Тэмцэлгүй цаг үе
2014-04-05

Миний мэдэх цаг хугацаанд улс төрийн амьдрал байнгын тэмцэлтэй байсан. Бас тэмцэгчтэй. Айхгүй ч аягүй гэгчээр энэ нь улс төрийн амьдралд тодорхой хэмжээгээр нөлөөлж, зарим асуудалд түлхүүр болсон байх. Хэдийгээр гудамжнаас орилж байсан ч тэмцэгчдийн үг байгаа онох цагтаа оносон. Бүхнийг ийн өнгөрсөн цагт ярьж байгаагийн учир нь өнөөдөр энэ үзэгдэл үгүй болсон. Улс төрийн амьдрал өө сэвгүй болж, иргэдийн амьдрал тэгш дүүрэн болчихсон гэвэл, үгүй. Товчхондоо хэлэх асуудалгүй болсондоо нам жим байгаа юм биш. Харин тэмцэгчид гудамжинд байхаа больсон.

хххх

МоАХ-ны жагсаалаас эхэлсэн улс төрийн тэмцэл 1990 оноос 2012 он хүртэл 22 жилийн турш эрчтэй байсан гэж хэлж болно. Улс төрийн тогтолцоо тайван замаар өөрчлөгдөж, шинэчлэлтийн салхийг сэвэлзүүлсэн энэ тэмцэл дараа дараагийн тэмцэгчдийн замыг зассан. Үүний ачаар Ж.Батзандан, О.Магнай, Г.Баасан нар үгээ хэлэх эрхээ эдэлж, гудамжны улс төрийн төлөөлөл болсон. Араас нь Г.Уянга Д.Батцогт нар Амлалт нэхэх ард түмний холбоо нэрээр гарч ирэн, саарал ордны амьдралыг гаднаас нь дүгнэж эхэлсэн. Мөн Үйлдвэрчний эвлэлийн С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ нар ч гудамжинд улс төржиж явсан хүмүүс. Харин өнөөдөр тэд бүгдээрээ төрийн түшээд, зорилгодоо хүрсэн гэсэн үг. Өөрийгөө шүүмжилсэнтэй адил болох учраас төрийн тухай муугаар дуугарах аргагүй. Асуудлыг гаднаас бус дотроос харж яваа тэдэнд чимээгүй байх нь илүү өлзийтэй. Эс бөгөөс Ц.Мөнхбаярын араас аавын хаалга татаж, эсвэл Г.Арслан шиг гудамжинд лааз өшиглөх хувь тавилан угтаж магадгүй.

ааа

Улс төрийн тэмцэл ид өрнөсөн он жилүүдийг харвал МАХН (МАН)-ын ноёрхлын үе байсан. Яг л өнөөгийн АН-ынхан шиг төрийн бүх эрх мэдэл МАХН (МАН)-ын гарт байсан жилүүд. Тэр цаг үеэс тэмцэгчид төрж, тэмцэл өрнөж байсныг эрх баригчид хангалтгүй ажиллаж байсантай холбон тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл, МАХН (МАН)-ынхан ажиллаж чадахгүй, дуугарахаас өөр аргагүй байдалд оруулж байсан учраас л иргэдийн нэг хэсэг нь гудамжинд гарч, эсэргүүцлээ илэрхийлдэг байсан гэж үзэх болох. Гэвч өнөөгийн төр засагт тэр үеэс дээрдээд байх зүйл тун ховор. АН-ын засаглал өндөг шиг өөгүй ажиллаж, иргэдийн амьдрал дээшилж байгаа гэвэл худал. Товчхондоо МАХН (МАН)-ынхан муу ажилласан учраас тэмцэл өрнөж, АН-ынхан гайхамшигтай ажиллаад эсэргүүцэлтэй тулгарахгүй байгаа юм биш. Зөвхөн тэмцэгчдийн амыг таглах АН-ын тактик амжилттай хэрэгжсэнд хамаг учир бий. Долоодугаар сарын 1-нээс хойш АН-д элэг бөөрөөрөө наалдсан хүмүүсийг түлхээгүй нь тэдний өнөөгийн амар амгалангийн эхлэл болсон. Намдаа элсүүлээд зогсохгүй, УИХ-ын гишүүнд нэр дэвших эрхийг нь өгч бат араандаа хийсэн. Заримд нь албан тушаал өгч, амыг нь тагласан. Энэ маягаар сөргөлдөгчгүй болсон эрх баригчдад гудамжнаас шаардлага ирэхгүй нь ойлгомжтой. Нэгэн цагт гудамжинд тэмцэж явсан хүмүүс зөөлөн суудалд дуртай, албан тушаалдаа хайртай эрх мэдэлтнүүд болсон. Тэднээс одоо тэмцлийн ямар нэг хэлбэр битгий хэл тэмцэгчийн үнэр ч үнэртэхгүй.

ааа

Энэ засаглалын үед лав тэмцэгчдийн ам үдээтэй, гудамжны улс төр нам жим байх нь тодорхой болов. Шинээр хэн нэгэн гарч ирдэггүй л юм бол АН-ын эсрэг дуугарах хүн алга. Энэ бүхний эцэст нэг л дүгнэлтийг хийж болно. АН засаглалын гадна байх үед л гудамжны улс төр, тэмцэл хүчээ авдаг. Шалтгаан нь тэмцлээс үүссэн намын үе үеийнхэнд тэмцэх ёстой гэсэн гень дамжиж байдаг. Тэмцэл тэдний мөн чанар ч байж болох.

ааа

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
bayar:
ene mongold hedhen humuus targan tsatgalan busad ni yaj amidraad bainaa zombi bolson yumuu xaa* yum
2014-04-06
zochin:
ardchilsan namiinhaan ard tvmendee sar bolgon jaahan ch gesen belen mongo taraachihgvi yumuu tegwel ydaj hvmvvs ireedvidee itgeh itgeltei boloh ne ,ter bond nereer oruulj irsen mongoor heseg bvleg kompaniudiig bayjuulaad baina shv de ,dundaj dawharga ene vniin osoltond alga boloh ne bayn eswel yduu gesen 2r l dawharga biii boloh ne tanai namiin vzel barimtlal iim bish biz de
2014-04-06
ffff..d :
hutsaad bai chi uhsenii chini tesreh ihenh ni hunsneesee bolood uvchtei diilenh ni arhichin asar ih huvi ni hytad tariachin shig mulgui zaluus ni uchraa medehgui gadaad gesen buhniig duuraigaad uv soylgui boltson yag l bosch haragdaach eee malaa
2014-04-06
ffff:
temcel baihgui baigaa n sainii yor bisdee,ard tumen tesehee baigaad neg odor tesrelt bii bolno shuu,toonoos chanart shiljih huuli uilchildeg yum.ter ued ta nar bur hatuu gazar unah vii deee
2014-04-06
zochin:
ene zasagt uls ornoo hogjyylie gesen bodol, bodlogo baina yy? neg nokhor ny geopolitik, oor ulsiin ashig sonirholiig hamgaalsaar tomor zamiin hogjliig gatsaasan, oor neg nokhor ilyy tom byaluu hyrtene geseer ot-g gatsaasan, bas neg 8-iin toond uchirgyi durtai nokhor ny aj yildveriin parkiin tosliig gatsaalaa. odoo tegeed tsaasan deeree baigaa 888,888 tosliig ny heregjeed yr dyngee yzyyleheer ediin zasag osch, bidnii amidral saijrah yy? mongol ulsiig elgeer ny hevtyylne gej heden jiliin omno neg buural hogshinii yarij baisan ny odoo bodit baidal boloh geed baina yy???
2014-04-06
zochin:
bolohgui bol 1111 ruu zaalgana duulahgui bol temts
2014-04-06
батэрдэнэ :
нуурсний унэ унасаныг, засгын газар юм хийгээд байгааг мэдэж байгаа болохоор ман-аас бусад нь тэмцэхгуй байгаа юм. мангасууд засагт орох санаатай тэмцэлдээд байгааг нь ч хумуус мэдэж байгаа.
2014-04-06
irgen:
an-iinhaniig demjdeg bolowch xydlaa yariad xyyraad baixaar chin dyrgyi xyrex yumaa.byx erx medel chin baisaar baixad ard tymnii amidraliig oligtoihon abaad yawchihgyi myy l bna daa
2014-04-05
irgen:
an-iinxan ta nar eldew shaltgaan tailbar tawihaa boliod ajlaa hiigeechee.tegeed yr dyn gargaachee.xydlaa tsetserxeed delgets dyyren ineegeed yadarsan ard tymniig daajignaj baigaa yum shig.
2014-04-05
selengee:
man nam mongold xiisen bvteesen ix yumtai sain xvchin monoos mon. teneg. xvrelsvxees xamag yum budaa bolson teneg xvrelsvxee
2014-04-05
тэтгэвэрийн хүн:
ан-сайд эрдэнэ 3 удаа худлаа хэлэ. 1.нөхөн төлвөр 10жил 2.тэтгэвэрийн нэмэгдэл 30% 3.ханиа алдсаны50-100% 2016 он ойртсоор байна шүү
2014-04-05
talbai:
irgenii niigemiihen sayhan chuulganaa khiij nbsan khuuchinaas khosbayar arslan 2 lab bsan sain ugee helj bsan za busadiign medehguiee
2014-04-05
erdene uul:
ene zasagt er ni eruul uhaantai mongoloo gesen setgeltei hun bna u anin huvia hichiisen hudalch hulgaich nar l bna da ed nariin gerged umnuh zasagiin gazart bas ch hiisen yumtai baisan shu
2014-04-05
zochin:
vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.batalgaa 2 jil.oros tech kompani.utas:95000020,95050020..............anhaarah zuil:hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
2014-04-05
xaxaxa:
huuli shuuh shudraga ajillaj bgaa yu darga nar ulsaa zarj idhee bolitson uu ulsiin mungiig tumnii hurunguur garaa ugaagchid bhgui bolson uu ayultai bas huchtei gemt bulegleluud mongold uil ajillagaa yavuulahgui bgaa yu tee kkk unheer tiim bol maasaigaad suuj bgaa ene 3 t altaar hushuu bosgoe ....tiim bish bol amidaar ni uursduur ni hev avaad tsementen barimal bolgoj ueiin ued eh ornoo hairlaj chadhgui bol yadgiig haruulyaa
2014-04-05
tur barina gedeg chini:
kkk minii bodloor tsever tsusnii mongol humuus heneggui ch yumuu zalhuu ch yumuu turuu barihgui yum l daa kkk tegeed odoo bj bgaa ni ene getel iim bolchood baihad alaltsaad bosood ireh mongol daanch alga doo
2014-04-05
бие хамгаалагчид:
зураг дээрхи тэр хоёр сохор хүн юу хийж байна аа???
2014-04-05
зочин жс жс :
бүх шатны эрх мэдэлтэй байхдаа .гар хоосон жагсагчдыг буудаж 5 хүнийийг хороож хэдэн зуун жагсагчдыг хөөж намнамасан *зээр гөрөөсийг цэргийн хүнсэнд бэлтгэдэг байхад машинаар ак- буутай цэргүүд ийм ан авд бүхэл бүтэн 1000 цэрэгтэй бателоноор хомрголон идшээ бэлтгэдэг байсан ямар адил юм дээ гэж чөлөөнд гарсан бэлтгэл хурандаа дуу алдаж байсан **түүнээс хойш ман нэр хүнд дахин хэзээч өндийхгүйгээ нам унасан. ер нь жагсагчдыг бууддаг нь буруу шүү дээ .тиймээс өөрсдөө жагсахаас жийрхээд байдаг юм болов уу
2014-04-05
зочин жс жс :
бүх шатны эрх мэдэлтэй байхдаа .гар хоосон жагсагчдыг буудаж 5 хүнийийг хороож хэдэн зуун жагсагчдыг хөөж намнамасан *зээр гөрөөсийг цэргийн хүнсэнд бэлтгэдэг байхад машинаар ак- буутай цэргүүд ийм ан авд бүхэл бүтэн 1000 цэрэгтэй бателоноор хомрголон идшээ бэлтгэдэг байсан ямар адил юм дээ гэж чөлөөнд гарсан бэлтгэл хурандаа дуу алдаж байсан **түүнээс хойш ман нэр хүнд дахин хэзээч өндийхгүйгээ нам унасан. ер нь жагсагчдыг бууддаг нь буруу шүү дээ .тиймээс өөрсдөө жагсахаас жийрхээд байдаг юм болов уу
2014-04-05
зочин жс жс :
бүх шатны эрх мэдэлтэй байхдаа .гар хоосон жагсагчдыг буудаж 5 хүнийийг хороож хэдэн зуун жагсагчдыг хөөж намнамасан *зээр гөрөөсийг цэргийн хүнсэнд бэлтгэдэг байхад машинаар ак- буутай цэргүүд ийм ан авд бүхэл бүтэн 1000 цэрэгтэй бателоноор хомрголон идшээ бэлтгэдэг байсан ямар адил юм дээ гэж чөлөөнд гарсан бэлтгэл хурандаа дуу алдаж байсан **түүнээс хойш ман нэр хүнд дахин хэзээч өндийхгүйгээ нам унасан. ер нь жагсагчдыг бууддаг нь буруу шүү дээ .тиймээс өөрсдөө жагсахаас жийрхээд байдаг юм болов уу
2014-04-05
ээгий:
та бүхэн хийж чадаж байна нэлээн ч олон зүйл өөрчиллөө харин хийж байхдаа зарим зүйлээ мартаад хэтэрхий туйлшраад байна гудамжинд инээсэн царай алга залуус итгэл найдвараа алдаж байна хэзээ хуурахаа болих вэ ард түмэн туйлдаж байна
2014-04-05
irgen:
ajil hiih heregtei gedgiig olon niit oilgoson baina. herlen gegpch yan hanii *ee.
2014-04-05
baataraa:
man namiinh ni umnu ni undsen nam baisan surug huchin bgaaui uchiraas odoo hurtel shoknoosoo garch amjaagui yum shig bn uursdiinhun ni hiih heregtei ajiluud bgaa hiij chaddag bolson uedee l hangalttai l garch ireh heregtei baihaa odoo gomdood yahav t
2014-04-05
lutbat:
temtsej baisan hymyys ni erkh medlee avchlaa heseg ajil hiina aldaa garah ni todorhoi dahiad problem yysne ene bol todorhoi gehdee olonh ni odoo bgaa zasgiin gazariig demjine an bol man bish
2014-04-05