Давхар дээл тайлах сонирхол хэнд нь ч байхгүй
2014-04-08

Хаврын чуулган нам гүмхэн эхэллээ. Уламжлал ёсоороо намын бүлгүүд хуралдаж уламжлал ёсоороо эрх баригчид өөрснийгөө магтахын сацуу хийх ажил их байгааг цухас дурдаж, сөрөг хүчин нь болохгүй бүтэхгүй байгаа бүхнийг намын бүлэг дээрээ ярилцсан шигээ анир гүмхэн тарлаа. Гадаа нь Иргэний хөдөлгөөнийхөн Ц.Мөнхбаярыг суллуулах гэхчлэн уриа лоозон барьж цагаан хоолой барин өнжлөө. Сөрөг хүчин, Иргэний хөдөлгөөний нэгдэж байгаа нэг зүйл бол давхар дээл тайлуулах хуулийн төсөл цаашлаад Засгийн газрыг огцруулах асуудал байсан нь сонирхол татаж байна. МАН-ынхан хуулийн төслийг хэлэлцэх нь зөв, харин хэрэгжих хугацаа хууль батлагдсан өдрөөс байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна лээ. Зарим нь бүр мэргэжлийн хуульч хүний хувьд хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжих ёстой гэж ирээд л зурагтын зэлгэц дүүрэн хашгирах нь холгүй ярилаа. Ямар ч Засгийн газрыг эсэргүүцээд сурчихсан, тэмцлийнх нь гол зорилго болсон Иргэний хөдөлгөөнийхөн алгаа ташаад л хүлээж авч байна. Сөрөг хүчинтэй ханцуй дотроо гар барилцаад авсны далд нүүдэл Ц.Мөнхбаярыг суллуулах, эс чадвал хоригдох хугацааг нь багасгах.

6

Үйл явдал цаашдаа ихээхэн сонирхолтой өрнөх төлөвтэй. Эдийн засгийн тулгамдсан асуудлуудаас илүүтэй УИХ-ын гишүүн сайдын давхар дээлийг тайлах Засгийн газрын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нэг мөр шийдэх гэж хэрэлдэх л гол асуудал болох нь. Иргэний хөдөлгөөн, сөрөг хүчин байнгын шантаажаа алгуурхнаар гэхдээ маш хүчтэй болж мэдэх тархи угаалтын төлөвлөгөө боловсруулсан байж таарна. Үнэнийг хэлэхэд, МАН-ын хэлээд байгаачлан “давхар дээл тайлах” хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжих ямар ч бололцоо байхгүй. Учир нь Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтөө хүчингүй болгоогүй нөхцөлд энэ хуулийг хэрэгжүүлж чадахгүй. Үндсэн хууль бол эцэг хууль. Энэ хуульд эс нийцэх ямар хууль тогтоомж УИХ-аас гарах учиргүй.

5

“Дордуулсан долоон өөрчлөлтийг Үндсэн хуулиас авч хаяж гэмээн засаглалын хямрал хуулийн хүрээнд давхар дээл тайлуулах боломж бий болно” гэж хуульчид мөн ч их ярьж байна. Талийгаач Чимэд гуай, иргэн Лхамжав, С.Нарангэрэл нар мөн ч олон удаа хэлсэн. Нохой хуцахын дайтай авч хэлэлцээгүй. Одоо ч тийм л байна.

5

Яахав мэдсэн ч мэдээгүй дүр эсгээд гадаах Иргэний нийгмийнхэнтэй нийлж байгаад олонхийг зөвшөөрүүлээд хууль баталлаа гэхэд Үндсэн хуулийн Цэцээс хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлтийг ирүүлнэ. УИХ гуравны нэгээрээ Цэцийн дүгнэлтийг хүлээн авч чадахгүй гээд хуулиа авч үлдэх боломж байхгүй. АН танхимын талаас илүүг бүрдүүлэх учир Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад хуулийг хүчингүй хэвээр үлдээнэ. Үүнийг МАН мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Засгийн газрыг энэ өнцгөөс огцруулж болохгүй гэдгийг ч ойлгож байгаа. Гол нь тэдэнд олон нийтэд алдсан дэмжлэгээ сэргээхэд юу ч хамаагүй хийх гарц хайх хэрэгтэй учраас цаг хожиж байгаа хэрэг.

6

Хэрүүл хийж байх хооронд олон чухал шийдвэрүүд хойшлогдоно. Тэртэй тэргүй хүндхэн байгаа эрх баригчдад энэ маш хүнд тусна. Нийгэм эдийн засгийн байдал ард түмний амьжиргааг доройтуулна. МАН-ын онилсон сум байндаа хүрэхэд тун чиг ойрхон зай үлдэнэ дээ. Улс төр гэдэг ийм бохир. Ардын хэрхэн яаж аж төрж байгаа нь тийм ч чухал биш засаглалыг гартаа авах нь л гол. Иргэний нийгмийнхэн ингэж ашиглагдсаныхаа бялууг ч олигтойхон хүртэнэ. Ийм байдалтай байхад засаглал яаж эрүүл саруул байх билээ.

7

Дараагийн үйл явдлын өрнөлийг таамлаглахад нэг их төвөгтэй бус. Давхар дээл тайлуулах сонирхол нийгэмд хүчтэйбайгаа энэ үед хууль АН, Ерөнхийлөгч дахиад л хуулийн төсөл өргөн барина. Долоодугаар сарын 1-нээс хуулийг хэрэгжүүлнэ гээд зүтгэдгээрээ зүтгэнэ. Гэхдээ Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийг авч хаяхыг эхлээд хичээнэ.

6

Одоо МАН-ын ээлж. УИХ-д гуравны нэгээс илүү тэд энэ өөрчлөлтийг хийлгэхгүй. Засаглалын хямрал тэгэхээр засрах шинж огт байхгүй дүр зураг харагдаж байгаа биз. Ер нь давхар дээл тайлах сонирхол тэдэнд байна уу. Өөхөнд ороовч нохой тоож шиншихгүй УИХ, Засгийн газар ээлж дараалан байгуулагдаад байгаагийн гол учиг Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлт шүү дээ. Энэ өөрчлөлтийн харгайгаар Үндсэн хууль ямар ч хамгаалалтгүй болсон нь үнэн. УИХ өнөөгийн бүтцээрээ Үндсэн хуульд гар хүрэх боломж тун муу байгаа. Харин шоу хийж нэгнээ унагах боломж нь чухам энэ л идүүртэй хуулийн төсөл болоод байгаа юм даа.

7

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
6667:
дулаачлаа тэнгүүдээ тайчаад лалруудаа,
2014-04-09
hongoroo:
davhar deelee tailah tsag bolson shuu
2014-04-08
.....:
давхар дээлээ тайлаач. ан ын новшнуудаа.
2014-04-08
zochin :
yg unen muusain iumnuud ardaa hezee ch bodohgui ulstor erh medel l heregtei davhar deel tailah bolomjgui nohtsliig ted sain medej baigaa undsen huulid gar durj gemeen garna shuu ene hymralaas bidniig teneg gej boddog ium baih daa badamjav mash sain hondson baina daa
2014-04-08
odoo tailahgui bol hezee tailah we! ard tumen tailahgui bol hen tailah we!:
shudrag shudraga l geh yum ed nar hotolgoon moritoi busad ni yawgan guij baij shudraga bolhgui ni hend ch oilgomjtoi hs dee. naad hed chini ene suudakd baigaa deeree ene alhamiig heregjuulehgui l gej uzne alban tu*laas *anii margaash bol ch harin ondoo shuu ho dawhar yum humaa tailaa geed olchich medne shuu odoo ene ardiin namiinhan tegeed l pr hiigeed baigaa biz dee ardiin namiinhan alban tu*ltai baihdaa mon l dawhar yumnuudaa tailaagui sonsohiig ch huseegui odoo laaz oshigchij yawahdaa dawhal deel ene ter yarij gene durakuud
2014-04-08
md-12:
odoo tailah tcag n bish
2014-04-08