Дээлэн доторх хөлс
2014-04-11

Сайд нарын давхар дээлний хормойноос баахан нөхөд чаргууцалдан тайл, тайч гэж эрийг нь эгдүүцүүлж, эмийг нь ичээж байна. Иймээс аргагүйн эрхэнд Засгийн газрын танхим хамгаалалтын байдалд шилжлээ. Дээлийг тайлдаг юмаа гэхэд хөлсөө сэврээж, хатгаа авчихгүйгээр аятайхан тайлчихъя гээд байхад л “одоо тайл, тайч” гэж улайран дайрах юм. Улс төр гэж ингээд нэг увайгүйтэхээрээ юун галзуу Бумаа, согтуу Дондог гэдэг л болох юм даа. Засгийн газрын толгойд шидэх ийм нягт хэрнээ тун нарийн сүлжсэн нэхээсийг ганц Ерөнхийлөгч, бас ганц сөрөг хүчин дангаараа нэхчихэж чадахгүй. Энэ бол давхар дээлтнүүдийн хөлсийг сэврээх замаар давхар Засгийн газрыг тонгорч, үлдсэн жаахан юман дээр нь хоол зуушинд орох гэсэн хоёрдугаар ээлжийнхний хорхойсч, хамтарч нэхсэн урд нэхэгдэж байгаагүй тун нарийн сүлжээ нэхээстэй тор гэж улс төр судлаачид хэлж байгаа нь бараг үнэн биз.

6

Давхар дээлтэй сайдуудыг хусах замаар Засгийн газрыг доргиох нь өнөөдөр гэнэт яригдаагүй, аль хавраас хойш хөөрөлдсөн сэдэв болохоор иргэд нэг их тоохгүй байна. Одоо байгаа гишүүн-сайдууд их мөнгөтэй, нөлөөтэй улс, тэр хуулиа мөрдөгдөж эхлэх огноог дараагийн сонгууль хүртэл ухраачих аргаа олчихсон байгаа гэж олон нийтийн олонх харж, засгийг цаашаа юу хийхийг харж сууна. Хаврын турш завсарлаж амарч байхдаа үгсэж тохироо л биз, худлаа улс төр хийж Үндсэн хуулиараа л оролдох гээд байгаагийн оршил гэж хардах хэсэг ч байгаа юм. Энэ хуулиар Засгийн газар тарлаа гэхэд бид л хөөрхий эзэнгүй мэт хөлд нь хэсэг чирэгдэх байх, өөр ер нь тэд /гишүүд/ яах вэ дээ гэж нэг өвгөн энэ талаар ярихыг ч хүсэхгүй байгаагаа хэлж байна. Улстөрчдөд гомдсон зарим нь энэ 76 бүгдээрээ дан давхар дээлээ тайлаад тарчихвал шулуухан юм гэж эгдүүцэх иргэд ч байна. Улс төр дэх аливаа сонин содон үйл явц хэт гэнэтийн биш л бол хэрхэн өрнөөд яаж төгсөх, юу зөгнөөд байгааг нь иргэд бараг урьдчилаад хэлдэг болсон байна. Дээрээ төртэй байх, тэр төр нь тунгалаг цэвэр, голч шударга байхыг ард түмэн хүсдэг.

6

Ард түмэн аливаад голыг нь олж хэлдэг. Давхар дээлийг тайлах дээр дуу нэгдсэн байгаа МАН болон бусад төлөөлөл Үндсэн хуулийн гажуудлыг засах, засаглалын зөв замналын төлөө байна уу, тоосон дундаас хөл харж Засгийн газрыг унагааж, тогтворгүй байдал бий болгох замаар иргэдийн бухимдал, ядуурал дээр дөрөөлөн ирэх сонгуульд олонх болох эхлэл гэж үзэж байна уу. Ердөө л энэ асуултын 100 хувьтай тэнцэх хариултыг олохоор олон нийт үйл явдлыг ажиглаж байгаа. Үүн дээр МАНАН-г үлээн сарниаж, шударга ёсыг тогтооно гэсэн МАХН, МҮДН-ын бүлгийг асуудалд хэр шударга хандах эс бол бөөрөнхийлөн бултах эсэхийг харья гэж суугаа. Н.Энхбаяр гэж хүний ясаа цайтал тэмцэж байж босгосон фонн дээр нэр дэвшиж, жагсаалтаас зүүгдэж гарч ирсэн “Шударга ёс” эвслийн улстөрчид 2 жилд яаж төлөвшсөн аль хүчин нам руу хазайсныг одоо харж, дүгнэх боломж гэж олон түмэн цэгнэж байгаа.

6

Давхар дээлний цаана олон хүний давхар санаа, улс төрийн  нүүдэл ил харагдах юм.  Бас Монголын төрд нүүрлэсэн засаглалын гажуудлыг засч залруулах ямар амаргүй, бараг оройтсон болохыг энэ бүхний эцэст ард түмэн харах юм. Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж тэр нь батлагдсан өдрөөс мөрдөгдөж эхэлбэл Засгийн газрын танхим ханхайгаад ирнэ. Үүнийг дагаад одоо хоосон оргиод эхэлчихсэн байгаа төр бодитой хямарна. Хөлд нь ард түмэн чирэгдэж хоёрдугаар ээлжийг хоолны ширээндээ заларч, дараагийн сонгууль хүртэл дахин шинэчлэл гээчийг хэрхэн хийхийг тэвчээртэй  харах хэрэгтэй болно.

7

Өөдрөгөөр харья ч гэсэн манайд засаг солигдоход уламжлал залгамж бодлого гэж байдаггүй. Үгүйсгэл, агуу их үгүйсгэл бас дахин үгүйсгэл, түүнийг засах ээлжит шинэчлэлийн бодлого, эцэст нь сонгууль дөхөхөд бүхнийг зөвтгөх популизм л үлдсэн байдаг.

7

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
mergejiltnii hori:
heppi salon
2014-04-11
zochin:
vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.batalgaa 2 jil.oros tech kompani.utas:95000020,95050020..............anhaarah zuil:hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
2014-04-11
жирийн нэгэн:
ман -ы пост комунистуудад энэ орны улс төрийн тогтвор тайван байдал ямар ч хэрэггүй бужигнуулж эмх замраагүй л байвал өөрсдөө хорлон сүйтгэж идэж байхыг хүсэж нойргүй хонож байгаагийн шунал оволзож байна 20жил улс орон хотыг ямар болгов 1 жил дотор хямарсан гэвэл тэдний л хийсэн ажил. зээлээр мөнгө авч тараасан орж ирсэн мөнгийг яаж үрэн таран болгосон отгонбаяраас эхлээд яаж дээрэм хийдэг зэргийг одоо монголчууд ойлгож байгааг мэдэхгүй тэнэг хүмүүс гэж боддогоо болих цаг болсон хөлсөө гойжуулан дээл давхарлан өмсөөд зогсож байгаа хүмүүсийг хэнч өрөвдөхгүй болсон цаг ирсэээн
2014-04-11
хар гайнууд:
өөрсдөө хууль зөрчин байж хүчээр давхар дээлтэй болгочихоод тэрнийгээ "мартаад" одоо нэг их сүрхий шударга амьтад болж гэнэ хэ хэ хэ . . . . . . . . . за тэгээд муу ёрын юм болж эд дахин сонгогдоод гараад ирдэг юм аа гэхэд л "давхар дээл маш их хэрэгтэй эд" болгож хувиргах ичих нүүргүй хөгийн нөхдүүд шүү дээ энэ ман-гарууд чинь . . . . . . . . . . . . . . . . хуучин эрх мэдэл, сандал ширээгээ ямар ч аргаар хамаагүй олж авч л байвал улс орон, ард түмний амьдралд эд нар санаа зовно гэж юу байх вэ. зүгээр л ака-дан алж орхидог шүү дээ. . . . . . ман зүгээр л гай болохоор зай болооч ээ!
2014-04-11
landak:
naad landag gdg hulgaich chin yamar baliar er ve. archaagui 4 ah duu nar ve
2014-04-11
landag:
гурван угсармал хэмээх энэ байр сайн эрчүүдээрээ эртнээс алдартай. энэ байрнаас шоронгийн хулигаан, муу энергитэй, муу явдалтай хүмүүс олон төрж гарсан. тэдний нэг нь 48 байрны 5 дугаар орцны нэг давхарт олон жил амьдарсан ландаг /талх/ хочтой батцэнгэл хэмээх эрүүгийн рецедив, засаршгүй гэмт хэрэгтэн юм. эхээс дөрвүүлээ энэ өөдгүй эр харгис хэрцгий, балмад, мунхаг явдлаараа монголын гэмт хэргийн ертөнцөд зард гарсан хүн л дээ. 1999 онд зоогийн газар ажиллуулдаг гэмгүй хүний чихийг нь хайчилж танхайрсныхаа төлөө төрийн хуулиар шийтгүүлж, есөн жил яс суугаад 2008 онд шоронгоос суллагдсан. одоо өмнөгвь аймагт нүүрс тээвэрлэдэг том машины жолооч нарыг дарамталж, цалингаас нь татвар авч амьдардаг хүн. яахлаараа ч мөрөөрөө шударгаар ажил хийгээд амьдарч байгаа жолооч нар энэ хогийн хулгайчид цалингаасаа сар болгон мөнгө өгч байх ёстой юм. бүү мэд. 1994 онд гурван угсармалд нэгэн хүн амины хэрэг гарсан юм. энэ байрны 4 орцонд амьдарч байсан тайвнаа хэмээх дөнгөж гуч шахаж явсан залуу цэл залуугаараа тархиа бяцлуулж, бусдын гарт амиа алдсан юм. гэхдээ хэргийг цагдаагийнхан тэр дор нь илрүүлсэн л дээ. ландаг дороо гурван эрэгтэй дүүтэй. доод талын дүү нь баттөгс. төмөр замын тмс-д суралцаж байхдаа айлын хүүхдийн хуруу заазуурдсан хэргээр 90-ээд оны эхэн үед шоронд сууж байгаад гарч ирсэн. удаахь дүү нь боо гэж залуу бий. хамгийн бага дүү нь батзориг гэж одоо гуч гарч яваа залуу бий. 94 оны намрын тэр нэгэн орой баттөгс, боо хоёр тайвнаатай орцныхоо үүдэнд тааралдаад нийлж архи уухыг санал болгож. тайвнаа харин уухгүй гэж дургүйцэж. ингээд баттөгс, боо хоёр “ чи муу энэ байранд бид нартай нийлж архи уудаггүй. яасан овоо залуу вэ” гэж хэлээд нийлээд зодож. зодож байхад нь батзориг нь цонхоороо хараад зогсч байж. хоёр ах нь дүүгээ “сүх аваад аль” гэж хэлж. батзориг нь нэг давхрын цонхоороо сүх авч өгч. ингээд сүхний ар талаар талийгчийн тархи руу нь цохисноос болж талийгчийн тархи нь бяцарч үхсэн байдаг. энэ хэрэг гарсны дараахан гурван угсармалын хөгшчүүл “гэр бүлээрээ сүйрч байвал таарах айл юм” хэмээн ярилцацгааж байж билээ. энэ хэргийг баттөгс, боо, батзориг гурав хийсэн ч гэсэн баттөгс нь хэргээ ганцаараа үүрээд арван жилийн ял аваад шоронд орсон юм. халхын шоронд ах дүү хоёр хоёулаа цуг хоригдсон түүх тийм ч олон байдаггүй юм билээ. 93 онд батзориг нь байрны хулигаан, үеийнхээ хэдэн залуустай нийлж 49 дүгээр байрны 6 дугаар орцны подвальд ажилладаг байсан хар тас нэртэй тохиролцооны дэлгүүрийг ухсан юм. хамаг барааг нь хулгйалаад, зах дээр аваачиж зарсан байдаг. гэвч яг хэргээ хүлээх болохоор батзориг нь ганцаараа хэргээс мултраад, бусад нь ялаа үүрсэн түүхтэй. хэрвээ энэ хэргийг шударгаар шүүсэн бол батзориг, баттөгс, том ах нь болох ландаг гурав гурвуулаа шоронд хамт суух байлаа. 94 оны намар хүүхдүүдээ хүн алсны дараа ээж нь гэж нэг зовсон хөгшин гэрээсээ ч цухуйхаа больж, ичиж зовсондоо 95 оны намар байраа зарчихаад сансар луу нүүсэн юм. гэвч ландаг гэж нэг ичдэггүй хулгайч 2008 онд шоронгоос суллагдангуутаа төрсөн нутагтаа очиж амьдарна гэсээр байгаад одоо эхнэр хүүхдүүдтэйгээ хуучин байрныхаа ойролцоо амьдарч байна. энэ хавиар өдөртөө салхилаад явж байдаг энэ нөхрийн гадаад царай зүс нь харахад андашгүй. шоронд олон жил сууснаас болоод сахарын өвчинтэй болж улмаар нэг хөл нь хазганаж явдаг, том биетэй, биерхүү, 50 орчим насны эр байгаа.
2014-04-11
2222222:
..... улсын их хурлын гишүүний хувийн ашиг сонирхол, түүний нийгмийн болон албаны үүрэгтэй нь харшилдах байдал гаргахгүй байх үндэслэлээр зөвхөн өөрт нь холбогдох асуудлаар санал хураах үед таслах эрх эдлэхгүй байхаар хуульчилсан.
2014-04-11
1111:
парламентын улс орнуудын нийтлэг жишгээр улсын их хурлын гишүүний албаны үйл ажиллагаа, албан томилолт, шагнал, бэлэг дурсгалын зүйлийг хүлээн авах, сонгуулийн үйл ажиллагаа явуулахад хуулиар тодорхой хязгаарлалтуудыг тогтоосон. үүний нэгэн адилаар хандаж улсын их хурлын гишүүний хувийн ашиг сонирхол, түүний нийгмийн болон албаны үүрэгтэй нь харшилдах байдал гаргахгүй байх үндэслэлээр зөвхөн өөрт нь холбогдох асуудлаар санал хураах үед таслах эрх эдлэхгүй байхаар хуульчилсан.
2014-04-11
зочин:
анхнаасаа л өөрсдийн нь шидсэн чулуу. одоо өөрсдөд дээр нь бууж байгаа биш үү
2014-04-11