, хов жив сайн цуглуулдаг зарим мэдээллээр гарсныг харвал энэ хурлаас гарах шийдвэр ба дараагийн захирлынх нь нэр зурагтайгаа тодорчихсон байгаа гэнэ. “Өглөө” гэдэг хөтөлбөрөөр өглөө болгон ярьсаар, хөтлөгчөөс захирал хийх хэмжээнд хүрч боловсорсон царайлаг хүүхэн захирал болох ээлж нь болсон гэж тогтсон байгаа гэнэ.

6

Шар бор мэдээ хөөлгүй ярихад энэ бол нэг захирал муу ажиллаад түүнийг халах гэсэн хамт олны тэмцэл гэхээсээ, хуучин тогтолцоо, асман дарга нарыг халж, суурьшиж нутагшсан байрнаас нь хөдөлгөх гэхээр сөрж хөдөлдөг болсон албан тушаалын төлөөх агсагнал гэж болохоор харагдаж байна. Одоо захирлынхаа эсрэг хөдөлж, шалтаг шалтгаан тоочиж байгаа нөхдийн шүүмжлэлд юу байна. Үзэгч бидний хувьд энэ маргаанаас нь сонсоод дэмжээд байх юм үнэндээ алга шиг санагдлаа. Нэг хэсэгт нь захирал нь хувийн машинаа унаад ажилдаа ирж очиж ялгараад байгаа нь таалагдаагүй бол, нөгөө хэсэгт нь урьд нь телевизэд ажиллаж байсан бас хөрөнгөтэй бизнестэй байгаа нь таалагдахгүй байгаа ч юм шиг. Телевизийн ийм ажил бодлого унаад, татвараа төлж байдаг үзэгчдийн эрх ашиг ташаал хүсэл ингэж зөрчигдөөд гэсэн шаардлага бол сонсогдсонгүй. Харамсалтай л санагдаж байна. Өөрсдийнхөө л тухай зангирсан гомдол, дургүйцэл байгаа талаараа ярьж байна.

6

Үндэсний телевизийг улс төр, намын нөлөөлөл хамаарлаас хол байлгах гэж хараат бус статустай болгож төрөөс татаас өгдөг болсон. Товчхондоо бусад телевиз шиг өөрийгөө санхүүжүүлж зар сурталчилгаа хийж өрсөлдөхгүй болсон. Гэвч өнгөрсөн жилүүдэд намын биш гэхэд дотроо нөлөөтэй эрхмүүдийн гарт орчихсон ч юм шиг. Үзэгчид Гүрбазарыг, Ёолкийг, Цагаандалайг, Гэрлээ хөтлөгчийг өвөө, эмээ болтол нь зурагтаараа үзэхэд бухимдахгүй. Харин нэг том дарга дунд шатны дарга нартайгаа багаараа өвөө, эмээ болтлоо зурагтыг чинь даргална гээд байвал зохимжгүй. Үүнийг хэсэг хамт олон зөвшөөрч болох ч нийтийн эрх ашигт харш болно. Энэ явцуу амбицаа дарж чадахгүй шинэ ирсэн хүнийг хавчиж шахаж, бодлого эрмэлзлэлийг мохоож хуучин хар зурагт шигээ болгож жирэлзүүлэх гээд байвал бүр ч зохимжгүй.

 6

Үндэсний олон нийтийн зөвлөл нь өнөөдөр хуралдаж захирал, уран бүтээлчдийн маргааныг хэлэлцэж шийдвэр гаргана гэсэн. Дотоод талдаа шийдвэрээ яаж гаргах нь тэдэнд олгогдсон эрх бас үүргээр хязгаарлагдана. Харин Үндсэний олон нийтийн телевиздээ үнэлэлт өгөх эрх нь олон нийтэд буюу үзэгчдэд байгаа. Нэгэнт дотроо бугшсан юмаа ил ярьж эхэлсэн болохоор энэ телевизийн үйл ажиллагаанд үнэлэлт өгөх цаг болсон. Захиралдаа гомдоллоод байгаа төлөөлөлд нь тавих асуулт их байна. Үндэсний телевизэд төрөөс 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулдаг гэсэн. Гэтэл хяналт яаж тавигдаж байдаг юм. Үндэсний зөвлөл нь хянаж ажиллах орчин нөхцөл хэр байдаг, бусад дарга нарын нөлөөллөөс ангид байх ямар хязгаарлалт зохицуулалт байдаг вэ, яагаад нэг дарга хугацаа нь дуусахад дахиад л даргаар үлдээд байдаг вэ, энэ телевиз олон нийтийн телевиз болсон уу, олон жил ажилласан, даргалсан хэсэг бүлгийн мэдэлд орсон уу гээд асуултууд хөвөрнө.

6

Та бүхэн хариулахгүй ч байж болно. Гэхдээ ойрын өдрүүдэд хэлж байгаа зарим үг үйлдэл чинь, та бүхний тухай гарч байгаа зарим мэдээллүүд аль хэдийн олон асуултад хариулчихаад байна.

6

Үнэхээр адуучин залуучуудын нэг нэврүүлгийг 200 сая төгрөгөөр босгочихдог бол энэ олон ангит ТВ драм чинь хэдэн зуун саяар босдог юм бэ. Ингэж зуу зуун саяар нэвтрүүлэг хөтөлбөр явуулж түүнийгээ тайлагнахгүй явж болдог, илүү гарсныг нь халаасалчихдаг юм бол тендер барьдаг төрийн албаныхан МҮОНТ-д ажилд орохоор “алалдах” биз. Нэг жирийн хүний насаараа хөдөлмөрлөөд арай гэж босгодог мөнгийг цуврал нэвтрүүлэг хийж байгаад босгочихдог, түүнийгээ тайлагнах ч үгүй гэртээ халааслаад харьчихдаг бол одоо сайн дураараа зогсоохыг зөвлөх байна.

 6

Зурагтан дотор минь хоёр тал зодолдчих гээд байгаа юм байна. Нэг талд Ч.Даваабаяр гэдэг захирал. Ямар дарга удирдагч болох, сайн муу хүн гэдгийг үзэгчид үнэлж мэдэхгүй. Хэвлэлд өгсөн ярилцлагаас нь харах юм бол нэг телевизийг хөл дээр нь босгосон туршлагатай, өөрийн бизнестэй, энэ телевизээсээ мөнгө тоншчих гээд чичрээд байхааргүй, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн, ер нь бол телевизээрээ карьер хийж өгсөх зорилготой нэгэн юм байна. Бас захирал гэсэн нэр сэтэртээ сэтгэл ханаад нөгөө архагууддаа базуулаад яваад байхаар долдой биш, өөрийн амбицтай нэгэн бололтой.

6

Нөгөө талд нийгэмд үг дуу хоолой нь хүчтэй хүрнэ гэдгээ мэдэрсэн олноо танигдсан зурагтаар минь байнга гардаг таньдаг, хүндэлдэг хүмүүс маань байна. Эд тэгээд юугаан булаацалдаж зурагт үзүүлэхгүй хэрэлдсэн золигнууд вэ гэвэл, хариулахад хэцүү байна. Ний нуугүй хэлэхэд “надаар оролдвол яахыг хар” гэсэн өнөөгийн цагт моод болоод байгаа албан тушаалын төлөөх тэмцлийн цуврал драмын үргэлжлэл нэг ангийг үндэсний телевизийнхэн тавьж байгаа юм байна гэж бодогдлоо. Энэ ангийн ерөнхий найруулагч нь М.Наранбаатар дарга нь байгаа гэх ба мөн олон жил даргаас даргад шилжин ажилласан нэгж салбарын дарга нар туслах найруулагчаар оролцож, олноо танигдсан зарим уран бүтээлч гол дүрд нь тоглож байгаа бололтой байна.

 6

МҮОНТВ-д үүссэн энэ асуудалд гаргах шийдвэр нь одоогийн Үндэсний зөвлөлийн талаар дүгнэлт бөөгнүүлэх боломжийг бидэнд бас олгох байх. М.Наранбаатар гэдэг даргын зөвлөл болсон уу, цөөн уран бүтээлчдийн нөлөө шахалтад автсан уу, бие даан хараат бус байж, телевизийн хөгжил ирээдүйг харж, шударга ёсыг хангаж ажиллаж чадаж байна уу гэдэг нь ямар нэг байдлаар харагдах л байх. Энэ зөвлөл хараат бус нөлөөлөлгүй шийдвэр гаргах чадваргүй болсон бол өөрсдөө тарах нь бусаддаа том үлгэр дууриал биз. Төр ч гэсэн үндэсний олон нийтийн энэ том “зурагт”-аа цаашид яаж явуулах талаар зурагт үзээгүй үедээ нэг ярилцмаар болсон юм шиг байна.

 6

Төгсгөлд хэлэхэд, зурагт үзэх гэж төлсөн мөнгийг минь дураараа зувчуулах эрхийнхээ төлөө зодолдох гээд байгаа юм биш биз, зурагтынхаан.

 6

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
та нар тушаа:
та нар хураамжаа хуулийн дагуу тушаадаг цахилгааны байцаагч бичээд л гуйцээ . .. тушаагаад бай наад одууд чинь цадатлаа идэг. . . ийм л логик байх шиг. . .
2013-11-22
cheka:
gereleegeerch yu hiihev ailguitehiig ni l harahgui yu m bol.gehdee jil ireh tusam uont dordood l baih yum.yuch chadahgui zaluus ni ahmaduudiinhaa ugiig ogt sonsohgui,oorsdoo yuch medehgui yuch chadahgui yuch uzeegui baij ih zantai,adaglaad booronhii heltei ch gelee zov ch yarij chadahgui,asuultaa ch zov asuuj chadahgui.end tend yavaharaa yum uzeegui meddegguigee gaihuulj tenegtetcgeegeed yostoi onig haragddag .ur*g zaraa hurtel zov bichij chadahaa baisan bnalee.ichig ichig
2013-11-22
зочин:
зүгээр татан буулгаад тараачих. ерөнхийлөгчийн хэлсэнээр төсөвийг нь 0.00 төгрөг болгочих. тэгээд энэ тв-г булаалдахыг нь харъя. угаасаа ч улс төрчидийн угаадсаар амьдардаг хэдэн сэтгүүлч нэртэй шантаажчидын бүлэглэл энэ нийгэмд ямар хэрэгтэй юм. авъяас чадвартай бол аль ч тв д ажиллаад амьдраад л явчихна биз дээ. тв гийн байрыг нь эмнэлэг сургууль болгочих.монголд 30-40 тв зүв зүгээр өөрсдийгөө тэжээгээд болоод л сайхан сайхан нэвтрүүлэг хийгээд явж л байна. татвар төлөгчидийн өчнөөн олон тэрбумаар эд нарыг тэжээх хэнд хэрэгтэй юм бэ.
2013-11-22
khuyag:
myont olon jil noirnii em uulgalaa.odoo bollo shyy dee.shinechlex tsag ali xediinii bolson.
2013-11-22
khuyag:
myont olon jil noirnii em uulgalaa.odoo bollo shyy dee.shinechlex tsag ali xediinii bolson.
2013-11-22
jiriin uzegch:
darga bol darga, tsereg bol tsereg baih estoi. bi ajlaa saijruulae gesen davaabayariin tald baina.
2013-11-22
jiriin uzegch:
darga bol darga, tsereg bol tsereg baih estoi. bi ajlaa saijruulae gesen davaabayariin tald baina.
2013-11-22
batаа:
moynt 2-р сувгаа яагаад казакаар явуулаад байдаг болчихов оо.казакуудад 7 хоногт 1 удаа 1 цагийн нэвтрүүлэг л хангалттай.монголын казакууд бусад орны казакуудыг бодвол хамаагүй жаргалтай байдаг гэж жинхэнэ казах хүний амнаас сонссон.
2013-11-21
mongol:
undesnii televiz ch gej dee gadaadaar neree bichicheed bas undesnii geed baigaa yumaa.hun torolhtnoos icheesei.medee ch uzdeg hun baihgui shuu dee amerikiin elchind zoriulj medeegee belddeg.mongol heleeree medee uzehed ch hetsuu bolj dee.kazak heleer bas medee yavna haanahiin irgen gedgee ch medehee boliloo.ene televizuud mongol heliig neg ustgaj bna daa.
2013-11-21
зочин:
нэвтрүүлгүүдээс нь цагийн хүрдийг, цагийн хүрдээс цаг агаарыг л үздэг
2013-11-21
багш :
ганцхан цагийн хүрдийг амьдралын шаардлагаар үзэх юм даа. хаа хаа хаа.
2013-11-21
монгол:
үзэх юмгүй мүонт-ыг татан буулгаж хувьчлах нь зөв байхаа татварын мөнгөөр дэндүү туйлдаг газар даа
2013-11-21
гашуун:
гэмтлийн эмнэлэгийн бохир драм л тавтагдах нь л дээ наад нэг тэнэг арга барил чинь моод боллоо удахгүй гарын үсэг цуглуулаад төрийн сайдаа ерөнхий сайдаа ёрөнхийлөгчөө огцруулцгаая
2013-11-21
мөнгөтэй хүн сайхан юм аа:
мөнгөтэй хүн сайхан юм аа, ядаж л бүх сайт хэвлэл мэдээллээр төлбөртэй мэдээ шидүүлчихнэ. сэтгүүлзүй мөнгөтэй хүний кармаанд орчихсон болохоор өнөөдөр тэмцэх зоригтойгоо үлдсэн нэгнийгээ өмгөөлдөггүй юмаа гэхэд муулмааргүй байх юм. сайн судал судал, өөр олон өнцөг үлдчихсэн л бна даа
2013-11-21
ghgh:
давуу тал нь солонгос савангийн дуурь гаргадаггүй. мэдээнээс өөр үзэх юм байхгүй. нөгөө өглөө нэвтрүүлгийн хөтлөгч гэрэлээ захирал болох гээд дээгүүр доогуур гүйгээд байгаа бололтой. ичиж амьдраасай. хэрээ мэдэхгүй, чадалгүйгээ ойлгохгүй хэмжээнээсээ хэтэрсэн амбиц гаргагчид ичээсэй. худлаа хуурамч инээсэн итгэл төрүүлэхээргүй балай хүүхэн.
2013-11-21
цэдэвсүрэн face/../:
хоер гарц-л байна! 1.мүoнт-г 100 хаагаад цоо шинэ багийн тендер зарлах. ингэхдээ дарга ажилчид 100%халах. 2.ерөөсөө 100% broadcaster болгоод бусад тв -үүд шилдэг программ-аа өгдөг болох.!
2013-11-21
davaa:
za sain sudalj shiideerey zuvlul mini ee
2013-11-21
хөх монгол:
цагийн хүрдээс өөр үзэх юмгүй болсон тв. овоо доо гэх зүйл бол кореа кинонцор л гаргадаггүй байх даа.
2013-11-21