Харийнхан цагаан захтнуудад хайртай
2014-04-03

Монголбанкны дэд ерөнхийлөгч асан хатагтай Д.Энхжаргал /Монголбанкны Лондон дахь төлөөлөгч/-ын хэлснээр бол Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэх хүсэл зорилготой гадаадынхан хөрөнгө оруулахаас урьтаж тухайн орны эдийн засгийн байдал чадавхийг эхлээд судалдаг. Эндээс Монгол Улс авлигад идэгдсэн, улстөрчид нь авлига авдаг, улс эх орон нь бүхэлдээ авлигад өртсөн, газар сайгүй хэт улс төржсөн гэдэг ойлголтыг төрүүлдэг учраас улс төрийн эрсдэл өндөртэй орны тоонд багтдаг. Ийм сөрөг мэдээлэл авч байгаа гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэхээс татгалзаж байна. Өөрөөр хэлбэл, тэд хөрөнгө оруулалтаа хийхийн тулд эрүүл эдийн засгийн орчинг хүсч байна. Гэтэл манайд энэ нь эсрэгээрээ. Тэд ойлгохдоо ийм их авлигад идэгдсэн оронд очоод бизнесийн үйл ажиллагаа эрхлэх гэхээр би өөрөө авлига өгнө, ингэснээрээ өөрийн орныхоо хууль дүрмийг зөрчихөд хүрнэ. Тиймээс хууль дүрмээ өөрсдөө өөрийн мэдэлгүй зөрчих гэж байгаадаа эмээж байна гэж хэлдэг гэнэ. Хатагтай Энхжаргалын бодлоор бол авилгатай тэмцэж байгаа байдал нь их хэлбэрийн буюу хэт улс төржүүлж, нэг нам нь нөгөө намыгаа дарж авахын тулд хийж байгаа /авилга их байна гэсэн/ сурталчилгаа нь өнөөдрийн эдийн засгийн хүндрэлд хүргэж улмаар хямралын сүүдрийг авчирч байгаа гэж хувьдаа үздэг. Энэхүү сөрөг сурталчилгаа нь Монгол Улсын нийт эдийн засгийн чадавхи, ард түмний хүртэх ашиг боломжийг алдуулахад хүргэж байгаа гэж үзэж байгаа юм байна.

5

Энд анхаарах зүйл байна. Бид баталсан хууль тогтоомжоо гадаад талдаа тааруу сурталчилж байгаа гэж эдийн засагчид шүүмжилдэг. Мөн тодорхой зөв үзэл санаа бүхий хууль батлагдсан ч түүнийг хэрэгжүүлэх журам зохицуулалт нь тодорхой бус байдгаас гадаадын хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлдэг тухайд ч анхааруулдаг. Үүн дээр манай дотоод хүчин зүйл, улс төрийн тогтворгүй байдлын үнэлэмж, ил шахуу харагдах авилгын өргөн сүлжээ, олигарх бизнес бүлэглэлүүдийн хар гар төр засагт гүнзгий дүрэгдсэн байгаа зэрэг нь гадныхныг үргээдэг. Гэхдээ нөгөө талдаа ашиг харсан богинохон зайд баялгийг маань цөлмөөд гарчих гэсэн харийнханд бол дээрх авилгажсан орчинд олигарх бүлэглүүдтэй ам хэлээ ололцоод улстөрчдийг шахаж байх нь харин ч амар хялбар байсаар ирсэн гэхэд болно.

6

Тэд монголын баялгийг тогтвортой цөлмөх “тогтвортой байдлын гэрээ” гэгчийг монголын төрөөр өөрөөр нь санаачлан гаргуулж чадаж байсан нь үүний нэг тод жишээ болно. Тухайн үеийн эрх баригчид үндэсний баялгийг гадныханд найр тавин өгөх нөхцөл бүрдүүлж 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлд маш тодорхой заалт оруулсан байдаг. Хоёр саяас дээш ам.долларын хөрөнгө оруулах юм бол 10 жилийн хугацаатай, 20 сая ам.доллароос дээш бол 15 жилийн хугацаатай тогтвортой байдлын гэрээ гээчийг байгуулдаг бөгөөд энэ хугацааны эхний хагаст элдэв татвар хураамжаас 100 хувь чөлөөлөх, дараагийн хагаст нь тавин хувиар чөлөөлөх нөхцөлийг гадаадынханд олгох тухай зааж, үүнийг баталгаажуулж Сангийн сайд гарын үсэг зурдаг байдаг.

6

Өнгөрсөн жилүүдэд тогтвортой байдлын гэрээ хийсэн "хар туршлага" хангалттай их болж байгаа талаар аль тэртээ 2006 оноос л Монголын геологи, уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтэн мэргэжилтнүүд мэдэгдэж анхааруулж байсан.  Бороогийн алтны ордыг тогтвортой байдлын гэрээний нөхцөлөөр канадуудад үндсэнд нь зүгээр өгчихсөн гэж тэд үздэг. Бороогоос дутахааргүй үнэ цэнэтэй Төмөртэйн Овоогийн цайрын ордыг өмнөд хөршийн нөхдүүддээ түүнээс ч хөнгөн нөхцөлөөр өгчихсөн. Тухайн үед канадууд техник, технологи, эдийн засгийн үзүүлэлтээ ил тод зарладаг учраас Бороогоос ямар ашиг, орлого олж байгааг мэдэж болж байж. Бороогийн ордоос дөрвөн жилийн хугацаанд олох ашгаар (жилд 100-гаад сая ам.долларын ашиг олно гэж үзвэл) 40 биш, бүр 60 мянган айлын орон сууц барих боломж байжээ гэсэн тооцоог эдийн засагчид гаргаж тавьж байлаа.

6

Энэ мэт жишээ харвал тогтвортой байдлын гэрээнээс Монголын тал хожиж байсан юм алга. Гэтэл улс оронд хаялгагүй ийм гэрээг эрх баригчид баталсаар л ирсэн юм. Үүний дараа Оюутолгойг ашиглахад мөн л тогтвортой байдлын гэрээг бий болгоё гэсэн санаачлага шахалт явж эхэлсэн харагддаг. Энэхүү гэрээний төслийг шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг харахад л энэ гэрээг Монголынхоо талд хийхээр ул суурьтай судалж ажиллаж байсан гэхэд эргэлзээ төрүүлдэг. Тухайн үед 2006 онд Оюутолгойн ордыг ашиглах тогтвортой байдлын гэрээг "судалж үзэх" ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга ахалсан, 14-15 хүний бүрэлдүүнтэй байсан ба тэдгээрт геологи, уурхайн мэргэжлийн ганц хоёрхон хүн оруулсан байжээ. Уул уурхайн мэргэжлийн талаас оролцсон хүмүүсийн тоонд нь ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн этгээд "цохиж" яваа талаар ч дурдагдаж байж. Хожмоо манайхан Оюутолгой дээр ямар гэрээ байгуулсныг бид одоо сайн мэдэрч байна.

6

Итгэл өгч төр бариулсан улстөрчид, эрх баригчид нь ингэж эх орондоо, эрдэс баялагтаа элэг буруу хандсаар ирсэн нь иргэдийг ирээдүйгээ гэгээлгээр харах боломжгүй болгож байна. Бид авилгатай тэмцэж байна гэдэг. Авилгыг аргамжих ажлыг эрчимжуулж байгаа ч авилга цэцэглэн хөгжсөөр байна гэдэг. Энэ бол дотоод талдаа хүчтэй сонсогдож байгаа ч сул ашиг харж, манийг элэг барих гэсэн гадаадын хөрөнгөтнүүдэд бол боломж болж харагдаж байгаа юм. Монголын хуулийн орчин яахав, улстөрчид рүү нь эвтэйхэн ирмэчихэд хуулийг нь ч ашигтайгаар өөрчилж болно гэж тэд харж байна.

6

Дөрвөн жилийн өмнө дуу алдан гайхуулж байсан Оюутолгой гэрээний хор гор нь одоо гарч эхэлж байна. Хоёрдох бүтээн байгуулалтын өмнөх хэлэлцээ явагдаж байна, харзнаж байна гэж төрийн тэргүүн мэдэгдэж байгаа ч үнэндээ алдаагаа жоохон ч гэсэн засах гэсэн монголын төр, нэгэнт шидсэн цалмаа чангалах гэсэн Рио Тинто хоёрын хөндөлсөл болж таг гацаад байгаа. Рио Тинто хамгийн сүүлд ордыг минь тавьж дэлхийн томоохон банкуудаас зээл авах саналаа манай төрд тулгачихаад сууж байна. Энэ бол  бидний мөргөхөөр дөхөж яваа том мөсөн уулын дөнгөж харагдаж байгаа орой гэдэг нь үнэн байх. Манай эдийн засагт цагаан захтнуудын хулгай луйвар нүүрэлчихээд байна. Тэд тэрбум тэрбумаар нь дотроосоо завшиж хулгайлж, гадаадынханд давуу эрх олгож эх орноо мөлжүүлсэн гэрээг үзэглэж хөрөнгө бэлээ зузаатгасаар. Тийм болохоор харийнхан манай цагаан захтнуудад хайртай. Их дээр улс төрийн хүрээнд тогтсон энэ хар толбо арилаагүй цагт эдийн засаг түр сайжрах ч бүр сэхэхгүй юм.

6

НӨАТ-ыг хуурамчаар  бичиж, татвараас санаатайгаар зугтаж улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан нэгэн хэргийг илрүүлэн шалгаж байгаа тухай хамгийн сүүлд мэдээлэгдлээ. Энэ нь улсад 600 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэг гэнэ. Ийм хэмжээний дүнтэй илрээгүй хулгай цаана нь хэд байгааг бүү мэд. Дахиад ийм хэмжээний 10 хулгай байхад ядарсан эдийн засагт ямар хохирол учруулах бол. Дээрээ эрх баригчид харийнханд найр тавьж баялгаа цөлмүүлж, татвар төлөгчдийнхөө мөнгийг хоослох цагаан захтнуудын хулгай эдийн засгийг өнөөдрийн энэ уналтад хүргэсэн.

6

Хулгайч нарын хурууг таслая гэж омогшоод ч яахав. Зүгээр хуулиар засагласан, ухаалаг төр бий болгох замаар энэ хулгайч нарыг шахах байх гэсэн сүүлийн зогсоолын найдлага бидэнд байна. Энэ зогсоолдоо үлдэхийн тулд элэг буруу цагаан захтнууд төрд гарч хулгай хийх боломжийг олгох заалт оруулж Үндсэн хуулиндаа гар хүрсэн алдаагаа засахаас эхлэх ёстой байх. Хулгайчдын хурууг тасалсан ч түмний юмыг зүгээр авах боломж нь байхад шунал нь үл дарагдах тул  нэмэргүй юм. Тэднийг төрд шургалах замыг нарийсгах болж өгвөл бүр битүүлэх ёстой байх. Үүнийг Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуулиуд, Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн өөрчлөлтүүдээр хийх юм. Энэ хаврын чуулганаас хүлээх юм их байна.

6

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
ynshigch:
bolchimgyi hymyysiig turd gargahaa boliyo.yndsen hyyli uurchluhgyi shyy
2014-04-04
хувьсгалт:
шаадаг ги чий вэ чи чинь зайлаач пи зда минь энхжарг алаа
2014-04-03
horlogch mini bolio:
bitgii mongolchuudiig hagaralduul. har tsagaan zakhtai, saintai muutai, hugshin zaluu, er em bugd mongolchuud. ali ch niigem iim l bdag.
2014-04-03
mongol:
piz.da uerunhiilugchiin zasaglaltai bolohgui bol mongol ene maygaaraa nohoin zamaar orno shuu.
2014-04-03
зочин :
энэ хулгайч нараа шийтгээч дээ.
2014-04-03
тэмцэгч:
үндсэн хуулийг яаран оролдох хэрэггүй харин хулгайч муу хүмүүс төрд сууж тоглодог бузар арга замыг хаах хэрэгтэй. ялангуяа эрүүгийн хэрэгт шийтгүүлсэн улёыг төрийн албанд ажиллуулж болохгүй шүү дээ. хулгайч бол хулгайч л байдаг
2014-04-03
168825:
манай эдийн засагт цагаан захтнуудын хулгай луйвар нүүрэлчихээд байна. тэд тэрбум тэрбумаар нь дотроосоо завшиж хулгайлж, гадаадынханд давуу эрх олгож эх орноо мөлжүүлсэн гэрээг үзэглэж хөрөнгө бэлээ зузаатгасаар. тийм болохоор харийнхан манай цагаан захтнуудад хайртай. ямар үнэн үг вэ
2014-04-03
teneg:
enkhjargal eeree xar dansand orchixood yaj gadaadyn xerenge oruulagchdad mongolyn tuxai yarix nuurtei uu mongold irvel shorond orchix geed londond bugaad suuj baigaa bizdee xarin mongolm bank yagaad edii xurtel tuuniig teleelegcheeree bailgaad bainaa mongol bankand eer erdem medlegtei eruul saruul xun alga uu
2014-04-03