Бодлогын бохирдол 3
2013-11-19

“ТӨР” компани

6

Гадаадын нэгэн сайтад манай хууль тогтоогч дарга нарын хөрөнгө бэл ямар их өссөнийг гайхах жигших хоёрын завсарт дуу алдан мэдээлжээ. Манай улсын дарга нарын хөрөнгө АНУ, Хятадын хууль тогтоогчдын хөрөнгийн бэлд хүрэхгүй ч хоёр үзүүлэлтээрээ тэднийг хол хаяж чаджээ.

6

Нэгдүгээрт, манай дарга нарын хөрөнгийн өсөлт улсын эдийн засгийн өсөлтөөс хэд дахин хурдацтайгаар нэмэгдсэн байна. Хоёрдугаарт, манай дарга нар 786 сая буюу улсынхаа ДНБ-ий 7.6 хувьтай тэнцэх хөрөнгө эзэмшдэг нь өөр ямар ч улсад байхгүй үзүүлэлт болж дэлхийн бусад дарга нарыг атаархуулжээ.

6

Хэрвээ АНУ-ын дарга нар манай төрийн хэд шиг баяжъя гэвэл 15 триллион 700 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байх шаардлагатай болж байгаа юм байна. 97 тэрбумын хөрөнгөтэй хя­тадын хамгийн баян 50 дарга улсынхаа ДНБ-ий 1.1 хувийг хянаж байхад манай дарга нар ДНБ-хээ 7.6 хувийг хянаж чадна гэхээр хувийн бизнес, хөрөнгө бэлээрээ ямар оргилд гарч чадсан нь харагдана.

6

Дарга нарын бие даасан компани гэж улсын бүртгэлд байдаггүй боловч өөрсдийн хөрөнгөжих мөнгөжих санааг хэрэгжүүлэх, өрсөлдөгчгүй монопол компанийг аль хэдийн бий болгож томруулсаар ирсэн байжээ. Энэ бол дарга нарыг хөлжүүлдэг болсон ТӨР гэдэг үл үзэгдэх компани юм байна. Төсвийн мөнгөн дээрээс “ТӨР” гэх унацтай компани босгох санаачилга гаргаж дүрмийг нь боловсруулагч нь улс төрийн намууд. Дүрмийн агуулга нь улс төр бизнесүүдийн сонгуулийн тоглолтод бүгд оролцох ба намдаа өргөсөн хандивын хэмжээгээрээ энэхүү ТӨР компаниас хувь эзэмшинэ гэсэн маш товч тодорхой заалттай.

6

Энэ компанийн гишүүн болж ТӨР-д орсноор олон хувь завшааныг хүртэн, амьдрал нь баталгаажина. Эгэл хүнд хэзээ ч үл тохиох төрийн албаны энэ завшаанаас түүвэрлэн дурьдвал, ямар хууль батлагдаж түүнээс ямар бизнесийн орчин үүсгэхийг мэддэг болно. Албан тушаалд очиж хүссэнээ гүйцэлдүүлж болно, хуулийн хариуцлага хүлээхгүй явж болно, хэтэвчээ язартал дүүргэж чадна, мэдлэг боловсрол чадвартай байх хэрэггүй, тухайн ажлыг барагцаалдаг байхад болно, сонгуулиас сонгуульд хандиваа өсгөх замаар энэ байр сууриа бэхжүүлээд байж болно, төрийн нэрээр аж ахуй эрхэлж буй тул бусад нөхөд баяжихаас өрсөж завшина, 4 жилдээ сонгуулиар хариуцлага ярьдаг болохоор ирээдүйд хариуцлага үүрнэ гэж айлтгүй дураараа дургиж болно гэх мэт.

6

Иргэд ядуурч, улс өрөнд орохын хэрээр томорч, улстөрчдөө бэнзийлгэж ирсэн ТӨР гэдэг том компани өнгөрсөн хориод жилд татвар төлөгчдийн мөнгийг сорж байдаг парацит шинжтэй болж иржээ. Төр нүсэр том, зардал ихтэй, хянахад төвөгтэй байх тусмаа төсвөөс хүртэх, завших боломж тэр хэрээр нэмэгдэхийг дарга нарын бүлгийнхэн сайн тооцож  байсан байна. 1990-ээд онд 9 яамтай эхэлж байсан ардчилсан монголын төр өнөөдөр 16 яамтай, мөн ийм тооны сайд, дэд сайдтай, сайд нар нь зөвлөхтэй, туслахтай машинтай захиран зарцуулах төсөв мөнгөтэй юм. Төрийн дарга нар намдаа өргөсөн хандивтай, нөлөөтэй учир төр дотроо бас том толгойлж чаддаг. Тэд хуулиас дээгүүр тушаал журам гаргаж төсвийн хөрөнгийг аялал зугаалга, тансаглалд цацаж ван ханлиг шиг загнана. Төр гэх компани одоо 161620 албан хаагчтай байгаа. Энэ тоо нь буурдаггүй бөгөөд байнга өсөх динамиктай. Төрийн өмчит 101 компани байгаа ба тэнд ажиллаж байгаа хүмүүсийн тоо 47653 гэжээ.

7

Дэлхийн ухаантнууд ардчилсан төрийг дарга нарын компани болгож болохгүй гэдгийг хамгийн түрүүнд сануулдаг байна. Төр гэдэг сувьдаг шуналаар харсан хүнд хөлгүй завшиж, баяжиж болох алтан үетэй уул мэт харагдах болжээ. Төр гэдэг компанид орж, төсөв гэдэг алтан уулнаас жоохныг хэлтэлж халааслахад хөрөнгө чинээтэй тэрбумтан болно. Төр гэдэг энэ үл үзэгдэх намуудын хувьцаат компанийг татан буулгая. Гэхдээ зөвхөн сонгуулиар бус бодлогын бохирдлыг арилгаж хууль батлах замаар хийх юм. Төгсөлд ухаалаг төрд шилжих талаар Ерөнхийлөгчийн санаанаас товч буулгалаа.

7

ТӨР-ийн минь дэргэд томорч биежсэн хүнд суртал, авлигаас салгаж авахад дарга бүрийн, иргэн бүрийн үг санал оролцоо хэрэгтэй болсон байна. Та бүхэн саналаа нэмж болно.

6

...Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах, төрийн бүх байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа мэдүүлэг бөглөдөг болох. Шийдвэр нь төрийн хууль тогтоомжид нийцэж байна уу, Монголын хөгжлийн зорилтод нийцэж байна уу, санхүүгийн хувьд үр өгөөжтэй юу гэдэгт хариулдаг болох, Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, түүний бүртгэл хяналтын тухай хуультай санамжтай болох, Засгийн газар, төрийн захиргааны байгууллагын бүтцийн тухай хууль гаргах, Засгийн газрын бүтцийг нь ухаалаг төрийн зарчимд нийцүүлээд үр ашигтай цомхон чадварлаг бүтэц байхаар хуульчилж өгөх. Хуулийг 10 жил тогтвортой мөрдөх ба УИХ-ын нийт гишүүдийн 2/3 нь оролцож байж өөрчилдөг байх ...

 6

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
osor ishdorj:
toroo uls ornoo tseverleh tsag bolloo medeelel sain ogoh heregtei medeelel muugaas bolj mongol oron haranhui buduuleg neg heseg humuusiin gart l bna ene ih byjsan humuus bidniig yugaa ch medehgui tenegtej baih hoorond buh yumiig nuhelj sovlood yumaa hiigeed avsan humuus tiimch bolovch getgel gargaj ard tumniihee toloo yu ch bodoogui zugeer l ene heden humuus uhehgui olson mongoniihee toogoor uhehgui yumshig bodson baih horvoo neg l udaa amidruulna tiimd ene delhiin hogjiltei buh ornii jishgiig sain sudalj ard tumendee setgel gargaad joohon ch gesen hayalgaa olon helbreer ogch bolno ji*e ni oyunii horongo oruulalt ,soyoliin horongo oruulalt hiigeech uhaantai bish ,soyoltoi bish bol tsaa* yaj yavah be ene uyaldaa l tsaa* sain yavna shuu tiimd ch mongoliin iim ih hun bayan bolood uls hogjihhui ulam ard tumen yaduuraad ene 76 mongo olood uls hogjihgui bna hogjiltei orond bol ene 76 yumaa hiihdee chanartai sain tuvshind hiigeed ard tumendee ur achdaa sain tuuh soyol uldeegeed yavah baih tiim yum alga yum hiij buteej bgaa ni nariilj haramlaad yumhnaar yum hiij ih yum olno uls ornoo hotoo buzarlaad zavaan barilga zovhon mongo oldog end tendgui hogiin bar sav languunuud lombard tutsnuud hotiin 1-r busiin huuchin barilga bugd gadag* zavaan zavaan yumnuud oor ooriinhooroo teleed hotoo buzarlaad mongo olood suudag arga bolgoson yadaj ene buhnee tsegtsleed uls shig uls hot shig hot bolmoor bna boldog bol uls toriig oor ulsaas zeelj avchirch bii bolgodog bol melsen mandegegaar toroo neg 4 jul udirduulahad uls maani sev hiigeed bosno gej argaa barsan hunii bodol baih ,odoo manai uls tord bgaa humuus sain bolovsorch avtobus hiitiin taksind cuuj sudalgaa hiij uzeh heregtei bas tér avtobusnii hirnii uner toos tortog bugdiig medreed yamar neg soyliin dovtolgoo gargah heregtei bna deer ue shig namaig huuhed baihad curguuld shalgalt hiij * uzddeg bsan huchnii zuilee sain bodood heregteig ni sai*j baih za yariad baival ih yum buh yarih zovloh sanaa soliltsoj surah heregtei bna manai mongolchuud shuumjlel sonsoh durgui bas bie bienee shuud shuumjilj chaddaggui booronhii humuus shuudee
2013-11-20
ардуудаа:
монгол эх орноо аврах хэрэгтэй байнаа. энэ 76 улс орныг хөгжүүлэхгүй юм байна хэдхэн хүн л байгаа батчимэг бурмаа оюун гаихуяг ганбаатар дэмбэрэл
2013-11-20
зочин:
төрийн мөнгийг дарга нар хайр найргүй идэж байгаа учраас ард түмэн нь ядуураад улс нь мөхөлд орох болоод байгаа юм. яаж баяжаад байгааг хэнээс ч асуух шаардлагагүй ш дээ хөлгүй баяжаад байгаа нь олон түмэнд тодхон байна
2013-11-20
батаа:
лу. болд, энх-амгалан, ажнай, женко, сү.батболд нарыг хөөгөөд явуулчихад л наад үзүүлэлт чинь нам доошоо унахийм бгаан шдээ
2013-11-20
zzаа:
төрийн олон яамыг нэгтгэн хэдхэн яам болгох хэрэгтэй.сүүлд байгуулагдсан компаниудыг татан буулгах хэрэгтэй.жич: эхя-ны эрчим хөгжлийн хөгжлийн төв гэдэг газар ямар зорилготой байгууллагдсаныг сайд тайлбар өгөх боловуу.нэг хамаатан садангийн нөхөр толгойлж одоо улсын төсвөөс хөөрхөн мөнгө тонших арга сэдэж байгаа юмшиг байна.энэ мэт олон төрлийн төрийн компани бий болсныг шүүж хүрээгийн багасгах хэрэгтэй.
2013-11-20
bi mon:
sanal neg bna bugdiig ni....
2013-11-20
зочин:
ашиг орлого өртөг зардлын дээд доод хэмжээг тогтоохгүйгээс хийсэн зүйл нь ямар өртөгөөр босож ямар ашиг авч байгаагаа төр мэдэхгүй болохоор ийм их тэрбумтан төрүүлдэг юм байхдаа ард түмэн миньэээ
2013-11-19
иргэн:
больё оо оооооооооооооооо оооооооооооооо
2013-11-19
tsaaz:
bugdiig tsaazaar av.
2013-11-19
zochin:
bugdeeree eelj eeljeer turd orj huvaaj idetsgiiiiiieeeeee
2013-11-19
3584684:
gants l ug helei huviin biznesee avch yavahiintuld biznes hiideg humuus uls tord orood bga youm tuunees bish ene ulsiig hogjuuleh gej orood bga youm bish
2013-11-19