Хавар бид хоёр
2014-03-30

Хавар болохоор л нутаг санагдана. Монголын хавар ийм гайхалтай. Хэзээ мөдгүй өлмий дороос нялх ногоон зүлэг өндийж, мөсөн хучлагаа хайр найргүй цавчин өндийх их усны толионд тэртээх уулсын мөнгөн тэргүүн өөрийгөө тольдон, хаа сайгүй мод гөлөглөн, шувууд өвлийн бээрсэн хоолойгоо цуцтал шулганана. Айл гэрээс нуугих аргалийн утаа аянчны сэтгэлийг гижигдэн, ганц хоёрхон борц хаялсан хийцтэй сайны үнэрт чөдрийн ганц морио эргүүлэх санаагүй бие тавиран суух Монголын хавар ийм гайхалтай. Анхны цас хаялж анхны бороо дусагнахын зуурт үргэлжлэх нүүдэл түмэн эх дэлхийтэйгээ цагийн орчлыг цэгнэн суух юутай сайхан. Энэ л эрх чөлөөгөө бид байлдан олж, байлдан алдахын сацуу энэхэн зуурт ур ухаан, оюун ухааныхаа идийг үзүүлэн өөрийнхийгөө гэж омог бардам зарласан. Өөртөө шивнэж байсан туурга тусгаар улсаа өнөө цаг үед өргөн түмнээрээ түрхрэн хэлэх цөстэй болсон. Баатрууд олон ч баатрыг бий болгосон ард түмэн өөрөө баатарлаг.

1

Хавар болохоор л өргөн олны минь жаргал цэнгэл уруйн ус шиг оволзоно. Эрэг гангаа хэмлэн сад тавьж, дүнсгэр хавцлуудыг  хутга шиг зороод хаана ч хүрч чадах их омогшлоор мэдэхгүй хязгаар тийш тэмүүлнэ. Монгол хүний хүрэх хязгаар тийш гэнэ. Садарсан их урсгалын хүрэх үй түмэн хязгаар дэлхий дайг хэмждэг гэнэ. Үнэхээр хэмжиж байна. Дөрвөн далайг туулаад сааралтгүй эх орондоо эгэн ирж байна. Тал нутгаас эрдмээ дөрөөлсөн монголчууд дөрвөн далай, таван тивийн ай савд “толгойныхоо” эрдмээр айргийн тавд жагсчээ. Монголын хавар ийм гайхалтай. Хаврын хаварт л тэд Төв Азийн өндөрлөгөөс өндийж нэгэн шинэ иргэншлийг бүтээсэн. Аль тэртээ Атиллагийн өвөг дээдэс хаврын ийм л хөх яргуйтай шөнө дүлээр эх нутгаа орхин гарч алсын өрнөдийг чиглэсэн. Болохоо больсон Ром Атиллын илдэнд сөхөрч цоо шинэ өрнө жинхэнэ утгаараа өрнө болсон. Домогт Чингисийн морьтнууд чухамхүү энэ л үест өрнийг дайлах төлөвлөгөөг найман цачиртаа хэлэлцэж “Үүнээс цааш газар үгүй” хэмээн их далайд тулахдаа шүүрс алдсан юм.

1

Хавар болохоор л өехий нь цайрсан аяны шувууд нүцгэн сархинагаараа нуурын хүйтэн давалгаа зүсэн ганганалдаж, санаа нь амарсан байртай жигүүрээ хумин зүүрмэглэнэ. Өнгө өнгөөр солонгорох энэ л нутагаас өөр диваажин байхгүй юм шиг. Нутаг минь ийм л сайхнаараа байгаасай гэж бүгд л мөрөөднө. Нуурыг хэн ч цочоох эрхгүй. Тэнд уул нь нүүрээ тольдож, загас жараахай нь сүлжилодэн цэнгэж, араатан амьтад нь аажуу тааваар идээшилж, гоо бүсгүй хүдэр эртэй холын мөрөөдлөө хэлэлцэн суудаг юм. Энд нүүдэлчин Монголчууд аж төрөн суудаг юм. Зартай, зальхай Цагаан хэрмийг номхотгон, алтан Кремлийн шүдэт цамхагийг суран бугуйлаараа нааш цааш ганхуулан зарлиг цаазын шударгууг Ертөнцийн эзний зарц Папад сануулсан аугаа нүүэдлчид амар тайван аж төрдөг юм. Унтах үе байсан ч сэрэх үе тэдэнд бий. Сатаарах үе байсан ч сэхээрэх үе бий.

1

Хавар болохоор л ижийгээ санах юм. Өндөр дээсийг минь эвийлэн, өвчүүндээ дэвсч, өргөмжит сургаалиар хүмүүжилсэн энэ нутаг ижийн халуун амьтай эх нутаг юм. Хангай талыг эрхшээсэн бадаргуулалт эрсийг даахин доор байхад нь дах нөмөргөсөн ачтнуудын өлгий нутагт хавар ирсэн байна. Цэцгийн шүүдэр дэлбээн дээр нь хатаалгүй хормойлсон эрэлхэг хөвгүүдээ энхрийлсэн энэ нутагт хавар иржээ. Өнө хойчид л ийм байх биз. Ийм байхуйн тулд бид өнөөдрийг өртөөлөн ирээдүй хойчдоо домог биш үнэн түүх хүүрнэж суугаа юм. Мөдхөн аугаа цаг ирэхийг зөгнөх биш авчрахын тулд гурван сая ард түмэн хавартайгаа цуг сэрж байгаа юм. Өвлийн хахир хүйтэн дээлээ сэгсэрч жавар, шуургаар үлээж байгаа хамаагүй. Бид сэрж байна. Түмэн бодис цэцэглэж цэнгэлт цагийн дохио хавартайгаа цуг бид сэрж байна.  Хавар болохоор л Монголоо би санах юм.    

1

Н.Бадамжав

 
Shuud.mn
Сонин хачин
naran:
havar bolohoor bas uls turchdiin sindrom eheldeg shu
2014-03-31
mongol aranshin:
solongos mayagaar huvtsaslah chin hogjim soyoltoi holbootoi.yag 30 jiliin omno ta nariin etseg eh usee urguulsan orgon omd omsson zaluusiig uzel surtalgui hemeen ungas aldaj baisan baih daa.
2014-03-30
mongol aranshin:
solongos mayagaar huvtsaslah chin hogjim soyoltoi holbootoi.yag 30 jiliin omno ta nariin etseg eh usee urguulsan orgon omd omsson zaluusiig uzel surtalgui hemeen ungas aldaj baisan baih daa.
2014-03-30
эх орон:
эх орноо сонгоод төрчихдөг хүмүүс байвал мундаг л гэнэ шүү
2014-03-30
zochin :
goy helsen
2014-03-30
хонгороо:
эх орноо голвол тэгээд үхэж далд орохын цондон доо
2014-03-30
хонгороо:
эх орноо голвол тэгээд үхэж далд орохын цондон доо
2014-03-30
хонгороо:
эх орноо голвол тэгээд үхэж далд орохын цондон доо
2014-03-30
хонгороо:
эх орноо голвол тэгээд үхэж далд орохын цондон доо
2014-03-30
зочин :
энэ дээр мах иддэггүй нэг хөгийн монгол сэтгэгдэл үлдээсэн байна. тэгвэл чи өөрөө тамын биш сайхан хавартай нутаг руугаа иргэншлээ солиод далд орооч энд юугаа хийгээд байгаа юм бээ. үндэстэй бүхэн дэлгэрч, үртэй бүхэн үрждэг улирлыг сайхан гэхгүй өөр юуг сайхан гэх юм. хөдөөний хүн бүхэн нус цэрээ гудамжинд хаяж, хир даг үнэртдэг гэвэл хол андуурч байна шүү. хүн бүхэн тийм биш. солонгос маягаар хувцасласан хөгийн гомо төрхтэй хотын залуус соёлтой байдаг гэвэл том эндүүрэл, хүнтэй уулзаад зөв мэндэлж чадахгүй монголоо алдсан хөгийн амьтад байдаг чи өөрөө тэдний нэг бизээ
2014-03-30
байбйа:
үхрийн баааас
2014-03-30
байбйа:
нутгаа санаад байгаа хөдөөнийхөн маань яваад өгөөчээ. тэнд үнэхээр та хэдийн маань жаргалын орон булаах эзэнгүй байж л байна. хөдөөнөө очоод аймшгийн борц морцтой цайгаа уугаад үхрийн *аа шатааж үнэрлээд хэдэн малаа маллаж үз, зүгээр. энд та хэдийн гудманд хээв нэг морь хараад зогсож байхыг чинь (арай л дороо суугаад баах нь шахах юм), хог цаасаа юу ч болоогүй юм шиг зүгээр л хаяаад явахыг чинь, шүлс * нус цэрээ ширхийтэл нь гудманд нийхийг чинь, машин гээч унааг морь унаж байгаа юм шиг унагчаан болж аваар осол хийх бүрийг чинь, хажуугаар нь өнгөрөхөд хир даг өөх тос өтөг бууц утаа хиншүү үнэртэх болгонд чинь улс орон маань дундад зууны бүдүүлэг үе рүүгээ эрчимтэй хойшилж байна уу гэж бодогдох юм. монголын хавар сайхан гэнэ. ёстой үгүй шүү. гадаад улсын хавар бол ондоо. монголын хавар бол хэт хуурай, тэгээд үргэлж салхилдаг болохоор саран дээр ч ийм байдаггүй байх гэж бодогддог юм. 2-р сараас 5-р сар дуустал монгол бол тамын орон.
2014-03-30
байбйа:
нутгаа санаад байгаа
2014-03-30