“Улс төр” гэдэг холбоо үгийг би заримдаа ойлгодоггүй. Өнөөгийн утгандаа лав ахадсан, холдсон нэр шиг санагддаг. ”Улс төрч” гэдэг нэр ч эзэддээ дэндүү ахадсан будлиан хутгагч, хор найруулагч, худал амлагч, шударга бус явдалтан зэрэг нэлээдгүй муухай нэрсийг базаад юу гэдэг ч нэр гаргамаар юм бэ дээ.
7
Гэтэл энэ “зохисгүй нэртнүүд” өөрсдөө “улс төрч” гэдэг томдсон малгай өмсгөжээ. Задлаад үзвэл дунд сургуулийн сурагчид хүртэл улс, төр гэдэг үгийн утгыг мэдэж байна. ”Зохисгүй нэртэн”-үүдийн зохиосон зүйл даанч дээ гэмээр улам нэмэгдсээр. Одоо бүр хиймэл дарга буй болсон. Энэ бол багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга хэмээх албан тушаал. Багийн засаг дарга сонгогдоход “жийргэвч”, сонгогдсон хойно нь “азтан”. Хуулиндаа ИНХ-н дарга гуай юу хийх үүрэгтэй вэ. ИНХ-ыг даргална.
7
-Өөр? гэж хэн нэгэн даргаас асуувал толгойгоо маажин түгдрэнэ гэдэгт мөрийцсөн ч болно. Яагаад гэвэл өөр үүрэг байхгүй. Эрх бол бий. Өнөө муу багийн даргаа хүртэл айлгаж дөнгөнө.
7
Ганцхан үүрэг, олон эрхийнхээ төлөө төрөөс урамшуулал авна. Сард 110 000 орчим төгрөг. Бусад гэртээ байгаа ажилгүй хүмүүсийн адил зүйл хийж бүтээснийхээ л төлөө. Ядаж байхад энэ нь цалин биш урамшуулал. "Засаг даргын урамшуулалд хурлын дарга” гэж байгаатай төстэй.
7
Гэхдээ сайн “азтанууд” бий. Иргэдээрээ явдаг, сонсдог идэвхитэй. Гэхдээ би “муу” байвал тооцох хариуцлагын тухай л яриад байгаа юм. Монгол Улсад нийтдээ хэдэн баг байдгийг мэдэхгүй ч хэр том тоо гарахыг бий төсөөлж л байна. Тоо бага байсан ч хэрэггүй юм бол хэрэггүй л байдаг.
_
Үүний яг эсрэг талд багийн дарга сууж байх. Тодорхойлолт, зарим түшмэлүүдийн ажлыг хуваалцах гэх мэт тасалгааны ажил багагүй. Харин гол ажил нь иргэдээрээ явах байдаг. Гэхдээ цалиндаа ахадсан их ажилтай энэ тэр гэж байгаа юм биш. Харин “азтангуудын” талаар нэг санал хэлэх гэж л үүнийг дурдлаа.
_
Ер нь энэ ИНХ-ын дарга гээчийг бүр болиод Иргэдийн ахмадаар хурлаа удирдуулж, төсвийн үргүй зардлыг багасгавал зөв. Аль эсвэл “урамшуулал”-ыг нь цалин болгоод Багийн засаг даргын чиг үүргээс хувааж иргэдэд төрийн үйлчилгээг улам дөхүүлэх хэрэгтэй.
_
“Азтануудыг” ажилтан болгох, алга болгохоо өндөр төр минь мэдтүгэй.
_
П.Наран
Уншиж байна |