Дэд бүтцээ босгоод авахсан
2014-04-15

Асар их боломжийг бид алдацгаасан. Алт, зэс, нүүрсний нийлүүлэлт түүхэндээ байгаагүйгээр нэмэгдэж эдийн засаг цулайсан. Харамсалтай нь халамжинд тараагаад дуусчихсан. Бүтээн байгуулалт сүүлийн шатанд байлаа. Уг нь бүсээ султгахгүйгээр цахилгаан станц барьж, царигийн маргаанаа нэг мөр болгоод төмөр замаа тавьчихад хүрэлцэхүйц мөнгө байсан юмсан. Зүв зүгээр байсан нийгэм эдийн засаг руу хэдэн их наядаар нь мөнгө цутгачихаар дараагийн цунамиг тэсч гарах дархлаагүй болгосон хэрэг шүү дээ.

6

Мөнгө мөнгө бас дахин мөнгө. Төрд ч хувийн хэвшилд ч дутагдаад байна. Өнгөрсөн онд 4 тэрбум ам доллар дутагдсан. Арга барахдаа Монголбанк гурван их наяд төгрөг хувийн хэвшил рүү цутгасан. Байдал нэгэнт оройтсон тул үр ашгаа үзүүлэх мөн ч хол байна даа. Гадаад валютын нөөц хомсдож ханш нь чангарч төгрөг үнэгүйдсэн нь импортоос хэт хараат эдийн засгийг сөхрүүлээд байгаа. Гэхдээ хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна аа. Эдийн засагт сэргэх хандлага ажиглагдаж байна гэж гадныхан нааштай дүгнэлт гаргаад эхэлчихжээ. Гадаадын хөрөнгө оруулагчид хууль эрхзүйн орчин сайжирна гэсэн итгэл үнэмшилтэйгээр нааштай хандах болсон тухай мэдээлэх болов. Энэ сэргэлтийг үр ашигтай хөрөнгө оруулалтад зарцуулбал эдийн засгийн хөл бэхжинэ. Ялангуяа удаан хугацааны туршид хэрүүлийн алим болоод байгаа төмөр зам, цахилгаан станц, нефтийн үйлдвэр, хүнд аж үйлдвэрийн эхлүүлсэн бүтээн байгуулалтаа санхүүжүүлэх шаардлгатай гэж зөвлөж байна.

6

Энэ дотроос хамгийн их анхаарал татаж байгаа асуудал бол төмөр зам. Царигийн асуудлаар хэрэлдсээр суугаад мөнгөө буруу зүйлд зарцуулчихсан. Одоо энэ асуудлыг нааштай шийдлээр эцэслэх хэрэгтэй байна. Өргөн цариг тавьчихаар урагшаа гарцгүй шахам болчихоод байдаг, нарийныг тавьчихвал хойд хөрш нүүр буруулчихаж магадгүйгээс гадна хоёр хөршийн хил дээр ачаа буулгахад ашиг орлогынхоо дийлэнхийг тавиад туучих гээд байдаг.

6

Гэхдээ бидэнд гарц байна аа. Саяхан Солонгосчууд төмөр замын өргөн нарийн царигийн алинаар нь ч вагон солихгүйгээр зорчиж чадах вагон тэнхлэг бүтээжээ. Энэ шинэ бүтээлийн үр дүнд галт тэрэг 200 км цаг хүртэл хурдлах бөгөөд цариг солигдох үед 30 хүртэлх км цагийн хурдтайгаар явсаар нарийнаас өргөн, өргөнөөс нарийн цариг руу шилжих боломжтой болох гэнэ. Солонгосчууд хил дамнан тээвэр хийдэг орнуудын тоонд Монголыг оруулсан байх юм. Умард Солонгосыг гатлан Оросоос дамжин Монгол руу тээвэр хийх маршрут гаргаснаа ч танилцууллаа. Бидний царигийн маргаан ийм амархан шийдэгдэх боломжтой юм биш үү. Өргөн төмөр замаа барьдгаараа бариад дээр нь Солонгосын энэ технологийг нэвтрүүлчихвэл болох юм биш үү. Яахав хөрөнгө мөнгө нэлээд шаардагдах байх. Гэхдээ ирээдүйн өгөх ашиг тус нь зүйрлэшгүй их юм даа. Үнэ хөлсөнд нь ашигт малтмал, түүхий эд оролцуулсан ч болно шүү дээ. Цариг шилжүүлсэн тээврийн хөлсөнд мөнхийн мөнхөд мөнгө урсгаж байснаас нэг далайлтаар асуудлыг шийдчих боломж байна.

6

Солонгосчуудаас ч өмнө Австри ийм технологи ашиглаж байгаа тухай мэдээлэл байна. Гэхдээ энэ нь зорчигчийн галт тэргэнд ашиглаад үр дүнгээ өгч байгаа. Мэдээж олон зуун тонн жинтэй ачааны галт тэргэнд бас нэг өөр асуудал л даа. Тэр тусмаа ашигт малтмал, түүхий эд тээвэрлэх монголын ачаа эргэлтийн онцлог гэж байна.

6

Өргөн цариг 1520 мм, нарийн 1435 мм-ийн хоорондох 85 мм-ийн зайг вагон ачиж буулгахгүйгээр яаж шилжүүлж болох талаар Солонгосчуудын шинэ технологийг туршаад үзэхэд гэмгүй л болов уу. Хашраас цаг хугацаа алдана. Бид төмөр замаа барьж л байя. Солонгосчууд махруу хүмүүс төд мөдгүй энэ технологи улам боловсронгуй болно. Гол нь эдийн засгийн үр өгөөжийг нь харья. Энэ мэтээр дэд бүтцийн салбартаа дорвитойхон шийдэл гаргаж хөрөнгө мөнгө шингээгээд өөд нь татчихья. Эдийн засгийн хүчирхэг байдал дэд бүтцээс үлэмж хамааралтайг бид хангалттай мэдэрсэн. Зоримогхон шийдээд зорилготойхон хандья. Хямрал удаан үргэлжлэхгүй тэгсхийгээд л намжина. Гадаад зах зээл дээрх нөхцөл байдал ч сайжирна. Алсын хараатай л байвал барагтайд барьц алдахгүй дээ, бид.

7

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
zochin:
samsung xxk - mgl ulsad tz barij ogoh nereer ih mungu idej ugaaj bna ...... 200 say dollar-r odoogiin baidlaar 66%-huvtai tentseh ul shoroo hiisen gsn .....100% bolgoj duusgahad oshoo 200 say dollar heregtei gj bgaa gsn......... tm bolohoor ih asar ih mungun deer togloj bgaa hvmvvs de ene solongos -chuud
2014-04-16
zochin:
barijal baival nariin tsarig bna uu urgun tsarig bna yamar hamaa bna ..................... gol ni hezee barij duusah be gdg ni l gol bna
2014-04-16
zochin:
darga saiduud oorsoddoo unakh mongoo golood ene zam tavigdakhgui udlaa daa.iim baikhad dood tu*liin toriin alban khaagchid yaj unencheer ajillakhav dee.
2014-04-16
moroodol:
moroodol beileh l bailgui dee
2014-04-15
зочин:
мєрєєдєхєд мєнгє тєлєхгїй нь сайхаааааан.......
2014-04-15
solongos:
nariin zam tavisan n deer.zah zeel asiad bn
2014-04-15
zochin:
unen shuu dee bitomor zamch iim tirshlagazondoo bii huiten dainii ulmaas tsarigiinasuudaltavigdsan odoo zasahgej uileeuzejbaina gehdeedevshil garsan bid uuniig ashiglah yosttoi sain asuudal hondjee baddamjavd bayar hurbgei olon hun sanaagaa heleesei
2014-04-15
zochin:
unen shuu dee bitomor zamch iim tirshlagazondoo bii huiten dainii ulmaas tsarigiinasuudaltavigdsan odoo zasahgej uileeuzejbaina gehdeedevshil garsan bid uuniig ashiglah yosttoi sain asuudal hondjee baddamjavd bayar hurbgei olon hun sanaagaa heleesei
2014-04-15
zochin:
unen shuu dee bitomor zamch iim tirshlagazondoo bii huiten dainii ulmaas tsarigiinasuudaltavigdsan odoo zasahgej uileeuzejbaina gehdeedevshil garsan bid uuniig ashiglah yosttoi sain asuudal hondjee baddamjavd bayar hurbgei olon hun sanaagaa heleesei
2014-04-15