Энэ зунаас эхлэн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах зорилгоор олон нийтэд түрээсийн дугуй нэвтрүүлж эхэлсэн билээ. Иргэд өөрт ойр байрлах цэгээс түрээсийн дугуй болон скүүтрийг аппликейшны тусламжтайгаар өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байна.
Иргэдийн хувьд автобусанд суухад мөнгөд хэмнэлттэй хэдий ч түгжрэлийн улмаас ажил хичээлээсээ хоцрох, ажлаа цагт нь амжуулж чадахгүйд хүрдэг. Иймд такси болон түрээсийн дугуй болон скүүтрийн үйлчилгээг сонгох болоод байгаа аж. Тэдний хувьд автобусанд суувал мөнгөө хэдий хэмнэх хэдий ч цаг хугацаа юунаас ч илүү үнэ цэнэтэй учир их мөнгө төлж хичээл сургууль, ажилдаа явж байгаа юм.
Саяхан үйлчилгээгээ нэвтрүүлсэн Hi Sainu дугуй түрээс гараад сар хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч дугуйнуудыг иргэд санаатайгаар эвдэлж, эд зүйлийг нь хулгайлах тохиолдол их гарч байгаа аж. Энэ талаар тус түрээсийн үйлчилгээний зөвлөхөөс тодруулга мэдээлэл авлаа.
"Hi Sainu ХХК"
- "Hi sainuu" компанийг залуус хүсэл зоригоороо нэгдэж, төр засгийн дэмжлэггүйгээр байгуулсан бөгөөд дугуйн үйлчилгээг нэвтрүүлэхээр 2022 оноос хойш төлөвлөсөн. Бидний зорьсон зорилго ажил хэрэг болж өчигдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Иргэд юу хүсэж байгааг соргогоор мэдэрч, дугуйн үйлчилгээг нэвтрүүлсэн нь иргэдийн таашаалд нийцсэнд урамшин 10 дугаар сар хүртэл үйлчилгээгээ үзүүлнэ. Цаашид энэхүү үйлчилгээгээ Дархан, Эрдэнэтэд нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.
Манайх хувийн хэвшил. Өнгөрсөн долдугаар сард байгуулагдаж, 1000 унадаг дугуй импортоор авч үйлчилгээнд гаргаж эхэлж байна. Одоогоор бүрэн жигдэрч чадаагүй учраас сайжруулах, аппликейшний хөгжүүлэлт хийх зэрэг ажлууд бий.
- Цахим орчинд нилээн хэдэн дугуй эвдэрч, гэмтсэн харагдсан. Энэ талаар?
- Үйл ажиллагаа жигдэрч байгаа ч зарим иргэдийн соёлгүй үйлдлээс болж дугуй эвдрэх, суудлыг нь хулгайлах зэрэг тохиолдлууд их гарч байна. Гэхдээ дугуйг эвдэлсэн хүнийг олж тогтоож хариуцлага тооцох боломжтой. Одоогоор ямар ч хүнд хариуцлага тооцоогүй байна. Бид хотын зөв соёлд суралцаж өөрийгөө болон бусдыг хохироохгүй байх хэрэгтэй. Тиймээс үйлчилгээ авч байгаа хүмүүс соёлтой байж, өөрт болон бусдад хүндрэл учруулахгүй байхыг хүсэж байна.
Уншиж байна |