Ухаан л хэрэг болно доо
2014-04-03

Эдийн засаг унасан унаагүй гэж маргалдаж байх хооронд олон улсын шинжээчид унах битгий хэл халуундаа дагжин чичирч байгааг сануулж байна. Мэдээллийн эх сурвалж хэрэгтэй бол Азийн хөгжлийн банкны мэдээллийг хараарай. Эс итгэвэл Дэлхийн банкны улирал тутмын мэдээллийг хараарай. АНУ-аас өгч байгаа Мянганы хөгжлийн сорилтын сангийн тайлан мэдээллээс харахад ч гэмгүй болов уу. Одоо хэчнээн ч нийгэм, эдийн засгийн статистикээ засч иргэдийнхээ толгой тархийг угаагаад нэмэргүй. Эдийн засгийн үзүүлэлтүүд нь сульдчихсан гадаад зах зээл адармаатай байгаа нь энэ улсын эдийн засагт ноцтой цохилт өгч байгааг тэмдэглэжээ. Импортоос хараат улсын зовлон энэ. Баялгаа түүхийгээр нь гаргана. Барих гэж оролдож байгаа ч нэг л өдөр садхийхэд бэлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, валютын ханшийн хэлбэлзэл ухаалаг төрийг улам л мангуу болгоно. Эрх баригчид өөрснөө тайвшруулах эмэнд дасал болсон эдийн засгаа яах вэ гэж баахан ярилцаж сууна. Томоохон хөрөнгө оруулалтаа царцаагаад өдөр тутмынхаа хэрэглээг төвшитгөхгүй бол болохгүй нь шүү гэж сануулаад байгаа. Манайхан тас зөрөөд л хэдэн их наядаар нь хэзээ босох нь үл мэдэгдэх бүтээн байгуулалтад зарцуулж байна. Үнэ тогтворжуулах төсөл үр ашгаа өгөхөө больсон. Гэхдээ үүнээс татгалзвал чөлөөт үнэ зах зээл дээр ноёрхоно. Үнэ ханш өнөөгийнхөөс 2 илүү дахин өснө гэж ҮЭ-ийнхэн мэдээлж байна. Үнэний хувьтай. Жаахан давуулдаг юмаа гэхэд 1.5 дахин өсөхийг мэргэжилтнүүд сануулаад байгаа. Тэгвэл АН маш хүнд сорилтын өмнө тулгарна. Ардын баатар Э.Бат-Үүл Эдийн засгийн хөгжлийн сайдад хөрөнгө оруулалтын хэмжээг багасгалаа гэж агсам тавих нэг өөр хэрэг. Тэр санхүүжилтийг хийчихвэл төсөв бүүр дордчих гээд байгаад учир оршиж байгаа юм.

:

Өнгөрсөн жил инфляци 10.4 хувьтай байлаа. Энэ жил 12-15 хувь руу үсэрнэ гэж муу амлацгааж байгаа. Асуудлаа шийдэхгүй бол энэ харанхуй хязгаар дэргэд шүү дээ. Засгийн жолоог атгаснаасаа хойш иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг байнга хялайж байсан инфляци хамгийн том дайсан. Нэгэнт л үнэ тогтворжуулах хөтөлбөр үр ашгаа өгөхөө байсан болохоор иргэдийн халаас хоосноос хоосон болсон. Улс төрийн тэмцэл үүн дээрээс дөрөөлөөд босно. Хаврын улс төрийн синдром ингэж эхэлнэ дээ. Төгрөгийн ханш сул, иргэдийн худалдан авах чадвар муу, цалин, тэтгэвэр, тэтгэмж доогуур байхад инфляци нэмэгдэх эрсдлийг хаах ямар нэгэн бодлого Засгийн газарт байх ёстой. Улс төрийн тэмцэл хөдөлгөөн эдийн засаг хүндэрсэн ийм л үед идэвхждэг. Энэ жил эдийн засгаа 9.5 хувьд хүргээд ирэх жил 10 хувьд хүргэхээр тодорхойлсон. Эдийн засгийн багтаамж тэлж өсч болно. Гол нь иргэдийн амьжиргаа. Английн супермаркетуудад зарагддаг үнээр өргөн хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүнийг цуглуулж байгаа энгийн иргэд бухимдахгүй ч яах билээ дээ. Өсөлт өөр хэрэг. Иргэдийн амьжиргаа дээшилж байна уу гэдэг бас нэг өөр асуудал. Эхийг нь эцээлгүй тугалыг нь тураалгүй авч үлдэх нь л чухал.

:

Ази өөрөө хүчирхэгжиж байна. Дэлхийн мөнгөний урсгал, хөрөнгө оруулалт энэ л хязгаар тийш чиглэж, хөрөнгө оруулалт хийхийг чармайж байгаа. Хууль эрхзүйн орчин нь ямар байна, хөрөнгө оруулалтын эрсдэл хэр байх бол гэдгийг тооцож байгаа. Хөгжиж буй орнуудын ДНБ-ний өсөлт энэ онд 6.2 хувь, 2015 онд 6.4 хувьтай байх төлөвтэй. Бидэнд том боломж. Хоорондоо хэрэлдэхээ болиод энэ чиглэл рүү анхаарлаа хандуулья. Эдийн засгаа солонгоруулах нь чухал ч эхний ээлжинд гадаадад алдсан нэр нүүрээ эргүүлэн олох нь л чухал байна. Гадаад зах зээл дээр хоёр хөршийн тусламжтайгаар хэрхэн өртөг багатайгаар нэвтрэх хэрэгтэй вэ, дэд бүтцээ яаж хамгийн оновчтойгоор шийдэх вэ гэдэг тулгамдсан асуудал.

.

Хятадын луу жаахан амсхийхээр шийдсэн ажиглагдаж байгаа. Нүүрсийг маань тэгтлээ нэг их сонирхохгүй л байх. Тэд өөрийгөө цэгцлэхээр шийдсэн. Эдийн засгийн үсрэнгүй хөгжлөө бууруулахаар төлөвлөж байгаагаас энэ бүхэн анзаарагдана. Мэдээж Монголд том цохилт болно. Иргэдийнхээ бүсийг чангалах биш төрийнхөө бүсийг чангатгаад гарчихвал эдийн засаг аяндаа сэргэнэ. Ухаан л хэрэг болно доо. Удахгүй УИХ чуулна. Бага шиг хэрэлдэж их ажил амжуулаасай гэж залбирах юм даа.

.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
zochin:
unen shuu setgej chaddag buteej chaddag hunee oh muulahium badamjaviin bichsenhiisen ni setguulzuigeer togtohgui uran zohioliin buhsalbaraar hiigdsen baidagium iun mangarbatsaanuudiin amnii zugaa bolchih hunbish tanar balchirdana suu
2014-04-14
dambiin hisgee:
badamjabiig myylaad baigaa bandi ohin ni medegdehgyi hoshnigoduulmart neg yg helchihii yzel bodloo elerhiileh ni hynii erh. cham shig nysgai meddeg yum bish. batsanuudiig bogsooch archij chadahgyi yabhad ene zaluu kino byteej roman tyyrbij olon ylsiin shagnal hyrtej yabsiin. hyniig nyyren deer ni hekj chadahgyi golognyyd comentoor eldebeer bichij omdondo dyssan *iig baga ch gesen hataaj tabdag yum da
2014-04-05
22 tovchoond shine hotiin toviin urd 2 ga gazar zarna.91915103:
22 tovchoond shine hotiin toviin urd 2 ga gazar zarna.9191510322
2014-04-04
дамба:
тиймээ. төрийн үрлэгэн зардлыг яам, байгууллага, айл өрх бүр багасгах, ухаалаг ажиллан нь их чухал. ухаалаг ажиллахад ухаан, уг хүний iq-гээс их шалтгаална. ухаанд нь ухна ишиг унаж үхсэн юм хичнээн ухаалаг байх гээд яах вэ. улсын хөрөнгө мөнгийг луйвардах аргаа л нарийсгана. хөгжилтэй оронд бол хамгийн өндөр боловсролтой, ухаалаг, чадварлаг iq сайтай хүмүүсээ төрж ажиллуулдаг. манайхан шиг жалга довоор талцаад луйварчдаа цуглуулаад байдаггүй. жишээ татах дуртай ану гэхэд төрийн өндөр албаны зарим хүний ай кү 180 байх жишээтэй.
2014-04-04
zochin:
naad 76 bugd teneguud shulaachid eh oron ard tumnee boddog neg ch hun bhgui 1000 naslah yum shig horongo huraana hulgaichuud udahgui bugdeeree adilhan orgooshoo1 metr urtaa* 2 metr huhend buluulah bj hed naslana gej hedii hurtel ard tumnee luivardaj hulgai hiij ter bumtan bolj amidarah yum be!!!!!!!!!
2014-04-04
зочин:
man tai evsliin zg bolood uzehgui yu daa. ted ih yum chadna shuu. yadahdaa 2 hursh naashtai baih bailgui dee
2014-04-04
шударга ёс:
обег-ын дарга дуламдорж нь гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлээгүйгээс шүлхий өвчинд 20 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар болоод байна. өнөөгийн эрх зүйт төрд төрийн байгууллага, төрийн албан тушаалтны хүлээсэн үүрэг хууль, эрх зүйн акаар тодорхой болсон, хэн нь юу хариуцахаа мэдэхгүй агентлагийн дарга байна гэдэг ухаалаг төрийн байж болохгүй алдаа юм. гамшгаас хамгаалах тухай хуульд онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах албаны тогтолцоо, зохион байгуулалт, удирдлага, үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах асуудлаар төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эдлэх эрх, хүлээх үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг бүрэн зохицуулсан байдаг. гэтэл улсын онцгой комиссын орлогч дарга, обег-ын дарга дуламдорж ажлын тушлагагүй, мэдлэггүй, мэргэшээгүй, чадваргүй байдлаасаа болж, шүлхий өвчний үед хуульд заасан үүргээ хэрэгжүүлж чадсангүй. гамшгаас хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ..., гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэгтэй” гэж заасны дагуу гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, эдгээр арга хэмжээнд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж удирдах үүрэгтэй гамшгаас хамгаалах шуурхай бүлгийг байгуулаагүйгээс шүлхий өвчин удаан хугацаагаар тархалттай байж, олон тэрбум төгрөгийн үргүй зардлыг үүсгэлээ. тухайлбал: 1.шүлхий өвчин илэрсэн 2014 оны 1 дүгээр сард сүхбаатар, дорноговь, хэнтий аймагт гарсан шүлхий өвчнийг удирдлага, арга зүйгээр хангах “шуурхай бүлэг” одоог хүртэл томилогдоогүй байна. гамшийн голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай бүлгийг обег-ын эрх бүхий албан тушаалтан толгойлж, обег нь гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн дараах үүргүүдийг хэрэгжүүлэх ёстой байсан. тухайлбал: • гамшгаас хамгаалах тухай хуулийн “24.1.3.засгийн газраас баталсан журмын дагуу төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага дахь гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх”, мөн хуулийн “24.1.6. гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд арга зүйн удирдлагаар хангах”, “24.1.10.гамшгаас хамгаалах талаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих”, “25.1.1.улсын болон аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах алба, шуурхай бүлэг, хүч хэрэгслийн бүтэц, зохион байгуулалтыг тогтоож байршуулах, тэдгээрийн бэлэн байдлыг хангах арга хэмжээг мэргэжлийн удирдлагаар хангах”, “25.1.4.засгийн газар, онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын шийдвэрийн дагуу гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд шаардагдах хүн хүч, техник, материал хэрэгслийг орон нутгаас татан ажиллуулах” зэрэг хуулийн заалтуудыг огт хэрэгжүүлсэнгүй. 2.”шүлхий” гэдэг бол мал, амьтны гоц алдварт олон улсын “а” зэрэглэлд багтдаг аюул хөнөөл ихтэй өвчин учраас нэг сумын нэг малчны хотод гарахад л уг өвчнийг дэлгэрүүлэхгүй нам дарахын тулд обег-аас шүлхий өвчин гарсан аймгууд руу обег-ын дарга өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд обег-аас газрын даргаас доошгүй албан тушаалтныг томилж шуурхай бүлгийг газар дээр нь удирдуулах ёстой байсан. 3.шүлхий өвчин анх сүхбаатар аймгийн онгон сумын нэг багийн нэг хот айлд илэрэхэд л тэр хотонд нь богино хугацаанд дарах боломжийг дуламдорж алдсан. дуламдорж нь шүлхий өвчинтэй тэмцэхээсээ илүү цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэж золголт хийхээ урьдал болгосон. шүлхий өвчин гарсан байхад хорио цээрийн дэглэм тогтоож, уг өвчинтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр хангаж ажиллахын орон өөрийн намын даргаа эргэх, түүнтэй золголт хийхээр бнсу руу 5 хоногийн хугацаатай явсан. энэ хугацаанд шүлхий өвчин онгон сумын ганцхан хот айлд гарсан шүлхий өвчин 3 аймгийн 14 суманд тархаж, одоогийн байдлаар 3454 үхэр, бог малыг устгаад байна. 4.ер нь хүн мэдэхгүй байгаадаа ичих биш, мэдэхийг, хийхийг, хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа нь ичгэвтэр юм. обег-ын дарга дуламдорж бодит үнэнийг, хуулийн тодорхой заалтуудыг мэдэхийг хүсээгүй, том толгой гаргаж, шадар сайдын далбаан дор далдаганахаас өөрийг хийж чадсангүй. • тухайлбал: 2000 онд дорноговь аймгийн шүхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг уихг-ын дэд дарга цэрэндаваа, 2001 онд сүхбаатар, дорноговь, сэлэнгэ, хэнтий аймагт шүлхий өвчин гарахад сүхбаатар аймгийн шүхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг уихг-ын химийн хэлтсийн дарга хурандаа мягмаржав, хэнтий аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг уихг-ын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа намхай, сэлэнгэ аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг уихг-ын дэд дарга хурандаа цэрэндаваа, 2004 онд доноговь аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг обег-ын тэргүүн дэд дарга хошууч генерал үржин, сүхбаатар аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг обег-ын мэргэжлийн удирдлагын газрын орлогч дарга хурандаа батчулуун, 2005 онд дорнод аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг обег-ын мэргэжлийн удирдлагын газрын орлогч дарга хурандаа батчулуун, 2010 онд сүхбаатар аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг обег-ын гамшигтай тэмцэх газрын дарга хурандаа цогтбаатар, 2013 онд баян-өлгий аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг обег-ын гамшигтай тэмцэх газрын дарга хурандаа мандахгэрэл нар тус тус удирдаж, уг өвчнийг богино хугацаанд дарж байсныг судлаагүй байна. 5.обег-ын удирдлага шүлхий өвчний талаар засгийн газар, ерөнхий сайдыг үнэн зөв, бодит мэдээллээр хангахгүй, бүх асуудлыг зохион байгуулж, ажиллаж байгаа ч тогтолцооноос болоод зарим асуудал шийдэгдэхгүй байгаа мэтээр арьсаа хамгаалсан худал ойлголт өгч байснаас засгийн газар хугацаа алдсан нь шүлхий өвчин их хэмжээгээр тархахад нөлөөллөө. 6.шүлхий өвчний ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг дээр ажиллаж байсан онцгой байдлын албан хаагчид ариутгал хийснийхээ төлөө иргэдээс мөнгө нэхэж авсан, хүнд суртал гаргасан, иргэдийг дарамтах зэрэг дутагдал гаргасан. 7.онцгой байдлын албан хаагчдад удирдлага зохион байгуулалт дутагдснаас хорио цээрийн дэглэмийг жинхэнэ утгаар нь сахиулж чадаагүй. үүнээс үүдээд шүлхий өвчин богино хугацаанд олон аймаг, ум, багийг хамарч тархсан. 8. обег нь гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд жил бүр илэрдэг малын шүлхий өвчний вакцины бэлэн байдлыг хянаж, дүгнэсэн байх ёстой ажил ч хийгдээгүй байна. бодит байдалд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй онцгойн дарга нар шүлхий гарснаас хойш 28 хоногийн дараа засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын ажлын явцыг шалгах, хяналт тавих, удирдлагаар ханган ажиллах нэрээр халавч хийн улсын онцгой комиссын орлогч дарга, обег-ын дарга, онцгой байдлын т.дуламдорж шүлхийн голомттой 3 аймагт 2014.02.25-ны өдөр очиж, гэгээн дүрээ харуулаад явсан байна. дээрх байдлаас дүгнэхэд онцгой байдлын ерөнхий газрын удирдлага хорио цээрийн дэглэм сахиулах үйл ажиллагааг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаж чадаагүй, ажилдаа мэргэшээгүй байдал, тэдний гамшигтай тэмцэх мэдлэг, чадвар дутагдсанаас шүлхий өвчин асар богино хугацаанд олон аймаг, сумыг хамарч олон тооны малыг устгаж, ихээхэн хэмжээний үргүй зардал гарах нөхцлийг бүрдүүлж, байгалийн дулааралтай золгож, өвчин нь өөрийнхөө жамаар дарагдах тийшээ хандлаа. ер нь гамшиг зуданд байнга бэлэн байх ёстой улсын онцгой комисс, обег ямар ч бодлогогүй, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөгүй ажиллаж, албан тушаалтнуудын хүнд суртал, амнаас ам дамжсан мэдээгээр бие биенээ хуурч, ажил хийсэн дүр эсгэж, малчин иргэдийн сэтгэл зүйгээр тоглож байгаа нь шүлхий өвчнөөр илэрч, нотлогдлоо. 2005-2013 онд шүлхий өвчтэй тэмцэхэд 27.1 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2014 оны эхний 4 сарын байдлаар 10.6 тэрбум төгрөг зарцуулаад байна. үүн дээр нэмээд дахин 10 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэхээр нийт 20 тэрбум төгрөгийг шүлхий өвчнийг бууруулахад зарцуулна гэсэн тооцоо гарч байна. 2005-2013 он буюу 8 жилийн хугацаанд шүлхий өвчинтэй тэмцэхэд гарсан зардалтай бараг тэнцүү хэмжээний зардлыг 3-хан сарын хугацаанд гаргах гэж байгаа нь арай дэндлээ. обег-ын удирдлага энэ удаагийн шүлхий өвчинтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалт арга зүйгээр үнэхээр хангаж чадаагүй байна. гэтэл 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр улсын онцгой комисс хуралдаад зөвхөн мал эмнэлэг, үржлийн газарт бүх буруугаа тохохоор шийдвэр гаргалаа. яг үнэнийг хэлэхэд зүй ёс нь обег-ын дарга хамгийн түрүүнд хариуцлага хүлээх ёстой.
2014-04-04
irgen:
delhiin bank, myanganii hugjiliin san geh met baiguullaguud bugd mongoliig yaj yaduuruulj americ bolon baruun europe-t ashig avch ireh ve gej ajilladag yum shuu dee. ted tailandaa tanai ediin zasag ulam muudaj bna, ta nar chadahgui medehgui bidnii zuvluguug daga gej bichne. haramsaltai ni ter zuvluguu ni baidliig ulam dorduulah zuvluguu baidag. ted tanai gadaad ner hund muu baina, tiimd oyutolgoi geh met ordoo hurdan ergeltend oruul tegvel ediin zasag chin sergene geh met baruunii ashig sonirhold niitssen zuvulguu ugnu. tiimees edgeer baiguullagiin tailand itgeh hereggui.
2014-04-03
badamjav guai:
chi bitgii hudlaa tenegteed bai. yum l bol hyatad luu, oros baavgai gej solioroh yum. er, em ni medehdehgui erguu chini...
2014-04-03
.....:
yumnii une usuj amidral muudaj baina. yu bodoj bna aa tur zasgiinkhan!!!!!!!
2014-04-03
зочин:
ан-хан ухаан муутай, амнаас цаашгүй ш дээ. урьд нь бас төр барихдаа бас ингэж унагаад амархан далд орсон. энэ жил тэр алдаагаа засахын оронд унасан шалтгаанаа өөр зүйлээс хайж маш олон чадварлаг ажилтангуудыг намаар нь ялгаварлаад халсан. оронд нь худал ярьдаг муу сурлагатангуудыг тавиад гороо амсаж байгаа нь энэ
2014-04-03
mongol:
ene altantuya uls orniig udirdaj chadahgui um baina daa. undug tansag hereglee gesen yduu setgelgeetei hun yaj ch ulsiin zasag avch yvah vee dee. denzendehees uur yu ch chadahgui
2014-04-03
bayraa:
teneg garuud man iin uyd tavisan urnuus bolj bga bz dee anam. ch muu ajillaj bna
2014-04-03
irgen:
tenegvvdiig turd zalsanii gai ard yvmend tysaj baigaa uym
2014-04-03
zochin:
hujaa nariig davruulsanaas hamag yumbolj bga shuu dee tsaad taldaa bol.ed nariig bitgii ingej davruulj bga ch . hurungu oruulalt muudlaach geh shig tedentei tedengui amidrah argiig l oloh heregtei, odoo bur peediigeed nuurs avahgui enee teree geed yadarsan zasag deer daijignaj baih shiv, buu tedniig davruul, guigaad bur hereggui .
2014-04-03
зочин:
юмны үнэ тэнгэрт хадлаа, юм авч дийлэхгүй болоод байна ш дээ, энэ ардчилсан нам удирдаж чадахгүй юм байна ооооооооооооооооооооооооо
2014-04-03
зочин:
юмны үнэ тэнгэрт хадлаа, юм авч дийлэхгүй болоод байна ш дээ, энэ ардчилсан нам удирдаж чадахгүй юм байна ооооооооооооооооооооооооо
2014-04-03