Хийрхэх цаг алга
2014-04-09

Амьдрал чиний хүссэнээр байхгүй бол тэмц. Өөр олныг олоод тэмц. Тэгээд хувьсгал болно. Дараа нь тэр хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт үйлчил гэж ард түмнээ дарангуйл гэсэн Лениний хувьсгалын тохирооны үйлчлэл энэ Монголд үйлчилж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр тансагласныхаа хариуд улсын Ерөнхийлөгч байсан нөхөр өнөөдөр хөшигний цаанаас удирдаж байна. Давхар дээлийн тухай томьёоллыг /Н.Энхбаяр/ өөрөө санаачилж Үндсэн хуульд шахсаныхаа амтыг өнөөдөр амталж байх шиг. Хаа газар утсан хүүхэлдэй нар мундах биш дээ. Зарим нь төрийн дээд тавцанд нөгөө хэсэг нь гүйцэтгэх засаглалд... бүр нөгөө хэсэг нь Иргэний тодотголтой нийгмийнхэнд.

6

Юм утга зүйтэй байх сайхан. АН, МАН хоёр элсний 13-тай сөргөөлдөж байх ахуйд парламент сайд нь УИХ-ын гишүүн байна гээд шийдчихсэн хэрэг. Үндсэн хуулийн дордуулсан 7 өөрчлөлт ард түмний санал асуулгаар биш 76-хан нөхдийн толхилцооноор ингэж шийдэгдсэн. Эргээд энэ заалтуудыг үгүй болгох гэхээр бөөн асуудал ургана. УИХ хийгээд МАН, АН аль нь ч өөрийн явцуу эрх ашгийн төлөөнөөс засаглалыг тогтвортой байлгахыг хүсэхгүй. Эрх мэдэл нь хумигдах болохоор АН л лав хүлээн зөвшөөрөхгүй. МАН энэ дээр тоглолт хийнэ. Ингээд жинхэнэ Мянгуужингийн үлгэр болно. Засаглал дахь хамгийн ноцтой заалтууд энэ байлаа. 17 сайдаас жийрхэж байгаагаа МАН мэдэгдэж байгаа. Зүгээр л шоу. Тэдэнтэй тэргүй хуулиа батлаад дараа нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр хүчингүй болгоод санасандаа хүрэх нь лавтай байхад яагаад ийм үйлдэл хийх болов. Засаглалын хямралаар далимдуулж хожоо олох гэсэн төлөвлөгөө. Засгийн газрыг унагаах гэж байгаа мэт харагдавч цаанаа их л учир жанцантай. Засаглалын хямралыг өөртөө аятайгаар эргүүлэхийг эрмэлзэж байгаа хэрэг. Ерөнхийлөгч санаачлаад АН дэмжсэн 2016 оны долоодугаар сарын 1-нээс хуулийг хэрэгжүүлнэ гэсэн нь энэ зуурт МАН-тай учраа ольё гэсэн тооцоо. Улс төр гацаанд орохоор эдийн засаг сүйрсэн дээрээ сүйрнэ.

6

Бид 12 илүү тэрбум ам.долларын /өнгөрсөн онд/ эдийн засагтай энэ хүчирхэг механизмыг хэрхэн яаж хөдөлгөх тухай хэчнээн ч их ярьж байна. Төрд энэ асуудлууд наалдахгүй байгаагийн шалтгаан засаглалын хямралаас шууд үүдэлтэй. Сар бүр хагас тэрбум доллар нэхэж байгаа лужир том эдийн засаг шүү дээ. Хаанаас олох гээд байгаа юм. Өмнөх зээлээ төлөх гэж чармайж байгаа нөхдүүд энэ их мөнгийг босгоно гэдэг ч лөөлөө биз дээ. Самурай, Чингис бондын зарцуулалт бараг л үргүй зарцуулагдсан. Муу амлаж байгаа юм биш зээлжих хүү нь буурч, гадаадын хөрөнгө оруулалт хаяад явчихсан энэ Монголыг хэн сонирхох болж байна аа. Гараа татан байж 800 сая ам.долларыг жижиг дунд үйлдвэрлэгчдэд зарцуулна гэлээ. Үйлдвэрлэж болно оо. Гэхдээ импортын бүтээгдэхүүнийг үнэ ханш, чанар чинсаагаараа давж гараад хэдийд нь гадагшаа экспортлож эдийн засгаа аврах болж байна. Мөнгөтэй байхад хийх ухаанаа мөнгөөр хомсдохын цагт хийхээр төлөвлөж байгаа нь нэг л сонин. Нүүрс, зэсний үнэ унасан, гол экспортлогч Хятад нөөцөө базаачихаад байхад хэн Монголын шороон замаар хэл ам дагуулан байж түүхий эдээ авах билээ. Дэд бүтцээ шийдэх гэж 10-аад жил хэрэлдсэн улс оронд хэн итгэх билээ. Оюутолгой ч мөн ялгаагүй. Рио Тинто аажимхан Монголоос нүүрээ бууруулж байна. УИХ-ын “Шударга ёс” эвслийнхэн тарааж хаяна гэж баахан сануулсан. Гадны хөрөнгө оруулагчдыг урин дуудья гэсэн атлаа УИХ, улс төрийн намууд, Иргэний нийгмийн “эх оронч” үйлдлийн ачаар гадаадын хөрөнгө оруулагчдын үргээсэн. Үүнд иргэн та бид буруугүй. Засаглал хямраад байна, давхар дээлээ тайлаач гэж бид дуугарахаар өмнөөс минь улс төржүүлээд байх сонирхлыг чинь үгүй хиймээр байна. Бантан хийснээрээ Цэцийн өндөр босгыг АН, МАН та нар дав. Битгий биднийг доргиогоод бай. Эдийн засгийн өнөөгийнхөө асуудлыг засаглалынхаа холион бантантайгаа цуг шийд. Цаг хугацаа даанч алга даа Монголчуудад.

7

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
hongoroo:
ireedui burheg geed amidrahgui baih ymar arga baina hehe
2014-04-10
амгаа:
нүх ухаад ард түмэнд юм наалдсангүй л гэх юм. өөрөө ирээд наалдчихдаг баялаг гэж хаа байнаа. наалдуулья гэж зүтгэсэн нь өчнөөнөөрөө үр шимийг нь хүртээд л явж байна шүү дээ. хот хөдөөг битүү дарсан жипнүүд, холилдож сүлэлдээд битүү ургасан орон сууцнуудыг чинь авч байгаа хүмүүс ард түмэн бишүү? эсвэл нөгөө ёроолгүй шуналтай цөөнхүүд үү? ийм олон цөөнхтэй бол монголын хүн амын тоо талийж өгчээ... сая би 15 жилийн өмнө сурч байсан сургуулаараа орлоо. сургалтын материаллаг бааз гэж бараг барууны сургууль шиг л болжээ. гэхдээ нүх ухалгүй зөвхөн ноос ноолуур мах сүүгээрээ явсан бол сургууль маань ийм болох байсан уу? харагдаач... эсвэл энэ сургуульд дандаа нөгөө ёроолгүй савтай цөөнхүүд хүүхдүүдээ сургадаг юм болов уу?
2014-04-09
амгаа:
хөгжихгүй юм бол амь зуугаад яахын бэ? амь зуусан ард түмэн эцэст нь бусдын эрхэнд орж мөхдөг л байхуй юу. нэгэнт л бусдын эрхэнд орох юм бол тэр нүхийг чинь одоо өөрсдөө ухсан дараа хүнээр ухуулсан ялгаа юу байна?
2014-04-09
бөхаыжөыб:
малынхаа ноос ноолуураар амь зууя гэвэл зуудаг л байхгүй юу даа. мах гэж том баялаг байна. тэгээд 20 жил ухсан нүхнүүд чинь манийг тэжээсэн болох гээд байна уу....ёстой үгүй шдээ. хэдэн ёроолгүй савнуудыг хагартал баяжуулж иргэдийн амыг таглах хэрэгсэл л болоо биү дээ.
2014-04-09
зочин:
ард олон буруугүй. сонгоод өгвөл диваажинд аваачих шахуу гуцаад явсан *анууд буруутай. засъя сайжруулъя гол морон ширгэж дууслаа гэхээр * хуцахын дайны санадаггүй тоодоггүй өөрсдөө лицэнз нэрээр гадаадынханд газар нутгаа хэдэн мянган га гаар нь зараад гадаадад хауз авдаг новшнуудтай зэвсэг барьж босохоос өөр ямар арга зам үлдээв.
2014-04-09
zochin:
yamarch uzel barimtlalgui namiin ner zuusen mongoloo khudaldsan mongonii shunaltai man.an iin tolgoid baigaa kheden nokhoriin khiij baigaa ajil ikh amjilttai baikh shig baina.
2014-04-09
saddam husein :
erguuteed bgaa huurnuudiig bugdii ni buudaj alaad tsag hojij eh ornoo uud tatah zorigtoi aaviin huu l yag odoo heregtei bna. ih uiliig hiihed 76 hunii ami joohon sh dee dalaid dusliin tudii l yum. tal ni helmegdeed uhlee gehed ihenh ni ali hediin buudhad ch bagadhaar yum hiitsen hnuhduud zunduu bgaa shd. ta nar mdehgui ene chini 20000 huvisagchtai tgshtgel bhgui yu gj hutssan hulgaich unuudur tur bariad suuj bna odoo edentei hunii erh eneter yum yariad suuj bhuu ugui yumaa tom hudluh tsag ni bolj zolios medeej garnaa yadgiin muhsunuus 76 orchim hunee zolichih heregtei
2014-04-09
гард:
эзэнгүй төрийн эмгэнэл. ганц нарц нь ерөнхийлөгчийн засаглалтай болох. 76 эргүү хэрэлдэж сууснаас мууч гэсэн ганц толгойгоор шийдсэн нь монголчууд шиг сэтгэхүйтэй хүмүүст дээр юм шигээ
2014-04-09
амгаа:
иргэн бид буруугүй ч биш дээ. гадныхан зайл гэж орилсон хоосон цээжний эх орончдыг дагаж хуйлраад байсан нь бид биш билүү? "миний монголын нүүрсийг бурхан гуйсан ч бүү өг гээд байлуу?" одоо тэрийг чинь хужаа нар бурхан гуйсан ч авахгуй гээд сууж байна. буцаад л хдэн муу малынхаа ноос ноолуурханаар амь зууж дээ одоо.
2014-04-09