Суварга бариад нүглээсээ нимгэлэх үү
2013-11-18

Дүү маань баруун аймгаас ирлээ. Зам гудастаа үзэж харснаа бишгүй л хуучлав. Надад аминчилж хэлсэн нэг зүйл нь Хайрхан болгоны өвөрт суварга олноороо бий болсон тухай яриа байлаа. Хүүхэд байхад Эрдэнэзуугийн 108 суварга гэж сонсч гайхснаас биш энүүхэн Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн зам дагуу 3, 5-аар гээд эхлүүлээд тоолоход 300 шахам суварга сүндэрлэсэн нь түүний сүсгийн сэтгэлд хир суулгаж, эгдүүг хүргэсэн бололтой. Нутгийнхны “Өө тэр чинь нүглээ даахгүй болохдоо суварга босгож нимгэлж байгаа юм” гэсэн даажтай яриаг сонсоод бүр ч санаа нь гутаж. Суварга босгоод байх л юм бол ямар ч нүглийг яаж ч үйлдэж болно гэсэн ойлголт мануус битгий хэл энэ томчууд байх юм. Яаж ч улс гэр аятай тухтай байхав дээ гэсээр санаа алдах.

5

Суварга хөдөө буйд гэлтгүй хот суурингүй хааяагүй босох болж. Лам нарын айлдсанчлан өнчин суварга босгодоггүй заавал 3, 5, 9 гээд сондгойгоор дээшээ өгсч өгдөг гэнэ. Нэг хэсэг нь үйлдсэн буянаа цайруулах гэж, нөгөө хэсэг нь сүсэг бишрэлээ бодож суварга босгодог л байх. Гэхдээ л энэ бүхэн сүсгээр нь дамжуулан бизнес хийж байгаа лам нарын бизнес гэдгийг хатуухан хэлчихэд нэг их суварга босгочих хэмжээний нүгэл үйлдчихгүй л болов уу. Уг нь санваартнууд олон нийтийн төлөө буян үйлдэх сахил санваараа баримтлах ёстой. Манайд л эсрэгээрээ. Шашны байгууллагууд жинэхэн супермаркет шиг л ажиллаж байна.

5

Хоёрхон жилийн өмнөх тооллогоор Монгол улс даяар 511 албан ёсны бүртгэлтэй сүм хийд байгаагаас 254 нь Буддын, 198 нь Христийн, 44 нь Исламын, арван нэг нь бөө мөргөлийн, арав нь Бахайн болон гурав нь тодорхой ангилалд үл багтах сүм хийд байсан гэсэн тоо бий. Тоолохоос биш ямар үйл ажиллагааг яаж явуулдагийг нь тооцоолошгүй. Өргөн уудам Монгол нутгийн сум болгонд шахуу Христ, Буддагийн сүмийн тооллогонд ороогүйг нь нэмэх юм бол 700 гаруйд дөхөж очно. Ерөнхийлөгчийн дэргэд Шашны асуудал эрхэлсэн түшмэл бий. Цагаан сараар төрийн тэргүүнээ Ганданд бараалхуулна, төрийн тахилгат хайрхан тахихад шашны үйл ажиллагааг нь дүрэмдэнэ гэсхийгээд л ажил нь дуусна даа. Ар хударгаар шашныхан ёстой хүссэнээ хийнэ. Ямар сайндаа улсын хөрөнгийг лут луйвардсан телевизийн хэрэг явдалд ч гэсэн их хамбын нэр цухалзаад өнгөрч байхав. Бид ийм л сүсэг бишрэлтэй, лам нартай хүмүүс дээ.

6

Хүн л болсон хойно жаргал зовлонгоор дутах биш. Энэ нь сүсгийн бизнесийн цэцэглэх таатай хөрс. Хийдүүдэд ном уншуулахын тулд кассанд дугаарлаж мөнгөө тушаана. Мөнгөгүй бол сэтгэлийн тамаа эдлээд хэдэн суварга тойрч мөргөсөөр буцна. Жаахан мөнгө тушаачихвал хүссэн номоо уншуулж, үйлдсэн ямар ч нүглээсээ цэвэршиж болно. Сэтгэлзүйн террорийг хийж байгаа нь энэ биз дээ. Лам нар үнэтэй машин унаж “брэнд”-ийн хувцасаар гангарна. Бөө ч ялгаагүй сүлжээний бизнесийг хөгжүүлнэ. Манайхаас Лхас, Драмсалад сурахаар явж байгаа лам нарын олонхи нь Монгол лам нарт зориулсан шашны эд хэрэглэлийн хар зах дээр цагаа өнгөрүүлнэ. Мөргөхөөр очсон хүн болгон хэлж байна шүү дээ. Хажууд нь солонгос, япон лам нар ноорч салбайсан саарал орхимжоо хөдөрчихөөд мөргөл үйлдэж, олны хишгээр өдөр хоногийг өнгөрөөн бясалгал, нямбаа гүйцээгээд буцаж байхад монгол лам нар толгой дээр нь гишгэчих шахаад улаан шар торгон орхимж алаглуулаад л алхаж явна.

6

Бөө нар ч тоймоо алдсан. Байтлаа гудамжинд яваа хүнийг ч зүгээр явуулахгүй хараал жатга хийнэ, засал номоо хийлгэ гээд ээрч хоргоогоод салахгүй. Дорнод, Хөвсгөл, Хэнтийгээс өгсүүлээд жалга бүхэн нь бөөгүй орон нутаг гэж байхаа больсон байна. Бие хаа нь жаахан өвдсөн нэгнийг бөө болох шинж тэмдэг илэрлээ гээд хөхөө өвлөөр хөр цасан дундуур нүцгэн туучуулж, түүдэг гал руу шидээд амийг нь хороочих юм. Эрүүгийн хэргээр ял зэм ногдуулсан гэж л сонсоогүй юм байна. Хэд гурван зоосоор ном гүрэм уншуулаад халаасалдаг байсан лам нөхдүүд суварга босго гэж шахаж шаардах болж. Хамгийн их буян хураадаг юм байх өө. Уг нь эзгүй газар тэр сайхан барилгын материалаар өнчин ядууст байр байшин бариад өгчихсөн бол тэрнээс илүү буян болохсон. Монголчуудын энэ сэтгэлгээний ядуурал хэчнээн удаан үргэлжлэх бол оо.

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
zochind:
yuch oilgoigui baij hut*g haltar uu chi
2013-11-22
зочин:
лам нарт мөнгө өгөх дургүй юм бол яагаад наанаа өгөөд залбираад цаагуураа ингээд өгсөн мөнгөндөө харамсаж элдэв юм бичээд байдаг юм билээ дэ. яахав суваргын хувьд асуудал байж болно. гэвч энэ нийтлэл болоод comment бичсэн гарууд бүгд л өнгө мөнгө хөөсөн тэр талаас нь бичсэн зүйлүүд байх юм. одоогийн монголчуудаа гэж өнгө мөнгө хөөсөн тэрэнд сэтгэл нь ороогдчихсон хэврэгхэн хүмүүс болж дэ хө.
2013-11-21
badamd:
sain hiijee daihad hi ho
2013-11-19
attesha:
atte*gaas asuuu.
2013-11-19
çî÷èí:
àðä ò¿ìíèé ºì÷èéã èäñýí, àìààðàà ãàðòëàà õàõóóëü àâñàí ñàéä äàðãà, óèõ-ûí ãèø¿¿ä òýðã¿¿òýé õ¿ì¿¿ñ ñ¿ì äóãàí áàðüæ øàíàëñàí ñýòãýëýý ò¿ð çóóð òàéâøðóóëäàã áîëîîä îëîí æèë áîëæ áàéíàà. ¯íýõýýð ñàéí áàéäàã áîë òýäíèé ¿ñ íü ÷ óíàõã¿é áàéëòàé áèëýý.ãýòýë ¿ã¿é ë áàéíà ø¿¿ äýý
2013-11-19
çî÷èí:
àðä ò¿ìíèé ºì÷èéã èäñýí, àìààðàà ãàðòëàà õàõóóëü àâñàí ñàéä äàðãà, óèõ-ûí ãèø¿¿ä òýðã¿¿òýé õ¿ì¿¿ñ ñ¿ì äóãàí áàðüæ øàíàëñàí ñýòãýëýý ò¿ð çóóð òàéâøðóóëäàã áîëîîä îëîí æèë áîëæ áàéíàà. ¯íýõýýð ñàéí áàéäàã áîë òýäíèé ¿ñ íü ÷ óíàõã¿é áàéëòàé áèëýý.ãýòýë ¿ã¿é ë áàéíà ø¿¿ äýý
2013-11-19
çî÷èí:
àðä ò¿ìíèé ºì÷èéã èäñýí, àìààðàà ãàðòëàà õàõóóëü àâñàí ñàéä äàðãà, óèõ-ûí ãèø¿¿ä òýðã¿¿òýé õ¿ì¿¿ñ ñ¿ì äóãàí áàðüæ øàíàëñàí ñýòãýëýý ò¿ð çóóð òàéâøðóóëäàã áîëîîä îëîí æèë áîëæ áàéíàà. ¯íýõýýð ñàéí áàéäàã áîë òýäíèé ¿ñ íü ÷ óíàõã¿é áàéëòàé áèëýý.ãýòýë ¿ã¿é ë áàéíà ø¿¿ äýý
2013-11-19
батаа:
гурав нь тодорхой ангилалд үл багтах сүм хийд байсан гэсэн тоо бий. гэнээ ха ха ха
2013-11-19
hnnn:
nugelee nimgeleh gej bga bol huuhduuded biyan bolood tsetserleg emeneleg bariad ugchih heregteishd hendcch hereggui suvraga huduu heer barij baihaar
2013-11-19
baagii:
асар их булхай луйвараар их мөнгө олсон харанхуй мунхаг нэгэн, хичээлд явж ажил хийхгүй хүнээр тэжээлгэхийн тулд лам орхимж өмссөн хувалз 2 нийлээд суварга босгож байгаам. луйвраар баяжигсад цэцэрлэг барих, туулын шугуй цэвэрлэх, ахмадын асрамжийн газар тусламж үзүүлэх гэхээр гар нь татганаад нэг газар хямдхан шавраар овоолсон зүйл үлдээгээд л хамаг бузараа цайруулчлаа гэж андуурдаг бололтой. үгүй за, нүгэл нүдээрээ гардаг юм.
2013-11-19
suvrag:
suvrag gedeg ene erhem shuten yamar uchir aguulj baidagiig sain medehgui baij olon ym bichiih ym harin suvragiig ih zov bosgooh heregtei tunees bish zuger l neg toosog orj bolohgui
2013-11-19
mod tari:
ene bol hooson tolgoitoi lamantsarud gej oorsdigo nerelsen oromtsgudin mongo olj bga muihar arga uuni orond deer huni helsen mod tarih chini hamgiin tom buyan mod tarij bai suvaganiha orond
2013-11-19
zov bichje:
mongol oron mini suvargar duurch bnaa da heregtei hereggui iim yumand mongoo ured yuga hiine de muusain hyatadin tsement shohoigor barisan yum suulde hog bolod l hotsorno do tuunii orond mod tarih chini hamgiin tom buyan boldog gesen shu!!! humuuse!!!
2013-11-19
irgen:
suvragiig naad mungutei humuusiin hiij baij yadsan soloirolend tendgui suvraga nertei bayn humuusiin l shou yum uu daa uhsen hatsanii buan be deeekkkkk manai ene niigem neg l bish dee 3 say hurehgui hun amtai tegsen murtluu tsetserleg surguuli n hureltsehgui estoi sonin niigem gehgui yu geh ve dee surguuli tsetserleg barchval estoi harin buan baih daa shunaltai mungutei humuusiin shou gehuu dee kkkkkkkkkkkkkkkk
2013-11-18
заан:
социализмийн үеэсээ ч долоон дор харанхуй мунхаг болж байна даа, хөөрхий
2013-11-18
tsaad hulgaichuud chin:
tcaad hulgaichuud chin terbumaar ni hulgailchihaad heden sayar ni suvarga bosgoj nom unshuulaad tcairna geeed setgechihsen yavaayum teneguud ..
2013-11-18
lambugai:
lam nar suvargaar l mongo hiine shuu dee
2013-11-18
наран:
буян хийх гээд байгаа юм бол хүүхэд баярлуулаач. захын нэгэн цэцэрлэгт тоглоом аваачиж өгөөд хүүхдүүдийнхэн гар гарт нь бариулчих даа. тэд ямар их баярлаж танд ямар их буян ирэх бол. . .
2013-11-18
zochin:
nugele nemegleh bish ulam zuzatgaj bgaga uharach
2013-11-18
henzee:
syvarga barihaar suuri honi hudaldaj av nohduud mini
2013-11-18
ууги:
монголчууд коммунист улаантны түнэр харанхуйд бн даа;)
2013-11-18
зочин:
тийм л их буян хийх гээд байгаа юм бол ядарсан ,зовсон өвчтэй хүмүүст туслаж болноштээ. тэрэн шиг том буян гэж юу байхавдээ. нөхөдүүд дараа нь би энэ суврагыг бариулсан юм гэж аархах гээд байгаа ухаантай юм байх даа зайлуул .
2013-11-18
зочин:
* шээх, шувуу баахад суврага шиг хэрэгтэй зүйл үгүй бөлгөө.
2013-11-18
будда:
сэтгэлээ ариусгаж, дотроосоо бурханыг хайж ол. сэтгэл дотроо ариун суварга бүтээ.
2013-11-18
гавж:
гандан улсын төсвөөс жил бүр хэдэн тэр бум төгөрөг авдаг .үүний болиулах хэрэгтэй. шар хувалзнууд өөрсдийгөө тэжээх хэрэгтэй шүү дээ. татвар төлөгчдийн мөнгийг хэдэн шавар суварга болгоод дуусаж байна
2013-11-18
шороотын цэвээн:
хэнд ч хэрэггүй хөшөө бурхан суварга босгож байхаар нэг ч гэсэн цэцэрлэг сургууль барьдаг ч болоосой доо
2013-11-18
zoboo:
hulgai hiideg hurgan darag nariin biznes
2013-11-18
ulaankhuu:
sergelen sumand baij bga suwargand zoriuulj ulsiin tosowoos terbum togrog gargasan gej unen uu xairan mongo getel xajuudn xujaa nar say th tsememtnii uilder bariad exellee ter xereggui zuild zoriulsan mongo ashig ogoxgui ta bidnii xols gargaj olson tatwar tologchin mongo shuu dee
2013-11-18
батаа:
нээрээ ажиглаад байхнээ энд тэндгүй суварга их байна лээ шүү.лам нар л босгоод байдаг юм байна гэж бодсон чинь ийм учиртай байжээ.хайран мөнгө
2013-11-18
нүгэл:
усан толгойтой хүний үнэргүй тэнэгүүдээ тэгж худал сүсэглэсэн болж жүжиг тавьж байснаас мод тарь
2013-11-18
boboo:
suvraga barij mongo ursenees oron gergui xund ger ogvol jinxene buyan bolox bxdaa
2013-11-18
zochin:
yu helehvee dee gej........... yaj iim hoilgo nuhduud mungujuud bnaa gdg ni sonin shuu dee. suvarga bariulah mungiig yaj olood bnaa. lav l uhaanaar bish degee. bari gd bariulj bgaa shar huvalzuud bol todorhoi. hamgiin hoilgo nom surdggui nuhduud lam bolj belen hun moligdggiig odoo boltol oilgohgui bnaa. manjuud manai mongoliig ezlehiin tuld ligden haaniig ungurhud ni tuvdees shariin shashin gej balai yum oruulj iren er suvtei bolgoniig ni munhruulj lam bolgon aajmaar ezlen avsniig medeh hun bnauu. unuudur tuvdiig har suvarga sum hiideeree bol delhiid number one bolmoor l bnaa daa. daanch hooson uzel surtliig shuteed unuudur ugeegui hooson bolovsrolgui hulduu heden lam l bna sh uudee/ hamgiin burangui/ za za heleh ch ug alga,,,,,,,,,,,,,,,,,
2013-11-18
zochin:
hotiinhoo gudamjind dotniihoo hunii neriig taviad dursgald n zoriulsnaa bicheed sandal olniig bairshuulsan n buyn bolnodoo. suusan hun bolgon ter hund maani sain saihniig erooj holoo amraasandaa bayrlah bolno. gehdee ih saihan hiitctei modon sandal hiigeed tavichihval hotiin ongo uzemjind ch ih goe ymdaa.
2013-11-18
dovdon:
mash zov cedev hondsoh baina. chamd talarhal ilerhiij baina.
2013-11-18
хэ хэ хэнхэг бумаа :
за за мунхран гэгээрч халаасаа суйлуулаад л явж л байна хэнд хамаатай юм мөнгөтөй гэж өөрийгөө боддог гарууд тоосго босгоод буян хураадаг гэж итгэж байгаа нь үнэхээр хармын сэтгэл шүү тэр 10 -20 -30 сая төгрөгөрөө хүүхдийн эмнэлэг, асрамжийн газар баривал харин буян болох байх гэж сэтгэж чадахгүй оройгүй тэнэгүүдийг юу ч гэхэв хадгаа уяаад л модоо үхүүлээд өмхий самхай үнэртсэн газраа мөргөөд л явж л байг цаашаа
2013-11-18
zochin:
suvarga buteeh gej demiirch bsnaas nutag usandaa neg saihan buteen baiguulalt hiichvel ug ni zugeer yumsan. teriig bosgoloo geed uildsen nugel ni nimgerne ngej ch yu bhav. dotood setgelee l ariun bailgah heregtei dee.
2013-11-18
хөх монгол:
монголын голомтыг самрах даагавартай орж ирж буй христийг дагаж далдаганаж балайраагүй л бол болоо юм биш үү бадамжаватан гуай .
2013-11-18
хөх монгол:
монголын голомтыг самрах даагавартай орж ирж буй христийг дагаж далдаганаж балайраагүй л бол болоо юм биш үү бадамжаватан гуай .
2013-11-18
1921 on:
1921 on ergeed irlee. uun deer nemegdsen n dox shivdee
2013-11-18
хэхэ:
яг үнэн мод тарь
2013-11-18
tsogoo:
бадамжав мандтугай. зөв сэдэв зөв ч бичиж.
2013-11-18
irgen:
shashinii zan uild, olon niitiig khamarsan zan uild tsagdaagaas hyanalt tavih heregtei, tur zasag uursdiin erkh medeld nuluuluh jagsaaliig tsagdaagaas zuvshuurul av gekh bolovch. irgediig huurch mehelsen zan uild hyanalt tavikhgui bna.
2013-11-18
санаа:
суварга ббарих мөнгөөрөө мод тарь гэдэг ч харин сайхан сонсогдож байна тэгээд ч жинхэнэ ариун суварга босгоно гэдэг хүүхдүүд инээлдсэн шуугисан ордон бол ёстой нүгэл зуу дахин ариусгах *тай бурхадын цугладаг хүүхдийн цэцэрлэг бол уу хадаг хаана дуртай газраа уях бас өсдөг ургадагт саад болоод байхвий бид уг нь жинхэнэ монгол үндэстэн хөх мөнх тэнгэр уул усаа шүтэж эцэг өвгөдөөрөө алдаршиж овоглож бахархаж явдаг болохоос хаа ч байдаггүй бурхад зурж цутгаж мөргөж итгэж явдаггүй суут баатруудынхаа суугаа магтан дуулж дээд тэнгэртэйгээ холбогдож ирсэн хүмүүс биз дээ
2013-11-18
граб:
хөдөө гарахаар хадаг нэртэй уяанд боолгуулсан мод, суврага нэртэй шавар. монголчууд хаашаа л яваад байна даа
2013-11-18
охаа:
сүсэгтэй хүн муу юм хийдэггүй бол сайн л байна. харин хүний сүсэг бишрэлийг ашиглаж мөнгө хийдэг хүмсүүдийг яах уу
2013-11-18
заас :
заассссс н.бадамжаваа чи бсгоогүй бол болоош дээ. их юманд санаа зовж дээ. хүн амьтнаас ялгарахын тулд итгэл үнэмшил сүсэг бишрэлтэй амьдардаг юм. сүсэг бишрэлтэй хүн муу үйл хийдэггүй юм.
2013-11-18
мод тарь:
хайран хөрөнгө. хүнд хэрэгтэй зүйлд мөнгөө үрэх хэрэгтэй. адаглаад мод тарь
2013-11-18