“Гоожингийн өндөр”-ийг хамгаалалтад авчээ. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын түүх соёлын үл хөдлөх дурсгал Ерөнхий сайд Н.Намнансүрэнгийн амьдарч байсан хоёр давхар барилга буюу “Гоожингийн өндөр” түүхэн барилгыг нийслэлийн хамгаалалтад авч газрын эрхийг цуцлах Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.
Мөн анхны хэлбэр хийцийг алдагдуулахгүйгээр сэргээн засварлах, музейн чиглэлээр ажиллуулах, ойролцоох газар бичил цэцэрлэгт хүрээлэн тохижуулах ажлыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.
М.Насан
Уншиж байна |