Эрүүлийг хүсвэл эмнэлгийг бүү хүс
2014-04-09

Амьд явбал наадам үзнэ гэж үг байдаг. Энгийн хэрнээ их холыг харсан ардын үг юм. Удаан амьдрах, урт наслах хүний хүсэл нас дээш өгсөх тусам өргөн утгга зохилдлоор баяжсаар байдаг. Архи ууж сэрчим өргөж, тамхиа нэрэнгээ ач гучаа үзчих юмсан гэх бориг нэгэн эр хүн таарах нь бий. Амьдралын сайхныг ханатал амтлах санаа нь зөв ч яг үүнийхээ эсрэг буруу хэвшилтэй амьдарч байгааг сайх эрд хэлбэл монгол зангаар билэггүй юм яриад гэж уцаарлах юм.

6

Үзэл суртал нэгдүгээрт, хүний эрх хойшоо хоёр гуравт явж ирсэн цаг үеэс өвлөсөн эрүүл мэндийн талаарх сэтгэлгээ өдөр өдрөөр хуучирч хоцрогдсоноо харуулж байна. Эрүүл мэндийн салбарыг материаллаг бааз талаас нь хэдэн эмнэлэгтэй, хэдэн эмчтэй, хэр олон сэхээн амьдруулах тасагтайгаар нь хэмжих бус иргэн тантай нийлж эрүүл мэндийг тань хамгаалах ажлыг хэр хийж чадаж байгаагаар хардаг болох огт өөр хэмжүүрийг бид одоо тавих ёстой. Өвдсөн үед дусал залгаж хэвтүүлсээр сэхээх, нэг бол үүрд үдэх эмнэлгийг бус хорт өвчнийг толбын чинээ байхад нь илрүүлчихдэг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгооны техник баазтай байх хэрэгтэй гэдгийг төр одоо л ухаарч эхэлж байна. Жил бүр өсөлттэй гардаг хорт хавдар, зүрхний шигдзэс зэрэг өвчнүүд бүгд л 3-10 жилийн архаг явцтай эмчилгээ авахад оройтсон хожуу үедээ оношлогдож байгаа гэдэг. Эрт оношилвол аврах боломжтой л гэсэн үг.

6

Ингээд бичвэл өөрсдийг нь жагсааж аваачаад эртхэн үзлэг оношлогоонд оруулчих ёстой байсан хэн нэгэн буруутныг хайх сэтгэхүйтэй бид. Ихэнх тохиолдолд өвчин гэдэг зовлон үнэндээ нисч ирдэггүй, хийсэж ч ирдэггүй. Бидний өөрсдийн өдөр тутмын амьдралын буруу хэвшил, хорт зуршил, эрүүл биедээ гамгүй хандаж явсны сөрөг үр дагавар болж илэрч байгаа хэрэг. Өвдсөн ч яахав эмнэлэг байхад учиртай гэж өөрийгөө хуурч, хорт зуршил буруу хэвшлээ өөгшүүлж байгаа нь хатуу ч гэлээ үнэн. Хүний энэ хариуцлагагүй хэвшил амьдралын давтамжаас нийгэмд хорт хавдар, цусны даралт гэх зэрэг өвчлөлт ихсэх хандлагын эсрэг юу хийх ёстой вэ. Амь нас авч оддог хорт өвчний гаралт нэмэгдээд байгаа тул хэвтүүлж эмчлүүлэх орныхоо тоог, сэхээний тасагтайгаа нэмээд байх нь ухаалаг төрийн зөв шийдэл биш байх. Төр зохицуулах чиглүүлэх үүргээ биелүүлж иргэдтэй хамтран тэдний эрүүл зөв хэвшилтэй амьдрах сэтгэхүйг бий болгохыг дэмжсэн бодлого барьж ажиллах цаг болсон гэдгийг эрүүл мэндийн асуудлаар судалгаа хийдэг хүмүүс хэлж байна. Мэдээж төр иргэддээ амьдрах таатай орчныг бий болгох үүрэгтэйгээс гадна эрүүл байж урт наслах боломж хувь хүнд өөрт нь байгаа гэдгийг ойлгуулж, сэтгэлгээг нь өөрчлөхөд нөлөөлөх нь өнөөдөр тэргүүлэх зорилт нь байх ёстойг тэд хэлж байна. Саяхан нийслэл хотноо болсон Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулганаар хэлэлцсэн нэгэн баримт бичиг гарсан байгааг харж, товч утгачиллаа.

6

Монгол Улсын иргэний эрүүл мэндийн тунхаг бичиг гарчээ. Монгол Улсын хөгжил дэвшилд эрүүл чийрэг иргэн хүний оруулах хувь нэмэр нэн чухал ба иргэдийн эрүүл саруул, эрч хүчтэй амьдралд хувь хүн, гэр бүлийн амьдралын хэвшил, эрүүл мэндэдээ тавих сэрэмж, анхаарал, онцгой ач холбогдолтой болохыг энэхүү тунхаглалд онцолжээ. Амьдралын зөв хандлага, дадлыг төлөвшүүлэх нь иргэн бүрийн үүрэг хариуцлага болохыг ойлгон ухамсарлаж, эрүүл мэндийн асуудалд иргэдийн оролцоо, санаачлага, хяналтыг сайжруулах бодит шаардлага байгааг харгалзан энэхүү тунхагийг боловсруулжээ гэж ойлгогдож байна. Тунхаг бүхэлдээ иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, амьдралын зөв дадлыг хэвшүүлэх, төр ба иргэний нийгмийн байгууллагын түншлэлийг нэмэгдүүлэх, эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэхэд чиглэжээ. Хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар, осол гэмтлийн өвчлөлийг бууруулахад иргэний оролцоо, сэрэмжийг дээшлүүлэх, зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, стресс бухимдлын зөв тайллыг эрхэмлэж, архи тамхинаас татгалзах дадал, хэвшлийг бий болгох... ногоон орчинг өрх, гэрээсээ эхлэн бүрдүүлэх зорилтыг хангахын төлөө нэгдэхийг тунхагт тусгажээ.

6

Иргэд, гэр бүл өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ дэмжих чиглэлээр зохих эрүүл хэвшлийг бий болгохыг заасан байна. Архи, тамхинаас татгалзан “Архи, тамхигүй гэр бүл, хамт олон” болох, иргэн бүр 6 сар тутамд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаж байх зэрэг тунхагт заасан иргэдийн үйл ажиллагаа нь өнөө цагт бидний өөрсдийн өмнө зайлшгүй хүлээх үүргийн нэгдэл болж харагдаж байна. Харин нөгөө талд төр засгийн байгууллагууд ямар үйл ажиллагааг явуулж иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дурджээ. Явганаар зорчих, дугуйн, алхалтын замуудыг барьж байгуулах, осол, гэмтлээс сэргийлэх чиглэлээр цогц бодлогыг авч хэрэгжүүлэх тухай, хүнсний аюулгүй байдлыг хангах, аюулгүй, баталгаатай, боломжит үнэ бүхий хүнсний бодлогыг баримталж, зөв хооллолтыг дэмжих, эрүүл мэндэд хор нөлөө бүхий хүнсний бүтээгдэхүүн тухайлбал чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн, пепси, коко-кало зэргийг хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр сурталчлахыг зогсоох, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа аллага, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан мэдээ, мэдээлэл, кино, драмд хяналт тавьж хүүхэд залууст сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлэх зэрэг олон үндсэн хүчин зүйлүүдийг энд суулгаж өгчээ.

6

Тунхагт олон нийтийг хамарсан эрүүл мэндийн хөдөлгөөн хөшүүргийг бий болгох нэг чухал санаа суусан байна. Энэ нь эрүүл амьдрах хэв маягийг дэмжигч байгууллагууд, тухайлбал, фитнесийн болон зөв хооллолтын клубуудыг татвар, гаалийн бодлогоор дэмжих тухай юм. Орц хонгил байр бүхэнд буудал, саун баар чигчин ажиллаж байгааг шахах цаг болсон гэдгийг хүн бүр хэлдэг. Маш их ашиг орлоготой баар паабтай, түрээсээ арай гэж төлөх фитнесийн хэдэн клуб хаана нь хүрч өрсөлдөх үү. Төр эднийг бодлогоор дэмжвэл ийм төрлийн нийтийн эрүүл мэндэд тустай үйлчилгээний тоо цэг нь олшрохын хэрээр үнэ тариф нь хямдарч тэр хэрээр дундаж түвшний иргэд, залуучууд гэр бүл хамт олноороо эрүүл зөв идэвхтэй амьдралын орчинд байх таатай нөхцөл бий болно. Иргэдээ эрүүл чийрэг байлгаж эмнэлгийн ачаааллыг нэмэгдүүлэхгүй байх төрийн ажил дэмжлэг бараг эндээс эхлэх байх.

6

“Эрүүлийг хүсвэл эмнэлгийг хүс” гэж их найрагч Д.Нацагдорж хэлсэн нь тэртээ цаг үеийн зайлшгүй нөхцөл байсан байх. 1921 оны ардын засгийн хүлээж авсан хамжлагат ёст монгол улсын хүн ам бүхэлдээ элдэв халдварт өвчин эмгэгт баригдсан, уламжлалт болон шашны эм тан, эмчилгээ заслаас өөр анагаах ухаан хөгжөөгүй цаг үе байсан. Тийм цагт ингэж уриалахаас өөр аргагүй байсан байх. Харин одоо бол мөнгө байвал амар үхэхгүй шүү гэх болсон байна. Энэ бас туйлшрал. Харин та эрүүл мэндээ бодсон, зөв хэвшилтэй, хорт зуршилгүй амьдардаг болчихвол мөд үхэхгүй байж болно гэдэгт эргэлзэх хэрэггүй юм. Бид өнөөдрөөс эхлэн хорт зуршил буруу хэвшил бүртээ дайн зарлаж, өөрийнхөө эрүүл мэндээ хамгаалахын төлөө санаачлагатай байж урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд гар татахгүй байж хамрагдахыг бие биедээ, гэр бүлдээ, хань ижилдээ, анд нөхөддөө уриалцгаая.

6

Хүнд өвчнөөр шаналан цагаасаа эрт амьдралыг орхихгүй байх боломж бидний өөрсдийн гарт дор хаяж 60 хувь нь байдаг гэж эмч эрдэмтэд батлан хэлж байна. Төгсгөлд эрүүл байж эмнэлгээс хол байхыг хүссэн хүн бүхэнд эл Тунхагийг тулж сайн уншихыг бас зөвлөе.

6

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
shuud.mn:
shuud.mn sited badamjav, bayarhuu gedeg mongol helny aluurchid bh yuma. setguulch uhaantai yum bol hudlaa helberdej hachin hachin etgeed gaj ug hereglehee bolioch. aldaatai ugee zasaad bichij chadahgui bj yun olon yum dongosdog yum be!!!! utgachillaa gj yu gsn ug ve? deehne ueyd bsan helny erdemted teneg uhaan muutaidaa iim balai ug hellegyg heregledeggui bsan gj bodoo yu? 3 ug bichchiheed tseg tavih, ene galzuu huny uvryn temdeglel shig zuilynhee / niitlel geh uu yu gj nerlehee unendee helj chadahgui bna / ugyn songolt, nairuulga g.m zuilsyg ni hyanahgui darga zahiral ni yachihsan humuus bdag yum dee. ug ni iim balai etgeed gaj ug hellegeer uursdyn helber, mayagyg gargaj tanigdahaar tuluvluj bga bol hereggui l bolov uu gj zuvluh gsn yum. uchir huuhed zaluus urgelj iim hachin zuil unshihaa bolihoor ni tanai site hotsrogdoh yum bish uu??? erhem hundet mongol helny aluurchid aa. zui ni ta nar nairuulga, bichgyn aldaagui bichdeg bolchihvol tanai yalgarah ontslog ter boloh bish uu? toimch gechihjee uuryguu...
2014-04-10
zocin:
hubi hynees gadna tyrees szaltgaalah masz olon hycin zyil bii,eryyl orczind amidrah erhtei,ternees ehley,agaarni utaatai,gyiltiin byy hel ulaanbaatart hyyhed togloh talbajgyi czigzsen bariilgyydiig yah be,nogoon zyleggyi,yawgan hyn alhah gazargyi,maszinii zamiin hazyyd yamarcz ulsad yawgan hynii zam,dygyin zam zaawal baidag,zam barilgiinhnii dytuu hiiisen zyiliig tyr mergejiliin hyanaltiinhan yagaad hyleej awdag um be,ybdlee gehed hen onosziloh be,hyyhdiin emcz byr hobor,1saj gariu hyntei hotod,tom onoszlogoonii tyb gyi,ereenees dor.iim l baidald ubdeed yamar emczeer onoszluulah be,mungugyi bol yhlee gesen ygdee,ene bol tyriin azil,emczee medleggyi hudl;aa beldsen nertei,emnelgyydni oocer hynd syrtlaar dyyren iim uls baidag umuu
2014-04-10
zochin:
ene xumuus xaana yu bichij bgaagaa meddeggui yum bx daa. iim niitleliin dor yu bichij bgaa n ene we
2014-04-09
altan tugrug delguur:
altan tugrugiin turk emegtei huvtsasnii tasagt turkees torol buriin zagvartai beltgeliin hosloluud irlee.
2014-04-09
zochin:
vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.batalgaa 2 jil.oros tech kompani.utas:95000020,95050020..............anhaarah zuil:hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
2014-04-09