Энэтхэг, Хятад, Орос гурав дэлхийн нийгэм эдийн засгийн хүчирхэг гурвал болохоо зарлаад удаагүй энэ цаг үед ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өмнөд Солонгост айлчиллаа. Өмнөдийн Ерөнхийлөгчийг 40 гаруй минут хүлээлгэн байж уулзсан уулзалт нь өндөр төвшний яриа хэлэлцээр боллоо гэж хэвлэлийнхэн онцолж байна. Үнэхээр ч тийм. Зүүн хойд Азийн эдийн засаг энэ хоёр улсгүйгээр төсөөлөгдөхөд бэрх. Ялангуяа өсөн дэвжиж байгаа Монголын эдийн засгийн тулж өндийх нэг багана нь яалт ч үгүй зүүн хойд Азийн эдийн засгийн энэ бөөмнөрөл.
6
Яахав хоёр улсын тэргүүн нар ирээдүйн харилцаа хамтын ажиллагааны талаар яриа л биз. Маньд ямар хэрэг байна гэсэн шүү мэдээлэл манай хэвлэлээр цацагдсан төдий болоод өнгөрсөн. Гэтэл нарийн дээрээ хойдоос шууд өмнөд Солонгос тийш нэвтрэх төмөр замын гарцаар тохиролцоонд хүрлээ шүү дээ. Транс Сибирийн төмөр замын энэ маршрут Монголд асар их ашигтай. Байгалийн асар их баялаг маань энэхүү замаар л тэр том зах зээл рүү гарна. Төмөр замын нарийн, өргөн царигийн асуудлаар намууд мэтгэлцэж байх зуурт ар хударгаар ийм том шинэ зах зээлийн тухай яриаг ид хэлэлцэж байна.
5
Нийгмийн байгууламж, системийн зөрчилдөөн байгаа ч Умардынхан бүхий л талаараа буулт хийж байх шиг. Өлсгөлөн, эдийн засгийн уналт, ахуй хангамжаар ертөнцөөс таслагдсан энэ орон нутаг дэвсгэр дээгүүрээ дамжин өнгөрөх худалдааны урсгалд таатай хандаж байгаа. Тэгээд ч саяхан мөр зэрэгцэн соц нийгмийг байгуулах гэж чадан ядаж байсан юм чинь холын бурхантай айлссанаас ойрын чөтгөрүүд нь дээр гэж төсөөлсөн байх. Хятад, Монгол, Оростой цаг ямагт тааламжтай харьцаатай байсан. Газарзүйн байршлын хувьд ч энэ бүс нутгийнхан Умардыг сонирхохгүй байхын үндэсгүй. Хэн ч ашиглахгүй байхын аргагүй энэ гарц тэдэнд бурхнаас өгсөн бэлэг. Торгоны зам хэмээн нэрлэгдэж байгаа энэ коридорыг зөв ашиглах нь л бидний ухааныг шавхсан хэрэг болно.
6
Үнэндээ манайхан ч геополитекийн зөв нүүдэл хийсэн нь харагдлаа. Улс төрийн байдлаас болоод Умардынхан энэ төмөр замын гарцад саад тотгор учруулж болзошгүйг эрт тэмдэрч Ерөнхийлөгчийн маань саяны айлчлалаараа энэ гарцыг аюулгүй байнгын ажиллагаатай байх урьдчилсан төлвийг тохиролцчихсон. Эдийн засгийн чөлөөт бүсийн дэд бүтэц гэдэг утгаараа умард Солонгос оршин тогтнох нэгэн гарц, гаргалгаа гэж энэ төмөр замын маршрутаар төсөөлж байгаа юм.
6
Одоо бид яаравчлах л хэрэгтэй. Энэ чөлөөт худалдааны замыг Торгоны зам болгож чадах уу, хоргоны зам болгох уу гэдэг нь эрхэм түшээдийн ухаан мэдэх хэрэг. Цаг хугацаа алдвал манайхтай манайхгүй Хятад Орос тохиролцоод хилийн цаадах зүүн хойдоор дамжаад шинэ зах зээлийг эзлээд авчихна. Пусан хүртэл ирээдүйн арван жилийн дотор нээгдэх энэ шугам Монголын эдийн засгийн нэгнээс үргэлж хараат байх зовлонг нимгэлнэ. Далайд гарна, Япон, Австрали, Индонези цаашлаад АНУ-ын зах зээл рүү нэг харайгаад орчихно.
7Эдийн засаг халалт үүсгэх хэмжээний асар их тэлэлтийг бий болгож байгаа өнөөгийн нөхцөлд шинэ зах зээл ингэж бэлхнээ олдож байхад баярлахаас өөр аргагүй. 10 жилийн дараах дэлхийн эдийн засгийн 40-өөд хувийг зүүн хойд Азийн эдийн засаг хангана. Эрэлт нийлүүлэлтийн энэ догшин давалгаа үргэлжид ганцаардаж байсан энэ бүс нутгийг Эльдорада болгоно. Цаг алдалгүй яг өнөөдрөөс угтуулсан нийгэм эдийн засгийн төрийн бодлого хэрэгжүүлье. Эрхэм түшээд ээ.
7
Н.Бадамжав