Бид ба бэлгэвчний дууль
2014-04-14

1990-ээд оны сүүлээр манай хотод нэгэн содон нэртэй “шооп” бий болсныг эхэндээ цөөхөн хүн мэдэж байлаа. Соц нийгэм гэж байхад орж үзэх нь байтугай сонсох ч ёсгүй байсан “SEX SHOP” гэдэг дэлгүүр одоогийн ченжийн захын павилонуудын нэг буланд жижигхэн хаягтай даруухан нээгдсэн нь эрчүүдийн элдэв сонины нэг болсон байлаа. Өнөөх зайгаар ажилладаг хиймэл эрхтэн, наалинхай янаг дуугарах хийлдэг хүүхэн, ичимхийг ичихийг нь байлгаж 24 цаг босоо байлгах эм, элдэв янз болгож хөөргөдөг тос түрхлэг, эмэгтэй хүнийг өнөөх ажилд улайруулдаг шидэт үрэл, олон төрлийн өнгө үнэртэй “кондом” бэлгэвч гээд л метр хүрэхгүй шилэн тавиур дээр ер бусын барууны хэрэглээ өрөөстэй. Харьд гарч юм үзэх хориотой үеийнхэн олонх байсан 90-ээд онд ингэж жирийн хүн ер бусын байдлаар сексийн амьдралаа сонин содон, бас аюул эрсдэлгүй байлгах боломж байдгийг мэдэж эхэлсэн хэрэг.

5

“Гондом хэрэглэж үзсэн үү” гэж шивнэж ярьж байсан тэр цаг ард үлдэж, нууц байдалд ТҮЦ-ийн цонхоор халаас руу шургаж байсан бэлгэвч одоо бол инээдтэй хөгжилтэй ярианы зугаа болж, эрчүүдийн халаас, эмэгтэйчүүдийн кошлокт байдаг л зүйл болжээ. Бидний л хувьд ийнхүү 1990-ээд оноос нийтээрээ танил болсон бэлгэвч үүсэл гарлаараа бол их урагшаа  МЭ-ий 1500-гаад оны үеийн хэрэглээ байжээ. Тэр үед Европ даяар тэмбүү тархаж, даавуугаар хийсэн бэлгэвчийг тэмбүүгээс сэргийлэхийн тулд өргөн хэрэглэж байсан тухай тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Хятадад тостой торгон цаасаар эрхтэнээ ороон бэлгэвчийг орлуулдаг байсан бол Японд үүнийг арьсаар хийдэг байв. Эхэндээ нимгэн даавуу болон тороор бэлгэвч “урладаг” байсан бол яваандаа илүү боловсронгуй болж, хонь ямааны өлөн гэдсээр бэлгэвчийг орлуулсан нь илүү найдвартай, басхүү хэрэглэгчдийнхээ сэтгэлд хүрч чаджээ. Эртний Ромд энгийн ард иргэдээс авахуулаад язгууртан ноёд хүртэл ямааны өлөн гэдсээр хийсэн бэлгэвчийг түгээмэл хэрэглэж байсан түүх бий гэнэ. Гэхдээ энд бэлгэвч найзын гарал үүслийн тухай бус савлагаа боодлын талаар бичих юм.

6

Стандарт талаасаа бол бэлгэвчний уут маш өндөр шаардлага баталгааг хангасан байх ёстой эд. Бэлгэвч уян хатан бат бөх, мөн найдартай савлагаа боодолд байдаг. Тэр урагдах цоорох мэтээр гэмтэж гаднаас бохирдохгүй байх ёстой. Учир нь тэр хүнийг сексийн харилцаан дахь аливаа эрсдлээс  хамгаалдаг.  Мөн бэлгэвч хосуудын гэр бүл төлөвлөлтийн төлөвлөгөө алдагдахаас сэргийлж, аюулгүй бэлгийн хавьталд гол хамгаалагч болдгийг бид бүгд мэднэ. Тэгээд ч бэлгэвч үйлдэрлэгдэх дамжлагадаа олон сорилтоор баталгаажин байж гарч ирдэг байна. Түүний уян, бат бөхийг нь шалгахын тулд задартал нь үлээж агууламж даралтыг нь сорьдог байж. Сүүлдээ тогоор цохиулж шалгадаг болж. Энэхүү бат бөх агаар нэвтрэхгүй найдвартай байдлаа шалгуулсны дараа усан суурьтай, тосон чийгшүүлэгч хийж силикон түрхлэгтэй тугалган цаасанд савлагддаг байна. Үүний дараа савалгааны найдвартайг шалгаж усанд хийж бөмбөлөг үүсч байгаа эсэхийг харж дараа нь сорилтыг бүр хүндрүүлж 70 градус хүртэл халаасан зууханд хоёр хоног байлгаж сорино. Энэ мэт хүнд сорилтыг давсны дараа үйлдвэрлэгчийн тэмдэг нэг бол эрхлэн тараасан донор газар, байгууллага,  улсын нэр лого зэргийг даруулаад бидний гар дээр ирдэг. Яг ийм сорилтыг давсан, стандарт шаардлага хангасан бэлгэвчийг Глобал сангаас үнэгүй тараажээ. Товч танилцуулахад, энэ сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төсөл нь зорилтот бүлгийн хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалтын эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, хөтөлбөрийн үр нөлөөг сайжруулж, бэхжүүлэх замаар Монгол улсад ХДХВ, ДОХ-ын халдварын бага тархалтыг тогтоон барих зорилт бүхий үйл ажиллагаа явуулдаг байна.

6

Бэлгэвчний уут, шошго дардасны талаарх асуудалдаа эргэн орьё. Бидний мэдэхээр бэлгэвч гялгар ялтсан наалт бүхий ууттай байдгаараа танил болсон ч харин түүний уутан дээр байх элдэв бичээс, реклам ялгарлаараа тийм ч танил болоогүй юм байна. Саяхан ЭМЯ-ны лого буюу төрийн соёмбо бүхий тэмдэг дардастай бэлгэвч тараагдсан нь зарим нэг хүнд байж боломгүй жигшүүрт хэрэг болж харагдсан бололтой. Энэ нь ардчилал чөлөөт нийгэмд шилжээд 20-оод жил явчихсан улсад бол энэ их цочмоор зүйл биш л дээ. Бидний хэлдгээр кондом буюу бэлгэвч насанд хүрсэн хүн бүрийн мэдэх болсон, соёлт хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний л нэг зүйл. Гадаад оронд бол өнөө Обама, Буш, Ромын пап бүгд л бэлгэвчний тугалган цаасан дээр заларсан харагдана. Миний зураг хогийн саванд хаягдана гэж тэд бухимдсангүй. Нэр хүнд бүхий хүмүүс ч нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж төрийг төлөөлж байгаагийн хувьд “Үүнийг хэрэглэцгээ, эрүүл байцгаая, аюулт ДОХ-оос сэргийлье” гэж олон түмэндээ уриалж нийгмийн сайн сайхны төлөөх үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан хэрэг. Одоо яригдаад байгаа соёмбоны тухайд бол улс орны төрийн далбаа сүлд тэмдэг уутан дээр нь дарагдчихсан бэлгэвчүүд маш их. Глобал сангаас тараасан бэлгэвчин дээр дэлхийн бусад орны жишгээр өөрийн улсын ЭМЯ-ны логог тавьсан л хэрэг.

6

Бидний өдөр тутам хэрэглэгддэг материаллаг зүйлийн олонх нь хогийн саванд хаягддаг. Тэр дунд бидний хүндэтгэдэг эрхэмлэдэг зарим нэг зүйлс ч хамт хаягддаг. Үүнд эмзэглэх нь зүй ч энэ нь бүтээгдэхүүний сав баглаа боодол болсон тохиолдолд зайлшгүй гэдгийг бид ойлгож туйлшрахгүй байвал хэн хэнийхээ ажилд тустай санагдана. Гэр бүл төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын аливаа халдварт өвчнөөс хамгаалах хамгийн ойр энгийн хэрэглээ бэлгэвчийг бохир муухай зүйл гэж үзвэл хэт хоцрогдсон сэтгэхүй болно. Түүн дээр байгаа аливаа лого бичээс нь ямар нэг доромжлол агуулсан тохиолдол ч байгаагүй л юм байна. Урьд нь ЭМЯ-ны хуучин логотой бэлгэвч мөн л үнэгүй тараагдаж байж. Одоо энэ л хэвээрээ ЭМЯ гэсэн лого дарагдсан байгаа харагдана. Төрийн яамдын лого тэмдэг нь өөрчлөгдсөнөөр соёмбо тэмдэг ЭМЯ-ны нэрээ даган бэлгэвчний уутан дээр дарагдсан нь зарим нэгний сэтгэлийг эмзэглүүлжээ. Энэ нь бүр сүрхий өндөр авч хэвлэлээр “Соёмбот бэлгэвч”-ний дууль бий болж, шуугиан тарьж болох эх сурвалж болсон бололтой юм.

6

Бид ер нь аливааг улс төржүүлэхээс өөр хийх, хэвлэх юм багатай, их л уйдаж  байгаа бололтой байна даа. Тэндээс дэлхийн донор орнууд эрүүл мэндийн байгууллага хамтран үнэгүй бэлгэвч захиалж хийлгэн олон нийтэд тараасныг хүртэл улс төржүүлж яамтай нь, сайдтай нь холбож “нааж” суух юм. “Очиж очиж бэлгэвчин дээр төрийн соёмбо шүү” гэж зэвүүцсэн хүн байна. Бэлгэвч бол нэг төрлийн хамгаалалт, соёлжсон хүн төрөлхтний хүлээн зөвшөөрөгдсөн хэрэглээ. Ардчилсан Монголд минь ч адил бэлгэвч бол бэлгэвч. Кондомны тухай мэддэг түүнийг сурталчилсан хүнийг намын хурлаар оруулж нийтээр жигшүүлж байсан цаг халагдаад /Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш/ 22 жил болсон байна. Бэлгэвч зарим тохиолдолд хүний бэлгийн харилцаанд хэрэглэгддэг онцгой хэрэглээ. Энд кондом нь сексийн харилцаанд хэрэглэгдэхээс, түүний гаднах дардас соёмбо бүхий уут нь хүний энэ онцгой харьцаанд ямар ч хамааралгүй гэдгийг бүгд л ойлгож байгаа.

6

Бэлгэвчний уут, Чингис хааны зураг, Соёмбо тэмдэгтэй архины шилнүүд, Өүлэн эх буюу гавьяат жүжигчин Сувдаагийн зурагтай сүүний сав зэрэгтэй хамт “Азийн цагаан дагина” нэртэй хогны уутанд байж л байдаг зүйл. Бэлгэвч аюулт ДОХ-ын халдвараас, хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах үүргээ сахиж, зорилтод бүлэгтээ үнэгүй тараагдаж л байг. Төрийн зүгээс хүн ардаа эрүүл, аюулгүй орчинд эрсдэлгүй амьдруулах үүргээ биелүүлэхэд бэлгэвч бас өөрийн гэсэн хувь нэмэр оролцоотой л байдаг. Глобаль сангийн төслийн үр дүнд Монгол улсад ХДХВ-ийн халдварын бага тархалтыг (0.1 хувиас бага) тогтоон барьж байна хэмээн (2010-2015) дунд хугацааны үнэлгээний тайланд олон улсын байгууллагын шинжээчид дүгнэсэн байдаг. Энэ тогтоон барилтад бэлгэвчийн оруулсан хувь нэмэр өндөр байр суурь эзлэх биз. Бэлгэвчийг ядаж үзэл сурталжуулж, улс төржүүлэхгүй  орхицгооё.

6

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
уншаад л байна:
ямар тогтоолоор архин дээр соёмбо байхыг зөвшөөрдөг вэ хэлж өгөөч
2014-04-14
хуулиа унш:
2011 оны зг-ын 41-р тогтоолоор юу нь дээр соёмбо хэрэглэх, хэрэглэхгүйг заагаад өгцөн байгаа шүү глобаль сангийнхаан хуулийн зөвлөхөө ажлаа хий гэж хэл зав
2014-04-14
яг зөв:
өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэдэг л болж дэ, эрүүл мэндээ хамгаал гээд зүгээр өгөөд байхад авч хэрэглэчихээд бас муулаад байх юм аа. хүмүүсийн хийсэн ажлыг худлаа улс төртэй холбоод буруугаар мушгиад байдгаа больмоор юм. дургүй байгаа бол өөрсдөө мөнгөөрөө худалдаад л авна биз.
2014-04-14
zochin:
udval said uuriinhuu zurgiig belgevchin deer hevluulchihldee. tegvel zugeer bishuu.
2014-04-14
зочин :
энэ зүйл дээр тургүүн хэгэрэй бол ерөнхийлэгчийнх таарна. тэр муу соембоор юу хийнэ.
2014-04-14
зочин:
төслийн шугамаар үнэгүй тараагдаж байгаа бэлгэвчин дээр хаяг, логогоо тавьж сурталчилах нь зөв ш дээ.....
2014-04-14
дэмжиж байна:
зөв зүйлийг хөндөж бичсэн байна
2014-04-14
zochin:
uursduu avaad ugj chadahguin baij yah gej ingedeg bainaa, chinggis, soyombo arhia uugaad shiliig ni hayachdag l biz deeeee.... tuslamjaar unegui orj irj baigaa belgevchiig goochlood baih yamar hereg bainaa???
2014-04-14