Өвгөдийн вант улс
2013-11-18

Амралтын хоёр өдөр бараг суваг болгоноор МУИС-ийн шинэчлэлийг ярив. Нэгээр нь дэмжиж байгаа нь нөгөөдөхөөр үгүйсгэж буй нь гээд л нэлээд сайн мэтгэлцэж байна. Энэ яриаг сонсч суусан танил маань “МУИС багш нараа л шинэчлэх хэрэгтэй. МУИС-ийн багш нарын 70-80  хувь нь тэтгэврийн насныхан байдаг гэнэ лээ” гэж ихэд мэдэмхийрэв. Нээрээ ч хуучуул цөөнгүй бий санагдана, яг 70-80 хувь гэдгийг нь мэдэхгүй. Эндээс дээд боловсролын салбарт ажиллагсдын насны харьцаа ямар байдаг бол гэсэн бодол төрж, сонирхож үзэв.

6

Боловсрол, шинжлэх ухааны яамны албан ёсны вэб сайтын мэдээллээр 2012-2013 оны хичээлийн жилд тэтгэврийн насны 588 хүн дээд боловсролын салбарт ажиллаж буй гэсэн судалгаа байна. Захирал 21, дэд захирал 24, харьяа сургуулийн захирал 2, харьяа сургуулийн дэд захирал 1, сургалтын албаны дарга 7, үндсэн багш 484, тэнхимийн эрхлэгч 49 хүн тэтгэвэртээ тогтоолгосон ч ажиллаж байгаа аж. Гавьяаны амралтаа эдэлж байгаа ёстой 600 орчим өвөө, эмээ их дээд сургуулийг удирдаж, багшилж буй гэсэн үг. Зүгээр сууж чадахгүйдээ ажиллаад байна уу эсвэл дээд боловсролын салбар тэднийг нөхөх боловсон хүчингүйдээ ажиллуулаад байна уу? Ямартай ч сүүлийн шалтгаан лав биш байх. Учир нь нэг жилд 30, 40 мянган боловсон хүчин бэлтгэгдэн гарч байгаа. Тэднээс сургуульдаа үлдээд багшиллах хүсэл сонирхолтой хүүхдүүд байж л таараа. Харин тэд сургуулийнхаа боловсон хүчний шаардлагыг хангахгүй байна гэвэл тэр хэрээр чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн үг. Хөгшин залуу хоёрын ажлын дадлага туршлага, чадварыг харьцуулж болохгүй ч цаг үеэ мэдрэхэд залуу толгой илүү сийрэг ажиллаж магадгүй. Аливаа зүйлд эхлэх бас дуусах цэг байдаг нь үнэн. Нас тоо учраас ач холбогдол өгөхөө больё. Харин удирдан зохион байгуулах, хичээл зааж буй арга барилд нь анхаарлаа хандуулаад үзье. Би ч өөрөө өвгөн багшийн шавь байсан учраас бага сага гадарлана. Хэзээ эмхэтгэж боловсруулсан нь мэдэгдэхгүй лекцээр хэдэн арван төгсөлтийнхнийг унтуулна. Өнгөрсөн үеийн түүхийг А, Б-гүй ярьж, соц нийгмийн баримт судалгааг дурдана. Уламжлал бүхэн бидэнд хэрэггүй. Биднийг нэгдүгээр курст ороход уншиж байсан лекц төгсөхөд үг үсгийн зөрөөгүй шинээр орж ирсэн оюутнуудад заагдана. Доод үеийнхэндээ лекцийн дэвтрээ бэлэглэчихэд үнэт өв болно л гэсэн үг. Гайхалтай залгамж халаа.  Харин залуу багш нарын хичээл арай л “хөгжилтэй” шүү. Ядаж л хичээл завсарлах цагийг тэгтлээ хүсэн хүлээдэггүй.

6

Өвгөдийн эзэлсэн бас нэг салбар бол шинжлэх ухаан. Энэ салбарт 300 орчим 60-аас дээш насныхан ажиллаж буй аж. Тэдний 113 нь эрдэм шинжилгээний ажилтан буюу судалгаа шинжилгээ хийгчид гэнэ, шинэ нээлтийн тухай ярихын ч хэрэггүй.  Уг нь Монголын шинжлэх ухааны салбар ягтаа тулчихаагүй. АНУ, Японы шинжлэх ухааны байгууллагын институтыг манай залуу эрдэмтэд удирдаж, монгол хүний оюуны потенциалыг дэлхийд гайхуулж байгаа. Бас гадныхан манай эрдэмтдийн бүтээлээс жилдээ 200 гаруй удаа ишлэл авдаг судалгаа ч бий. Харин дотооддоо бол төрөхдөө л академич байсан мэт аашлах хэдэн өвгөдийн вант улс. Энэ салбарын ихэнх асуудлыг ШУА-ын их чуулган шийдвэрлэдэг. Гэтэл их чуулганы ихэнх гишүүн нь тэтгэврийн насныхан. Цол зэрэг, албан тушаал, ахимаг насны ноёрхол жинхэнэ утгаараа тогтсон салбар. Энд зөвхөн буурал толгойтой академич, доктор профессор л ярьж хэлэх бичигдээгүй хуультай. Залуус дур мэдэн ам нээвэл банга хүртэнэ. Залуу эрдэмтдийн цол зэрэг хамгаалах, нэмэх, албан тушаал ахих зэргээр бүхий л хувь заяа нь өвгөчүүдийн гарт байдаг учраас үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээс цэрвэдэг. Шинжлэх ухааны салбарынхан залуусдаа итгэхгүй, боломж олгодоггүй, харин ч нийгмийн идэвх нь суларчихсан тэтгэврийн өвгөн академичиддаа итгэсээр урагшлах замаа аль хэдийнэ мартчихсан ч байж болох.

7

Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров сонинд өгсөн ярилцлагадаа “Жанцанноровоос шинийг хүлээгээд нэмэргүй. 20 жилээс цааш Жанцаннноров, Шарав хоёр хэдий чинээ олон бичнэ тэр хэрээр Морин хуурын чуулга доошоо орно. Энэ бол жам. 60 хүрч байгаа улсын тухайд яриад байна шүү дээ. Биднээс шинэ нээлт хүлээгээд хэрэггүй. Шинэ зүйлийг шинэ хүмүүсээс хүлээж, тэднийг бодлоготойгоор бэлтгэх хэрэгтэй” хэмээн ярьсан.  Хийж бүтээх цагтаа хийсэн, харин одоо халаа өгөх цаг болсныг хэлсэн хэрэг. Үнэн хэрэгтээ өвгөд шинэчлэл хийж, шинийг санаж сэдэх нь юу л бол. Харин дурсамжийн номоо бичиж, ач зээгээ тойруулаад суух нь тэдний насны намбыг илтгэх биз ээ.

.

В.Батцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хөгшин залуугаасаа ч болохгүй л дээ, хөгшин ч гэсэн залуу шинэлэг сэтгэлгээтэй хүн байна. залуу мөртлөө улаан коммунист араншинтай, хөлдүүн хөшүүн хүн ч байна. өвгөлийнхөө эрлмийг басч болохгүй, байгалийн ухаан гэхэд социалист, ардчилсан байгалийн ухаан гэж байхгүй л дээ. нийгмийн ухаан бол харин байнга шинэчлэгддэг. төрийн ордонд годуу залуу дарга байгаа ч төр маань хэр явж байна даа гэх мэт юм бас бий.
2013-11-19
хааб:
жанцанноров гуай үнэхээр гайхалтай мундаг хүн юм аа. ер нь цаг үетэйгээ хөл нийлүүлж чадахгүй бол өөрсдөө мэдэрдэггүй юм байх даа. үнэхээр мундаг хүн зааж зөвлөөд явж болно. харин өдөр бүрийн лекцийг удирдана гэдэг бол дэмий зүйл.
2013-11-19
зочин:
уучлаарай наслалт биш шагнал хүртсэн дундаж нас шүү. зарим газар алдаа гаргасан байна
2013-11-19
zochin:
химийн салбарт нобелийн шагнал хүртэгсэдийн насны ангилалыг авч үзвэл 60-аас дээш насандаа уг шагналыг авсан хүн 40,8% буюу 100 орчим хүн байдаг юм байна. шагналын төрлийн хувьд дундаж насаар авч үзвэл физикийн салбарт шагнал авагсадын дундаж нас 55, химиийн салбарт 58, анагаах ухааных 58, уран зохиолын салбарт 65, энх тайван 62, эдийн засгийн салбарт шагнал хүртэгсэдийн дундаж наслалт 67 байдаг юм байна. мөн сүүлийн жилүүдэд шагнад хүртэгсэдийн нас улам хөгширч байгаа бөгөөд 2000-2010 оны хооронд уг шагналаар шагнагдагсдын дундаж нас 66 байсан бол 2011-2020 оных 70 болно гэж үзэж байгаа юм байна. манайд бол шагнал хүртэх боломжит нөхөр та тэтгэврийн насных болжээ, дурсамжаа бичиж суух нь дээр гээд заазлуулах нь
2013-11-19
zoruud:
dugnelt ni aygui zow bolson bsan yum shuu... terniig anzaar
2013-11-18
zochin:
baruund ch bagsh erdemteddiin dund ondor nastai hun ih bii. ted erdmiin ajlaa hiij shinjleh uhaand huvi nemree oruulaad l yavj baigaa. deed surguuliudad bagshilj l baigaa. tedend mash hundetgeltei handana. manaid ch tiim hogshid baigaa, medeej bugd bish l dee. hogshin l bol bugd avah umgui hotsrogdson gej tuilshrah hereggui. hundetgeltei handaj bai.
2013-11-18
123123:
hogshirson geheer l shuud zai tavij ogoh estoi yu. tednii turshlag medleg chadvar heregtei shuu. zaluu bagsh orj irj hicheel zaahaaraa surah bichgees heterdeggui sh dee. nomoo lektsen deer bag*r unshuulsan ooroo unshsan 2 adilhan.
2013-11-18
баагий:
естой vнэн зvйлийг бичсэнд талархал илэрхийлье!!! ялангуяа шуа гэдэг актлагдсан хуц ухна цуглуулсан хашаа маягийн юм байна. одоогийн шинэ засаг юу ч хийж чадахгvй байгаа нь туйлын харамсалтай.
2013-11-18
зочин:
намайг 1986 онд хаадс-н эзф-г төгсөхөд багшилж байсан багш нар, 2012 онд миний охиныг бас ня-бо болгосон шүү. 26 жилийн дараа гэсэн үг үү.
2013-11-18
монгол хүү буюу шороотын цэвээн:
манай монголчууд ер нь хэдий болтол хуучин социалист коммунист үеийн хоцрогдоод хөгшрөөд дуусаж байгаа дарга нар багш нар эмч нар сайд нар за цаашлаад хуульчид эрдэмтэд их хурлын гишүүдтэйгээ зууралдах вэ дээ, 3- дагч орнуудад сурч боловсрол эзэмшсэн эрх биш эрх чөлөө шударга зах зээл гэдгийг ойлгоод мэдээд ирсэн залуусаа л дэмжиж итгэл хүлээлгэж ажиллуулвал хэрэгтэй баймаар, энэ их хуралд л гэхэд 4-5 удаа сонгогдоод олигтой ажиллаагүй хүмүүс нь одоо залхаад гарна болино гэж хүртэл ярьдаг боллоо шүү
2013-11-18
1213:
гол нь насандаа биш.харин ч тэднээс авах юмаа авч үлдэх ёстой. мэдээж тэднээс цоо шинэлэг зүйл ханхлахгүй нь ойлгомжтой л доо. залуу халаа багш нараар шинэ уур амьсгалыг ханхлуулж өвгөд,эмгэдээсээ ухаан,туршлагыг нь үнэртэж мэдрэх хэрэгтэй дээ.
2013-11-18
сара:
ухаант өвгөдөөсөө уйддаг нь тэнэг улсын зан шинэ хуучныг хослуулж голчыг олох хэрэгтэй залуу гээд өөрийнхөөр зүтгэсэн, шунаг сэтгэлтэн олширвол залуучууд ямар хүмүүжилтэй, эрдэмтэй болох вэ дээ эргэцүүлээрэй
2013-11-18
сонсогч:
батлан хамгаалахын их сургууль бас тийм байгаа ш дээ. үхдэггүй гардаггүй хамаг шагнал сайнгыг хүртчихээд л юу ч хийхгүй сууж байдаг хэдэн хөгшин хуц ухнууд . арын хаалганы хэдэн багш нар нь хоосон тэчьяадаад л, оронд нв очиж зүгээр мөнгө цохих гээд л. шударга чадавартай цөөхөн хэд нь зарцыг нь хийгээд л хоосон
2013-11-18
bataa:
ene shinjleh uhaanii erdemted gedeg chini bur yu ch hiideggui. end tendehiin nom setguul huulaad l suuj baidag yum baina lee. odoo bolimoor yumaa!
2013-11-18
зочин:
дэмжиж байна. шинжлэх ухааныг хэдэн өвгөн л залуурдаж байгааг гайхалтай онож бичжээ.
2013-11-18
purevjav bagsh :
battsetseg minii shabi nartai adil setgej bna bi shabi naraa mon ch saihan beltgeleedee getel sanamsargui um bolloo nogooduul maani bagsiiigaa darj abch baij aldar tsoloo manduuulahaar daind mordob bagsh ni tanagtai mogoin daitai amitan baij gurbeliin daitai tasarch uldeb
2013-11-18
zochin:
ortoi l zuil bichsen bna. zaluu humuustee zaigaa tavij uguud harin aldaa onoon deer ni zuvluj uguud yavaad bval zugeer yum daa. ene huuhduud chadahgui bid nar l arai turshlagatai geed urduur ni dairaad bval hezee zaluu uye ni yum hiij surah vee. ih l olon jil yum zaasan, sudlasan humuus uursduu neg kompany baiguulaad ajillaad onol meddeg hun iim bdag yum getel ni ajillaasai gej boddog yum. tegehgui bol neg l ih yum meddeg, olon yum yarisan humuus bh yum, ene bagsh nar
2013-11-18
zechine:
bukh salbariig huldig gargaarai hugjchih n yu l bol. ulster totgeht heregtei salbariig baidag shuu. deep bolovsrol bie danach gej 20 jul uilee uilee. odoo huviin hevshliinhend zaire gargaarai ungut feed l baihdaa shia dee.
2013-11-18
зочин:
ih l shunaltai huuhen bnaa daa ene battsetseg gegch, chinii zahialgiin tsaana niigmiin salbariig huvichilj avaad bair saviig n baar sav bologj ch magadgui shunaltnuud suuj baigaa gehed aldahgui l bolov uu. zaluuchuud l gene hedhen toonii humuus durdaj bn.niiteer n har, uhamsriin doroitold orson iim l humuus bna. ed tegeed shinjleh uhaan hugjuuleh uu.shiniig hiij chadahgui ch ene zeregtei bailgaj baigaa muis metiin bolovsroliin togtoltsoog uguigej baigaa chin ugtaa bol ch eh ornoosoo urvaj baigaa gemt hereg yum. чи сайн хар. нүдээ нээгээд үз. сүүлдээ бүр 35 үсгээр оролдож байна гэдэг чинь энэ улсыг ном түүх, архиваа уншиж мэддэгүй хүмүүс болгож хувиргахыг хүсээд байгаа гадны захилга маягийн гэж харж болох ёс бусын саналууд олноор гарч байгаа дээр чиний энэ хэнд ч хэрэггүй хог новш нэмэр болж байна гэдгийг
2013-11-18
эрдэмтэн:
уг нь муис ч бай шуа нь ч бай, өвгөн эрдэмтдээс эрдмийг нь өвлөж авах хэрэгтэй байна. яагаад өвгөд байгаад бн гэхээр тэдний энд хүрэх залуу багш, судлаач алга байнаштээ. хэрэв үнэхээр тэдний зиндаанд юм мэдээг залуу хүн байсан бол монгол улс чинь аль эрт хөгжчих байлаа. энэ дарга нар дандаа залуусшт.
2013-11-18
зочин:
тиймээ, үнэн юм бичсэн байна. муис одоо цонхоо нээж цэвэр агаар оруулах цаг чинь болсон юм бишүү, дотроосоо илжирч ялзарч, одоо тэр үнэр нь дотроо битгий хэл гадагшаа тархаад байгаа юм бишүү?
2013-11-18