“...Монгол хүн бүр төрд биш зөвхөн өөрийн хязгааргүй потенциалдаа итгэж би бүхнийг чадна гэсэн шийдмэг зоригтой байж маш амбицтай зорилго өөртөө байнга тавьж тэрэндээ хүрэхийн тулд зоригтой байж сурах хэрэгтэй. Чингис болон дэлхийн томчууд тэгж л аугаа болсон юм. Монголчууд засаг төр гэхээ боль. Өөр рүүгээ гол анхаарлаа хандуул, мэдээ үзэхээ боль, ядуу хэцүү амьдралыг туулж гайхамшигтай юм хийсэн суут хүмүүсийн амьдралыг судла, өдөр болгон шинэ юм сэд!”
5
Санаж сэдэхээр л үг шүү. Бид хэн болчихоод хэний тухай юуг бичээд байна вэ. Тоглоомд хэвлэл мэдээллийнхэн өөрснөө нэгдчихээд иргэдийн дуу хоолойгоо алдад байгаа юм биш үү. Талцаад л ... нэгнийгээ үгүйсгээд л. Монгол гэсэн ганцхан үнэн дээр оршин тогтноод байгаа юм шиг. Уянга гишүүн хэд хоногийн туршид төрийн талбай дээр уянгалууллаа. Ядарч магадгүй гэж сандал хүртэл авчраад эгнүүллээ. Суугаад чалчья гэлээ. Сайхан хусч байна аа. Иргэний нийгэм байгуулах гэж бид 20 гаруй жил тэмцлээ. Оносон нь, алдсан нь ч бий байх. Гэхдээ л бид асуудлаа шийдэж чаддаг ард түмэн. Гоншигнолгүйгээр 90-ээд оны бэрхийг давсан. Одоо ч 140-хэн грамм махаар зургаан ам бүлийг тэжээж л явна.
Бидэнд гэрэлт ирээдүй бий. Хэн нэгэн уянгалуулаад төрийг замхраачихдаггүй юм. Яахав өвдөж зовж, өлсч ундаасаа л биз. Ленинградын бүслэлтэнд амь тэмцсэн оросуудын норм шүү дээ. Бид залхуугаас залхуу ард түмэн. Өлсч үзээгүй маань үүнтэй холбоотой байх. 125 мянган ажлын байр эзэнгүй байна. Ажил хийх угаас сонирхолгүй 200 гаруй мянган монголчууд байна. Төр яаж тогтвортой, хүчирхэг байж чадах билээ. Бид өөрсдөө хүчирхэг байх ёстой. Залхуучуудыг өөгшүүлсэн иргэний нийгмийн уриалгад автмааргүй байхийн. Ардын нэрийг бариад УИХ-ын сэнтийд залраад “Би ганцаараа чадахгүй юм аа” гээд учирлаж суух хэрэггүй. Тийм л юм бол гараад тоосго зөө, барилга барь, зам тавь... Эсвэл лоббидоод энэ бүтээн байгуулалтад зарцуулагдах хөрөнгө мөнгийг шийд. Хэдэн өвгөцүүл цуглуулчихаад ирээдүйгээ хараагаад сууж байхыг би л хүлцэн зөвшөөрөхгүй. Энэ цаг үеийг босгон өндийлгөх гэж ядаж байгаа залуу үеэ харааснаар амьдрал сайжрах уу. Ардчилсан тогтолцоо ороод жаахан сэлүүр алдаж болох ч тэд Монголынхоо нэрийг дуурсгаад л явж байна. Бидний зовлон залхуудаа, бэлэнчлэх сэтгэлгээндээ л байгаа юм. Хүн болгон хүрз бариад бүтээн байгуулалтандаа оролцоод явбал тэр диваажин чинь ойрхон юм шүү. Би гэдэг бие хүн бид олуулаа нэгдэхээр төр бий болно. Хэн нэгний төр биш шүү дээ.
6
Уянгалуулсаар бид олон оныг үдлээ. Миний өмнөөс төр байгаа ч юм шиг, төрийн өмнөөс бид байгаа ч юм шиг. Яагаад өөрийнхөө ашиг сонирхлын төлөөнөөс үйлчлэх хэн нэгнийг хуушуур идэж байгаа юм шиг тааваар сонгоод сууж болохгүй гэж. Төр өөрөө алхам тутамд минь гай болоод байна шүү дээ. Тэгээд зогсохгүй байнга татвар нэхнэ. Бодлогынхоо асуудлыг шийд л дээ. Төрд нялах зүйл олон ч бидний л сонгосон нөхөд дээр сууж байгаа. Сонголтоо ямагт буруу хийж байгаагийн учирлал нь бид өөрсдөө. МАН уу АН уу. Нийлээд МАНАН болоод хувирдаг ш дээ. Уг нь эдийн засаг солонгорч гэмээн улс баргийн цунамид дагжихгүй. Тэр солонгорсон эдийн засагтай болохын тулд өнөөдрөөс бэлдэх ёстой баймаарсан. Утга учиргүй улс төржилт бидэнд юу авчрав. Алсын зорилт боловч ийм эдийн засгийг бүтээх, авч явах мэргэжилтэн өнөөдрөөс бэлтгэгдэж, өнөөдрөөс хүмүүжигдэх учиртайсан.
6
Уянгалах биш биш учиртай хөдлөнө өө Монголчууд аа. Гар хөдөлбөл ам тосдоно. Дээдсийн үг. Хэл амаа билүүдээд суух ямар их завтай хүмүүс вэ. Солонгос кинон дээрх драмаа Чингисийнхээ талбай дээр үзүүлж суух зав манууст бий юу. Бид өөрснөө юу хийж байна вэ. Эдийн засгийн суурь салбар болох уул уурхайд ажиллах хүчний маань долоо хүрэхгүй хувь нь ажиллаж байна. Хэдхэн жилийн өмнө дутагдалтай байсан ажиллах хүчин хормын дотор л шахуу бүрдээд илүү гарах болов. Хөдөлмөрийн биржүүдийн мэдээг ажаарай. Уул уурхайн чиглэлийн ажлын байр нүдний гэм. Хуульч, эдийн засагч мэргэжлийн халуурлын үед толгойтой болгон ийм мэргэжлээр суралцан төгсч эцэстээ хөдөлмөрийн зах зээлийг дүүргээд өнөөдөр дипломтой ажилгүйчүүд лангуу дүүргэж байгаагийн жишээ дахин давтагдаж байгаа хэрэг. Мал аж ахуй, хөнгөн үйлдвэрт хэн ажиллаж байна. Бүгд л төрийг шүүмжилнэ. Төр нь ч олигтой юм биш. Болж өгвөл ажлыг хаяад зүгээр мөнгө авч байх сонирхолтой улс. Тэрийг нь ч Уянгын фракцийнхан сайн мэддэг бололтой. Яана даа, миний Монгол.
6
Н.Бадамжав