Гурван хэмжээст амьдрал
2013-11-21

Хэдэн найз ярьж байна. За ингээд баасанд заавал бөөнөөрөө нийлж, архийг бөөндөж уухаа больцгооё доо. Баар паб-д өгдөг мөнгөө нийлүүлж байгаад урагшаа замд гарцгаая. Хамарын хийд орж хийморио сэргээгээд Замын-Үүд хүрье. Цаашаа хил гарч Эрээн хотод нэг зоог барьж, эрээн мяраан бараа дарж жижиг сажиг наймаа үсэргээд 1 дэх өдөр хотдоо сууж байж болох нь ээ.

5

Энэ бол нэг доргио яриа бус бодит байдал боллоо. Манай улсын хойд хилээс урд хил хүртэлх босоо тэнхлэгийн дагуух хатуу хучилттай зам бүрэн ашиглалтад оржээ.

6

Зам дагаж ялихгүй түүх сөхөхөд МАХН-ын дарга Н.Энхбаяр 2000 оны сонгуульд намаа ялуулж аваад Мянганы зам барих ажлыг эхлүүлснээ зарлаж, олон ч газар нээлт хийж, тууз хаачилж байлаа. Тэр үеийн сөрөг хүчин АН үүнийг нь мянгуужингийн зам гэж “унтраан” энэ бүтэхгүй гэж элэглэж шоолж байсан нь ч үнэн. Хувь тохиол гэдэг хоржоонтой бас ам гаралтгүй байдаг бололтой. 2012 онд олонх болж засаг барьсан АН хамгийн түрүүнд хийх бүтээн байгуулалтаар 21 аймгийг хатуу хучилттай замаар холбоно гэж мэдэгдлээ. Мянгуужингийн зам ингэж хөгжлийн зам болохоор дахин зарлагдаж, төр Чингис бондоосоо хөрөнгө мөнгө хаяж эхэлсэн. Энэ зөв бөгөөд хэн ч маргахгүй, бидэнд зам хэрэгтэй. Гэхдээ бондын мөнгөөр зам барих нь буруу, эдийн засагт хаялга нь удаан мөд ашгаа өгөхгүй юманд хөрөнгө хаялаа гэсэн шүүмжлэл их байсан. Ерөнхий сайд дүлий хүн шиг зүтгээд л замын ажлуудыг эхлүүлсэн. Зөв болж.

5

Монгол Улсын хэмжээнд зургаан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох, нийт 2919.4 км хатуу хучилттай зам, 3465.3 у/м төмөр бетон гүүрийн ажил хийхээр төлөвлөснөө Засгийн газар зарлаж ойрын хэдэн жилд том юм хийнэ, бүтээнэ гэж яриагүй улсыг цочоосон. Өнгөрсөн хэдэн жилд бол тийм ийм халамж, бэлэн мөнгөө төдөн сард хувааж авна гэж л ярьдаг болсон улс байлаа шүү дээ бид. Мань ч адилхан энэ сард 70 дараа нь 20 мянга гэж хүлээж тооцож байтал хагас жил өнгөрсөн байсан санагдана.

6

Зам энэ жил хөдөө чиглэлдээ хол явж чаджээ. Хөвсгөл чиглэсэн зам Булган аймаг өнгөрөөд Мөрөн хотын хаяанд хүрч байгаа бол, Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 108.3 км зам, Улаанбаатар-Дундговь чиглэлийн 104 км зам ашиглалтад орсон. Үүн дээр Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний хүрээнд бүс нутгийн автозамыг хөгжүүлэх төсөл болон Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хийгдсэн Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн зам тавигдсан. Үүн дээр Сайншандаас Замын-Үүд хүртэлх 116.25 километр замыг нээж, ашиглалтад хүлээн авлаа. Ингэснээр ОХУ болон БНХАУ  олон улсын чанартай босоо тэнхлэгийн хар зам дундаа тасралтгүй үргэлжилж газрын зураг дээр зурайж тэмдэглэгдэх боллоо.

5

Тоо мэдээг нь харвал 2013 онд манай улсад 1824 км автозам, 900 гаруй метр урт гүүрийн барилгын ажил хийгджээ. Энэ онд 1800 гаруй км замыг ашиглалтад оруулснаар нийт замын урт 5000 км-т дөхөж ирсэн гэнэ. 1930-аад оны үед нэг тийш машинаар явья гэвэл тийшээ чинь замтай юу гэж асуудаг байсан гэдэг .Дараа нь тийшээ чинь хар замтай юу гэдэг болсон байх. Харин одоо тийшээ чинь хэдэн цаг явах билээ гэж ажил хэрэгч асуулт тавьж болох цаг өдөр сараар дөтөлж байгаа юм байна. Хөгжил, эдийн засгийн өсөлт гэдэг иргэдэд юу өгснөөр хэмжигдэж тэмдэглэгддэг бол хоёр хөршөө холбон тавьсан энэхүү зам нэг мөрөнд нь заавал бичигдэнэ.

5

Одоо бидний нэрлэдэг ганзагын наймаачид гэхэд галт тэргэнд сууж хонон унтан явж Эрээн хүрэх ганц л наймааны замтай байсан нь өнгөрсөн үе болж ард үлдлээ. Тэд хоёр гурваараа нийлж шатахуунаа хийгээд, өглөө эрт гарч давхиад үдээс хойш нь өнөө Эрээнийхээ “зээл” дээр алхаж явж болох нь. Их энгийн хэмжүүрээр харахад л энэ нь шинэ замаас иргэдэд ирж байгаа давуу тал, бүтээн байгуулалтын хаялга мөн. Мянганы ч бай мянгуужингийн ч бай зам бидэнд хөгжил бас урам зориг, бахархал авчирч байна. 21 аймаг хатуу хучилттай замтай болоход бид үр хүүхдээ авч эх орноороо тойрон аялана. Монгол хүн Монголоо таньж, эх орон хаанаас эхэлдгийг үр хүүхэддээ ойлгуулна. Энэ бол хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын нэг амт мөн гэж бодож байна.

5

Дэлгэсэн тэрлэг шиг Монголыг минь хээлэх алтан шар замын урт 2012 онд 1800 км-ээр нэмэгджээ. Баярлах бахархах ёстой мэдээ мөн.

Сайхан мэдээнд баярлаж, урам орохоо ч мартан талцал хуваагдалд орж, хэтэртлээ улс төржсөн улс юм аа бид. Дулаахан урт намар болж цаг зөөлрөх нь байна гэж өвгөд хэлж байна гэсэн. Шинэ онд сайхан болно гэж эерэг сэтгэж, сэтгэл зөв явах нь юу нь буруу байх билээ. Ноднин өдийд дэлхий сөнөнө гээд лаа, гурилаа бөөндөж суусан улс шүү дээ бид. Одоо тэгэхэд Хамарын хийд рүү хагас өдөр давхиж хүрээд шууд энерги эзэгнэх тухай ярьж сууна шүү дээ.

6

Алийн болгон өдөр хоногийг хөргөгчинд байгаа мах, гурил, хэтэвчинд байгаа мөнгө гэсэн гурван хэмжээсээр харж бухимдаж өнгөрүүлэх билээ. Бид дээшилж дэвжиж байна.

Хагас, бүтэн сайнд Хамарын хийд рүү давхицгаая, зам сайхан болсон.

6

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
demjij bna :
ene hun uudrug setgelgeetei amidaryaa l gej bna shdee zuitei demjij bna
2013-11-22
zochin:
ali heden jiliin umnul tawih yostoi baisan zam shuu de , daraa daraagiin olon zamiig yaraltai tawih yostoi mongolchuud joohon yumandl bayrlaad huuruud baih humuus yumaa bid
2013-11-21
дорждагва:
өнгөрсөн нямд хамрын хийд рүү гэрийнхэнтэйгээ болон найз нартайгаа хамт 3 машинтай яваад ирлээ,говь маань дэлгэр сайхан өвөлжиж б/а.уб-хийд рүү ердөө 4 цаг гаруй л давхиж б/а зам гэж-толь.хүмүүсээ явцгаа,инергээ авцгаа.үнэхээр сак
2013-11-21
төрөө:
монголын замчдын яруу алдар бадартугай,та нарын бүтээн байгуулсан алтан шар зам олон хүмүүсийг баярлуулсан буянтай үүлс шүү.баярлалаа
2013-11-21
naimaachin:
,oros,hyatad mashin bol cholootei nevtrene shuu dee!harin oor mashin bol nevtreh erhgui gedegiig medeh ni zuitei bolovuu.zamiin uud deer mashinaa soichihood oorsdoo tsaa*gaa nevterch bas bolno
2013-11-21
батаа:
замаа сайн тавиад бай,зам дагаж хөгжил.зээл олддог л юм бол зам руу зөвхөн замруу.
2013-11-21
enkhee:
mashintaigaa ereen ruu udurtuu orno gedeg tiim amarhan ajil bish baihaa.69 nuud ni ocher dairaad hajuu havirgaas murgchih geed hetsuu yum shig sana*j bna.deerees ni yanz buriin zuvshuurul avna geedl
2013-11-21