Х.Тэмүүжин орших уу, эс орших уу
2014-04-10

Хуульзүйн салбарт бүрэн шинэчлэл хийнэ, саад болсон нэгний толгойг илэхгүй гэж эрс шийдэмгий төрхөө харуулсан Х.Тэмжүүжин сайдын суудал савлагаатай байна. Б.Билэгтийг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилсноо алдаа болсон хэмээн мэдэгдснээс хойш Хуульзүйн сайдын чих амар байгаагүй. Ардчиллын партизан дээр нь аль ч засгийн үед нүүр алдаж байгаагүй Б.Билэгт дарга Х.Тэмүүжин сайдад өлхөн хариу барьчих нэгэн. АН-ын дотор томоохон байр суурь эзэлдэг МоАХ-ны нэр нөлөө бүхий хүмүүсийн нэг нь Б.Билэгт. Харин МоАХ-нд Х.Баттулга гэх мэт тоглоомын эзэд бий.

6

Хуульзүйн сайдын халхавчинд байдаг хар тамхичин охины талаарх мэдээлэл цацагдсан нь цагдаагийн даргын хариу үйлдэл байхыг ч үгүйсгэх аргагүй. Үг хэлбэрээр байсан сайд дарга хоёрын толхилцоон үйлдэл болж, нударга зөрүүлсэн сурагтай. Харин баталгаатай нэг зүйл нь Б.Билэгт тэргүүн комиссар цолоо аваагүй. Цагдаагийн албаны тухай хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан цагдаагийн албан хаагчдын цол хэргэмд өөрчлөлт орсон. Энэ дагуу Х.Тэмүүжин сайдын олгосон цолыг Б.Билэгт дарга аваагүй нь дургүйцэл, эсэргүүцлээ илэрхийлсний илрэл гэж харж болно. Ямартай ч Б.Билэгт, Х.Тэмүүжингийн хурууны үзүүрээр хөдлөх нэгэн биш гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Бас найдвартай ар тал ч түүнд бий. Тэгэхээр үйл явц эсрэгээрээ эргэж, эс оршихыг ч үгүйсгэх аргагүй юм шүү.

6

Дайран дээр давс гэгчлэнгээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Хууль зөрчсөн, салбараа удирдах чадваргүй, ёс зүйн алдаа гаргасан гэсэн гурван үндэслэлээр Хуульзүйн сайдыг огцруулах гэнэ. Их эртнээс үүдэлтэй ч энэ асуудал толгой өвтгөх хэмжээний биш. Байнгын хорооны хуралдаан, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэний эцэст сайд суудалтайгаа үлдэх эсэх нь тодорхой болно. Харин тэр үед олонх Х.Тэмүүжингийн талд байх нь тодорхой учраас энэ асуудлын хувьд бат найдвартай оршино.

7

О.Баасанхүү гишүүнд "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт хүч нэмж буйгаа бас мэдэгджээ. Мэтгэлцээнд урьсан гурван ч удаагийн урилгыг нь Х.Тэмүүжин үл тоомсорлосон нь түүнийг огцруулах Х.Бат-Ялалтын шалтгаан бололтой. Тэрээр ардчилсан нийгэмд ажиллаж байгаа хуульч хүн бусдын үгийг хүлээцтэй сонсч, асуудлыг ухаалгаар шийддэг байх ёстой гэсэн чадвар Х.Тэмүүжин сайдад алга хэмээн ярьжээ. Мөн дарангуйлагчид л бусдыг үл ойшоож, өөрийнхөөрөө бүхнийг зүтгүүлдэг гэж хэвлэлд өгсөн тодруулгадаа дурдсан байна. Товчхондоо Х.Бат-Ялалтын мэтгэлцээний урилгыг хүлээж аваагүй, үгийг нь сонсоогүй нь Х.Тэмүүжингийн сайдын суудалтай “ярих” шалтгаан болжээ. Хувийн үзэл бодлоор түрүү барьсан энэ шалтгаан огцруулах үндэслэл болох эсэх нь эргэлзээтэй.

7

Ерөөс УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нарын шахалт, шаардлага Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг барьц алдуулахгүй. 3.2 тэрбум төгрөгийн үнэтэй MRI аппаратны эвдэрсэнд ч, гэмт хэргийн гаралт нэмэгдсэн гэдэгт ч, хүний үг сонсдоггүй гэсэн зэмлэлд ч ямар хариулт өгөхөө тэр мэдэж байгаа. Нэг үгээр хэлбэл Х.Тэмүүжин сайдын эс орших тухай энд яригдахгүй. Харин Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийн томилгоонд эргэлзсэн явдал нь түүний Хуульзүйн сайдын суудалд үлдэх, эс үлдэхэд ихээхэн нөлөө үзүүлнэ. Цаашлаад МоАХ, Алтан гадасынхны хооронд харшилдах шалтгаан болохыг ч үгүйсгэх аргагүй. Одоохондоо намжингуй байгаа ч Х.Тэмүүжин сайдын нэг л шийдвэрээс өөрийнх нь болоод өрөөлийн орших, эс орших хамаарах юм.

7

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
лхагва:
уг нь энэ тэмүүжин зөв хүн шиг харагддаг юм сайн юманд саад мундахгүй аягүй бол өмнөхөөрөө гул барьсан юмнууд зайлах биз манай энэ ард түмний зая тэнгэр нь яачихсан юм болдоо өөдтэй гайгуй шиг нэгнийг нь гадна дотныхон тэсгээхгүй юм ядаж байхад тэр нэг далийсан *анхүү гэж нэг амьтан юу ч билээ дээ уих-ын гишүүн болсон нэг удаагийн заяагаа тэнгэрийн умдаг эцэг эхийн минь буян гээд залбираад л явж хэвтэхгүй.
2014-04-12
ogii:
temuujin g daraa shorongiin dargaar bolgson deer emuu .... ... ...
2014-04-12
otgoo:
said n police dooshiin hiideg iim said mongoliin turd bna , heden hurandaa ,general shorond hiisen hunen ene shuu de... ... sain bodooroi !!!! !!!! !!!
2014-04-12
irgen:
temuujin bol daraagiin erunhiilugch shuuuuuuuuuu
2014-04-12
irgen:
huul zvin yamnii bodlogo heregjiltiin gazriin darga altangerel bol hyanagch baij baigaad ajliin dytagdlaar ajlaas halagdsan novsh
2014-04-11
оюутан:
асуудлыг сайжруулъя гэж сэтгэлээсээ зорьж зүтгэж буй залуу улс төрч. ер нь бол дэмждэг ээ. практик мэдэхгүй нь харин харамсалтай сул тал. ядаж байхад хүн сонсдоггүй бололтой. өөрийнх нь бичсэн хуулийг, зорьж буй шинэчлэлийг хэрэгжүүлж буй хүмүүс яг өөр шиг нь ойлгож, ажил болгохгүй гэдгийг тооцохгүй юм. монгол улсын хууль зүйн практикийн онцлог, хуульчдын сэтгэлгээг гадарлахгүй юм. хальт уншсан, халтар хултар ойлгосоноо хамгийн зөв хувилбар гэж итгэсэн, америкийг баахан шүтсэн хүн харагдаад байна. шинэчлэлийг нэг далайлтаар хийхгүй л дээ. бага багаар өөрчилж, авсан алхмаа эргэн харж, хянаж үзэж ул суурьтай хандах хэрэгтэй. энд олон жил орно. сонгуулиар барьцаалагдчихсан, эрх мэдлээ алдахаас айсан хүн бол суурьтай шинэчлэлийг хийх боломжгүй. хэлбэрдэх, шоудах нь нэгдүгээр үзэгдэл байна биз ээ. харин энэ бат-ялалт, *анжав гэсэн муис-ын даруухан багшаас сайд болтлоо хуга дэвшсэнд нь тэмүүжинд атаархаад байж ядсан ядруухан амьтадтай дуугарах ч хэрэггүй, үгийн гарз. чаддаг юм бол тэмүүжингийн оронд ардчилсан намын арын албанд гүйж байхаа яасан юм. энийг чинь л улс төр гэнэ биз дээ. улс төрчийн хувьд тэмүүжин бол сайн байнаа. урагшаа! туршлагатай хүмүүсийг сонсоорой!!!
2014-04-11
иргэн:
үр дүн гэдэг талаас харвал хуульзүйн салбарын бүх үзүүлэлт унасан. хуулийн боловсруулалт, хэрэгжилт бүр явахгүй байгаа ш дээ. хэлбэрдэлт, сүржин даржин байдал нь давамгайлчаад байх шиг байна. бас боловсон хүчний чадварын доройтол, туршлагагүй байдал энэ салбарын ажилд саад учруулж байна даа.
2014-04-11
тэмүүжинд:
гол хуулиа өөрчлөхгүй байж дагавар хууль батлаад тэр нь гадны орноос хуулсан хуулан бичлэг болохоор ийм бгаа юм. монголын хөрсөн дээр амьдрах хууль хэрэгтэй. билэгтийн зөв. ерөнхийлөгчийн зарлигаар олгодог цолыг тэмүүжин хууль барьж ерөнхийлөгчийнхөө эрх ашгийг хөндөж бгаа. хэрвээ хууль журмаар бол билэгт энэ цолыг ерөнхийлөгчөөс авах ёстой юмаа. шинэчлэл хэрэгтэй. хэн ч эсэргүүцээгүй гагцхүү монголын амьдарлд тохирсон хууль шинэчлэл хэрэгтэй. түүнээс биш өөрөө баахан сольж хольж уншсан номоороо шинэчлэл хийхгүй. тэмүүжин ганцаараа барахгүй хууль хүчнийхэнтэйгээ эв найртай, ахмад хүмүүс, туршлага мэдлэгтэй нэгнийгээ сонсож байж сая шинэчлэл болно. хувийн амбиц нь ихдээд, хэт дээрэнгүй болоод бгаа нөхөр. дорлигжав дээр зөв дуугарсан бна лай шүү. тэмүүжингийн огцрох цаг болсон. арай дэндүү байна. эхнээсээ шез нь хүртэл шүүхэд олон мянган хуульчдын эрх ашгийг хөндөөд дуудагдан хуульчид шүүхээр эрхээ сэргээлгэх гэж бна. ийм байж болох уу? энэ бол гутамшиг шараа. хуулиа дураараа тайлбарлаж бгаа шез-ийнхөн. дарга нь гэж дурак.
2014-04-11
ganbaa:
setgetsiin uvchtei udmyn shizo uvchtei khun khuliin baiguulaga sunuusun , an 2016 songuulias umnu zailuul !!!!!
2014-04-11
иори:
тэмүүжиний үзсэн сурсан нь өөрийнх нь санаад байгаа шинэчллэийн цар хүрээнд хүрэхгүй байгаа юмаа хөөрхий. эмч биш хүн би мэс засал хийнэ, амархан гэж онгирсоор байгаад хагалгаанд орчихсон- одоо өвчитнийхөө гэдсийг хагалж хаячихаад яахаа мэдэхгүй зогсож байгаа хүн шиг л санагдах боллоо, тэмүүжин сайд минь
2014-04-11
зочин :
энэ тэмүүжинтнй явалддаг хүүхнүүс сэтггэдэл бичихээс өөр ажил хийдэггү байхаа
2014-04-11
saidaa demjine:
saidaa demjij bna.uur hen hiih ve?*anhuu yu?bilegt u?batyalalt u?hen hiij chadah ve?hen ch chadahgui.ah d hiichih hun ch alga batzandan u?ugui ee uur hun bhgui.hun bhguidee bish shinechlel hiih heregtei n uugeer haragdaj bgaan
2014-04-10
saidaa demjine:
saidaa demjij bna.uur hen hiih ve?*anhuu yu?bilegt u?batyalalt u?hen hiij chadah ve?hen ch chadahgui.ah d hiichih hun ch alga batzandan u?ugui ee uur hun bhgui.hun bhguidee bish shinechlel hiih heregtei n uugeer haragdaj bgaan
2014-04-10
saidaa demjine:
saidaa demjij bna.uur hen hiih ve?*anhuu yu?bilegt u?batyalalt u?hen hiij chadah ve?hen ch chadahgui.ah d hiichih hun ch alga batzandan u?ugui ee uur hun bhgui.hun bhguidee bish shinechlel hiih heregtei n uugeer haragdaj bgaan
2014-04-10
сахимус:
тэмүжин урагшаа
2014-04-10
manduhai:
temuujin minii huu zutgej bai gehdee ev nairamdaltai bhaa martvaa
2014-04-10
unshigch:
solior novshoo
2014-04-10
зочин:
"насаараа зүтгэж байж авсан ахмад цолоо нэг л өдөр дэслэгчээр солиж, хажууд нь байсан ахлах дэслэгч шууд л хошууч , тэр бүү хэл хурандаа цолтой болохыг харлаа, иймэрхүү албан хаагчид маш олон байна, сэтгэл нь гундуу, албаны идэвхи нь илт буурсан юм, тэмүүжингийн шинэтгэл зөв л дөө, гэхдээ энэ цолоор оролдож болохгүй байсан юм , шийдвэрээ эргэж харна биз, ядаж л хуучин цол нэгэнт авсан хүмүүсийг нь оролдолгүй, шинээр дэвшиж байгаа хүмүүст нь энэ зарчимаа хэрэглээд явж болох шүү дээ, хүний сэтгэл зүтгэл гэж маш эмзэг, хэцүү зүйл байдаг гэдгийг ухаар" энэ мөн хачин хүнээ чи эрхлэж байгаа ажил албан тушаалдаа л хамаарах цол зүүх ёстой. дэслэгчийн ажлыг хурандаагийн погон зүүж хийж болохгүй, хурандаагийн ажлыг дэслэгч цолтой хийж болохгүй. тэгээд ч цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн комиссар, дэд дарга нь дэд комиссар гэсэн цол биш албан тушаалын нэр хэрэглэж, уг албаа өгвөл тэр хүнийг комиссараа гэж дуудахгүй, тухайн албан тушаалын нэрээр нь дуудаж байхаар болсон юм биш үү. 3 том таван хошуу мөрөн дээр нь байгаа бол хурандаа үүнийг насаараа зүтгэж байж зүүдэг гэсэн ойлголтоосоо салаачээ. ажлаа хийж чадахгүйгээс албан тушаалаасаа бууж, дэслэгчийн ажил хийдэг ч хурандаа хэвээрээ байх хэрэг үү.ер нь цагдаа, прокурор зэрэг байгууллагад погон хэрэглэх хэрэггүй, харин энгэрт нь албан тушаалыг нь илтгэсэн зүүлт л байх хэрэгтэй юм биш үү. цэргийн цол цэрэгтээ л байг. цэргийн алба хааж үзээгүй, хүмүүсийн доог тохуу болсон генерал, хурандаа нар ичмээр дамшгууд шүү.
2014-04-10
үнэн:
насаараа зүтгэж байж авсан ахмад цолоо нэг л өдөр дэслэгчээр солиж, хажууд нь байсан ахлах дэслэгч шууд л хошууч , тэр бүү хэл хурандаа цолтой болохыг харлаа, иймэрхүү албан хаагчид маш олон байна, сэтгэл нь гундуу, албаны идэвхи нь илт буурсан юм, тэмүүжингийн шинэтгэл зөв л дөө, гэхдээ энэ цолоор оролдож болохгүй байсан юм , шийдвэрээ эргэж харна биз, ядаж л хуучин цол нэгэнт авсан хүмүүсийг нь оролдолгүй, шинээр дэвшиж байгаа хүмүүст нь энэ зарчимаа хэрэглээд явж болох шүү дээ, хүний сэтгэл зүтгэл гэж маш эмзэг, хэцүү зүйл байдаг гэдгийг ухаар
2014-04-10
тэмүүжин сайдаас асууя:
өнгөрсөн онд бренд бараа зөөсөн хүмүүст чанга дэглэмтэй 10-15 жилийн ял оноож байсан. яахаараа сугарын хүүд энгийн дэглэмд 2 жилийн ял оноодог байна. хуулийнхан шинэчлэл хийж цалингаа 3-5 сая болгоод авсан. ардаас гаралтай бол 10-15 жил чанга дэглэмд, ман, ан ын ар талтай бол энгийн дэглэмд 2 жил гэж байгаа юм уу? шинэчлэгдсэн юм алга. төсөвийн мөнгө хангалттай зараад үр дүн ийм л байна. өөрчлөгдсөн зүйл алга даа сайдтан
2014-04-10
дампуу шүүх:
өнгөрсөн онд бренд бараа зөөсөн хүмүүст чанга дэглэмтэй 10-15 жилийн ял оноож байсан. яахаараа сугарын хүүд энгийн дэглэмд 2 жилийн ял оноодог байна. хуулийнхан шинэчлэл хийж цалингаа 3-5 сая болгоод авсан. ардаас гаралтай бол 10-15 жил чанга дэглэмд, ман, ан ын ар талтай бол энгийн дэглэмд 2 жил гэж байгаа юм уу?
2014-04-10
дампуурсан шүүх:
өнгөрсөн онд бренд бараа зөөсөн хүмүүст чанга дэглэмтэй 10-15 жилийн ял оноож байсан. яахаараа энгийн дэглэмд 2 жилийн ял оноодог байна. хуулийнхан шинэчлэл хийж цалингаа 3-5 сая болгоод авсан. ардаас гаралтай бол 10-15 жил чанга дэглэмд, ман, ан ын ар талтай бол энгийн дэглэмд 2 жил гэж байгаа юм уу?
2014-04-10
bataa:
shinechl hiihche aydsiin bol manaid taarch tohiroh uhaantai shiidver gargah heregtei zugeer neg bagsh bsan hun erdemten merged ahmad ue alban haagchda sonsoh heregteij
2014-04-10
ogtsor ogtsor :
temuujin ogtsor ogtsor
2014-04-10
ogtsor ogtsor :
temuujin ogtsor ogtsor
2014-04-10
.....:
энэ эргуу тэмуужинг огцоруулахгуй бол хуулийн байгууллагын шинэчлэл гэх энэ ажлаас бол иргэд бид маш ихээр хохирч байна.
2014-04-10
stolmon:
toriin tusgai albani emnelgiin batlan hamgaalah emnelgetei nuuluulcneec emnelgiin acnaalall ihdej hun emshileh ni baitugai hog boljee enei unetei annarat ebdersen nl tumuujuntei holbootoiuchir toluuleh h3regtei baina.batlan hamgaalahiin emnelgiin achaalal ihtei baigaa tul uunuugee daahgui bna
2014-04-10
w sterengorj:
temuujing turgen zailyylaach humuusee heden ter bum togrogoor shoron bairih gedeg yumar uchirtai yum be turgen zailuul aa *e
2014-04-10
ирэн :
тэмүүжин сайдыг л ард түмэн дэмжинэ ш дээ битгий шантраарай амжилт амжилт
2014-04-10
иргэн:
тэмүүжин сайдыг дэмжиж байгаа шүү. сайн ажиллаарай. амжилт.
2014-04-10
tamjid:
temuujin saidiig demjinee.ajiliig ni taivan hiilgeech heruulch hovsh avgai nar shig yuasan hachin nohduud ve.ard tumend temuujin heregtei baina busad ni holuur hovoo hootsold.
2014-04-10
zochin:
za zevuun huvildaand oroltsogch min hutsaachee temuujing ogtsruulval ard tumen bosno shuu.ene yuamar zevuun erguu ve. temuujin zaluu ch gesen zov uhaantai ard tumnii toloo huu shuu.zaluu said temuujingee 100`huvi demjinee ho.
2014-04-10
зочин:
тэмүүжэн гэдэг энэ хүүг маш хурдан зайлуулаа будилаан тариж бантан боллоо тэнэг юм их хийх юм хурандаа хүн дэслэгчдэслэгч хүн хурандаа болхийг энэ засагийн үед үзлээцолондоо бишээ туршлага турлага гол нь тэр шинэ хүүхэд яаж хэрэг элрүүлэх вэ юм учиртай шүү аль эсвэл нарийн учир байгаа юм бишвээз ай энэ улс орныг үймүүлж орхиод хэрэгээ далдлах холийн санаа за болье түмэн олон нүдтэй ер соли нэн яаралтай
2014-04-10
иргэн:
комисар гэдэг чинь болшивекуудын яргачдад өгдөг цол ш дээ.ан-ын тэмүүжин нэртэй хүүхэд үүнийгээ шинэчлэл гэж бодож байвал том эндүүрч.хуулан бичигч энэ этгээд төрүүсэн хүүхдээ ч бу*д зарж суудаг лав л сайн хүн биш. иймэрхүү нуснууд юу ч хийж мэднэ шүү.
2014-04-10
temka:
temkagaa demjij bga shuu gandan buurahgui dee manai temka sain ch zaluu saihan ch zaluu
2014-04-10
irgen:
ene zaluug ogtsoruulah yim bol ard tumen bosno shuu. hulgaich luivarvhidad tegj bolomj olgohgui
2014-04-10
zaluu:
herev har tamhichin ohintoi holbogdson bol yos zui gej yumaa barimtlaad sain duraaraa ogtsoroh ni zuv bas tagnuulch gee biz dee kkkk
2014-04-10
иргэн:
тэргүүн комиссар цол гоё сонсогдож байгаа биз дээ. обег-ын комиссар, тэргүүн комиссар цолуудыг генерал цолонд шунаж амгаланбачр үгүй хийсний балгийг обег амсаад л сууж байна. шуналын тулам аа гэж...
2014-04-10
delger:
temuujing 100% demjine shuu!!!!!!!!! itgeltei bgaarai.
2014-04-10
зочин:
gargaj baigaa huuli chin tuuhi bn sogtuuruulah etgeedig albadan eruuljuuleh huuli chin uneheer bolohgui bn manai salbart iim baigaa um chin busad salbart adil baigaa zailaa
2014-04-10
зочин:
юм хийж байгаа хүнээ огцруулаад *анхүү өөрөө болох уу хуцваа
2014-04-10
яяяяя:
шинэчлэл хийх нь зөв ш дээ. харин билэгт ээбии нартай биш *анхүү нартай нийлэх байсан юм
2014-04-10
шинэчлэхэд хугацаа хэрэгтэй. :
нэг их сүжигнэх хэрэгүй биз дээ. жаахан буурьтай байвал аль аль талдаа зүгээр. шинэчилж байна гээд эх эцгийгээ үйл хэргийг хорьж болохгүй шүү дээ. аажмаар ахмадаа соносож хий миний дүү.
2014-04-10