Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Монгол Улсын далбаа гардуулах ёслол боллоо
2018-03-01

 

БНСУ-ын Пёнчан хотод өвлийн XII паралимпийн наадам энэ сарын 9-18-нд болно. Тус наадамд оролцох Монголын баг тамирчдад Монгол Улсын төрийн далбаа, хувцас гардуулах ёслол өнөөдөр Улаанбаатар зочид буудлын “Хар хорин” танхимд болов. Ёслолд БСШУС-ын сайд Ш.Отгонбаяр, Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. “Пёнчан-2018” паралимпийн наадамд эх орноо төлөөлөн Б.Ганболд эх орноо төлөөлөн нэг, 10, 20 км гэсэн гурван зайд уралдах бөгөөд түүнтэй Монголын пара цанын холбооны ерөнхийлөгч Д.Рэнчинханд, дасгалжуулагчаар Ж.Дашдондог, цанын тос тосолгооны техникийн дасгалжуулагчаар Н.Сандагдорж, эмчээр Ш.Болормаа нар явах бөгөөд тэдний замын зардлыг ЗГХА, Биеийн тамир, спортын газраас гаргаж байгаа юм байна. Тус наадам спортын зургаан төрөлд 80 багц медалийн төлөө 670 тамирчин өрсөлдөнө. “Пёнчан-2018” паралимпийн наадам оролцох Монголын баг тамирчдын нээлт, хаалтын ёслолд өмсөх хүндэтгэлийн гадуур хувцасыг “Говь” компани ивээн тэтгэж, малгай ороолтыг “Эвсэг” компани урлан бүтээжээ.

Shuud.mn
Сонин хачин
Шаравжамцад:
Ардын багш,гавъат тамирчин бурхан болоход чи болоод танай байгууллага яагаад үл тоодог юм бэ? Энэ талаар хэвлэл мэдээллээр дамжуулан хариу өгнө үү. ЖИЧ. Насаа багш хувь хүнийхээ хувьд орлцсон
2018-03-01