Намраараа “өвөлжих” дорнын говь
2013-11-18

Өвлийн тэргүүн сар гарсан хэдий ч дорнын говь  намраараа найлж байна. Энд цас ороогүй, урт сайхан намар болж байна гэж нутгийн хүн хуучлав. Үнэндээ ч засаг захиргааны газрынх нь хажууд зэрэгцэн оршин Стандарт хэмзүйн төвийн дээр байрлуулсан цаг уурын хэмийг заагч дээр Сайншандад өглөөний 08.00 цагт “О” градустай байгааг зааж байв. Сайншанд  цэвэрхэн хот юм. Орон сууцны хийгээд гэр хороолол дунд ч хур хог байтугай чихрийн цаас, гялгар уут зэрэг хэрэглээний хог нүдэнд үл өртөнө. Засаг даргын Тамгын газрын өмнөх талбайн цэцэрлэгт хүрээнгийн усан оргилуурын тэнд “Найзуудаа хоггүй цэвэрхэн амьдарцгаая” гэсэн байх агаад хогийн савыг ч харин энд тэндгүй байрлуулжээ.

6

Дорноговь аймаг 60 мянга гаруй хүн амтай. Урд хөрштэй хил залгаа болохоор иргэдийн амьжиргааны төвшин дээгүүр шүү гэж нутгийнхан ам сайтай байна. Басхүү догшин ноён хутагт Данзанравжаагийн Өлгий нутаг, Хамрын хийдийг Дэлхийн энергийн төв хэмээн жуулчид жилийн дөрвөн улиралд тасардаггүй гэнэ. Ялангуяа хавраас намар хүртэл жуулчдын ачаалал их. Гадаадын жуулчдаас хавар сакура цэцэглэх цагаар япончууд бүр илүү нүүдэллэнэ. Учир нь Японы ханхүү  угсаа залгамжлагчаа Хамрын хийд, хүслийн уул энергийн төвөөс гуйж  мөргөж, тун удалгүй хүсэл нь биелсэн болохоор хаант төртэй япончууд сүслэн залбирдаг гэнэ. Тиймээс ч Хамрын хийдэд өөрийн орны алдарт сакурагаа тарьж, хаврын хаварт цэцэглэх цагаар нь энергийн төвийг зорьдог бололтой.

6

Сайшандын төвд бүтээн байгуулалт өрнөж, орон сууцны хороолол шинээр баригдаж байгаа гэнэ. Дорноговийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай зам ашиглалтад оржээ.  Одоо Улаанбаатар Дорноговийн хооронд хэдхэн цаг сүнгэнээд л ирж, буцаад байх болсон хэмээн хүмүүс сэтгэл хангалуун байна. Энэ хэрээр дотоод, гадаадын жуулчдын тоо ч ирэх жилээс нэмэгдэж, аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээрээ их анхаарна гэж нутгийн удирдлагууд ярьж байсан. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар энэ онд зургаан аймгийн төвийг Улаанбаатартай холбохоор төлөвлөсний нэгд  Дорноговь багтсан. Дорноговийг зорьж, хатуу хучилттай замын нээлтэд маргааш болж, Ерөнхий сайд оролцох юм билээ.

6

Өглөөгүүр цэвэр агаар амьсгалангаа Сайншандын төвтэй танилцахаар байрлаж байгаа буудлаасаа гартал нэгэн эмэгтэй тосон ирж “Хүүхээ, чи надад билет өгөх хүүхэд мөн үү” гэлээ. “Та андуурчээ, юун билет билээ” хэмээн үгэнд дурлавал “Галт тэрэгний билет хүнд захисан юм. Энд ирээд авчаарай гэсэн юм. Одоо ч билет ховордох нь больсон л доо, хар замтай болоод” хэмээн хуучлав. Өмнө нь Улаанбаатар руу явах вагоны билет тун ховор эд байсан бололтой. Эдүгээ нийслэлийг холбосон хатуу хучилттай замтай болсон болохоор иргэд галт тэрэгний билет дээрээ “үзэлцэхээ” больсон гэнэ. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг энэ дээ.

6

Сайны хажуугаар саар гэгчээр социализмын үед цэргийн бааз байрладаг байсан Зүүнбаянгийн баг өнөөдөр эл хульхан болжээ. Зарим барилга байшин нь тоногдож, балгас л үлдэж. Манайхны бусдын барьж байгуулсан зүйлийг өөд татахын оронд, тонож түйвээдэг муу зуршил энд ч давтагдаж.

7

“Дорноговийн цэлгэр талд хулангийн сүрэг бэлчиж байсан цаг саяхан. Харин эдүгээ хулан ховордож, түүх  л үлдэж” хэмээн жолооч ах Ванжилдорж зам зуур хүүрнэв. Учир нь энэ нутаг газрын тос, уранаараа дэлхийн анхаарлын төвд орж, Ураны нөөцөөрөө  Монгол Улс дэлхийд аравдугаарт орж баялгаараа шагшигдаад байгаа. Газрын тосны хайгуул хийж байгаа нэрийдлээр энд тэндгүй байнгын ажиллагаатай өрмийн машин зоожээ. Тэнд ажиллах хүчний ч шаардлага алга бололтой. Мэргэжилтнүүд нь тоног төхөөрөмжөө шалган, хянаж байдаг аж. “Урагшаа хичнээн вагон газрын тос ачин гарч байгаа юм бүү мэд, энэ тоног төхөөрөмжүүд байнга л ажиллаж байдаг” юм хэмээн жолооч ах бухимдангуй  дуугарна лээ.

6

Ураны хайгуулж явагдаж байгаа. Өнгөрсөн хайгуулын ажлыг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөний хэсэг хүмүүс буу шийдэм барьж эсэргүүцсэн. Нутгийн иргэд ер нь ямар байр суурьтай байдаг бол. Уран олборлохыг дэмжиж байгаа юу, эсвэл эсэргүүцэж байна уу гэж сонирхоход “Манай говьчууд бол тайван хүмүүс. Хэн нэгний хэлснээр гар хөл болж хөдлөөд байхгүй. Юмны учрыг олох гэж наанатай цаанатай бодно. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг харж байхад манайд үлдэх бүтээн байгуулалт л хэрэгтэй байна. Соц үед оросууд байхдаа манай Монголд хичнээн ч тосгон сууринд бүтээн босгож үлдээлээ. Дэд бүтэц, барилга байшинг нь бүгдийг нь л барьж өгсөн. Бид орос ах нарын барьж байгуулсан зүйл дээр нь хөгжиж байна. Харин газрын тосны компани энэ тэрийг харж байхад хэдэн кэмп босгоод үйл ажиллагаа явуулж байгаад дуусахаараа бүгдийг нь ачаад явж байгаа харагдах юм. Бидэнд үлдэх бүтээн байгуулалт алга. Тиймээс жижиг компаниудыг биш Арева, Оюутолгой зэрэг дэлхийн томоохон компаниудыг оруулж ирээд, дорвитойхон бүтээн байгуулалт хийвэл  эх орондоо  ч үлдэх юмтай болно, бид” хэмээн саналаа хуваалцлаа. Үнэхээр ч баялгаа олборлох бид бусдаас “юм салгах” нь давхар бодолтой байх ардын ухаан мөн шүү.

6

Дорноговьд эдүгээ автозамын боомтын өргөтгөл, чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын ажил явагдаж байгаа. Харин энэ ажил жил дараалан дарагдаж, удаашрахгүй, хурдацтай явагдвал хөгжлийн ирээдүй нь сайхан, хүмүүсийн сэтгэл санаа ч өөдрөг  байх билээ.

Намраараа шаргалтах дорнын говь хөгжлөөрөө тэргүүлэхэд ч ойрхон байна даа.

6

Н.Энхлэн

 
Shuud.mn
Сонин хачин
нутгийн охин:
энэ сайхан нутгийг минь битгий л өмнөговь шиг тоосон говь болгочихоосой билээ.
2013-11-21
pkxny-d:
mun shdee gehdee ali 2 jiliin umnuh zurag l daa
2013-11-18
ulamaa:
ug usgiin aldaa ch bn daa tegeed ch zurag ni ih sonin yym dornogovi uneheer saihan gazar getel zurag horog bgui
2013-11-18
pkxny:
энэ зураг нь дорнын говийнх биш байна шүү дээ хэ хэ
2013-11-18