“Нарантуул”-ын шатах чимээ “Дүнжингарав”-ынхныг баярлуулдаг бололтой. Өнгөрсөн наймдугаар сарын 23-нд Нарантуул худалдааны төвийн хүнсний хэсэг шатаж, олон хүн хоногийн хоолноосоо саллаа хэмээн харамсч байхад хажууханд нь “Дүнжингарав”-ынхан баярлаж, хямдрал зарлаж буйгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлаж байв. Тэдний энэ үйлдэл өнөө дахин давтагдав. Нарантуул ч шатаж дуусахгүй, “Дүнжингарав”-ын баяр хөөр ч барагдахгүй нь. Нэгээр тогтохгүй “Нарантуул II” шатсан нь “Дүнжингарав”-ынханд том завшаан болж, хямдралаа дахин тунхаглав.
7
“Дүнжингарав хамгийн хямд түрээстэй” боллоо хэмээн чоно борооноор гэгчийг жинхэнэ утгаар нь харуулж байна. Нарантуул шатлаа, Дүнжингарав хямдарлаа гэх нь бараг л заншил болох нь. Олон хүний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө шатаж, нурам нь хөрж амжаагүй байхад хаяанд нь хямдарснаа зарлаж л байдаг, ёстой л хатуу хорвоо юм даа. Бизнесийн өрсөлдөөн гэж нэрлэе гэхээр энэ үг хайран санагдаад. Хэтэрхий ёс зүйгүй үйлдлийг өнгөлөн далдлаад байгаа учраас өрсөлдөөн энэ тэр гэж нэрлэхгүй байсан нь дээр байх. Бизнес ч гэсэн ёс зүйтэй байх ёстой биз дээ. “Нарантуул” шатсан нь зөвхөн Ш.Сайхансамбуугийн тухай яригдах бол юмтай хүн юмаараа тоглоо биз гээд тоохгүй орхиж болох. Гэтэл өчнөөн олон жирийн иргэний амь амьдралын асуудал сөхөгдөнө. Хоногийн хоолоо зогоож, өр зээлээ төлөхөөр зүтгэж явсан тэр хүмүүсийг ч тавлаж, тэдний зовлонгоор тохуу хийгээд ч байх шиг. Тэд Нарантуул шатлаа, Дүнжингарав руу нүүе гээд уухайлахгүй нь мэдээж. Шатсан “Нарантуул”-ын нурам ч хөрж амжаагүй байхад Дүнжингарав хямдраад л.
6
В.Хэрлэн