УИХ-ын халаасанд амь тавьж буй эцэг хууль
2014-04-14

Давхар дээл гэдэг Ерөнхийлөгчийн томъёoллоор бий болсон. Энэ хэллэг төрийн түшээд давхар эрх мэдэл эдэлж тэр хэрээр төрийн ажлын эрэмбэ дараа, үүрэг хариуцлага алдагдан эцэстээ засаглалын хямралд хүргэхүйц төвшинд хүрснийг илтгэсэн гэх ойлголт хүн бүхэнд төрүүлнэ. Үндсэн хуулинд байсан засаглалын үүрэг функцийг нарийн тодорхойлсон зүйл заалтуудаас 7-г нь сугалж аваад тайрчихсан болохоор эцэг хууль доголдож улс төрийн нам засгийн эрхэнд гарсан тохиолдолд эрх мэдлийг дангаар эзэмших үүд хаалгыг нээсэн юм. Гэхдээ давхар дээлийн томъёолол эрт дээрээс эхтэй.

.     

1992 оны Үндсэн хуулиар “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж 29.1-д зааж УИХ, Засгийн газрын үүрэг функтийг тодрохойлсон. Харамсалтай нь мөн оны долдугаар сард батлагдсан УИХ-ын тухай хуульд “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална. Засгийн газрын бүрэлдэхүүнд байх УИХ-ын гишүүний тоо Засгийн газрын нийт гишүүний гуравны нэгээс хэтэрч болохгүй” гэсэн заалт оруулж өгөв. Энэ нь засаглалын хямралын эхний харангыг дэлдсэн юм. Дараа жил нь Засгийн газрын тухай хуулийг батлахдаа “Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд заасан ёсоор Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална” гэж орууллаа.

.

Ингээд л Үндсэн хуульд заасан язгуур санаа бүдгэрч эхэлсэн юм. Асуудал дордуулсан долоон заалтаас өмнө ургаж гарсан нь эндээс харагдаж байгаа биз. Үе үеийн эрх баригчид Үндсэн хуулийн хүрээнд бус өөрийнхөө ашиг сонирхлыг Үндсэн хуульд тулган хүлээлгэх замаар асуудалд хандаж байсан нь энэ баримтуудаас ойлгогдоно.

.

1996 оноос Үндсэн хуульд засаглал сонирхлоо тулган хүлээлгэж байгааг гярхай ажигласан иргэн Д.Лхамжав эсэргүүцсэн өргөдөл өгснийг Цэц хүлээн авснаар УИХ анхны ялагдлаа хүлээсэн юм. Гэсэн ч удалгүй УИХ гуравны хоёрын саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авсангүй. Засаглалд олонхи байх нь Үндсэн хуулийн манаач Цэцээс дээгүүр байдгийг харуулж чадлаа.

.

Цэц үүнээс хойш удаа дараа ялагдсаар ирсэн байдаг юм. Иргэний гомдол дээр үндэслэгдсэн давхар дээл тайлах өргөдлүүд удаа дараалан Цэц дээр унах нь ерийн явдал болсон юм.  2000 оны арваннэгдүгээр сард эцэг хуулиа хамгаалсан Монгол Улсын иргэн С.Нарангэрэл нарын гомдлоор УИХ-ын 1999 оны 12 дугаар сарын 24-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн өргөдөл гаргав. Цэц хүлээн зөвшөөрөв. УИХ аанай л хүлээн авсангүй. Тэр ч байтугай дордуулсан долоон өөрчлөлтийг Үндсэн хуульд хийж Цэцийг дуугарах ч эрхгүй болгосон юм. Цэц, УИХ-ын хооронд дайн ийнхүү дууслаа. Харин засаглал эргэлт буцалтгүй хямарч эхэлсэн. Хууль тогтоогчид нь хариуцлага хүлээхээ больж Засгийн газарт таалагдсан бүхнийг олонхиороо хүч түрэн шийдэх болсон юм.

.

Ерөнхийлөгч засаглалын эл хямралыг шийдэхийн тулд Засгийн газрын болон УИХ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Бас л бөөн асуудал дагуулаад байна. Хууль батлах нь зүйтэй гэж тохиролцоод байгаа ч хэдийнээс яаж хэрэгжүүлэх хэрэгтэй вэ гэдэг дээр маргалдаад байгаа юм шиг олон нийтэд ойлгогдож байгаа ч хэрэг дээрээ тийм биш юм. Үндсэн хуулийг өөрчилж Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалтаа авч хаяхгүйгээр Цэцийн босгыг давж чадахгүй л болов уу. Цаг хугацаан дээрээ маргалдаж байгаа аль ч талд Цэц ашигтай хувилбарын шийдийг гаргаж чадна. Учир нь эцэг хуульд УИХ-ын “засаглалын хямралыг” өдүүлсэн долоон зүйлийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр хэвээрээ байгаа шүү дээ. Үнэнийг хэлэхэд, УИХ-ын халаасанд амь тавьж буй нь Эцэг хууль болчихоод цөөнгүй жилийн нүүрийг үзэж байна. Цэцийн дээр мөнх тэнгэр оршино хэмээдэг нь дэмий лоозон юм. Аль хэдийн эцэг хууль улс төрийн хоёр том хүчний тоглоомын наадгай болсон. УИХ-д хэн гуравны хоёрыг эзэмшиж байна тэр бүхнийг өөрчилж чадна. Лонх олсон нь тэд болж бирд Үндсэн хууль болж чөтгөрийн аль ч санааг гүйцэлдүүлэхэд бэлэн байх болно.

.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
би чадна:
монгол хүн бүр тøрд биш зøвхøн øøрийн хязгааргүй потенциалдаа итгэж би бүхнийг чадна гэсэн шийдмэг зоригтой байж маш амбицтай зорилго øøртøø байнга тавьж тэрэндээ хүрэхийн тулд зоригтой байж сурах хэрхэгтэй. чингис болон дэлхийн томчууд тэгж л агуу болсон юм. интерном номын дэлгүүр болон интернетэд øøрийгээ хøгжүүлэх талаар маш их зøвлøгøø байгаа. ер нь бол маш их хүсэл шийдмэг зориг байхад л хүн болгон юунд ч хүрч чадна. хүн øøртøø болон бу*д хøрøнгø оруулбол хамгийн их øгøøжтэй. монголчууд засаг тøр гэхээ боль. øøр рүүгээ гол анхаарлаа хандуул, мэдээ үзэхээ боль, ядуу хэцүү амьдралыг туулж гайхамшигтай юм хийсэн суут хүмүүсийн амьдралыг судла, øдøр болгон шинэ юм сэд!
2014-04-16
би чадна:
монгол хүн бүр тøрд биш зøвхøн øøрийн хязгааргүй потенциалдаа итгэж би бүхнийг чадна гэсэн шийдмэг зоригтой байж маш амбицтай зорилго øøртøø байнга тавьж тэрэндээ хүрэхийн тулд зоригтой байж сурах хэрхэгтэй. чингис болон дэлхийн томчууд тэгж л агуу болсон юм. интерном номын дэлгүүр болон интернетэд øøрийгээ хøгжүүлэх талаар маш их зøвлøгøø байгаа. ер нь бол маш их хүсэл шийдмэг зориг байхад л хүн болгон юунд ч хүрч чадна. хүн øøртøø болон бу*д хøрøнгø оруулбол хамгийн их øгøøжтэй. монголчууд засаг тøр гэхээ боль. øøр рүүгээ гол анхаарлаа хандуул, мэдээ үзэхээ боль, ядуу хэцүү амьдралыг туулж гайхамшигтай юм хийсэн суут хүмүүсийн амьдралыг судла, øдøр болгон шинэ юм сэд!
2014-04-16
hongoroo:
davhar deelee tailahdaa tun chig durgui bna daa tsaaduul chin
2014-04-15
өнгөрсөн:
өнгөрсөн баларсан тэр их алдаа завхралыг засаад сайхан ирээдүйг авчраарай гэж эднийг сонгосон болохоос эргэж бухаж булзаж болдогсон бол бүүр бүгдээрээ давхар дээлтэй болоорой гэж санал өгөөгүй ээ хаа байна нөгөө шударга бөөрөнхийлөгч хаа байна тэр сүрхий шинэчлэл чинь давхарлаад бүүр дордуулаад байгаа болохоор иргэд бухимдаж байна амьдрал ямар байгаагаар засгийн ажлыг хэмжихгүй өөр юугаар хэмжих юм
2014-04-14
zochin:
vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.batalgaa 2 jil.oros tech kompani.utas:95000020,95050020..............anhaarah zuil:hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
2014-04-14
.....:
давхар дээлээ тайл.
2014-04-14
зочин:
монголчууд чингис хааны удам хөх толботой тул ажил хийж сэтгэх хэрэггүй. чингис хааны удам хөх толбоороо аархаад бахархаад чингис архиа уугаад цээжээ дэлдээд зүгээр сууж байхад л болоо. бүр болохгүй бол бүгдээрээ японд очиж сумо барилдаад баяжчихна. тэгээд монголдоо ирээд их хурлын гишүүн болчихно. гол нь чингис архиа уугаад цээжээ дэлдээд аархаад бахархаад байхад л болоо
2014-04-14
19001973:
эрхэм жолооч та бүхэн авто тээврийн албан татвараа хаана төлөх өө мэдэхгүй байгаа бол авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаарт хандаж хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй аваарай.
2014-04-14
19001973:
эрхэм жолооч та бүхэн авто тээврийн албан татвараа хаана төлөх өө мэдэхгүй байгаа бол авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаарт хандаж хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй аваарай.
2014-04-14
19001973:
эрхэм жолооч та бүхэн авто тээврийн албан татвараа хаана төлөх өө мэдэхгүй байгаа бол авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаарт хандаж хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй аваарай.
2014-04-14