АТГ худалч уу эсвэл тэд гүрийгч үү
2014-04-16

Сонин гарчиглаж суутал “АТГ захиалгаар ажилладаг юм болов уу” гэсэн бодол толгойд эргэлдэв. Шударга, үнэний төлөө хуулийн дагуу ажиллах ёстой байгууллагыг ингэж хардсан нь хоёр ярилцлагаас үүдсэн хэрэг. Энэ өдрийн “Үндэсний шуудан” сонинд Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийн “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэдэг л болж байна” гэсэн гарчигтай ярилцлага нийтлэгджээ. Уг ярилцлагад АТГ-аас Б.Энэбишийг шалгаж байгаа гэдгээ огтхон ч мэдэгдээгүй тухай ярьжээ. Гэтэл АТГ-аас аль өнгөрсөн оны тавдугаар сараас Б.Энэбишийг 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг самосмал машин, чанарын шаардлага хангахгүй дугуй зэргийг эрх мэдлээ урвуулан ашиглаж “Эрдэнэс Тавантолгой” компанид худалдан авсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Бүр интерполоор эрэн сурвалжилж байгаагаа АТГ-аас мэдээлсэн. Хуулийн байгууллагын мэдэгдэл, хэрэгт нэр холбогдсон хүн хоёрын мэдээлэл зөрүүтэй байгаагийн өөр нэг жишээ “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн байна. Тус сонинд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын ярилцлага гарчээ. Энэхүү ярилцлагад АТГ-аас түүнийг шалгаж байгаа эсэхийг тодруулсан сэтгүүлчийн асуултад Д.Сугар “Чи ийм юманд холбогдчихлоо шалгана гээд дуудсан газар, уулзсан хүн алга л байна. Би харин ч шалгуулж учраа олмоор байдаг” хэмээн хариулсан байх юм. Гэтэл Д.Сугарыг шалгаж, гадаадад нуусан үл хөдлөх хөрөнгө, оффшор дансыг нь илрүүлсэн гэж мэдээлсэн АТГ-ынхны шүлс ч хатаж амжаагүй байна.

.

Ийн эргэлзээ төрүүлсэн мэдээлэлд хачир нэмэх өөр нэг материал www.news.mn сайтад байна. “АТГ хэний заавраар хөдөлдөг вэ” гэсэн гарчигтай уг материалд АТГ-аас мэдээлэл хийх цаг хугацаа улс төрийн томоохон шоутай давхацдаг гэсэн утгыг илэрхийлжээ. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал намын нөхдөө шүүмжилж, Ерөнхий сайдад асуулга хүргүүлж байсан, УИХ дээр МИАТ-ийг хувьчлах асуудал яригдсан, МАН-ын зүгээс Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудлыг хэлэлцсэн зэрэг үйл явдалтай АТГ-ын мэдээлэл хийсэн он цаг давхцаж буйг дурджээ.

.

Тэгэхээр АТГ-т итгэж найдаж болох уу. Монгол Улсын хуулийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж, зөв бурууг ялгаж салгах ёстой төрийн байгууллага гүжир аргаар ажлаа явуулдаг уу. Эсвэл хэрэгт нэр холбогдсон нөхрийн өөрийгөө хамгаалах эцсийн арга нь гүрийлт үү. Хэдийгээр үүнийг тодорхой хэлэх боломжгүй ч зөвхөн өөрийнхөө тодруулбал мэдээлэл авах боломжийн үүднээс хууль хяналтын байгууллагууд ямар байдгийг хэлэхийг хүслээ. Өөрөөр хэлбэл, мэдээлэл өгч буй арга хэлбэрээс нь Монголын хууль хяналтын байгууллагууд ямархан дүр зурагтай байгааг харж болно. Зөвхөн өөрсдөө хүссэн үедээ л мэдээлэл өгдөг. АТГ-аас мэдээлэл хийнэ гэсэн сүржин даржин зартай мэдээллийн үеэр мөрдөн байцаалтын нууц гэх ойлголт огтхон ч падгүй. Бүр шүүхээс гэм буруутайг нь тогтоогүй байхад л гэмт хэрэгтэн мэтээр ялладаг хүмүүс нь сэтгүүлчид биш шалгаж хянадаг байгууллагынхан өөрсдөө гэдгээ анзаарах хэрэгтэй. Тэгсэн атлаа сэтгүүлчийн сонирхсон асуултад “шалгаж байгаа” гэхээс өөр хариулт өгдөггүй. Хуулийнхан хүссэн л бол хуулиар хамгаалагдсан хувь хүний нууц ч ил цагаан. Тэр хүний нэр төрд, хувийн амьдралд сэв суух байсан ч үл тоомсорлодог. Харин хүсээгүй цагтаа нууц гэсэн үгээр ам тагладаг нь бодит үнэн. Зөвхөн мэдээлэл өгөх дүр зураг нь ийм.

.

Гэтэл ажлаа гайхалтай хийж байгаа дүр зурагтай АТГ, арчаагаа алдсан авлигачин, идэж уугч нарын дундах гол буруутан нь хэвлэлийнхэн болж, чичлүүлдэг. АТГ-аас өгсөн шалгаж байгаа, шалгасан гэх мэдээллийг дамжуулсныхаа төлөө шуугиан таригч нэр зүүнэ. Мэдээллийн мөрөөр нэр холбогдсон хүнээс тодруулга авчихвал хов хөөцөлдөгч болчихно. Уг нь хэвлэлийнхэн мэдээлэх үүргээ л биелүүлсэн.

:

Өнгөцхөн харвал АТГ шиг ажлаа сайн хийж байгаа байгууллага байхгүй. Дарга цэрэг гэхгүй шалгаж, нууц далд бүхнийг нь илрүүлээд л, заримыг нь “аавынх” руу илгээж, ажил нь гялалзаастай. Гэвч хэн нэгнээс хараат бус, бие даасан гэдэгт нь эргэлзээ төрүүлэх хэрэг явдал мундахгүй их юм. Ер нь АТГ улс төрийн нам, бизнесийн бүлэглэлийн захиалгаар ажилладаг юм биш байгаа?!

:

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ее монголд итгэх хуулийн байгууллага гэж бодож байлаа интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хумуус нь ихэнэ нь монголдоо яриллага егеед явж байх юм сонин юм их байх юм даа
2014-04-17
зочин:
энэ сэтгүүлч харин ёстой захиалгаар бичсэн юм биш үү
2014-04-17
zochin:
мөнгөө төлсөн хүн нь хөгжмөө сонсдог юм даа .энэ цагийн хамгийн шудрага хууль ийм байдаг юм . чам шиг энэ хуулийг ойлгоогүй хүнд бол энэ нийгэмд амьдрахад хэцүү дээ
2014-04-17
kokok:
prokuroriig l tsohij unagaaj chadahgui bol ta nariin rrh medel avsnii hereg alga. naad heden avilgachdiigaa nuhahgui bol uheetei. mongol niigem jaahan ch gesen tsevershin shuu.
2014-04-16
иргэн:
закаалгаар ажиллаад экэлбэл жинкээн нөгөө кээлмэгдүүлэлт болно биз дээ
2014-04-16
hhhdhdhd:
хүмүүсээ банктай холбоотой сонин байдал өнөөдөр 2014 оны 4 сарын 16 ны өдрийн 15,00 цагийн байдлаар үүсээд байна аа. хаан банкны 1 дүгээр дэлгүүрийн салбар орлого аваад байгаа мөртлөө зарлага гаргахгүй / мөнгө тушаах хүн байвал чөлөөтэй гэснээ мөнгө авах хүмүүсийг сүлжээ ажиллахгүй байна гэж хэлэн хүлээлгээд байна/ иймэрхүй байдал хас банкинд бас үүссэн байна гэж очер хүлээж буй нэг хүн хэлж байна. тэгснээ тэр хүн хамаатнууд руугаа ярьж мөнгөө татах маягийн юм ярьж байдал эвгүй байна гэсэн юм хоорондоо ярьж байхыг сонслоо. учир мэдэх технологийн хүн болохоор орлого авахад ажиллаж буй сүлжээ зарлага гаргахад ажиллахгүй байна гэж үгүй дээ гэж гайхаад бас л хүмүүс рүү залгаад банк мөнгөгүй болсон юм шиг байна гэж зарлаж байх юм аа...... энэ юу болоод байна аа хүмүүсээ ......
2014-04-16
zochin:
hudlaa shalgaj baina,shalgaj baina gedeg tegeed l heregsehgui bolloo,uursduu sain abilgal hu*g gazar baina.tatan buulgaad tsagdaa tagnuulaar ajliig ni hiilge.yl abch baigaa gants hun alga.
2014-04-16
халзан:
гучаад оны до яам...
2014-04-16
батэрдэнэ :
энэбиш, сугар хоер асуудалгуй гэж оорсдийнх нь яриан дээр ундэслээд дугнэчихдэг бол хэрэг хийсэн ямарч хун олдохгуй. сугар, энэбиш 2 тухайн уед 130 долларын унэтэй байсан нуурсийг дээд тал нь 70 доллараар борлуулахаар гэрээ хийсэн. ийм гэрээ хийчихээд энэ 2 чалкогоос монго аваагуй гэдэгт би лав итгэхгуй байна. за сугар бол тухайн уед хувьдаа монго олж болох бух юманд оролцдог монголын бух торийн омчийг хувьчлаад авчихсан юм шиг байдаг байсан. гадаадын банк, оор хумуусийн нэр дээр доор хаяж 40 сая долларын хоронго нь байх естой.
2014-04-16
irgen:
darga ni yamar hvn bilee atg-adilhandaa
2014-04-16
sanal:
undsen huuliin tsetsiig tatan buulga
2014-04-16
setgyylch:
chii setgyylchiin erhiig l bariad bichsen bna shyy dee..setgyylchiin bich sen byhen ynen shudarga bishld ee... uuruul ene olon eh survaljiig dygneed bodoj yz eel gej helii arduudad aa
2014-04-16
he he ineedtei yu ma kk:
ereed bga hun ni yariad bdg , unen sonin yum uchriig olj uguuch hevleliinhen mini .............
2014-04-16
суугар:
угаасаа л захиалгаар ажиллах гэж байгуулагдсан орчин үеийн хэлмэгдүүлэлтийн газар шдээ. тэнд ажилдаг амарбат гэж нэг шуумар байдаг. тэр лав урьд насандаа до яамны ногоон малгайтны нэг байсан байхаа. харах царайны зэвүүн шуумар. хурц гэж ардчилсан солонгосын ким чен ун царайлсан пызыдашка бна.
2014-04-16
суугар:
угаасаа л захиалгаар ажиллах гэж байгуулагдсан орчин үеийн хэлмэгдүүлэлтийн газар шдээ. тэнд ажилдаг амарбат гэж нэг шуумар байдаг. тэр лав урьд насандаа до яамны ногоон малгайтны нэг байсан байхаа. харах царайны зэвүүн шуумар. хурц гэж ардчилсан солонгосын ким чен ун царайлсан пызыдашка бна.
2014-04-16
erguu mal setguulch:
эргүү сэтгүүлч ээ, үндсэн хуулийн цэцийн гишүүн y, халдашгүй эрхтэй байдаг учир эхлээд тэр эрхийг нь түдгэлзүүлж байж дуудаж шалгадаг юм. сугарыг эрхийг нь түдгэлзүүлж байгаад шалгах гэхээр цэцийн бусад гишүүд нь хамгаалаад шалгуулахгүй байгаа юм. эхлээд жаахан юм унш!!!
2014-04-16
гүтгэж бологүй :
энэ нөхөд дандаа хүний захиалгаар ажилладаг байлгүй. хүн гүтгэж болохгүй, шудрага байх нь аль аль талдаа өлзийтэй.
2014-04-16
атг ийг ёстой шинэчлэж, бүрэлдэхүүнийг нь бүрэн солое:
атг захиалгаар ажилладаг гэж ойлгое.
2014-04-16
монгол:
атг-ын хараат бус, бие даасан байдлыг хангаж л чадвал тэд илүү ихийг хийнэ.
2014-04-16
**x:
edgeer nuhuduud idej uusan ni ch unen ,avilgaltai temtseh gazar zaavaraar ajilladag ni ch unen. baahan tolgoi ergem dand terbum terbumaar yarij bsnaa chimeegui boldog aimaar.tedgeer humuus ni ch tolgoi ergem tansaglaj amidarch bgaag humuus meddeg uuruur helvel ene buhniig bugd huleem zuvshuuruud iim bh yostoi yum shig boltson aimaar niigem.
2014-04-16
oogoo:
интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хүн нь өдөр тутмын сонинд ярилцлага өгөөд явж байдаг гайхалтай юм зөвхөн монголд л болох юм даа.
2014-04-16
irgen:
naad baiguullagiin darga nar deerees tavigddag biz deee
2014-04-16
иргэн:
атг бусад хэн нэгний захиалгаар ажилладаг гэдэг нь үнэн шүү дээ. үүнийг бүгд мэддэг хэрнээ дуугарч чадахгүй байгаа нь эмгэнэлтэй.
2014-04-16